Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00530

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

                   

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Увс аймаг, Улаангом сум, 3-р баг, 2-р 48 байрны 39 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ОЭ87012406, Шарнууд овогт Баастын Тодмагнайн нэхэмжлэлтэй,

хариуцагч-  Баянгол дүүрэг, 1-р хороо, Богд-Ар хороолол 2А байрны 14 тоотод байрлах, РД-2839717, Тэн хун ХХК-д холбогдох,

цалингийн зөрүү 966 000 төгрөгийг гаргуулах  тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Тодмагнай, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, Э.Хулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас цалингийн зөрүү 966 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна. 

 

Нэхэмжлэгч   нэхэмжлэл, тайлбартаа: Би Тэн хун ХХК-д хятад хэлний орчуулагчаар 2014 оны 08 сараас эхлэн ажиллаж байгаад 2015 оны 08 сард жирэмсний амралтаа авсан. 

2016 оны 04 сард ажилдаа орсон. Гэтэл орчуулагчийн орон тоо байхгүй тул няраваар ажиллуулсан. Няраваар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан 2016-04-23 өдрөөс ажилласан. Хөдөлмөрийн гэрээгээр цалинг өдөрт 36 000 төгрөг байхаар тохирсон. Гэтэл ажиллаж байх хугацаанд цалинг өдөрт 22 000 төгрөгөөр тооцож олгосон тул  2016 оны 7, 8, 9 сарын цалингийг дутууг  шүүхэд хандаж гаргуулсан.

Одоо 2016 оны 10, 11, 12 сард мөн адил 22 000 төгрөгөөр цалинг тооцож олгосон тул 69 хоногийн цалингийн зөрүү  966 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү?гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч цалин бууруулсан тухай мэдэгдээгүй байгаа гэх боловч цалинг 22 000 төгрөгөөр олгосон байдаг.

Өмнө шүүхэд нэхэмжлэл гаргахад талууд эвлэрсэн байдаг. Няравын ажилд өдөрт 36 000 төгрөг олгох боломжгүй  гэв.

 

 Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нийгмийн даатгалын 0987382 дугаартай дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, аж ахуйн нэгжийн гэрчилгээ  зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч дутуу олгосон ажлын хөлсийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2017-01-03 өдөр гаргасан байна.

Ажил  олгогч ажилтанд сар бүрийн ажлын хөлсийг тухайн сарын 25 дахь  өдөр олгодог байх бөгөөд нэхэмжлэгч ажлын хөлсийг дутуу олгосон гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу эрхээ зөрчигдснийг мэдснээс хойш 3 сарын дотор  гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн болохыг мэдсэн өдрөөс  хойш хуульд заасан дээрх хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байх тул шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хэлэлцэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад 2016-04-23 өдрөөс 2016-12-31 өдрийг хүртэл хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус байгууллагын няравын ажлыг өдөрт 36 000 төгрөгийн цалин хөлстэйгээр гүйцэтгэхээр тохирч, 2016-04-23 өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан талаар зохигч маргахгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2016-12-31 өдөр дуусгавар болсон байх бөгөөд гэрээний хугацаанд зохигч тохирч хөдөлмөрийн хөлсний талаар хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулсан нь тогтоогдохгүй байна.

 Гэвч хариуцагч нэхэмжлэгчид ажлын хөлсийг олгохдоо хөдөлмөрийн гэрээгээр тохирсон, өдрөөр тооцож олгох хөлсийг 2016 оны 10, 11, 12 саруудад 14 000 төгрөгөөр бууруулж олгож, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч  2016 оны 10 дугаар сард ажлын 23 өдөр,  11 дүгээр сард ажлын 24 өдөр, 12  дугаар сард ажлын 22 өдөр, нийт  69 өдөрт  дутуу олгосон хөлс 966 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн   7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх  хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас  нэхэмжлэгчийн нэхэмжлэл чөлөөлөгддөгийг дурдаж,    хариуцагчаас нэхэмжлэлд ногдох хураамж 29630 төгрөгийг  гаргуулан   улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160  дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсгийг удирдлага болгон,