Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 413

 

 

 

 

 

 

 

 

 

  2020             10               05                                                 2020/ШЦТ/413                               

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, 

улсын яллагч М.Гансувд,

өсвөр насны шүүгдэгч түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар,

өсвөр насны шүүгдэгч Ө.Т хууль ёсны төлөөлөгч Д.Өлзийбаянмөнх,

өсвөр насны шүүгдэгч Е.Х, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,

өсвөр насны шүүгдэгч Е.Х хууль ёсны төлөөлөгч А.Ерболат

шүүгдэгч Д.Дашдорж, түүний өмгөөлөгч Н.Баяр, 

хохирогч И.Энхмандах,

иргэний хариуцагч Э.Базарсад нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч Б овгийн Ө Т, А овгийн Е Х,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б овгийн Д Д нарт холбогдох 1934006710337 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

                                                                                         

                                  Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 2005 оны 04 дүгээр сарын 07-ний өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийг сурагч, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Төв аймаг, Зуунмод сум, 2 дугаар баг, 3в-5-4 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Ө Т

 

Өсвөр насны шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Энхжин хотхоны 3 дугаар байр 1 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, А овгийн Е Х

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд 1991 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засалч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төв Чандмань Дулааны эрчим хүчний газарт галч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 2-3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Д Д

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өсвөр насны яллагдагч Ө.Т, Е.Х нар нь 13 нас 7 сар 15 хоногтой Б.Өсөхбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2019 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Ч.Энхмандахын эзэмшлийн "Талст” нэртэй гар утас, түүний дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийн камер болон цонхны хаалтыг Эвдэн, цонхыг хагалж, дотогш нэвтрэн орж 92 ширхэг гар утас, USB цэнэглэгч 37 ширхэг, цэнэглэгч 8, чихэвч, тоглоомын гар ширхэг зэрэг хөрөнгийг хүч 1 хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад хохирол учруулсан,

 

Яллагдагч Д.Д нь Ө.Т бусадтай буюу Е.Хүслэн, Б.Өсөхбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2019 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Ч.Энхмандахын эзэмшлийн “Талст” нэртэй гар утас, түүний дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийн камер болон цонхны хаалтыг эвдэн, цонхыг хагалж, дотогш нэвтрэн орж 92 ширхэг гар утас, USB цэнэглэгч 37 ширхэг, цэнэглэгч 8, чихэвч, тоглоомын гар 1 ширхэг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 22 ширхэг гар утсыг мэдсээр байж 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 2-3 тоотод байх гэртээ уг гар утаснуудыг авсан, ашигласан, гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон Ө.Төгс-Ухаанд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор тухайн гар утаснуудаас 17 ширхэг гар утсыг бусдад зарж борлуулсан, бусдад шилжүүлсэн, цагаан өнгийн оролт 15 ширхэг, хар өнгийн 14 ширхэг, шар өнгийн 3 ширхэг USB оролт зэрэг эд зүйлүүдийн эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Т:

...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй учир дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Өсвөр насны шүүгдэгч Е.Х:

...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй учир дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч Д.Д:

...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, гэм буруу дээр маргахгүй учир дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Хохирогч Ч.Энхмандах: “...Миний бие “Талст” гар утасны дэлгүүрийг үүсгэн байгуулаад 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн жилийн 08 дугаар сарын 10-нд бараа маань татагдаж ирээд, тооллого хийгээд худалдагчдаа хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд хулгай 12-ны шөнө гарсан. Би өглөө ирэхэд дэлгүүр маань ухагдаад 92 ширхэг гар утас алдагдсан. Тухайн үед цагдаагийнхан ирээд бид нарыг оруулахгүйгээр дотроос хэмжилт болон тоо ширхэгийг гаргасан. 92 ширхэг гар утаснаас 26 ширхэг гар утсыг буцааж авсан. Авахдаа тухайн 26 ширхэг гар утас дэлгэц нь хагарсан, цуурсан, шороо болсон, дэлгэц нь зурагдсан байдаг. Энэ 26 гар утсыг бид хүлээж авснаар тооцсон. Үүнийг нэхэмжлэхгүй. Гол нь 08 дугаар сар гэдэг нь сургуулийн үе байдаг. Тэрний алданги гээд олон зүйл бий. Тэрийг бас нэхэмжлэхгүй. 96 ширхэг утаснаас 26 ширхэг утсыг нь хасаад 66 ширхэг утас нэхэмжилж байгаа. Үүний нийт дүн 26.135.001 төгрөг нэхэмжилнэ...” гэж,

 

Иргэний хариуцагч Э.Базарсад:

...Хүүхдэдээ анхаарал тавихгүй, ажил гэж хөдөө, гадаа явсаар байсан. Анхаарал, халамж тавиагүйгээс ийм байдалд орчихлоо л гэж бодож байна... ...Ч.Энхмандахад учирсан хохирлыг түүнтэй тохиролцоод, гэрээ хийж сард тэд гээд график тогтоож төлж болно... гэж,

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө:

...Хүүхдэдээ анхаарал хандуулж чадахгүй, ажил төрөл гэж явсаар байгаад ийм байдалд хүрчихлээ гэж харж байна. Цаашид гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байж чадна гэж бодож байна...

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч А.Е:

...2019 оны 08 дугаар сарын 11-нд Төв аймгийн Лүн суманд солилцоогоор бид хоёр ажиллаж байсан. Тэгээд хүүхдэдээ анхаарал сайн тавьж чадсангүй. Ийм гэмт хэрэг хийсэнд нь өмнөөс нь гэмшиж байна. Цаашид гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байж чадна гэж бодож байна... гэж тус тус мэдүүлжээ.

    

Эрүүгийн 1934006710337 дугаартай хэрэгт хохирогч Ч.Энхмандах /хх-ийн 50-52, 53 дугаар хуудас/, хохирогч М.Намуун /хх-ийн 55-56 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч З.Лхагва-Эрдэнэ /хх-ийн 58-59 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Ө.Төгс-ухаан /хх-ийн 61-62 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Е.Хүслэн /хх-ийн 64-65 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаяр /хх-ийн 67-68 дугаар хуудас/, гэрч Э.Зоригтбаатр /хх-ийн 69- дүгээр хуудас/, гэрч Б.Шигэр /хх-ийн 70 дугаар хуудас/, гэрч М.Намуун /хх-ийн 71-72 дугаар хуудас/, гэрч Ц.Алтан-Од /хх-ийн 73 дугаар хуудас/, гэрч С.Болд-Эрдэнэ /хх-ийн 74 дүгээр хуудас/, гэрч Д.Дашдорж /хх-ийн 75-76 дугаар хуудас/, гэрч В.Баттөмөр /хх-ийн 77-78 дугаар хуудас/, гэрч Л.Алтансүх /хх-ийн 79-80 дугаар хуудас/, гэрч М.Мөнгөнцэцэг /хх-ийн 81-82 дугаар хуудас/, гэрч З.Лхагва-Эрдэнэ /хх-ийн 83 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч М.Батзориг /хх-ийн 85-86 дугаар хуудас/, гэрч Б.Лувсандорж /хх-ийн 87 дугаар хуудас/, иргэний хариуцагч Э.Базарсад /хх-ийн 168-169 дүгээр хуудас/, иргэний хариуцагч Д.Өлзийбаянмөнх /хх-ийн 185 дугаар хуудас/, иргэний хариуцагч А.Ерболат /хх-ийн 201 дүгээр хуудас/, өсвөр насны яллагдагч Б.Өсөхбаяр /хх-ийн 165-166 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Ө.ТӨгс-Ухаан /хх-ийн 182-183 дугаар хуудас/, өсвөр насны яллагдагч Е.Хүслэн /хх-ийн 198-199 дүгээр хуудас/, яллагдагч Д.Дашдорж /хх-ийн 207-209 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай дүгнэлт /хх-ийн 114-120 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07/306 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 90-111 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 07/272 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 123-139 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Е.Хүслэнгийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ө.Төгс-Учралын насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22-27, 30-35, 219 дүгээр хуудас/, хохирогч Ч.Энхмандахын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн өргөдөл /хх-ийн 234 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Дашдоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 212-216 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.  

 

 Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Е.Х нар нь 13 нас 7 сар 15 хоногтой Б.Өсөхбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2019 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Ч.Энхмандахын эзэмшлийн "Талст” нэртэй гар утас, түүний дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийн камер болон цонхны хаалтыг Эвдэн, цонхыг хагалж, дотогш нэвтрэн орж 92 ширхэг гар утас, USB цэнэглэгч 37 ширхэг, цэнэглэгч 8, чихэвч, тоглоомын гар ширхэг зэрэг хөрөнгийг хүч 1 хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Д.Д нь Ө.Төгс-Ухааны бусадтай буюу Е.Хүслэн, Б.Өсөхбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2019 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Ч.Энхмандахын эзэмшлийн “Талст” нэртэй гар утас, түүний дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийн камер болон цонхны хаалтыг эвдэн, цонхыг хагалж, дотогш нэвтрэн орж 92 ширхэг гар утас, USB цэнэглэгч 37 ширхэг, цэнэглэгч 8, чихэвч, тоглоомын гар 1 ширхэг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 22 ширхэг гар утсыг мэдсээр байж 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 2-3 тоотод байх гэртээ уг гар утаснуудыг авсан, ашигласан, гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон Ө.Төгс-Ухаанд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор тухайн гар утаснуудаас 17 ширхэг гар утсыг бусдад зарж борлуулсан, бусдад шилжүүлсэн, цагаан өнгийн оролт 15 ширхэг, хар өнгийн 14 ширхэг, шар өнгийн 3 ширхэг USB оролт зэрэг эд зүйлүүдийн эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйл баримт нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч Ч.Энхмандахын ...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өглөө лагер дээр байж байтал худалдагч Шигэр над руу залгаад дэлгүүрт хулгай орчихсон юм шиг байна гэж хэлсэн тэгээд эхнэр Намуунтай цуг дэлгүүр дээр 09 цагийн үед ирэхэд хаалганы хажуу талын цонхны хаалтыг аваад хагалаад орчихсон камеруудын утсыг тастаад хаардыг нь авчихсан байсан... Манай “Талст” дэлгүүрээс нийт 92 утас алдагдсан үүнээс бүтэн серийн номертой 4 ширхэг утас байна. Утасны сериалны 4 орон давхацдаггүй учир сүүлийн 4 оронг мэднэ.

1.iphone 7 plus-353810086076580, улаан өнгөтэй.

2.iphone 7 plus-353814081680891, ягаан өнгөтэй.

3.iphone 6 plus- 64g 359243062128676, шаргал өнгөтэй.

4.iphone 6 plus- 16g 356998069024649, шаргал өнгөтэй.

5.iphone 7-32g 6386 улаан өнгөтэй.

6.iphone 6 пингэргүй 7360 шаргал өнгөтэй.

7.iphone 6 пингэргүй 6486, шаргал өнгөтэй.

8.iphone 6s шинэ 0974 ягаан өнгөтэй.

9.iphone 6s пингэргүй 2067, ягаан өнгөтэй.

          10.iphone 6 плас пингэргүй 2106, шаргал өнгөтэй.

11.samsung A-9 2018 он, 59515959 солонгорсон ягаан,

12.samsung A-5 2016 он, шаргал өнгөтэй.

13.samsung A-7 2016 он, 5155, шаргал өнгөтэй,

14.samsung A-8 2016 он, 4802, хөх өнгөтэй.

15.samsung A-8 2016 он, 9205, шаргал өнгөтэй.

16.samsung S-8 plus, 5969, хар өнгөтэй өнгөтэй.

17.samsung S-8 plus, 9258, xap eHreTaь OHreTan

18.samsung S-8 plus, 2159, хар өнгөтэй өнгөтэй,

19.samsung S-8 plus, 5475, хар өнгөтэй өнгөтэй. plus, 0507,

20.samsung S-8 xap өнгөтэй

21.samsung S-8 plus, 9506, хар өнгөтэй өнгөтэй.

22.samsung S-8 3227, хар өнгөтэй.

23.samsung S-8 0278, хар өнгөтэй.

24. samsung S-8 2484, хар өнгөтэй.

25. samsung S-8 3093, хар өнгөтэй,

26. samsung S-7 edge 2216, ягаан өнгөтэй,

27. samsung S-7 edge 6213, шаргал өнгөтэй.

28. samsung S-7 edge 8225, шаргал өнгөтэй.

29, samsung S-7 edge 0311, шаргал өнгөтэй. 9727, хар өнгөтэй.

30. samsung S-7, хар

31. samsung S-7 1995, хар өнгөтэй.

32. samsung S-7, хар өнгөтэй.

33. samsung S-7, хар өнгөтэй.

34. samsung S-7, хар өнгөтэй, өнгөтэй.

35. samsung S-7 хар өнгөтэй

36. samsung S-6 edge plus

37. samsung S-6 edge plus

38. samsung S-6 edge plus

39. samsung S-6 edge plus

40. samsung S-6 edge plus нийт

41. samsung S-6 edge plus

42. samsung S-6 edge.

43. samsung S-6 edge.

44. samsung S-6 edge.

45. samsung S-6 edge.

46. samsung S-6 edge.

47. samsung S-6 edge.

48. samsung S-6 edge.

49. samsung S-6 edge нийт

50. samsung S-62симтэй шаргал өнгөтэй.

51. samsung S-62 симтэй шаргал өнгөтэй 8 ширхэг

52. samsung S-62симтэй шаргал өнгөтэй нийт 3 ширхэг. Сериал 17536093

53. samsung note-5 4468, хар хөх өнгөтэй,

54. samsung note-5 2121, хар хөх өнгөтэй.

55. samsung g-3 pro 7101

56. samsung g-5 pro 7997

57. samsung g-7 pro 9556

58. Huawei honor 8x, 2 симтэй, 26289554 улаан өнгөтэй,

59. Huawei honor nova 31, 2 симтэй, 7428, хөх ягаан өнгөтэй.

60. Huawei P-9 plus, 2 симтэй, 4221, шаргал өнгөтэй.

61. Huawei P-10 let, 2 симтэй, 1133, хөх ягаан өнгөтэй.

62. Huawei P-8 let, 2 симтэй, 7495, хөх өнгөтэй,

63. Huawei nova 2s, 2 симтэй, 5206, усан хөх өнгөтэй.

64. Huawei honor 9, 2 симтэй, 7894, ягаан өнгөтэй.

65. Huawei honor 91, 2 симтэй, 9201, ягаан өнгөтэй.

66. Huawei honor Y9 play, 2 симтэй, 0048, шаргал өнгөтэй.

67. Huawei honor y9, 2018 он, 4487, шаргал өнгөтэй.

68. Huawei P-8 plus, 2 симтэй, шаргал өнгөтэй.

69. Huawei P8 let, хөх өнгөтэй.

70. Huawei P-92симтэй, шаргал өнгөтэй.

71. Huawei Tad 0703, хар өнгөтэй.

72. Huawei Tad 8499, хар өнгөтэй.

73. Huawei oppo F-5, 2 симтэй, 6956, солонгорсон цэнхэр.

74. Huawei oppo F-5, 2 симтэй, 1236, солонгорсон цэнхэр.

75, Huawei oppo F-5, 2 симтэй 4126, солонгорсон улаан.

76. Хятад утас 4G plus 2 симтэй, 1956, 1964, солонгорсон хөх өнгөтэй.

77. Хятад утас 4G plus 2 симтэй, 85118229 солонгорсон хөх өнгөтэй.

78. Хятад утас 4G plus 2 симтэй, 36193627 солонгорсон ягаан өнгөтэй.

79. Хятад утас melzu note-8, 7069

80. Хятад утас melzu m-8 1812 шаргал өнгөтэй,

81. Хятад утас melzu m-8 1804 шаргал өнгэтэй,

82. lenovo K-9 3680, 2 симтэй хар өнгөтэй,

83. alcatel том 0009, хар өнгөтэй.

84. Htc 0338, усан цэнхэр өнгөтэй.

85. Солонгос утас luna 7307, ягаан өнгөтэй,

86. Солонгос утас luna 2953, ягаан өнгөтэй.

87. Солонгос утас luna 2055, ягаан өнгөтэй.

88. Солонгос утас luna 0122, ягаан өнгөтэй.

89. Солонгос утас luna 8640, ягаан өнгөтэй.

90. LG GPLEX.

91. Q-6, 0860.

92. Q-6, 9199. Нийт 92 ширхэг утас алдагдсан юм.../хх-ийн 50-52, 53 дугаар хуудас/,

хохирогч М.Намууны ...2019 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө дэлгүүрт хулгай орж 93 ширхэг гар утас, чихэвч, цэнэглэгч, usb алдагдсан байсан... ...Алдагдсан гар утаснаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр манай нөхөр Энхмандахад 28 ширхэг гар утас мөн чихэвч, цэнэглэгч, usb оролт гэх дагалдах эд зүйлүүдийг хүлээлгэж өгсөн тухайн хүлээлгэж өгсөн утаснуудын дэлгэц болон зарим зүйлүүд нь эвдэрч хуучирсан байсан бөгөөд тухайн эвдрэлтэй утаснуудыг хайрцаганд хийж тусгаарлаж дахин үнэлгээ хийх гээд дэлгүүрт хадгалсан байсан боловч дахин хулгай орж алдагдсан... ...Лангууны шил хагарсан, камер эвдэрч ажиллагаагүй болсон бөгөөд хард дискийг нь аваад явсан байсан, камерын кабелуудыг тасалсан мөн цонх хагарсан байсан... /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч З.Лхагва-Эрдэнийн ...Би 3 ширхэг эвдэрхий Самсунг маркийн утсыг сэлбэгэнд худалдаж авсан... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй гэрч Ө.Төгс-ухааны ...Өсөхбаяр “Талст” дэлгүүр рүү орж утас шаах уу гэж хэлсэн тэгээд би тухайн үед тоглож байна гэж бодсон. Дараа нь Өсөхбаяр Хүслэнд дэлгүүр орж хулгай хийе гэж хэлээд Хүслэн тэгье гэж хэлсэн. Тэгээд бид 3 групп чатаар ярилцаж байгаад Хүслэн багаж бэлэн болчихлоо гэхээр нь би дэмий юм биш үү больсон нь дээр байх гэж хэлэхэд тэр 2 нэгэнт зориглосон юм чинь замын голоос буцахгүй шүү гэж хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр уулзаад “Талст” дэлгүүр рүү орж үзэх үү гээд 16 цагийн үед Хүслэн бид хоёр ороод тоглоомын гарын үнэ зэргийг асууж хаана ямар утас байгаа, камерын байрлал хаана байгаа талаар ажиглаж дараа нь Өсөхбаяр цуг ороод гар утасны үнэ зэргийг асуусан бид 3-ыг дэлгүүрт ороход дэлгүүрийн худалдагч гээд эмэгтэй хүн байсан. Тэгээд дэлгүүрээс гараад шөнө уулзах цагаа тохироод шөнө 2 цаг 30 минутад уулзахаар тохироод бид хэд салаад явсан. Өсөхбаяр болохоор ээж рүүгээ залгаад би ангийнхаа хүүхдийнд хонолоо гэж хэлсэн тэгээд 2019 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 02 цаг 40 минутад Хүслэнгийн гэрт уулзаад Хүслэнгийн гэрээс улаан өнгөтэй төмрөн гар өрөм, шар өнгийн тастагч, модон иштэй сүхнүүдийг аваад “Талст” дэлгүүр рүү утас хулгайлахаар явсан. “Талст” дэлгүүрт очоод би хаалга руу харсан камерыг цохиж унагаах гэсэн боловч унаагүй тэгээд Өсөхбаяр ирээд унагааж, цонх руу харсан камерыг Хүслэн шар өнгийн таслагчаар тастах гэж оролдсон боловч тог цохиод байсан. Дараа нь Өсөхбаяр ноосон цамцтай байсан болохоор цамцаараа жийрэглэж аваад тастсан. Тэгээд камеруудыг салгаад хаалганы хажууд байсан цонхны ногоон өнгийн төмөр хаалтыг татах гэж оролдоход болоогүй Өсөхбаяр, Хүслэн 2 гагнааснуудыг нь сүхээрээ цохичих гэсэн тэгээд би Хүслэнг чи өөрөө цохих гээд үз гэж хэлсэн тэгээд Хүслэнгийн цохилт нөлөөлөөгүй тэгээд би цохиж гагнааснуудыг салгаад сулрахаар нь хаалтыг аваад цонхыг нь сүхээр цохиод хагалсан. Тэгээд цонхны шилийг цэвэрлэж байгаад бид 3 дараалж орсон. Би дэлгүүрт орохдоо цонхны хагарсан шилэнд гараа зүсчихсэн тэгээд бид 3 дэлгүүрт ороход Өсөхбаяр камерын хаардыг сугалж авсан. Хүслээ бид 2 лангуун дээр байсан утаснууд, чихэвч, цэнэглэгч, гар утасны тоглоомын гар зэрэг зүйлүүдийг аваад хар өнгийн 2 мөртэй цүнхэнд бүх авсан утаснуудыг хийсэн. Тэгээд лангуун дээр байсан зарим утас цүнхэнд багтахгүй болохоор нь дэлгүүрт байсан уутанд тал утаснуудыг хийж камерын хаардыг бас хийсэн. Дэлгүүрээс эд зүйлийг авчхаад хагалсан цонхоор ээлжилж гараад Төв аймаг Зуунмод сум хойд таксины зогсоолын тэнд шаттай 12 гэдэг газар очоод хаардыг нь сүхээр Өсөхбаяр эвдлээд эзэнгүй байшингийн дээвэр рүү шидсэн. Тэгээд эмнэлгийн хойд талын саравч руу яваад утаснуудаа харъя гээд очиход бороо ороод байхаар нь стадионы шагайн харваа болдог сааданд очоод хулгайлсан утаснуудыг хараад би 22 ширхэг гар утас, 2-3 тоотод байх Дашдорж ахынд очсон намайг очиход гэрт нь хүн байгаагүй тэгээд ахтайгаа утаснуудыг гаргаж ирээд тоолоход 22 ширхэг гар утас байсан тэгээд ахтай ярилцаж байгаад хэд хоног харзнаж бай тэгээд зарчих өөрөө л мэд гэж Дашдорж ах хэлсэн. Утаснуудыг цүнхэндээ хийгээд Дашдорж ахын хашаанд байх амбаар руу ороод авдран дотор 22 утаснуудаа хийгээд хэд хоногийн дараа Улаанбаатар хот руу Дашдорж ах түүний эхнэр Энхтуулын хамт 22 ширхэг утаснуудыг аваад явсан тэгээд хотод очоод зар тавьсан. Тэгээд Дашдорж ахтай Хилчин хотхоны Зүүн салааны хороон дээр очиж galaxy S-6 edge гар утсыг 100.000 төгрөгөөр Фэйсбүүкээр холбогдсон эрэгтэй хүнд зарсан. Шөнийн 1 цагийн үед нэг хүн утсыг чинь үзье таалагдвал авъя гээд Хилчин хотхоны тийшээ Дашдорж ахтай явж эрэгтэй 2 хүнд 100.000 төгрөгөөр galaxy S-6 edge гар утсыг зарсан. Тэгээд маргааш нь “Тэди” гар утас руу дэлгүүр лүү явж үүдэнд гар утас авна гэсэн 3 ченжүүдэд нийт 7 ширхэг, galaxy S-6 edge 2 ширхэг, galaxy S-6 edge 2 ширхэг, plus S-7 edge 1 ширхэг, oppo F-5 гэсэн 2 ширхэг гар утас нийт 7 ширхэг утаснуудыг 500.000 төгрөгөөр зарсан, тэгээд нэг хүнтэй холбогдож байгаад iphone-7 plus гэдэг нэртэй утсыг 600.000 төгрөгөөр зарсан, үлдсэн самсунг маркийн 3 ширхэг утаснуудыг асаах гэсэн асахгүй байсан тэгээд сэлбэгэнд 25000 төгрөгөөр зарсан. Тэгээд Хархорин зах дээр гар утасны ченжид samsung galaxy note-3 1 ширхэг, tab 1 ширхэг гээд 2 утаснуудыг зарсан тэгээд үлдсэн 5 утаснуудыг Дашдорж ахын цүнхэнд нуугаад үлдсэн 2 утас нь надад байгаа.../хх-ийн 61-62 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Е.Хүслэнгийн ...2019 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн үед ангийн найз Төгс-Ухаан, Өсөхбаяр хоёр манай гэр болох Төв аймаг Зуунмод сум Энхжин хотхон 3 дугаар баг 1 тоот байх манай гэрийн үүдэнд ирээд “Талст” дэлгүүр рүү утас хулгай хийхээр бид 3 явсан эхлээд Талст дэлгүүрийн хаалга руу харсан камер, дэлгүүрийн баруун талд байх камеруудыг бид 3 улаан өнгөтэй гар өрөм, шар өнгийн тастагч ашиглан дэлгүүрийн гадна талын камеруудыг ажиллагаагүй болгоод хаалганы хажууд байсан цонхны ногоон хаалтыг Төгс-Ухаан сугалж аваад модон иштэй иштэй сүхээр Төгс-Ухаан цонхыг хагалаад хамгийн түрүүнд Өсөхбаяр ороод дараа нь Төгс-Ухаан ороод хамгийн сүүлд би орсон. Камерын хаардыг Өсөхбаяр бид 2 аваад уутанд хийгээд лангуун дээр байсан утаснууд, утасны тоглоомын гар, 2 хар, цагаан өнгөтэй утасгүй чихэвч, утсанд залгадаг цагаан өнгийн 2 чихэвч, андройд утасны шар цагаан өнгийн цэнэглэгчүүдийг аваад саарал өнгийн 2 мөртэй үүргэвч цүнхэнд хийсэн, Төгс-Ухаан ойролцоогоор 40 орчим гар утас, гар утасны тоглоомын гар 1 ширхэг, ихэнх цэнэглэгчүүдийг аваад саарал өнгийн зузаан цамцанд ороогоод миний утас хийсэн цүнхэнд хийсэн, Өсөхбаяр гар утасны 2 чихэвч, 10 гаран утас аваад цэнхэр өнгийн торонд хийж хувааж аваад бид 3 манай гэрт 04 цагийн үед очсон. Бид гурвыг очиход манай ээж Мөнгөнцэцэг, дүү Хулан 2 унтаж байсан. Тэгээд бид 3 манай үүдэнд ирээд Төгс-Ухаан утаснуудаа үлдээгээд гэр рүүгээ явсан. Өсөхбаяр манайд байж байгаад үүрээр гараад явсан би утаснуудаа гэрийнхээ үүдэнд цүнхэн дотроо тавиад унтсан. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төгс-Ухаан ирээд цэнхэр өнгийн 2 үүргэвчтэй цүнхэнд цамцанд ороосон утаснуудаа хийгээд цамцаа орхиод үлдээсэн утаснуудаа аваад явсан. Тэгээд би хулгайлсан гар утаснуудаа 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдөр үүдэнд байлгаж байгаад 9 ширхэг гар утсыг манай ангийн хүүхэд Батзоригт хадгалж бай гээд өгсөн, Samsung S-7 edge маркийн гар утсыг Батзориг би барья гэж хэлсэн үлдсэн 5 утсыг гэрийнхээ гадаа байшингийнхаа ханад нүхэнд хийж хадгалсан. Тоглоомын гараа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр эгч Маралтай цуг Сэлэнгэ аймаг руу явахдаа гар утасны тоглоомын гар, 2 чихэвчээ авч яваад тоглоомын гараа өвөөгийндөө орхичихсон одоо надаа 5 ширхэг утас, 2 чихэвч, тоглоомын гар гэх зүйлүүд байгаа.../хх-ийн 64-65 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын ... 2019 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 03 цагийн үед ангийн найз Төгс-Ухаан, Хүслэн хоёрын хамт Төв аймаг Зуунмод сум 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Талст” утасны дагалдах хэрэгслийн дэлгүүр дээр очиж “Талст” дэлгүүрийн үүдний хаалганы ертөнцийн зүгээр хойд талд хаалга руу харсан камер, “Талст” дэлгүүрийн баруун талд урд зүг рүү харсан цонх руу туссан камеруудыг Төгс-Ухаан улаан өнгийн гар өрмөөр салгаад, шар өнгийн тастагчаар камерын холболтыг тасалсан. Тэгээд хаалганы зүүн гар талд байсан цонхны ногоон өнгийн төмөр хаалтыг гагнаасаар нь салгаж татаж аваад Төгс-Ухаан лангуун дээр байсан хар ангийн 2 мөртэй үүргэвчинд хийсэн би хаалгаар хүн хараад зогсож байсан. Төгс-Ухаан дэлгүүр лүү орох гэж байгаад гараа шилэнд зүсээд цус гарсан. Утаснуудыг аваад хамгийн түрүүнд би хагалсан цонхоор гарсан дараа нь Хүслэн гараад хамгийн сүүлд Төгс-Ухаан гарсан. Тэгээд бид 3 дэлгүүрээс гараад Төв аймаг Зуунмод сум хойд таксины зогсоолын хойно байдаг шаттай 12 гэдэг газар очоод бид 3 камерын хаардыг эвдлээд эмнэлгийн урдуур яваад стадионы тэнд шагайн харваа болдог газар очоод утаснуудыг хувааж аваад би 11 ширхэг гар утас аваад үлдсэн утаснуудыг Төгс-Ухаан, Хүслэн 2 хувааж авсан. Би утаснуудаа цэнхэр өнгийн цүнхэнд хийсэн Төгс-Ухаан саарал өнгийн зузаан цамцанд боосон, Хүслэн хар өнгийн 2 үүргэвчтэй цүнхэнд хийсэн. Бид 3 утаснуудыг хувааж аваад Төв аймаг Зуунмод сум 1-р баг АПУ бөөний төвийн урдаас харсан Чикен хаусын 2 давхарт Хүслэнгийн 04 цагийн үед очиход Хүслэнгийн ээж Мөнгөнцэцэг, дүү Хулан 2 2 давхарт унтаж байсан тэгээд Төгсөө өөрийн утаснуудыг аваад 04 цаг 20 минутын үед гэр рүүгээ явна гээд гарсан. Тэгээд би Хүслэнгийн гэрт 1 давхарт байж байгаад шөнийн 05 цагийн үед Хүслэнгийхээс гараад Төв аймаг Зуунмод сум 5-р баг 1017 тоотод байдаг гэртээ очоод хашаанд байдаг ногоон өнгийн амбааранд байрлах авдар дотор хулгайлсан 11 ширхэг утаснуудыг хийгээд шөнө 05 цаг өнгөрч байхад гэртээ ороод унтсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр сургууль дээр цэвэрлэгээ хийнэ гээд Хүслэн, Төгс-Ухаан 2-той уулзаад тэр хоёроос нөгөө утаснуудаа яасан гэж асуухад тэр хоёр нуучихсан байгаа гэж хэлсэн... ...Гар утас хулгайлах санааг Төгс-Ухаан гаргасан. Төгс-Ухаан хэлэхдээ 3-лаа “Талст” орж утас хулгай хийе гэж хэлээд Хүслэн бид 2 тэгье гээд хулгай хийхээр болсон. Тэгээд хулгай хийхээс өмнө би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төгс-Ухаан, Хүслэн хоёртой “Талст” дэлгүүр орж хаана юу байрладаг, камер нь хаана байрладаг талаар судалсан...  /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

гэрч Э.Зоригтбаатарын ...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 08 цагийн үед босоод хаашааны хаалгаа онгойлгоод гаднах гэрэлтүүлгүүдийг унтраагаад байж байтал “Талст” дэлгүүрийн цонх хагарчихсан хулгай орчихсон юм шиг байсан.  Тэгээд дэлгүүрийн хүмүүсийн утасны дугааруудыг мэдэхгүй хэлж чадалгүй өөрсдөө ирээд учраа олно гэж бодсон... /хх-ийн 69 дүгээр хуудас/,

гэрч Б.Шигэрийн ...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг 47 минутын өмнө “Талст” дэлгүүр дээр дэлгүүрээ онгойлгох гээд ирсэн тэгээд ирэхэд хаалганы хажуу талын шил хагарчихсан байсан. Тэгээд дэлгүүрийн эзэн Намууны утас руу залгаад дэлгүүрийн цонх хагараад хулгайч орчихсон юм шиг байна гэж хэлэхэд Намуун нөхөр Энхмандахтайгаа цуг ирээд байж байтал цагдаа ирсэн... /хх-ийн 70 дугаар хуудас/,

гэрч М.Намууны ...Би 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Өндөр довын цагдаагийн постны урд лагер дээрээ байхад манай худалдагч Шигэр миний утас руу залгаад дэлгүүрээ онгойлгох гэсэн чинь цонх хагалчихсан хулгайч орчихсон юм шиг байна, та хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд нөхөр Энхмандахтай цуг өглөөний 09 цаг 45 минутад очиход хаалганы хажуу талын жижиг цонхны гадна байсан хаалтыг аваад цонхыг хагалж дотогш орсон байсан. Гадаа байдаг 2 камерын утсыг тастаад хаардыг нь аваад явчихсан... /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

гэрч Ц.Алтан-Одын ....Эхнэр Шигэрийг гарах хойгуур 3 залуу орж ирээд надтай юм ярилгүй утас ажиглаж байгаад эргээд гараад явсан... ... хүү бид 2 дэлгүүрээс гараад явах гэтэл “Талст” дэлгүүрийн хаалган дээр дэлгүүрт орж ирсэн малгайтай саарал цамцтай залуутай ахиад таарсан... /хх-ийн 73 дугаар хуудас/,

гэрч С.Болд-Эрдэнийн ...Би тухайн өдөр Талст утасны дагалдах хэрэгслийн дэлгүүр очоогүй... /хх-ийн 74 дүгээр хуудас/,

гэрч Д.Дашдоржийн ...2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр намайг гэртээ байж байтал Төгс-Ухаан манай гэрт 22 ширхэг утас авчирсан тэгээд ямар утас юм бэ гэж асуутал хулгай хийж авсан утас байгаа юм гэж хэлсэн тэгээд хаанаас авсан юм бэ гэж асуутал надад хэлээгүй. Тэгээд хар хөх өнгөтэй цүнхэнд утаснуудыг манайд байлгаж байгаад хэд хоногоос Төгс-Ухаан, манай эхнэр Энхтуул 2-той цуг явсан тэр үед эхнэр Энхтуул утасны талаар мэдээгүй байсан. Тэгээд хотод очоод би Sugar luna гэсэн нэртэй фэйсбүүкээр хуурамч хаяг нээгээд утасны хар зах 7-8 групп хаяганд утас зарна гэсэн зар тавьсан. Тэгээд Зүүнсалааны хороон дээр очиж S-6 edge маркийн гар утсыг 100.000 төгрөгөөр зарсан, тэгээд Хилчин хотхоны тэнд эрэгтэй хүнд S-6 edge маркийн гар утсыг 100.000 төгрөгөөр зарсан, тэгээд маргааш өглөө нь 600.000 төгрөгөөр iphone-6 маркийн гар утсыг зарсан. Тэгээд Тэди ороод ченжүүдэд 7 ширхэг утас зарсан ямар маркийг нь би сайн мэдэхгүй байна нийт 500.000 төгрөгөөр зарсан, тэгээд засвартай утас авна гээд зогсож байсан хүнд 3-аас 4 ширхэг утас нийлээд 25.000 төгрөгөөр өгсөн. Тэгээд надад 6 утас байснаас 1 ширхэг утсыг эхнэр Энхтуулд төрсөн өдрийн бэлэг гээд өгсөн одоо манай гэрт 5 ширхэг утас байгаа.../хх-ийн 75-76 дугаар хуудас/,

гэрч В.Баттөмөрийн ...Би тийм гар утаснууд аваагүй. Би Төгс-Ухаан гэж хүнийг танихгүй... /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

гэрч Л.Алтансүхийн ...Би нэрийг нь бол мэдэхгүй нүдний шилтэй 14 орчим насны хүүхэд шаргал өнгөтэй галакси эс-7, 2 симтэй хар бараан өнгийн Хятад утас авах уу гээд над дээр ирсэн. Тэгээд би ямар үнэтэй өгөх юм бэ гэж асуухад 200.000 төгрөг гэж хэлсэн тэгээд би дагалдах хэрэгсэл хайрцаг сав байгаа юу гэж асуухад байхгүй гэж хэлсэн тэгээд 180.000 төгрөгөөр авахаар болсон. Би лавлагаа бичиг баримт байгаа юу гэж асуухад байхгүй миний утас байгаа юм гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр утсыг 200.000 төгрөгөөр утас авна гээд явж байсан хүнд зарсан... /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

гэрч М.Мөнгөнцэцэгийн ...намайг дэлгүүр дээр сууж байтал өдөр Батзориг, Төгс-Ухаан 2 ирээд эгчээ та утас авах уу гэж асуусан тэгээд энэ хэний утас юм бэ гэж асуутал нүдний шилтэй Төгс-Ухаан нь энэ миний утас би шинэ утас авах гэж байгаа юм зааланд тоглож байгаад дэлгэцийг нь хагалчихлаа та хямдхан авчих гэж хэлсэн тэгээд би сургуульд орох гэж байгаа 2 жаахан хүүхэдтэй бариулж болох юм гэж хэлээд тэгээд байж байтал цуг явж байсан Батзориг гээд банди нь бас кармаанаас шил нь хагархай утас гаргаж ирээд энийг бас зарна гэж хэлсэн тэгээд би тэр хоёр утсыг 50.000 төгрөгөөр худалдаж авсан... /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

гэрч З.Лхагва-Эрдэнийн ...Би 2019 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хотын Хархорин захын замын урд талын сонингийн түүний урд талд эхнэртэйгээ хамт зогсож байхад алт мөнгө  авдаг Сугарчулуун ганцаараа ирээд ахаа би сая хүмүүсээс 3 утас сэлбэгэнд авлаа та сэлбэгэнд авах уу гэхээр нь харахад 3 ширхэг самсунг маркийн утас байхаар нь би сэлбэгэнд 50.000 төгрөгөөр худалдаж авсан. Би тэр утаснуудын ажиллагааг шалгахаар зам дагуу байх түц рүү ороод цэнэглэгч залгаж үзэхэд эдгээр утас нь дүрс гардаггүй дэлгэц нь эвдэрсэн утаснууд байсан. Тэгэхээр нь би эргүүлээд мөнгөө гаргаж авахаар явуулаар утас авдаг байсан хүнд 60.000 төгрөгөөр худалдсан..../хх-ийн 83 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч М.Батзоригийн ...Саравчинд сууж байтал Төгс-Ухаан, Хүслэн 2 цүнхнээсээ гар утас гаргаад бид 2 “Талст” дэлгүүр орсон гэж хэлсэн тэгээд тэр хоёроос наадах чинь ямар учиртай утас вэ та хоёрт ийм их утас байхгүй гэж хэлэхэд тэр 2 Өсөхөө бид 3 2019 оны 08 дугаар сарын шөнө “Талст” дэлгүүр орж гар утас хулгайлсан гэж хэлсэн. Тэгээд цүнхэнд байсан 8 ширхэг утаснуудаа цүнхтэйгээ цуг надад үлдээгээд явсан... /хх-ийн 85-86 дугаар хуудас/,

гэрч Б.Лувсандоржийн ...Тухайн өдөр манай гэрт  ойролцоогоор 10 гаран утас байсан байхаа... ...ягаан өнгийн Конор маркийн гар утсыг тухайн өдөр авч яаж ашиглачхаад тэгээд буцаагаад авчирсан... /хх-ийн 87 дугаар хуудас/,

иргэний хариуцагч Э.Базарсадын ...Би тухайн өдөр гэртээ байсан. Өсөхбаяр тухайн өдөр Хүслэнгийнд очиж хононо гээд явсан... /хх-ийн 168-169 дүгээр хуудас/,

иргэний хариуцагч Д.Өлзийбаянмөнхийн ....Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн суманд албан ажлаар явж байсан юм. Гэртээ байгаагүй юм... /хх-ийн 185 дугаар хуудас/,

иргэний хариуцагч А.Ерболатын ... Би 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Төв аймгийн Лүн суманд албан ажлаар явж байсан юм. Гэртээ байгаагүй юм... /хх-ийн 201 дүгээр хуудас/,

өсвөр насны яллагдагч Б.Өсөхбаярын ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 165-166 дугаар хуудас/,

өсвөр насны яллагдагч Ө.Төгс-Ухааны ...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 182-183 дугаар хуудас/,

өсвөр насны яллагдагч Е.Хүслэнгийн ....Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 198-199 дүгээр хуудас/,

яллагдагч Д.Дашдоржийн ...Хулгайн утас гэдгийг мэдээд сандраад л зарчихсан юм. Мөн дүүдээ тусалъя гээд л зарсан... /хх-ийн 207-209 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд, 

Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 120 дугаартай ... шинжилгээнд ирүүлсэн 1-9, 12, 14-16, 18-22,% 24, 26, 27 гэж дугаарласан 21 ширхэг гарын мөрүүд адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 10, 11, 13, 17, 23, 25 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр ажилтгалын шинжилгээнд тэнцэхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 114-120 дугаар хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 07/306 дугаартай ...нийт дүн 35.430.000 төгрөг... гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 90-111 дүгээр хуудас/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 07/272 дугаартай ...нийт дүн 1.457.060 төгрөг... гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 123-139 дүгээр хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8 дугаар хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Өсөхбаярын насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Е.Хүслэнгийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Ө.Төгс-Учралын насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 16 дугаар хуудас/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 22-27, 30-35, 219 дүгээр хуудас/, хохирогч Ч.Энхмандахын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн өргөдөл /хх-ийн 234 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Дашдоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 212-216 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Түүнчлэн дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт:   

Өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Е.Х нар нь 13 нас 7 сар 15 хоногтой Б.Өсөхбаяртай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2019 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчим Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Ч.Энхмандахын эзэмшлийн "Талст” нэртэй гар утас, түүний дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийн камер болон цонхны хаалтыг Эвдэн, цонхыг хагалж, дотогш нэвтрэн орж 92 ширхэг гар утас, USB цэнэглэгч 37 ширхэг, цэнэглэгч 8, чихэвч, тоглоомын гар ширхэг зэрэг хөрөнгийг хүч 1 хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, бусдад хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт ...гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсон..., мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол..., гэх шинжүүдийг хангаж байна.

Тэрээр өсвөр насны шүүгдэгч Ө.Төгс-Ухаан, Е.Хүслэн нар нь уг хууль бус үйлдлээ мэдсээр байж өөрсдөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг хууль бус үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан,

 

Шүүгдэгч Д.Д нь Ө.Төгс-Ухааны бусадтай буюу Е.Хүслэн, Б.Өсөхбаяр нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2019 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 02 цаг 40 минутын орчимд Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох Ч.Энхмандахын эзэмшлийн “Талст” нэртэй гар утас, түүний дагалдах хэрэгсэл худалдан борлуулдаг дэлгүүрийн камер болон цонхны хаалтыг эвдэн, цонхыг хагалж, дотогш нэвтрэн орж 92 ширхэг гар утас, USB цэнэглэгч 37 ширхэг, цэнэглэгч 8, чихэвч, тоглоомын гар 1 ширхэг зэрэг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 22 ширхэг гар утсыг мэдсээр байж 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 2-3 тоотод байх гэртээ уг гар утаснуудыг авсан, ашигласан, гэмт хэрэгт үйлдэхэд оролцсон Ө.Төгс-Ухаанд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор тухайн гар утаснуудаас 17 ширхэг гар утсыг бусдад зарж борлуулсан, бусдад шилжүүлсэн, цагаан өнгийн оролт 15 ширхэг, хар өнгийн 14 ширхэг, шар өнгийн 3 ширхэг USB оролт зэрэг эд зүйлүүдийн эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан үйлдэл эс үйлдэхүй нь уг хууль бус үйлдлээ мэдсээр байж өөрөө түүнийг хүсч үйлдсэн, дээрх хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, уг хууль бус үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, тэдэнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тус тус тохирсон байна.  

 

Мөн өсвөр насны шүүгдэгч Ө.Төгс-Ухаан болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Е.Хүслэн болон түүний өмгөөлөгч П.Ганбаатар, шүүгдэгч Д.Дашдорж болон түүний өмгөөлөгч Н.Баяр нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд өсвөр насны шүүгдэгч Ө.Төгс-Ухаан, Е.Хүслэн нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Дашдоржийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Е.Х нар бусадтай бүлэглэн хохирогч Ч.Энхмандахын “Талст” нэртэй дэлгүүрээс 92 ширхэг гар утас хулгайлж 35.430.000 /гучин таван сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөг,

дэлгүүрийн лангууны шил 2, Хяналтын камер, компьютер /хард, камер, кабелын утас/ 4, гар утасны тоглоомын гар 1, чихэвч 1, Android USB цэнэглэгч 35, Iphone USB цэнэлэгч 5, USB гэрэл 1, цонх 1 ширхэг зэрэг 1.457.060 /нэг сая дөрвөн зуун тавин долоон мянга жаран мянга/ төгрөг нийт 36.887.060 /гучин зургаан сая найман зуун наян долоон мянга жар/ төгрөгийн хохирол учруулжээ.

 

Мөн шүүгдэгч Д.Д нь өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 22 ширхэг гар утаснуудыг мэдсээр байж авч, ашигласан, өсвөр насны шүүгдэгч Ө.Төгс-Ухааныг хуулийн хариуцлагаас зайлс хийхэд туслах зорилгоор 17 ширхэг гар утаснуудыг бусдад зарж борлуулсан, шилжүүлсэн, гар утасны дагалдах хэрэгслүүдийг нуун далдалсан үйлдлээрээ дээрх хохирол хор уршгийг төлөх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн өсвөр насны Ө.Т, Е.Х нар нь арван дөрвөн насанд хүрээгүй Б.Өсөхбаяртай бүлэглэн тухай гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудаст авагдсан прокурорын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай ...зарим яллагдагч холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай... тогтоолоор Б.Өсөхбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар ...гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй... гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Ингэж хэрэгсэхгүй болгож байгаа нь зөвхөн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа бөгөөд хохирол хор уршигаас чөлөөлөх үндэслэл биш юм. Иймд түүний хууль ёсны төлөөлөгч Э.Базарсадаас хохирол хор уршгийг гаргуулах нь зүйтэй.

Тухайлбал тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг тухайн гэмт хэргийг үйлдэхэд оролцсон өсвөр насны шүүгдэгч Ө.Төгс-Ухаан, Е.Хүслэн, Д.Дашдорж,  арван дөрвөн насанд хүрээгүй Б.Өсөхбаяр нараас тэндий гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, сэдэлт санаа зорилго зэргийг нь харгалзан ялгамжтайгаар гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Үүнээс шүүгдэгч Ө.Т, Е.Х, Д.Д нар нь 10.294.999 /арван сая хоёр зуун ерэн дөрвөн мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийн 26 ширхэг гар утас,  361.760 /гурван зуун жаран нэгэн мянга долоон зуун жар/ төгрөгийн гар утасны дагалдах хэрэгсэлүүдийг тус тус хохирогч Ч.Энхмандахад биет байдлаар нь буцаан бүрэн бүтэн өгсөн болох нь,

 

Мөн үлдэх 66 ширхэг гар утас буюу 25.135.001 /хорин таван сая нэг зуун гучин таван мянга нэг/ төгрөг, эд хөрөнгийн хохирол 1.095.300 /нэг сая ерэн таван мянга гурван зуу/ төгрөг, нийт 26.230.301 /хорин зургаан сая хоёр зуун гучин мянга гурван зуун нэг/ төгрөгөөс өсвөр насны шүүгдэгч Ө.Төгс-Ухаан нь 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, өсвөр насны шүүгдэгч Е.Хүслэн нь 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Д.Дашдорж нь 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг, нийт 17.500.000 /арван долоон сая таван зуун мянга/ төгрөгийг шүүхийн шатанд болон шүүх хуралдаанаас хохирол төлөх үндэсэлэлээр завсарлага авч тус тус төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Энхмандахын мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримтуудаар тус тус нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Ө.Төгс-Ухаан, Э.Хүслэн, шүүгдэгч Д.Дашдорж нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин арван дөрвөн насанд хүрээгүй Б.Өсөхбаяр болон түүний хууль ёсны төлөөлөгч Э.Базарсад нараас 8.730.301 /найман сая долоон зуун гучин мянга гурван зуун нэг/ төгрөгийг тухайн гэмт хэргийг зохион байгуулсан, санаачилсан, ажиглалт судалгаа явуулсан зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэн хохирол хор уршгийг ялгамжтайгаар гаргуулж хохирогч Ч.Энхмандахад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Е.Х, шүүгдэгч Д.Д нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн...”-ийг хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 1.2-т заасан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн...”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны шүүгдэгч Ө.Төгс-Ухаан, Е.Хүслэн, шүүгдэгч Д.Дашдорж нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал /насанд хүрээгүй/, зэргийг эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа тал бүрээс нь харгалзан үзлээ.   

 

Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан өсвөр насны шүүгдэгч Ө.Т Е.Х нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан тул тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тэдний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, нийгэмд өөрсдийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин зэргийг нь харгалзан тусгай ангийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг доод хэмжээгээр буюу эдлэх ялыг нь хоёр дахин багасгаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, тэдний эдлэх ялыг хуульд заасны дагуу сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн наймдугаар бүлэгт заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх журамд зааснаар дээрх өсвөр насны шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан, эрүүгийн хариуцлага нь тэдний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог, нийгэмд өөрсдийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн хэргийнх нь хор уршиг, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан тэдэнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч шүүгдэгч Д.Д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан 1 /нэг/ тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ө.Т, Е.Х нарт тус бүр 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг, мөн хугацаагаар тус тус хойшлуулсан,

шүүгдэгч Д.Д 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн дээрх хугацаанд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:   

Эрүүгийн 1934006710337 дугаартай иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Т, Е.Х, Д.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, тэндээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хайчлан 1 ширхэг шар өнгийн иштэй, төмөр багаж 1 ширхгийг устгахыг шүүхийн Тамгын газарт даалгахыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.  

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1., 2., 36.1., 36.2., 36.6.,  

       36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

              зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                               удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ө Т, А овгийн Е Х нарыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.Д гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус  тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1., 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, өсвөр насны шүүгдэгч Б овгийн Ө Т, А овгийн Е Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б овгийн Ө Т, А овгийн Е Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлсүгэй.  

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б овгийн Ө Т, А овгийн Е Х нарт тус бүр 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг, мөн хугацаагаар тус тус хойшлуулсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг  баримтлан өсвөр насны шүүгдэгч Б овгийн Ө Т, А овгийн Е Х нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх тэдэнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. 

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Д Д тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,

мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн 1934006710337 дугаартай иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ө.Т, Е.Х, Д.Д нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, тэндээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.     

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хайчлан 1 ширхэг шар өнгийн иштэй, төмөр багаж 1 ширхэг устгахыг тус тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан иргэний хариуцагч НЭ72041766 дугаарын регистртэй, Шар овгийн Эрдэнэхишигийн Базарсадаас 8.730.301 /найман сая долоон зуун гучин мянга гурван зуун нэг/ төгрөгийг гаргуулан хохирогч НО80091218 дугаарын регистртэй Боржигон овгийн Чулуунбатын Энхмандахад олгосугай.

 

12. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч овгийн Ө Т, А овгийн Е Х, Б овгийн Д Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

13. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

15. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Ө  Т,  А овгийн Е, Х, Б овгийн Д Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН