| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/00187/И |
| Дугаар | 00563 |
| Огноо | 2017-02-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 00563
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамж, Анкара төв, 209 тоотод байрлах, РД-2697092, Ти эс жи ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 19-р хороо, 56-р байрны 17 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ШУ88093059, Алдар овогт Бавийшаравын Энхбатад холбогдох,
түрээсийн гэрээний үүрэгт 4 138 445 төгрөгийг гаргуулах, түрээсийн гэрээнээс учирсан хохирол гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Аманкелд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас түрээсийн гэрээний дагуу төлөх хөлс 1 723 103 төгрөг, байрны ашигласан хугацааны ус , цахилгаан эрчим хүчний зардал 2 275 142 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70200 төгрөг, нийт 4 138 445 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Ти Эс Жи ХХК нэхэмжлэлдээ: Ти Эс Жи ХХК Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамжинд байрлах, авто угаалга, дулаан гражийн зориулалттайгаар тохижуулсан 510 м.кв талбайтай сендвичэн барилгаа түрээслүүлэхээр Б.Энхбаттай 2015-04-25 өдөр түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатайгаар байгуулсан.
Түрээсийн төлбөрийг 2016-04-01 өдрөөс эхлэн тооцохоор гэрээнд тусгаж, нэг сарын төлбөрийг 5 000 000 төгрөгөөр хариуцагчтай тохирсон.
Түрээсийн төлбөрт татвар, цахилгаан, дулаан, холбоо, интернет, цэвэр, бохирын усны төлбөр ороогүй.
Түрээслэгч Б.Энхбат нь түрээсийн байрыг 2016-02-22 өдрийг хүртэл ашигласан боловч 2016-02-01 өдрөөс 2016-02-22 өдрийг хүртэл нийт 22 хоног ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй.
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн, 318.1, 318.5, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.1.5, 319 дүгээр зүйлийн 319.1, 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээний дагуу ашигласан 22 хоногийн түрээсийн төлбөрт 1 793 103 төгрөг, 2016 оны 01, 02 сард хэрэглэсэн усны төлбөр 2 152 733 төгрөг, 2016 оны 02 сарын цахилгааны төлбөр 122 409 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 4 138 445 төгрөгийг хариуцагч Б.Энхбатаас гаргуулж өгнө үү? гэжээ.
Хариуцагч Б.Энхбат шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Би Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамжинд байрлах, авто угаалга, дулаан гражийн зориулалттайгаар тохижуулсан 510 м.кв талбайтай сендвичэн барилгыг түрээслэж ажиллуулж байсан бөгөөд түрээсийн төлбөрийг асуудал үүсгэлгүй төлдөг байсан.
Ти Эс Жи ХХК-тай түрээсийн төлбөрийг багасгах асуудлаар зөвшилцсөн боловч тохиролцоонд хүрээгүй тул манай 10 гаруй ажилчдыг хөөж гарган, гражаа түгжсэн.
Гражаас хөөж гаргасан өдөр хүртэлх төлбөр болох 2 000 000 төгрөгийг түрээслүүлэгчид төлсөн.
Түрээслэх хугацаандаа авсан угаалгын мотор 3 ш, баллон шаланк гэх мэт 1 500 000 төгрөгийн эд зүйлээ аваагүй.
Одоо ашиглалтын зардал, дулаан төлбөрт 2 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна.
Үлдсэн 2 138 445 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, хурлын тогтоол, түрээсийн гэрээ, эд зүйл хүлээлцсэн акт, фото зураг, цахилгааны тоолуурын тооцоо, хариуцагчийн хаягийг тогтоосон тухай цагдаагийн байгуулллагын албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, цэвэр усны 20176 оны 01, 02 саруудын тооцооны нэхэмжлэх зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд ирээгүй байх бөгөөд хэргийг өөрийн эзгүйд хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг нэхэмжлэлийн эзгүйд, түүний өмгөөлөгчийг оролцуулан хэлэлцлээ.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүх 2017-02-08 өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байх боловч хариуцагч хуралдаанд ирээгүй байх бөгөөд түүний ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлт гаргасныг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэ хүлээн авч, хэргийг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч Баянгол дүүрэг, 17-р хороо, Амарсанаагийн гудамжинд байрлах, өөрийн эзэмшлийн , 510 м.кв талбайтай, сендвичэн барилгаа авто угаалга, дулаан гражийн зориулалттайгаар түрээсээр эзэмшүүлэхээр хариуцагч Б.Энхбаттай тохирч, 2015-04-25 өдөр түрээсийн гэрээг нэг жилийн хугацаатайгаар, бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
Түрээсийн төлбөрийг сард 5 000 000 төгрөгөөр тохирч, хариуцагчийн эзэмшилд уг барилгыг нэхэмжлэгч шилжүүлэн өгч, түрээсийн гэрээгээр хүлээсэн түрээслүүлэгчийн үүргээ биелүүлсэн, хариуцагч уг хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үеэс түрээсийн гэрээний дагуу барилгыг зориулалтаар нь ашиглаж, 2016 оны 01 сарыг дуустал хугацаанд түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ биелүүлж ирсэн, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосон талаар зохигч маргахгүй байна.
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийг буюу 2016 оны 02 сарын 01 өдрөөс 2016-02-22 өдрийг хүртэл хугацаанд төлөх түрээсийн төлбөр 1 723 103 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч төлсөн шалтгаанаар татгалзсан тайлбар ирүүлсэн байна.
Дээрх хугацаанд түрээслэгч гэрээний дагуу төлбөл зохих хөлс 3 723 103 төгрөг байх бөгөөд түрээсийн гэрээ байгуулах үед уг гэрээний үүрэгт хариуцагч нэхэмжлэгчид барьцаалуулсан 2 000 000 төгрөгийг түрээсийн төлбөрөөс хасч, нэхэмжлэгч 1 723 103 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагч нэхэмжилсэн түрээсийн төлбөр 1 723 103 төгрөгийг төлсөн болохоо нотлоогүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас түрээсийн төлбөрт 1 723 103 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Түрээсийн гэрээний 2.4-т түрээсийн төлбөрт үйл ажиллагаатай холбогдон гарах зардал болох цахилгаан, дулаан, цэвэр бохир усны төлбөр орохгүйгээр талууд тохирсон байна.
Барилгыг түрээсийн гэрээний дагуу эзэмшиж байх хугацаанд хэрэглэсэн цэвэр усны 2016 оны 01, 02 саруудын төлбөр, цахилгааны 2016 оны 02 сарын төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн түрээслэгч биелүүлээгүй байх тул түүнээс цахилгааны төлбөр 122 409 төгрөг, цэвэр усны төлбөр 2 152 733,6 /965 195,80+1 187 537,80/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Түрээслэгч түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс түүнээс үүргийг шаардахыг хүссэн нэхэмжлэгч хариуцагчаар оролцвол зохих Б.Энхбатыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсан, шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага хариуцагчийн хаягийг тогтоосон болох нь цагдаагийн байгууллагын албан бичгээр тогтоогдож байна.
Хариуцагчийг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардалд хамаарах тул түрээслэгч үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцогдох тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар уг хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ дурдсан түрээсийн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн эд зүйл эвдэрсэнийг хариуцагчаар нөхөн төлүүлэх шаардлагаа нэхэмжлэгч тодорхойлоогүй, түүнд холбогдох тэмдэгтийн хураамжийг төлөөгүй байсан бөгөөд шүүх хуралдаан дээр уг хэсгийг нэхэмжлэгч дэмжээгүй тул шүүх хэлэлцээгүй, хэлэлцэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 81165 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 81165 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,