| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2020/0342/Э |
| Дугаар | 349 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 349
2020 09 03 2020/ШЦТ/349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга О.Эрдэнэбат,
улсын яллагч Т.Төмөртулга,
шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овгийн Ц А-д холбогдох эрүүгийн 1834009660115 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Булган аймаг, Булган сум, 1 дүгээр баг, Ачуут Шинэ хороо 7 дугаар гудамжны 12 тоотод оршин суух хаягтай боловч Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо, Нүхтийн амны 6-12 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
урьд Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
2002 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар 12 хоног хорих ялаар,
2006 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
2008 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 89 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,
2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сар хорих ялаар,
2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,
2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 364 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 6 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Г овгийн Ц А
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ц.А нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд манлай” эмнэлэг буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч Lenovo загварын зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч иргэн Т.Даваанямд 360000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Лүн сумын төвд байрлах “Мандал” Зоогийн газрын 2 давхрын ажилчдын амрах өрөөнд хууль бусаар нэвтэрч хохирогч П.Сундуйлхамын эзэмшлийн “айпоне-6” эс маркийн гар утсыг хулгайлж 500000 төгрөгийн,
хохирогч Б.Үүрцайхын эзэмшлийн “самсунг нөүт-2 жи мобайл” загварын гар утсыг хулгайлж 190000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А:
...Урьд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байх тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.
Эрүүгийн 1834009660115 дугаартай хэрэгт хохирогч Т.Давааням /хх-ийн хх-ийн 24-25, 26-27, 59-60 дугаар хуудас/, хохирогч П.Сундуйлхам /хх-ийн 169, 2 хх-ийн 36-37 дугаар хуудас/, хохирогч Б.Үүрцайх /2 хх-ийн 33-35 дугаар хуудас/, гэрч Т.Давааням /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч П.Сундуйлхам /хх-ийн 170-171 дүгээр хуудас/, гэрч Б.Үүрцайх /хх-ийн 172 дугаар хуудас/, гэрч П.Эрдэнэхүү /хх-ийн 192-193 дугаар хуудас/, гэрч Ц.Атарсэлэнгэ /2 хх-ийн 9-10 дугаар хуудас/, сэжигтэн Ц.Атарсэлэнгэ /хх-ийн 37 дугаар хуудас/, яллагдагч Ц.Атарсэлэнгэ /2 хх-ийн 28-30, 38-41,103-104 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 174 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 177 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч Т.Даваанямын Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 166 дугаар хуудас/, хохирогч П.Сундуйлхамын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 167 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Атарсэлэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 64, 67-110, 245-249, 2 хх-ийн 12, 52-99 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.
Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гарьд манлай” эмнэлгээс “Lenovo” загварын зөөврийн компьютерийг,
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Лүн сумын төвд байрлах “Мандал” Зоогийн газрын 2 давхрын ажилчдын амрах өрөөнөөс “айпоне-6” эс маркийн гар утсыг,
мөн тус өрөөнөөс “самсунг нөүт-2 жи мобайл” загварын гар утсыг тус тус хулгайлсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах
хохирогч Т.Даваанямын ...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн үед Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гарьд манлай эмнэлгийн нярвын өрөөнөөс компьютер алдсан. Миний компьютер маркийн компьютер байсан... ...Тус нөүтбүүк нь миний хувийн өмч бөгөөд би ажлынхаа подвалийн В1 давхарт авч ирсэн байсан юм... /хх-ийн хх-ийн 24-25, 26-27, 59-60 дугаар хуудас/,
хохирогч П.Сундуйлхамын ...2018 оны 10 дугаар сард шинээр iphone-s6 маркийн гар утсаа 600.000 төгрөгөөр худалдаж авсан шинээрээ байгаа тул 600.000 төгрөгөөр үнэлж байна... /хх-ийн 169, 2 хх-ийн 36-37 дугаар хуудас/,
хохирогч Б.Үүрцайхын ...Би самсунг нөүт-2 болон жи-мобайлын гар утас алдсан. Миний алдсан эд зүйлтэй холбоотой сумын үнэлгээний комисс үнэлгээ гаргасан байгаа бөгөөд би үнэлгээгээр гарсан 170.000 төгрөгийг нэхэмжилж байна... /2 хх-ийн 33-35 дугаар хуудас/,
гэрч Т.Даваанямын ...2018 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө 10-11 цагийн хооронд Баянгол дүүргийн 16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гарьд-манлай эрэгтэйчүүдийн эмнэлгийн доод В1 давхрын аж ахуйн өрөөнөөс ажлын зөөврийн компьютер хулгайд алдсан. Харуул болон нярав 2 гадаа ажил хийж байх хооронд нь зөөврийн компьютерийг хулгайлаад аваад явчихсан байсан гэсэн. Би болохоор гадуур ажилтай байж байгаад очсон юм. Гадаа юмаа хийж дуусчихаад ороод ирсэн чинь алга болчихсон байсан гэсэн. Тэгээд камерийн бичтлэг шүүж үзсэн чинь 40 орчим насны ногоон өнгийн тамирын хувцастай эрэгтэй хүн цүнхтэй зөөврийн компьютер үүрээд гараад явж байгаа бичлэг байсан... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
гэрч П.Сундуйлхамын...Тэгээд уг 4 залуу манай зоогийн газраас гарахдаа 2 давхарт байрлах ажилчдын амралтын өрөөнд орж айпоне-6эс, самсунг нөүт-2, жи мобайлын загварын гээд 3 ширхэг гар утсыг хулгайлж авсан байсан. Дээрх 4 залуугийн нэг болох саарал өнгийн цамцтай, хар хүрээтэй саарал ноосон малгайтай, цагаан өнгийн занттай хар өнгийн бэлтгэлийн өмдтэй 30 орчим насны залуу нь ганцаараа орж дээрх гар утаснуудыг хулгайлж авсан байсан. Уг үйлдэл нь манай зоогийн газрын хяналтын камерт бичигдэж үлдсэн... /хх-ийн 170-171 дүгээр хуудас/,
гэрч Б.Үүрцайхын...”Мандал” зоогийн газарт ажил дээрээ байж байгаад өдөр ажилчдын хамт давхарт хоолондоо орчихоод ажлаа хийж байтал манай ажлын зохион байгуулагч Сундуйлхам хоёр давхарын ажилчдын амралтын өрөөнд хүн ороод хулгай хийсэн байна гээд байхаар нь би хоёр давхарын өөрийн амардаг ороод хар өнгийн цүнхэндээ утсаа үзтэл миний эзэмшлийн note-28 g-mobile маркийн 2 ширхэг гар утас байхгүй болсон байсан... /хх-ийн 172 дугаар хуудас/,
гэрч П.Эрдэнэхүүгийн...Тэгээд явж байгаад Төв аймгийн Лүн сумын “Мандал” нэртэй зоогийн газарт бүгдээрээ хоол идэх гээд ортол тэр залуу 20000 төгрөг зардалд өгөөд 5000 төгрөгөд нь хоол идье гэхээр нь 5000 төгрөгийг нь буцаагаад өгсөн. Тэгээд хоолоо идчихээд нөгөө замд суусан залуу хоолоо арай идэж дуусаагүй байхад нь Төмөрчөдөр, Өлзий-Утас бид 3 зоогийн газраас гараад байж байтал Төмөрчөдөрийн таньдаг хоёр залуу болох Үүрцайх, Норвоо хоёртой тааралдаад юм яриад зогсож байтал нөгөө залуу гарч ирээд би Улаанбаатар хотод хуралтай яараад байна явах уу гэхээр нь бид хэд Улаанбаатар хот руу хөдлөөд явсан. Тухайн үед би машин жолоодоод хажууд Төмөрчөдөр суугаад арын суудал дээр Өлзий-Утас болон нөгөө залуу хоёр сууж явсан юм. Орой 19 цагийн үед Улаанбаатар хот руу ороод нөгөө залуу Сонсголонгийн уулзвар дээр үлдсэн. Бид гурав буулгачихаад цаашаа явж байтал СХД-ийн ЦХ-ээс над руу утсаар яриад цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь очтол танай машинд сууж явсан хүн Төв аймгийн Лүн сумын “Мандал” нэртэй зоогийн газраас гар утас хулгай хийсэн байна гээд бид гурав шалгуулсан юм. Тухайн машинд суусан залуу өөрийнхөө утасны дугаар гээд 95136646 гэсэн дугаар өгсөн, СХД-ийн ЦХ-ээс ярихаар нь би нөгөө залуу руу 95136646 дугаар лүү нь залгаад найзаа уулзаад жаахан нэг газар хэдүүлээ сууж юм яримаар байна гэтэл найз нь хурлаа тараад ярья гээд утсаа салгасан. Түүнээс хойш бараг би 10 хоног утас руу нь залгаж уулзмаар байна гэхэд уулзаагүй юм. 2018.11.30-ны өдөр машинд явахдаа тэр залуу миний 86222957 дугаарын утсаар 95136646 дугаарын гар утас руу залгаад яриад байсан яг юу ярьсан талаар би сонсоогүй.../хх-ийн 192-193 дугаар хуудас/,
гэрч Ц.Атарсэлэнгийн ...2018 оны 11-р сарын сүүлээр би Булган аймгийн Баяннуур сумын төвөөс Улаанбаатар хот орох гээд асфальтан замын ертөнцийн зүгээр урагшаа харсан буудалд 3-н залуутай танилцаад байж байтал нөгөө залуучууд Улаанбаатар хот орно гэхээр нь суугаад Төв аймгийн Лүн сумын төвийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах “Мандал” нэртэй зоогийн газарт нөгөө 3-н залуугийн хамт орж хоол идээд гарахдаа 00 хаана байдаг юм гэж зоогийн газрын текин дээр сууж байсан залуугаас асуусан чинь зоогийн газрын зүүн талд байрлах хаалгыг зааж өгөхөөр нь би нөгөө хаалгаар нь би ганцаараа ортол дээшээ гардаг шат байхаар нь нөгөө шатаар гараад баруун гар тийш эргээд хойшоо харсан модон хаалгаар ортол өрөө байсан өрөөнд ороод ширээн дээр байсан шаргал өнгөтэй iphone маркийн гар утас 1 ширхэг, Жи мобайлын хар өнгийн утас 1 ширхэг хулгай хийж аваад Улаанбаатар хотын СХД-ийн Сонсголонгийн уулзвар дээр үлдээд буусан. Нөгөө 3-н залуу приус-20 маркийн машинтайгаа явсан. Хулгайлсан гар утас болох айфоне маркийн гар утсаа зарах гэсэн боловч кодыг нь тайлж чадахгүй байсан... /2 хх-ийн 9-10 дугаар хуудас/,
сэжигтэн Ц.Атарсэлэнгийн...Улаанбаатар хотод байсан. Би гандангийн тэнд байдаг эмнэлгийн доод талд байрлах подвалын өрөөнөөс нөүт бүүк аваад гараад явсан тухайн үед би амралтын хувцастай байсан би ганцаараа явж байсан... /хх-ийн 37 дугаар хуудас/,
яллагдагч Ц.Атарсэлэнгийн ...Мэдүүлэг өгөхгүй... ...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Болсон хэргийн талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан... /2 хх-ийн 28-30, 38-41,103-104 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ... Нийт 360.000 төгрөг... гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Эд зүйлийн ... нийт 500.000 төгрөг .... гэсэн үнэлгээ /хх-ийн 174 дүгээр хуудас/,
Эд зүйлийн ...190.000 төгрөг... гэсэн үнэлгээ /хх-ийн 177 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/, хохирогч Т.Даваанямын Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 14 дүгээр хуудас/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 166 дугаар хуудас/, хохирогч П.Сундуйлхамын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 167 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Атарсэлэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 64, 67-110, 245-249, 2 хх-ийн 12, 52-99 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Ц.А нь “Гарьд манлай” эмнэлэг рүү нэвтэрч, “Lenovo” загварын зөөврийн компьютерийг хулгайлж, иргэн Т.Даваанямд 360.000 төгрөгийн хохирол,
мөн “Мандал” Зоогийн газрын 2 давхрын ажилчдын амрах өрөөнд нэвтэрч, хохирогч П.Сундуйлхамын эзэмшлийн “айпоне-6” эс маркийн гар утсыг хулгайлж 500.000 төгрөгийн хохирол,
тус өрөөнөөс хохирогч Б.Үүрцайхын эзэмшлийн “самсунг нөүт-2 жи мобайл” загварын гар утсыг хулгайлж 190.000 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.
Тэрээр энэхүү өөрийн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явууллах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах нь хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шүүгдэгчийн хууль бус шинжтэй санаатай үйлдэл нь шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Түүнчлэн шүүгдэгчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Гарьд манлай” эмнэлгээс “Lenovo” загварын зөөврийн компьютерийг,
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Мандал” Зоогийн газрын 2 давхрын ажилчдын амрах өрөөнөөс “айпоне-6” эс маркийн гар утсыг,
мөн тус өрөөнөөс “самсунг нөүт-2 жи мобайл” загварын гар утсыг тус тус хулгайлсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийнг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэснийг хангаж байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Ц.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ц.А үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Ц.А гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Даваанямд 360.000 /зургаан зуун жаран мянга/ төгрөгийн хохирол, хохирогч П.Сундуйлхамд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Б.Үүрцайхад 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Т.Давааням нь “шүүгдэгч Ц.А гомдол саналгүй, “Lenovo” загварын зөөврийн компьютерийг минь хулгайлсан энэ хүнээс одоо юуг нь авах билээ, тиймээс зөөврийн комьпютерийн үнэ болох 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа” талаараа шүүгчийн туслах Х.Амарбаясгаланг хохирогч Т.Даваанямд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 88112919 дугаарын утас руу залгаж шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд утсаар мэдэгдсэнийг шүүгчийн туслах баримт № 11 гэсэн хэргийн оролцогчдод шүүх хуралдааны товыг мэдэгдэж, танилцуулсан тухай баримтад тэмдэглэсэн байх тул шүүх шүүгдэгч Ц.Атарсэлэнгийг хохирогч Т.Даваанямд төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзлээ.
Харин гэж хохирогч П.С, Б.Ү нарт гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөөгүй бөгөөд хохирогч нар нь тус тусын хохирлыг нэхэмжилж байгаа болно.
Иймд шүүгдэгч Ц.А 690.000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч П.Сундуйлхамд 500.000 /таван зуун мянга/ төгрөг, хохирогч Б.Үүрцайхад 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.А хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.
Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.А тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирно гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч Ц.А энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 09 /ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 5 /тав/ сар 09 /ес/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 6 /зургаа/ жил 5 /тав/ сар 09 /ес/ хоногийн хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 1834009660115 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.А нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Даваанямд төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шүүгдэгч Ц.А 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 148 /нэг зуун дөчин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдсугай.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,
36.10., 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Ц А үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г овгийн Ц А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 09 /ес/ хоногийг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 6 /зургаа/ жил 5 /тав/ сар 09 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г овгийн Ц А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жил 5 /тав/ сар 09 /ес/ хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 148 /нэг зуун дөчин найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн 1834009660115 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.А нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч Т.Даваанямд төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Г овгийн Ц А нийт 690.000 /зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ЙМ89042519 дугаарын регистртэй, Б овгийн П С 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг,
хохирогч дугаарын регистртэй, овгийн Б Ү-д 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г овгийн Ц А урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г овгийн Ц А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН