Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/353

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,

            Улсын яллагч: В.Дэлгэрмаа,

            Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

            Хохирогч: Г.Э , түүний өмгөөлөгч ,

            Хохирогч: Ө.Ц , түүний өмгөөлөгч ,

            Гэрч: Я.О , А.М , Б.Д , Б.Д ,

            Шүүгдэгч Ч.Г , түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр,

            Шүүгдэгч А.А , түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн,

            Шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч ,

            Шүүгдэгч Ө.Ц , түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2, 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2014000000325 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Г.Э

            2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, авто инженер жолооч мэргэжилтэй, “Хаш гоёо” ХХК-нд өрлөгчин ажилтай, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Ч. Г  /

            3. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, Баянхонгор “Чандмань” ХХК-нд машинист ажилтай, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй,

            Урьд Дундговь аймаг дахь сум дундын Шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан овогт Ө.Ц

            4. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Баянхонгор Чандмань ХХК-нд ажилладаг, ам бүл 5, эхнэр, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт А.А  . /

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Г.Э  нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд Ө.Ц ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч А.А  нь Ч.Г , Ө.Ц  нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ,+

ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд талын засмал замаар машинтай явсан Г.Э , Б.Д , Б.Д  нарыг “пизда нараа юугаа хараад байгаа юм” гэх үгийг хэлж өдөөн турхирч, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан

            Шүүгдэгч Ө.Ц  нь Ч.Г , А.А тай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд Г.Э д хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусадтай бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

            Шүүгдэгч Ч.Г  нь Ө.Ц , А.А  нартай нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Эх булаг шатахуун түгээх станцын урд Г.Э д хүч хэрэглэж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусадтай бүлэглэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт санаатай учруулсан гэх гэмт хэрэгт  тус тус холбогджээ. яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

            1.Шүүгдэгч Г.Э гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ...Тухайн өдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр би 2 найзын хамт тээврийн товчоон дээр хоол идчихээд машинтай Эрдэнэмандал ахлах сургуулийн урдуур явж байхад явган хүний замаар алхаж байсан хэдэн залуучууд явж байснаа хөөе пиздануудаа зогс гэсэн тэгээд надтай хамт явж байсан залуу яасан гэсэн чинь зогс пиздануудаа гэсэн тэгээд надтай хамт явж байсан ******* зогс гэж байна гэсэн тэгээд бид нар Эрдэнэмандал ахлах сургуулийн зогсоол руу машинаа оруулж тавиад машинаас буухад явж байсан 3 залуу шууд манай хоёр найзыг бариад авсан тэгээд намайг хараад зогсож байхад намайг нэг хүн араас шууд хүзүүнээс боосон намайг боосон байхад урдаас нэг залуу ирээд толгой руу чулуугаар нүдсэн тэгэхээр нь би хоёр найз руугаа миний тогой руу чулуугаар цохиод байна ирээд аваач гэж орилсон. Тэгээд намайг чулуугаар цохисон залуу миний урд намайг цохисон чулуугаа унгаагаад зугтаасан тэгээд би чулуу авах гэхэд намайг боож байсан залуу чулуу авхуулаагүй удаагүй ******* гээд магнай найз над руу ирэхэд намайг боож байсан залуу цаашаа зугтаад явсан. ******* намайг хараад өө цустай нь хольцон байна ш дээ гээд орилсон. Тэгээд тэнд *******, *******, нөгөө намайг зодсон хүмүүстэй хамт явсан нэг залуу гээд 4 лээ үлдсэн байсан. ******* зугтсан хүмүүсийн араас гүйгээд ******* гээд байгаа чулууг*******тай хамт дагуулаад ирсэн. Тэгэхээр нь би намайг энэ чулуугаар цохисон залууг дууд гэсэн чинь******* нь одоо намайг зод тэгвэл гээд газар завилаад суугаад байсан тэгэхээр нь би нөгөө чулууг аваад*******ын сууж байсан газраас эсрэг зүг рүү шидсэн. Тэгээд намайг чулуугаар цохисон залуу ирээгүй. Тэгээд манай найз *******жаргал цагдаа дуудсан удаагүй цагдаа нар ирээд бид нарыг суулгаад цагдаа руу авч явсан. Ө.Ц ын араас чулуу шидсэн зүйл байхгүй. ******* тэр 3-ыг дагуулж ирэхэд******* зүгээр байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 192-193/,

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э  мэдүүлэхдээ: Би найз *******, *******жаргал нарын хамт тээврийн товчоон дээр хоол идчихээд 3 дугаар сургуулийн урдуур явж байтал хэдэн залуучууд хэл амаар доромжилсон. Тэгээд хэн юм болоо гээд замаа чөлөөлөөд зогссон. Манай хоёр буруу талын хаалгаар буугаад очингуут тэд нар бариад авсан байсан. Би зөв талын хаалгаар буугаад араас нь очтол нэг залуу араас ирээд шууд боосон. Тэгсэн нэг залуу чулуугаар толгой руу нь цохиод нөгөө хэд цаашаа явсан. Тэгээд би толгой хагалчихлаа хүрч ирж аваач гэхэд Гантулга миний өмнө барьж байсан чулуугаа хаячаад зугтаасан. Ө.Ц  намайг боогоод байж байсан *******жаргал ирж салгасан. Тэгээд цагдаа дуудсан. Бид нар хүрч ирээд драйвер үлээсэн. Бид гурваас ямар нэгэн согтуурлын зэрэг гараагүй. Намайг Ө.Ц  боосон байхад намайг нэг нь цохиод нүдээд байсан. Намайг чулуугаар цохисон гэв.

            3. Шүүгдэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн  ...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн үед 3 дугаар сургуулийн хажуугаар гараад явж байсан чинь ******* хажуугаар явсан нэг машины араас ална шүү пизда минь гээд орилоод байсан. Хажуугаар явж байсан машин 3 дугаар сургуулийн зогсоол дээр машинаа тавиад бид нарын араас та нар ямар овоо юм бэ гээд ******* гэх хүн нь миний тархи толгой руу цохисон тэгээд зууралдаад байж байтал Г.Э  гэх залууг чулуу авах гэхээр нь******* ахаа наад хүн чинь чулуу авлаа гэж хэлсэн чинь тэгээд тэр хүнийг чулуу авахаар зугтаасан.******* ахын араас чулуу шидэж байсан. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн. Би ******* гэх хүний цохисон гэхдээ чулуугаар бол цохиогүй.. гэх мэдүүлэг / хх-ийн 125-126/,

            4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Г  мэдүүлэхдээ:  Бид нар орд Караокеноос гараад гуравдугаар сургуулийн урдуур явж байтал ******* ах эхнэртэйгээ муудалцсан байдалтай явж байсан. Тэгээд ******* ах эхнэр рүүгээ хөөе гэх шиг болсон чинь хажуугаар явж байсан залуучууд гэнэт зогсоод бууж ирээд шууд тархи толгой руу цохиод авсан. Тэгэнгүүт нь би нэг цохиод авсан чинь бөгжтэй гараараа хөмсгийг гэмтээсэн юм шиг байна лээ. Тэгсэн чинь ******* чулуу бариад авахаар нь би нялх үр хүүхэдтэй хүн гэж бодоод зугтаагаад явсан гэв.

            5. Шүүгдэгч Ө.Ц ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2020 оны 07 дугаар сарын 30- ны өдөр 22 цагийн үед *******, Гантулга, *******ын эхнэр бид хэд караоке ороод 23 цагийн үед караокеноос гараад 3 дугаар сургуулийн тэр хавьд ******* эхнэртэйгээ маргалдаад байсан тэгэхээр нь бид нар болиулаад би *******ын эхнэрийг дагуулаад урд нь гараад алхаж байсан чинь ард явж байсан манай хэдийн нэг нь зодоон боллоо гээд орилсон эргээд хартал манай хэд зодолдоод байх шиг байхаар нь явж очоод салгах гэсэн чинь Гантулга******* ахаа нэг нь чулуу авлаа шүү гэж хэлэхээр нь би тэр чулуу авах гэж байсан ******* гэх залууг хүзүүгээр нь тэврээд авсан чинь тэр залуу дайрсаар байгаад тэр чулууг авахаар нь би хүзүүнээс нь тавиад зугтаасан араас нөгөө чулуугаа шидсэн тэр чулуун нь миний гарыг цохисон. Араас цагдаа ирсэн буцаад нөгөө хэд дээр очоод эмнэлэгт очиж гараа үзүүлээд буцаад гэр лүүгээ явсан...Гантулга,******* ахаа нэг нь чулуу авлаа шүү гэж хэлэхээр нь би тэр чулуу авах гэж байсан ******* гэх залууг нь хүзүүгээр нь тэврээд авсан чинь тэр залуу дайрсаар байгаад тэр чулууг авахаар нь би хүзүүнээс нь тавиад зугтаасан араас нөгөө чулуугаа шидсэн тэр чулуун нь миний гарыг цохисон. Араас цагдаа ирсэн буцаад нөгөө хэд дээр очоод эмнэлэгт очиж гараа үзүүлэхэд цууралттай байна гэж хэлсэн. Маргааш ирж үзүүлээрэй гэхээр нь буцаад гэр лүүгээ явсан. Байгаа *******тай хамт явж байсан машины нь жолооч мэдэж байгаа. Хамт явж үзүүлээд намайг буцаагаад гэрт хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122, 182 дугаар тал/,

            6. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Ц  мэдүүлэхдээ:   Би найзуудтайгаа Орд караокеноос гараад 3 дугаар сургуулийн урдуур явж байхад ******* эхнэртэйгээ жаахан маргалдаад байхаар нь би эхнэрийг нь дагуулаад түрүүлээд явж байсан чинь хоёроо зодоо болоод байна гэхээр нь иргээд хартал 3 дугаар сургуулийн урд манай хэдтэй зодоо хийж байсан. Тэгээд бужигнаад байхаар нь очсон чинь ******* гэдэг залуугийн хөмсөгнөөс нь цус гоожчихсон байж байхаар нь би араас нь барьж авсан чинь чулуу авахаар нь би зугтаасан. Тэгсэн чулуугаа араас шидээд миний тохойн дээр оносон. Би боосон зүйл байхгүй чулуу авч болохгүй гээд хүзүүнээс нь татсан. ******* араас чулуу шидээд миний биед гэмтэл учруулсан гэв.

            7. Шүүгдэгч А.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  ...2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр найзуудтайгаа караоке орчхоод 23 цагийн үед гараад би эхнэртэй жаахан маргалдсан. Тэгээд манай найз Ө.Ц  манай эхнэрийг аваад бид нарын урд алхаад би араас нь тэр хоёрыг дуудах  гээд хөөе хоёр гөлөг минь хүлээж байгаач гээд орилсон юм тэгсэн хажуугаар явж байсан Приус-10 маркийн машин 3 дугаар сургуулийн зогсоол дээр машинаа тавиад дотроос нь 3 залуу бууж ирээд учир зүггүй яасан овоо пизданууд вэ гээд бид нарыг цохисон тэгээд хоорондоо зодолдож байхад нэг залуу хөмсөг задарчихлаа цагдаа дууд гэсэн тэгээд удаагүй цагдаа нар ирээд бид хэдийг цагдаа авч явсан өөр зүйл болоогүй. Тэр залуусыг бид нар дуудсан зүйл байхгүй.  Өөрсдөө өнгөрч яваад эргээд 3 дугаар сургуулийн зогсоол руу машинаа оруулж тавьсан байсан. Хаанаас чулуу авсан гэдгийг нь мэдэхгүй хараагүй. Бид нар дээр ирэхдээ чулуугүй ирсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 117-118

              8. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А  мэдүүлэхдээ: Би орилсон нь үнэн. Авгайгаа дуудаж орилсон байгаа. Би тэгэхдээ энэ хэдийн араас орилсон зүйл байхгүй гэв.

             9. Г.Э гийн хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн .

            ..Би 2020 оны 07 дугаар сарын 29- нөөс 30-нд шилжих шөнө 00 цагийн үд Б.Д , *******тэй цун Баянхонгор аймгийн тээврийн товчоон дээр цайн газарт хоол идчихээд Б.Д ын приус маркийн машинтай дунд захын урд засмал зам дээр явж байсан чинь замын хажуугаар явган хүний замаар хэдэн залуучууд явж байснаа бид гурвыг шүгэлдээд хэл амаар доромжилж дуудсан. Тэгсэн *******жаргал машинаа зам чөлөөлж зогсоохоор нь машинаас нөгөө залуучууд руу яасан гээд буусан чинь 5-3 залуучууд шууд ирээд маргалдаад бид гуравтай барилцаж авсан. Тэр маргалдан дунд намайг нэг залуу араас боосон чинь нэг жижиг биетэй залуу нь чулуу газраас аваад миний хөмсөг руу чулуугаар цохичхоод зугтаад явчихаар нь би цагдаад дуудлага өгсөн... Бид нартай маргалдсан залуучууд бүгд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.

            ...Цэрэнчунт гэх залуу намайг боогоод тэр Гантулга гээд байгаа жижиг залуу чулуугаар намайг урдаас цохисон тэгж намайг цохиж байхдаа*******ын гар руу цохисон байх намайг цохичхоод чулуугаа надын урд Гантулга нь унагаасан тэгээд би тэр чулууг автал хамт явсан эмэгтэй нь чи чулуу барилаа гэхээр нь би тэд нарыг эсрэг тал руу хол шидсэн ойр хавьд чулуу авахаар газар байхгүй цементэн талбай байсан хаанаас чулуу олж ирснийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-43 дугаар тал/,

            10. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э  мэдүүлэхдээ: Би архи уугаагүй байсан.******* боогоод Гантулга нь намайг цохисон. Өөр би эд нарыг цохиж зодсон зүйлгүй гэв.

           11. Ө.Ц ын хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 30- ны өдөр 22 цагийн үед *******, Гантулга, *******ын эхнэр бид хэд караоке ороод 23 цагийн үед караокеноос гараад 3 дугаар сургуулийн тэр хавьд ******* эхнэртэйгээ маргалдаад байсан тэгэхээр нь бид нар болиулаад би *******ын эхнэрийг дагуулаад урд нь гараад алхаж байсан чинь ард явж байсан манай хэдийн нэг нь зодоон боллоо гээд орилсон эргээд хартал манай хэд зодолдоод байх шиг байхаар нь явж очоод салгах гэсэн чинь Гантулга******* ахаа нэг нь чулуу авлаа шүү гэж хэлэхээр нь би тэр чулуу авах гэж байсан ******* гэх залууг хүзүүгээр нь тэврээд авсан чинь тэр залуу дайрсаар байгаад тэр чулууг авахаар нь би хүзүүнээс нь тавиад зугтаасан араас нөгөө чулуугаа шидсэн тэр чулуун нь миний гарыг цохисон. Араас цагдаа ирсэн буцаад нөгөө хэд дээр очоод эмнэлэгт очиж гараа үзүүлээд буцаад гэр лүүгээ явсан...Гантулга,******* ахаа нэг нь чулуу авлаа шүү гэж хэлэхээр нь би тэр чулуу авах гэж байсан ******* гэх залууг нь хүзүүгээр нь тэврээд авсан чинь тэр залуу дайрсаар байгаад тэр чулууг авахаар нь би хүзүүнээс нь тавиад зугтаасан араас нөгөө чулуугаа шидсэн тэр чулуун нь миний гарыг цохисон. Араас цагдаа ирсэн буцаад нөгөө хэд дээр очоод эмнэлэгт очиж гараа үзүүлэхэд цууралттай байна гэж хэлсэн. Маргааш ирж үзүүлээрэй гэхээр нь буцаад гэр лүүгээ явсан. Байгаа *******тай хамт явж байсан машины нь жолооч мэдэж байгаа. Хамт явж үзүүлээд намайг буцаагаад гэрт хүргэж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 121-122, 182 дугаар тал/,

            12. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Ц  мэдүүлэхдээ: Би *******г боосон зүйл байхгүй. Зүгээс мөрөн дээрээс нь татсан. Тэгээд ******* чулуу авахаар нь би тавиад зугтаасан. Тэгсэн араас чулуу шидээд тохион дээр цохисон. Тэгээд цагдаа дээр ирээд гар өвдөөд байхаар нь найзтай нь эмнэлэг орж үзүүлсэн гэв.

            13. Гэрч Я.О ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2020 оны 07 дугаар сарын 29 -ны орой Дунд захын урд байрлах “Орд”  караокед  нөхөр ******* түүний ажлын газрын хүмүүс болох нэрийг нь мэдэхгүй 3 залуучуудын хамт орж дуулж байгаад манай нөхөр ажлынхантайгаа 0.5 граммтай соёрхол нэртэй архи 3 шилийг уусан би нэг шил лимонтой пиво уугаад караоке хаагаагүй байхад гарсан цаг хэд болж байсныг бол хараагүй тэгээд би нэг дүү рүүгээ   яриад ирээд аваадхаач гэхэд завгүй байна гэхээр нь ирэх болов уу гээд 10 орчим минут хүлээгээд ирэхгүй болохоор нь бид нар алхаад гурав 3 дугаар 10 жилийн урд талын замын ертөнцийн зүгээр хойд талаар алхаж байсан би Чунт гэх залуутай нь түрүүлээд алхаж байсан араас нөгөө хэд юм яриад алхаж байтал  хажуугийн замаар хар өнгийн машин яваад өнгөрсөн тэгээд удалгүй хүмүүс орилсон.  Эргээд иртэл тэр машинаас 3 залуучууд буугаад нөгөө хэдтэй барилцаад авсан байсан бүгд л овоорсон байсан хэн нь хэнтэйгээ барилцсан байсныг сайн санахгүй байна тэгээд Чунт бид хоёр ирээд Чунт машинаас бууж ирсэн өндөр махлагд залуу байсан түүнийг чулуу барьсан байна. Чулууг нь хаяулъя гээд хүзүүний хойд талын цамцнаас татсан тэгэхэд тэр баруун гартаа яалт ч үгүй чулуу барьсан байсан. Чулуугаа хаячих ярилцъя гэтэл  чулуугаа хаяад бүгд салцгаасан тэгэхээр нь би тэр гурван залууд та нар эрүүл юм чинь буцаад явчих эд нар согтуу байна гэтэл болохгүй манай найзын нүдийг цохисон байна хар та нар гээд байсан тэгээд би хараадахъя гээд очтол нэг өндөр Бороо гэсэн байх түүний зүүн нүдний дээд талаас шүүс гарсан байсан тэгээд байж байтал цагдаа нар ирсэн. Тухайн залуучууд нь өөрсдөө их онгироо залуучууд байсан. Би бүр Залгаа гээд  залууг буцчих та нар гээд гараараа цээж руу нь түлхсэн подволк урчихлаа. Гээд байсан.  хэн нь урсан бэ гээд байсан би түүнийг түлхэж байхдаа урсан байх гээд би урсан гэж хэлсэн. Намайг эргэж хараад гүйгээд очиход хоорондоо барилцаад авсан нэгнийгээ цохиж байсан зүйл байгаагүй харин машинаас буусан залуучуудын Бороо гээд байсан залуу нь чулуу барьсан байсан бид нартай цуг явсан. Дуудлага өгөөд цагдаа дээр ирээд нэгнийхээ царайг хартал бид нартай цуг явсан нэг залуугийн нүд нь хөхөрсөн, нэг залуу нь гар даагдахгүй байна, нэг залуу нь гар өвдөөд байна гээд байсан тэгээд эмнэлэгт очоод үзүүлтэл хугацан байна гэсэн мөн тэр зодуулсан гэх залуучуудын нэг залуу нь хөмсөгний дээд тал нь хагарсан байсан. Тэгээд эмнэлэг авч явж оёулсан өөр зүйл гэмтээгүй байсан 2 оёдол тавиулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 44-46/,

            14. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Я.О  мэдүүлэхдээ:  Манай нөхөр “зогс хар пизда нараа” гээд орилж байсан. Би Ө.Ц  хоёр түрүүлээд явж байсан. Яг машин зогсоод маргаан үүссэнийг хараагүй.******* бид хоёр иргээд ирэхэд зодоо болчихсон байсан. Ирэхэд ******* чулуу барьчихсан зогсож байсан. ******* толгойгоо дараад суусан байсан. *******гаас архи үнэртсэн байсан гэв.

            15. Гэрч Б.Д ын мөрдөн байцаалтад өгсөн ...2020 оны 07 дугаар сарын 29-ний орой харанхуй болсон байсан цагийг санахгүй байна найз ******* ******* нарын хамт товчоо орж хоол идчихээд *******г хүргэж өгөх гээд дунд захын урд алын засмал буюу 3-р арван жилийн урдуур машиныхаа цонхыг онгойлгоод тамхи татаад явж байтал замын хажуу талаар явж байсан залуучуудаас хөөе пиздагууд минь зайл ална шүү гээд тэр залуучуудаас орилсон хэн нь орилсныг мэдэхгүй тэгсэн урдаас бид гурав юу гэнээ гээд 3-р арван жилийн хажуу талын зогсоол руу машинтайгаа ороод зогсоод буугаад юу гээд байгаа юм та нар гэтэл ******* би хоёрыг нэг шар цамцтай залуу зодоо хийж болохгүй шүү гээд өмдний тэлээнээс бариад зулгаад засмал руу оруулсан тэгтэл удалгүй ******* 2 пизда минь аваач ээ намайг чулуугаар цохчихлоо гээд орилсон тэгээд би эргээд хартал толгойгоо хагалуулсан сөхрөөд суусан нөгөө том биетэй******* гэх залуу гараа хүзүүг араас нь боосон байдалтай байсан тэгэхээр нь би өмднөөс барьсан байсан залууг тавь гээд тавиулаад очиж *******г******* гэх залуугаас салгасан тэгээд ******* толгой хагалчихлаа цагдаа дуудчих гэхээр нь дуудлага өгсөн тэгээд цагдаа дээр ирсэн энэ үйл явдал 3-5 минутын хооронд болоод өнгөрсөн тэгсэн цагдаа нар ирэхээс өмнө *******г цохисон гэх жижиг залуу нь зугтаагаад явсан байсан тэр залууг ******* намайг чулуугаар цохичихоо гээд байсан би бол яг чулуугаар цохиж байхыг хараагүй хоёр пизда минь толгой хагалчихлаа ирээд аваач ээ гээд ******* орилохоор нь эргээд хартал толгойгоо хагалуулсан цус болсон сөхрөөд суусан байсан... Тухайн өдөр зодоон болоод дууссаны дараа цагдаа нар ирэхэд******* гар өвдсөн гэж юу ч яриагүй юм тэгээд шууд цагдаагийн газрын үүдэнд ирээд гар өвдөөд хөдөлгөж болдоггүй гэхээр нь яасан юм гэхэд мэдэхгүй гэж хэлж байсан. Тэгээд би*******тай хамт 103 дээр очиж үзүүлэхэд нэг эмч үзээд хавдсан байна яс нь цуурсан байж магадгүй маргааш зургийг нь авхуул гэж хэлсэн. Намайг харахад бол гар нь хавдсан байсан тэгээд буцаад цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-63, 185/,

            16. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Д  мэдүүлэхдээ: Би *******, ******* нарын хамт тээврийн товчоо орж хоол идчихээд 3 дугаар сургуулийн урд явж байсан. Тэгсэн замын хажууд явж байсан хүмүүс зогс пиздаагуудаа ална шүү гэж орилохоор нь бид хэд машинаа зогсоогоод буусан. Машинаас буугаад барилцаад авсан би машинаа цоожилчхоод эргээд очиход Мөнхсүлд нь ******* бид хоёрыг бариад авсан. Тэгсэн ******* толгой харлачихлаа гэхээр нь эргээд харсан чинь толгойгоо хагалуулчихсан байж байсан. Тэгээд эргээд очиход******* нь ******* араас нь хүзүүг нь боогоод барьчихсан байсан. тухайн газар чулуу байхыг хараагүй. Бүгд драйвер үлээхэд бид 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.******* миний гар хавдчихсан байна гэхээр нь эмнэлэгт очиж гарыг нь үзүүлсэн гэв.

            17. Гэрч А.М ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2020 оны 07 дугаар сарын 29 -ны орой ажлаасаа тараад Дунд захын урд байрлах “Орд” караокед манай ажлын*******, Гантулга ******* эхнэрийн хамт сууж 0.5 граммтай соёрхол нэртэй архи 3 шилийг хувааж уусан тэндээс 23 цагийн үед гарсан. Гараад гурав дугаар 10 жилийн урд талд алхаад явж байсан би *******, Гантулга хоёрын урд, миний урд*******, *******ын эхнэр хоёр алхаж байсан тэгээд эргээд хартал миний ард  манай хэдтэй барилцаж аваад байсан. Тэгээд би яваад очтол одоо тэр зодуулсан гээд байгаа ******* гэх залуу хоёр найзын хамт байсан******* ******* гэх залуугийн ар талд нь газар унасан гараараа хүзүүг нь баруун гараараа барьсан байсан. Хамт явсан цагаан подволктой байсан тэр нь*******ын дээрээс нь дэвсэх гэж байхад нь би барьж аваад арагш нь аваад салгасан би зодоон хийгээгүй тэгээд *******ын эхнэр тэд нарыг салгасан тэгээд цагдаа ирээд аваад явсан Гантулга,******* нарын гар руу хэн юугаар цохисныг мэдэхгүй цагдаа дээр ирээд******* гар өвдөөд байна гээд ёолоод байсан. Гантулга нь маргааш өглөө нь ажил дээр ирэхэд гар цууралт өгсөн байна гээд гараа боосон ирсэн. Болсон явдлыг нэг бүрчлэн санахгүй байна. Юунаас болж маргаан үүссэн эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 47-49/,

            18. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч А.М  мэдүүлэхдээ: Би тухайн үед шар цамцтай явж байсан. Тухайн үйл явдлыг сайн санахгүй байна. Бид хэд сувраад явж байсан. Намайг араас ирэхэд бөөн зодоон болчихсон байсан. Би хоёр хүнийг нь зодоо хийлгэхгүй салгасан. Манай  найзууд согтолттой байна гэж байсан гэв.

            19. Гэрч Б.Д гийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2020 оны 07 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед би найз *******, *******жаргал нарын хамт товчоо орж хоол идчихээд *******г хүргэж өгөх гээд дунд захын урд талын засмал буюу 3-р арван жилийн урдуур явж байтал замын хажуу талаар явж байсан залуучуудаас зогс пизда нараа юугаа хараад байгаа юм гэж хэлсэн тэгээд 3-р арван жилийн урд талын зогсоол руу машинаа чөлөөлөөд зогссон тэгээд бид гурав машинаас буухад тэр залуучууд хүрч ирээд бид гурвыг бариад авсан намайг жижиг саарал цамцтай' залуу *******жаргал ******* 2-ыг ямар залуу барьж байсныг мэдэхгүй байна тэгээд тэр залуучуудын хойно алхаж явсан шар цамцтай залуу *******жаргал бид хоёрыг барьсан байсан залууг тавь гээд ******* руу явсан тэгээд дараагаар нь шар цамцтай залуу намайг тавихаар нь би ******* дээр очсон тэгсэн толгойг нь хагалсан цус нь гоожоод байсан тэгээд хэн хагалсан яасан гэтэл жижиг саарал цамцтай залуу цохичихлоо гэсэн.

...******* миний ард баруун гар талд ойролцоогоор 5-6 метрийн зайтай гэрэлтэй байсан тухайн үед шар цамцтай залуу нь *******жаргал бид хоёрыг өмднөөс урдаас татаад өрөө ухраад зулгаагаад зодоо хийхгүй шүү гээд татаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,   

            20. Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Д  мэдүүлэхдээ:  Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. “Зогс пиздаагуудаа ална” гэж орилсон. Сүлд *******жаргал бид 3 нэгнийгээ барьчихсан байсан. ******* намайг аваач гэсэн гэсэн би сонсоогүй. ******* энэ чулуугаар цохичихлоо гээд нэг чулуу шидсэн. Бид гурав ямар улсууд юм болоо гээд зогссон. Хамгийн сүүлд *******жаргал машинаас буусан. Машины цонх онгорхой явж байсан гэв.

            21.Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 29 -ны орой Дунд захын урд байрлах “Орд” караокед манай ажлын Мөнхсүлд,*******, ******* түүний эхнэрийн хамт сууж 0.5 граммтай соёрхол нэртэй архи 3 шилийг уусан тэндээс 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд гурав дугаар 10 жилийн урд талын замын ертөнцийн зүгээр хойд талаар явган хуний замаар алхаж байсан эхлээд бид нарын урд******* *******ын эхнэр хоёр түрүүлж яваад *******, Мөнхсүлд, бид гурав ар араасаа явцгааж байсан чинь хажуугаар нэг машин өнгөрөн тэгтэл ******* машинтай залуучууд руу явж байхад ална шүү гээд хэлсэн тэгсэн чинь тэр машинтай залуучууд 3-р 10 жилийн зогсоол руу өөрсдөө орж зогсоод бид нарын араас шууд хүрж ирээд та нар яасан овоо пиздакууд бэ гээд машинтай гурван залуучууд бид нарын араас тархи толгоо руу цохиод авсан тэгэхээр нь харилцсан зодолдсон.  Зодуулсан гэх залуутай би зодолдсон тэр эхлээд миний толгой руу учир зүггүй дайраад зодоод байхаар нь би эргэж хараад харилцан зодолдсон. Ааана нь яаж зохиж зодсоноо санахгүй байгаа миний зүгээс гартаа ямар нэг  чулуу бариагүй харин тэр залуу өөрөө чулуу аваад манайхан руу чулуу шидсэн. Миний баруун гарыг юугаар цохисон гэдгийг санахгүй байна тухайн үед би архи уусан байсан тэгээд тэнд байж байгаад гэр руугаа яваад өгсөн. Энх-амгаланг гэр залууг бүлэглэн зодсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг / хх-ийн 50-52/,

            22. Гэрч О.Цэрэнчунтын мөрдөн байцаалтад өгсөн  ...2020 оны 07 дугаар сарын 29-ний орой Дунд захын урд байрлах “Орд” караокед манай ажлын Мөнхсүлд, Гантулга, ******* түүний эхнэрийн хамт сууж 0.5 граммтай соёрхол нэртэй архи 3 шилийг уусан тэндээс 23 цаг болж байхад гарсан тэгээд гурав дугаар 10 жилийн урд талын замын ертөнцийн зүгээр хойд замаар алхаж байтал ******* эхнэртэйгээ муудалцаад түрүүлээд би эхнэртэй нь алхаж байтал араас зодоон болоод байна гээд орилсон тэгээд эргээд хартал гуравдугаар арван жилийн урд талын явган хүний зам дээр хажуу талд нь гуравдугаар 10 жил руу зогсоол байсан тэнд бөөгнөрсөн байсан. Яваад очтол Гантулга Чунт ахаа наадах чинь чулуу авлаа шүү гээд Гантулга тэгсэн тэгэхээр нь би чулуугаар яах юм бэ эв зүйгээр олъё гээд хүзүүгээр нь зүүн гараараа тэврээд авсан тэгтэл тэр зүтгэсээр байгаад газраас чулуугаа авсан тэгэхээр нь би тавиад зугтах маягтай холдтол чулуугаа шидсэн тэгтэл миний баруун гар руу нь чулуу нь оносон. Тэнд зогсож байгаад цагдаа дуудсан тэгэхэд 23 цаг өнгөрч байсан. Би зодоонд оролцсон зүйл байхгүй харин салгах гэсэн тэрнээс бол миний гарын тохойны үений хэсэгт чулуугаар энэ зодуулсан гээд байгаа залуу цохисон. Би гараа тэр орой нь эмнэлэгт үзүүлэхэд хугарсан юм шиг байна гэсэн. Маргааш нь ирж үзүүл гэхээр нь маргааш өдөр нь бариачид үзүүлэхэд шөрмөс зангирсан мах тасарсан байна гэсэн. Гантулга зодоон болоход айгаад зугтсан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг / хх-ийн 53-55/,

            23. Гэрч А.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2020 оны 07 дугаар сарын 29 -ны орой ажлаасаа тараад Дунд захын урд байрлах “Орд” караокед манай ажлын Мөнхсүлд,*******, Гантулга эхнэрийн хамт сууж 0.5 граммтай соёрхол нэртэй архи 3 шилийг хувааж уусан тэндээс гарсан цагаа санахгүй байна гурав дугаар 10 жилийн урд талын замын ертөнцийн зүгээр хойд талаар явган хүний замаар алхаж байснаа санаад байгаа юм тэгээд нэг л мэдэхэд хэнтэй зодоон хийж байсан юм байгаагаа мэдэхгүй ямар ч байсан нэгэнтэй нь зодоо хийж байсан тэгээд сэргэсэн тэгээд удалгүй байж байтал харилцсан зодолдсон хүмүүсийн нэг нь хөмсөгний дээрээс цус гараад байна цагдаа дуудчихлаа гээд байсан тэгээд цагдаа ирсэн цагдаагийн газарт ирээд тухайн байцаагч таны нүд яасан гээд хартал миний баруун талын нүд хөхөрсөн дээд хэсэг жоохон язарсан байсан одоо жоохон хөхрөлттэй байгаа миний мэдэж байгаа зүйл энэ тэгээд хамт явсан хүмүүсээс яагаад зодоон болсон талаараа асуухаар урд алхаж байсан Мөнхсүлд, Гантулга хоёрыг орилоод дуудахад хажуу талын замаар явж байсан машины хойд талд сууж байсан нэг хүн юу гэнээ чи гэсэн тэгэхээр нь би өөдөөс нь юу гэнээ пизда минь гэтэл бид нарыг өнгөрч яваад 3-р 10-н жилийн машины зогсоол руу ороод зогссон тэгээд нэг мэдэхэд тэр машинтай залуучууд бууж ирээд учиргүй зодолдоод байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 56-57/,

            24.  Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би тухайн өдөр 18 цагаас 01 цагийн хооронд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг өнгөрсөн байхад 102 дугаарын утсаар 1 дүгээр багийн Эх булаг ШТС орчимд согтуу хүмүүс зодолдоод байна гэх дуудлагын дагуу очиж шалгахад ******* гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тэгээд би хүнд зодуулчихлаа нэг залуу намайг чулуугаар цохиод зугтаасан гэж хэлсэн. ******* гэх зодуулсан гээд байсан залуугийн хөмсөг нь сэтэрсэн хувцас энэ тэр нь цус болсон байсан.Харин *******г цохиод зугтаасан гэх залуутай хамт явж байсан гэх 2 залуу бол зүгээр байсан ямар нэг ил харагдах шарх, сорви байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар тал/,

            25. Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:

            ... Эх булаг ШТС-ын ойр орчмоор болон Эрдэнэмандал ахлах сургуулийн орчмоор хяналтын камер тавиагүй байгаа гэх мэдүүлэг / хх-ийн 80-81/, гэрэл зургууд / хх-ийн 83-85/,

            26. Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

            ...Г.Э  нь томоотой, даруу төлөв, үнэнч шударга хүнд худлаа хэлээд байдаггүй тийм хүн. Багаасаа аав 2 дүүгийн хамт амьдарсан. Одоо эхнэр 1 хүүхэдтэй. Малчин мал малладаг. Амьдралын түвшин нь дунд. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Анх хүнд зодуулсан гэж надад хэлсэн. Тэгээд бас надад би буруу зүйл хийгээгүй цагдаад мэдэгдсэн байгаа гэж хэлж байсан. ******* бол архи дарс уудаггүй даруу төлөв хүнийг цохиж зодохоор хүн бол биш ээ... гэх мэдүүлэг / хх-ийн 187/,

            27. Гэрч Ц.Өлзийхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...******* нь томоотой, даруу төлөв, миний мэдэхийн архи дарс уугаад, тамхи татаад яваад байдаггүй. Ээж нь бага байхад нь нас барсан аав 2 дүүгийн хамт амьдардаг. Багаасаа л хоёр дүүгээ өсгөж гэр орондоо тус нэмэр болж явдаг хүүхэд байгаа юм. Урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Зодооны хэргээр л явж байгаа гэж байсан. Анх хүнд зодуулчихлаа гэж байсан юм тэгсэн өнөөдөр над руу залгаад та ирээд мэдүүлэг өгөөдөх намайг буцаагаад хэрэг хийсэн гээд татчихлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг, / 188-189 /,

            28. Баянхонгор        аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.07.21-ний өдрийн 403 дугаартай “...Г.Э гийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 92-93 дугаар тал/,

            29. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.07.31-ний өдрийн 406 дугаартай “...Ө.Ц ын биед баруун тохой, шуунд цус хуралт,зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дугаар тал/,

            30. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 407 дугаартай

            1.ын биед баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 100-101/,

            31. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 408 дугаартай

            1. А.А ын биед баруун хөмсөгт зулгаралт, баруун дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 104-105/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол / хх-ийн 9-10/, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 22/, шуурхай мэдээллийн бүртгэлийн дэвтрийн хуулбар / хх-ийн 23-24/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 26-28/, жолоочийн согтууруулах, ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 29-33/, шийтгэлийн хуудас / хх-ийн 33/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 129-131, 196/, дипозит дансны хуулгууд / хх-ийн 133-138, 198-201/,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 139-141, 202/, болон шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч 2 хуудас материал,өмгөөлөгч Г.Дуламсүрэн 1 хуудас, өмгөөлөгч 3 хуудас шинээр гаргаж өгсөн  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхийн өмнө  шүүх хуралдаанд шинжээч эмчээр оролцох ёстой байсан шинжээч эмч О.Болороо нь ээлжийн амралтаа авсан бөгөөд ирж амжаагүй талаар мэдэгдсэн, уг шинжээч эмчийг оролцуулах эсэх талаар улсын яллагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын саналыг асуухад улсын яллагч болон шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шинжээч эмчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал, хүсэлтийг илэрхийлсэн тул шинжээч эмч О.Болороог оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1-д зааснаар үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгийг шинжлэн судлахад уг гэмт хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Д гийн өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 29-ний орой 23 цагийн үед би найз *******, *******жаргал нарын хамт товчоо орж хоол идчихээд *******г хүргэж өгөх гээд дунд захын урд талын засмал буюу 3-р арван жилийн урдуур явж байтал замын хажуу талаар явж байсан залуучуудаас зогс пизда нараа юугаа хараад байгаа юм гэж хэлсэн тэгээд 3-р арван жилийн урд талын зогсоол руу машинаа чөлөөлөөд зогссон тэгээд бид гурав машинаас буухад тэр залуучууд хүрч ирээд бид гурвыг бариад авсан намайг жижиг саарал цамцтай залуу *******жаргал ******* 2-ыг ямар залуу барьж байсныг мэдэхгүй байна тэгээд тэр залуучуудын хойно алхаж явсан шар цамцтай залуу *******жаргал бид хоёрыг барьсан байсан залууг тавь гээд ******* руу явсан тэгээд дараагаар нь шар цамцтай залуу намайг тавихаар нь би ******* дээр очсон тэгсэн толгойг нь хагалсан цус нь гоожоод байсан тэгээд хэн хагалсан яасан гэтэл жижиг саарал цамцтай залуу цохичихлоо гэсэн...” гэх мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. “Зогс пиздаагуудаа ална” гэж орилсон. Сүлд *******жаргал бид 3 нэгнийгээ барьчихсан байсан. ******* намайг аваач гэсэн гэсэн би сонсоогүй. ******* энэ чулуугаар цохичихлоо гээд нэг чулуу шидсэн....” гэх мэдүүлэг,

            Мөн гэрч  Б.Д ын мөрдөн байцаалтад өгсөн ...2020 оны 07 дугаар сарын 29-ний орой харанхуй болсон байсан цагийг санахгүй байна найз ******* ******* нарын хамт товчоо орж хоол идчихээд *******г хүргэж өгөх гээд дунд захын урд талын засмал буюу 3-р арван жилийн урдуур машиныхаа цонхыг онгойлгоод тамхи татаад явж байтал замын хажуу талаар явж байсан залуучуудаас хөөе пиздагууд минь зайл ална шүү гээд тэр залуучуудаас орилсон хэн нь орилсныг мэдэхгүй тэгсэн урдаас бид гурав юу гэнээ гээд 3-р арван жилийн хажуу талын зогсоол руу машинтайгаа ороод зогсоод буугаад юу гээд байгаа юм та нар гэтэл ******* би хоёрыг нэг шар цамцтай залуу зодоо хийж болохгүй шүү гээд өмдний тэлээнээс бариад зулгаад засмал руу оруулсан тэгтэл удалгүй ******* 2 пизда минь аваач ээ намайг чулуугаар цохчихлоо гээд орилсон...” гэх мэдүүлэг,

            Гэрч Я.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Манай нөхөр “зогс хар пизда нараа” гээд орилж байсан. Би Ө.Ц  хоёр түрүүлээд явж байсан. Яг машин зогсоод маргаан үүссэнийг хараагүй.******* бид хоёр иргээд ирэхэд зодоо болчихсон байсан....” гэх мэдүүлэг,

            Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 29 -ны орой Дунд захын урд байрлах “Орд” кароакед манай ажлын Мөнхсүлд,*******, ******* түүний эхнэрийн хамт сууж 0.5 граммтай соёрхол нэртэй архи 3 шилийг уусан тэндээс 23 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд гурав дугаар 10 жилийн урд талын замын ертөнцийн зүгээр хойд талаар явган хуний замаар алхаж байсан эхлээд бид нарын урд******* *******ын эхнэр хоёр түрүүлж яваад *******, Мөнхсүлд, бид гурав ар араасаа явцгааж байсан чинь хажуугаар нэг машин өнгөрөн тэгтэл ******* машинтай залуучууд руу явж байхад ална шүү гээд хэлсэн тэгсэн чинь тэр машинтай залуучууд 3-р 10 жилийн зогсоол руу өөрсдөө орж зогсоод бид нарын араас шууд хүрж ирээд та нар яасан овоо пиздакууд бэ гээд машинтай гурван залуучууд бид нарын араас тархи толгой руу цохиод авсан тэгэхээр нь харилцсан зодолдсон....” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч А.А  нь уг гэмт хэргийг гарах, үйлдэхэд зориуд хүргэсэн, шүүгдэгч Ө.Ц , Ч.Г  нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн үйлдэлд өдөөн турхирч татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдахад хүргэсэн байна гэж шүүх дүгнэлээ.

            Харин шүүгдэгч Ө.Ц , Ч.Г  нар нь хохирогч Г.Э г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол бүлэглэн санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.Э гийн өгсөн “......Цэрэнчунт гэх залуу намайг боогоод тэр Гантулга гээд байгаа жижиг залуу чулуугаар намайг урдаас цохисон тэгж намайг цохиж байхдаа*******ын гар руу цохисон байх намайг цохичхоод чулуугаа надын урд Гантулга нь унагаасан...” гэх мэдүүлэг болон шүүхийн  хэлэлцүүлэгт хохирогч Г.Э гийн “...Би архи уугаагүй байсан.******* боогоод Гантулга нь намайг цохисон. Өөр би эд нарыг цохиж зодсон зүйлгүй...”  гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Ө.Ц  нь хохирогч Г.Э г салгах нэрийдлээр боох явцад шүүгдэгч Ч.Г  цохиж Г.Э гийн эрүүл мэндэд  хөнгөн санаатай хохирол учруулах үйлдлийг бүлэглэн гүйцэтгэсэн байна гэж дүгнэлээ.

            Шүүгдэгч Ө.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт Г.Э гийн үйлдлийг салгах гэж байсан гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч ын зүгээс Г.Э г  цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж байгаа үйлдлийг салгах гэж байсан гэх үгээр халхавчлан үйлдлээрээ нэгдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч Ө.Ц , Ч.Г  нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзлээ.

            Энэ нь шүүгдэгч Ө.Ц ын хувьд шүүгдэгч ыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу салгах нэрийдлээр Г.Э г араас нь гараараа боосон үйлдлээр илэрч байна гэж дүгнэлээ.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.Ц , Ч.Г  нар нь олон нийтийн газарт буюу орой 22 цагаас хойш олон нийт амрах цагаар нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж Г.Э д хүч хэрэглэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

            Харин шүүгдэгч Г.Э гийн хувьд шүүгдэгч А.А ын өдөөн турхирсан үгэнд автагдаж шүүгдэгч Ч.Г тай маргалдан барилцаж авч цохиулах явцдаа газраас чулуу авч шидэх үед хохирогч Ө.Ц ын гар тус газар онож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Э гийн дээрх үйлдэл нь аргаггүй хамгаалалт буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш бөгөөд харин хохирогчийн зүй бус үйлдэл буюу араас нь боосон үйлдлийн улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Э гийн чулуу авч шидэж байгаа явдал нь хүний биед хохирол учрах буюу өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдэж чулуу шидсэний улмаас Ө.Ц ыг онож болгоомжгүйгээр хохирол хор уршигт хүргэсэн гэм  буруугийн холимог хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэлээ.

            Иймд Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Ц , Ч.Г  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1, шүүгдэгч А.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, шүүгдэгч Г.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв  байна гэж дүгнэлээ.

            Ийм учраас Шүүхээс шүүгдэгч  Г.Э  нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эх булаг” шатахуун түгээх станцын урд Ө.Ц , Ч.Г  нартай маргалдаж барилцаж байх явцдаа хохирогч Ө.Ц  руу чулуу шидэж баруун тохой, шуунд цус хуралт,зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Ч.Г  нь  2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эх булаг” шатахуун түгээх станцын урд хохирогч Г.Э тай маргалдаж улмаар түүнийг бөгжтэй гараар цохиж зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл учруулах явцад Ө.Ц тай  үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Г.Э г Ө.Ц  боосон бөгөөд түүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан, уг гэмтлийг учруулах явцад үйлдлээрээ санаатай нэгдэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Г.Э д хүч хэрэглэж, маргаан үүсгэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

            Шүүгдэгч Ө.Ц  нь  2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эх булаг” шатахуун түгээх станцын урд шүүгдэгч  Ч.Г  нь хохирогч Г.Э тай маргалдаж түүнийг бөгжтэй гараар цохиж зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт гэмтэл учруулах явцад Ө.Ц  нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Г.Э г боож хамжиж   түүний эрүүл мэндэд бүлэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан, уг гэмтлийг учруулах явцад үйлдлээрээ санаатай нэгдэж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хохирогч Г.Э д хүч хэрэглэж, маргаан үүсгэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

            Шүүгдэгч А.А  нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 23 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эх булаг” шатахуун түгээх станцын урд явж байхдаа зам дээр машинтай явж байсан Г.Э  нар луу орилж гэмт хэргийг гарах, үйлдэхэд зориуд хүргэсэн, шүүгдэгч Ө.Ц , Ч.Г  нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн үйлдэлд өдөөн турхирч татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдахад хүргэхэд хатгагчийн үүрэг гүйцэтгэсэн үйл баримтууд тус тус болсон нь хохирогч Г.Э , Ө.Ц , гэрч Я.О , Б.Д , Б.Д , А.М  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 403, 406 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Г.Э г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Ч.Г , Ө.Ц  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах явцад, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж  олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус

            Шүүгдэгч А.А  нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэх үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх,олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

            Дээрх үйл баримт нь шүүгдэгч Г.Э гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,

Шүүгдэгч ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар           зүйлийн 2, 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,

          Шүүгдэгч Ө.Ц ын үйлдэл нь гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж, гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг,

          Шүүгдэгч А.А ын үйлдэл нь бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэж өдөөн хатгасан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна гэж дүгнэж шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүх шүүгдэгч Г.Э , Ч.Г , А.А , Ө.Ц  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, шүүгдэгч Г.Э , Ч.Г , А.А  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ч.Г , Ө.Ц  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр....гэмт хэргийг санаатай үйлдсэн тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Харин шүүгдэгч Ч.Г , Ө.Ц  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус оногдуулсан  ял дээр нэмж нэгтгэн тэдний эдлэх нийт ялыг тус тус тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Э , Ө.Ц  нар нь нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Э , Ч.Г , Ө.Ц , А.А  нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй бөгөөд шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ч.Г , Ө.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шүүгдэгч Г.Э , А.А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч Г.Э , Ч.Г , А.А  нар нь урьд нь ял шийтгэгдэж байсан  талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул тэднийг анх  удаа дараа гэмт хэрэг үйлдсэн гэж, шүүгдэгч Ө.Ц  нь урьд нь гэмт хэрэг үйлдсэн гэж бүртгэгдсэн тул урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж  дүгнэлээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

            1. Шүүгдэгч овогт Г.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч овогт Ч.Г  бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

            Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

            Шүүгдэгч овогт Ө.Ц ыг үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

            Мөн үйлдлээрээ санаатай нэгдэж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус,

            Шүүгдэгч овогт А.А  гэмт хэрэг үлдэхэд зориуд хүргэж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэлд өдөөн турхирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Г.Э хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч овогт Ч.Г , овогт Ө.Ц  нарыг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.5 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч овогт Ч.Г , овогт Ө.Ц  нарыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 3-д заасныг журамлан шүүгдэгч овогт А.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг / 01 / жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Э д оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхаар тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Э  нь шүүхээс оногдуулсан  хоёр зуун дөчин / 240 / цагийн  хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.Г , Ө.Ц  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус оногдуулсан хоёр зуун дөчин / 240 / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож гуч хоног буюу нэг сарын ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан нэг / 01 / жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн тэдний эдлэх нийт ялыг нэг жил нэг сарын / 01 жил 01 сар / хугацаагаар тус тус тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4-д зааснаар шүүгдэгч Ө.Ц , Ч.Г  нарт тус тус оногдуулсан нэг жил нэг сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.А т зургаан / 06 / сарын хугацаагаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэж уг үүргийг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.А  нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй   бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

            10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6-д зааснаар шүүгдэгч А.А  нь үүрэг хүлээлгэсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар,гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг дурдсугай.

            11. Шүүгдэгч Г.Э , Ч.Г , Б.Цэрэнчунт, А.А  нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ч.Г , Ө.Ц  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж тэдний эдлэх ялыг 2020 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөс эхлэн тус тус тоолж, шүүгдэгч Г.Э , А.А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

            13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Г , Ө.Ц  нарт авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Э , А.А  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлүүлсүгэй.