| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07669/И |
| Дугаар | 102/ШШ2016/05771 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2016/05771
2016 он 11 сар 18 өдөр Дугаар 102/ШШ2016/05771 Улаанбаатар хот
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 16 дугаар байр, 11 тоот хаягт байрлах “Бичил бизнес бичил-12” ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6Б байр, 34 тоот хаягт оршин суух Шарайд овогт Эрдэнэмөнхийн Ганболд /РД:ШВ70082979/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3.816.726 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бид Э.Ганболдын хүсэлтийн дагуу “Гутал үйлдвэрлэл” нэртэй бичил бизнесээ өргөжүүлэх төсөлд зориулж 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 800.000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 2.500.000 төгрөгийг зээлдүүлсэн. Иймд хариуцагчаас нийт 3.816.726 төгрөг 52 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие “Бичил бизнес бичил-12” ХЗХ-ны нэхэмжилж байгаа 3.816.726 төгрөг 52 мөнгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бичил бизнес бичил-12” ХЗХ нь Э.Ганболдод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.816.726 төгрөг 52 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 3.816.726 төгрөг 52 мөнгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.168 төгрөг 18 мөнгөний 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Бичил бизнес бичил-12” ХЗХ-ны нэхэмжилсэн 3.816.726 төгрөг 52 мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Э.Ганболдын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76.168 төгрөг 18 мөнгөний 50 хувь буюу 38.084 төгрөг 09 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 38.084 төгрөг 09 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Бичил бизнес бичил-12” ХЗХ--нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ