| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00353/И |
| Дугаар | 00566 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00566
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 15-р байрны 118 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ХЕ75031983, Онх овогт Болдын Хулангийн,
хариуцагч- Баянгол дүүрэг, 8-р хороо, 15-р байрны 122 тоотод байрлах, РД-ХГ57082765, Гал овогт Доржпаламын Будад холбогдох,
гэм хорын хохиролд 1 075 900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 19 өдөр хүлээн авч, 2017 оны 01 сарын 26 өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Хулан нь хариуцагч Д.Будаас гэм хорын хохиролд 1 075 900 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Манай байрны дээд давхрын айл болох Д.Будын гэрээс хэд хэдэн удаа ус алдаж байсан бөгөөд засварын ажлыг хийж өгч байгаагүй.
Сүүлд 2017-01-01 өдөр өглөө 07 цагийн орчимд биднийг унтаж байх үед ус шоржигнох чимээнээр сэртэл дээд давхрын айлаас их хэмжээний ус алдаж байсан.
Ус алдсны улмаас том, жижиг, гал тогоо, үүдний өрөөнүүд усанд автсан.
Бид усаа юүлж, 7 хувин усыг өрөөнүүдээс шавхсан.
Хохирлын хэмжээг үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК-иар тогтоолгоход нийт 955 900 төгрөг болсон.
Иймд учирсан хохирол 955 900 төгрөг, үнэлгээний зардал 120 000 төгрөг, нийт 1 075 900 төгрөгийг хариуцагч Д.Будаас гаргуулж өгнө үү?гэжээ.
Зохигч 2017 оны 02 сарын 20 өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 884 900 төгрөгөөс татгалзаж, 191 000 төгрөгийг хариуцагч Д.Буд төлж, 6х4 хэмжээтэй хивсийг хими цэвэрлээнд өгч, ус алдсан байрны тааз, ханыг засварлаж, шинээр обой засварын ажлыг гүйцэтгэн өгч, эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 884 900 төгрөгөөс татгалзаж, 191 000 төгрөгийг хариуцагч Д.Буд төлж, 6х4 хэмжээтэй хивсийг хими цэвэрлээнд өгч, ус алдсан байрны тааз, ханыг засварлаж, шинээр обой засварын ажлыг гүйцэтгэн өгч, зохигч эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч 550 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлээс 884 900 төгрөгөөс татгалзаж, 191 000 төгрөгийг хариуцагч Д.Буд төлж, 6х4 хэмжээтэй хивсийг хими цэвэрлээнд өгч, ус алдсан байрны тааз, ханыг засварлаж, шинээр обой засварын ажлыг гүйцэтгэн өгч, зохигч эвлэрч, гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчийн эвлэрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 30 378 төгрөгөөс 27 188 төгрөгийг улсын орлогод үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 3190 төгрөгийг, зохигчийн эвлэрсэн хэмжээнд ногдох хураамжийн 50 хувь болох 3190 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,