Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 424

 

 

 

 

 

 

 

 

 

2020              10               09                                                    2020/ШЦТ/424                                     

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,

улсын яллагч Б.Сувд-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Р.Мөнхбаясгалан,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жавхаа, Х.Батчимэг, Ц.Намхайнямбуу, хохирогч О.Эрдэнэбат, тэдгээрийн өмгөөлөгч Ж.Энхтуяа, Г.Гантуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндон, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,

хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Эрдэнэбулган,

гэрч Б.Эрдэнэтулга, Э.Нямдаваа, О.Лхагвасүрэн, Ж.Ганбат 

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Амар овгийн Цогтын Хуягбаатарт холбогдох эрүүгийн 1934002490385 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

      

                            Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1970 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1 дүгээр хороо, Микро 15-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, А овгийн Ц Х

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Х нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар Дундговь чиглэлийн асфальтан замд өөрийн эзэмшлийн 30-51 УНБ улсын дугаартай Хюьндай Синотрак тээврийн хрээгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт болох 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Х.Дөлбатын жолоодож явсан 40-69 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Дөлбат, Ц.Жамъян, С.Энхцолмон нарын амь нас хохирч, О.Эрдэнэбатын биед хүнд, Л.Эрдэнэбулганы биед хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ц.Х:

...2019 оны 03 дугаар сарын 28-нд зам тээврийн осол болж эрдэнэт хүний амь нас эрсдэж, хүний эрүүл мэнд хохирсон ноцтой осол болсон харамсалтай зүйл болсон. Энэ ослын улмаас өдийг хүртэл маш их харамсаж явдаг, одоо болтол санаанаас гардаггүй. Би өөрийгөө зөвтгөж, өрөөлийг буруутгаж, бусдыг буруутгах гэсэн санаа надад огт байхгүй. Тийм санаа агуулаагүй гэдгийг дахин дахин хэлмээр байна. Намайг буруутгасан яллах дүгнэлтэд өдийг хүртэл хүлээн зөвшөөрдөггүй... ... 2019 оны 03 дугаар сарын 28-ны өглөө явж байсан. Урдаас Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай, хүчтэй, миний өөдөөс ирж мөргөсөн. Хоёр машин хоёулаа баруун гар тийш дарж зүүн булангаараа мөргөлдсөн осол болсон. Би нүүрс аччихсан “Хово” машинтай явж байсан. Ланд-200 маркийн машин яах ийхийн зуургүй л орж ирж, миний өөдөөс ирж мөргөлдсөн. Миний урд баруун гар тийш дарж дугуйраад мөргөлдсөн. Түүнээс цааш хоёр машин мөргөлдөөд унасан байсан. Миний хөл хавчуулагдаад кабинаасаа гарч чадахгүй их удсан. Цаашаа тэр болгоныг би харж чадаагүй. Сүүлд кабинаас намайг татаж гаргасан байдаг... гэж,

 

Хохирогч О.Эрдэнэбат:

...2019 оны 03 дугаар сарын 28-ны өглөө Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийг зорьж явсан. Тэгэхэд “Синотрак” маркийн урсгал сөрж, яах ийхийн зуургүй орж ирээд бид нартай мөргөлдсөний улмаас тухайн зам тээврийн осол болсон. Миний хувьд “Ланд-200” тээврийн хэрэгслийн хойно сууж явсан. Өглөө 5 цаг гэж хотоос гарч байсан хүмүүс сэрүүн явж байсан. Тэгээд л тухайн осол болсон. Тухайн ослын улмаас баруун хөлийн дунд чөмөг, баруун дал, баруун шуу хугарсан. Зүүн талд эгэм, 4 хавирга хугарсан. Одоо төмрөөр тоноглуулсан терминатор болсон. Тархиндаа гэмтэлтэй... гэж,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Эрдэнэбулган:

...2020 оны 03 сарын 28-ны өглөө 5 цаг 30 минутын үед талийгаач дүүгн 5 дугаар сургуулийн тэндээс очиж авсан. Тэгээд О.Эрдэнэбат, дараа нь Х.Дөлбат, Ц.Жамъяан нарыг 120-оос аваад гарсан. Тэгээд Х.Дөлбатыг суухад нь би хажуу тийшээ суусан. Тэгээд хотоос гараад явсан. Миний мэдэхийн “Синотрак” маркийн машин манай урсгалаар яваад байсан. Давааны наана тойруу гээд байгаа нь холоос, алсуураа тийм. Тэгээд хүүш ээ, манай эгнээгээр яваад байна гэсэн чинь энэ эгнээ рүүгээ орох байлгүй дээ, дөхөж ирээд далан руу шахаад, хүүш наадах чинь ороод ирлээ гээд л юу болсноо санахгүй байна. Намайг осолд орсны дараа гар утсаар зургийг нь авсан байна. Хавтаст хэрэгтэй нийцдэг юм уу гээд хэвлээд аваад ирсэн. Би хохирол нэхээгүй. 4069 дугаартай тээврийн хэрэгсэл маань банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Төлбөрийг нь өөр машин өгөөд дуусгачихсан. Ар гэрийнхнийх нь хохирлыг барагдуулчихвал би гомдолгүй. Миний гэмтэл Монгол улсад эмчлэгдэхгүй гэсэн. Энэ хэргийг шүүх шударгаар шийдээсэй гэж хүсэж байна. “Централ монгол майнинг” компанийн гүйцэтгэх захирлыг би авч явсан. Энэ хүүхдүүдийг ажил хийлгэнэ гээд авч явсан. Тухайн үед намайг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байхад. Ажлаас нь халчихсан байсан. Энэ компанийг хариуцагчаар татах саналыг хуулийн хүрээнд болох юм уу гэдгийг прокурор, яллагчаас асуумаар байна... ...гомдолтой байна... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жавхаа:

... Би осол болсон талаар сонсоод ирсэн. Гэхдээ осол болсон газарт очоогүй, Довын гуанзны тэнд хүлээж байсан... ...гомдолтой байна... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэг:

... Гомдлынг хувьд маш их гомдолтой байгаа. Оршуулгын зардал 7.315.109 төгрөг, Хүүхдүүдийн тэтгэмжийг нийгмийн даатгалаас цалингийн хувиар нь тогтоож өгөөд, уг цалингийн зөрүүнээс 212.000.000 төгрөгөөр зөрүүг нь тооцоод 65.027,396 төгрөгийн зөрүүг 18 нас хүртэл нь нэхэмжилж байгаа... ... 4 хүүхэд. Мөн байрны ипотекийн зээлтэй байсан. Үүний дүн нь өнөөдрийн байдлаар 93.260.750 төгрөг, 70 мөнгийг нэхэмжилж байгаа. Нийт 165.369.275 төгрөг нэхэмжилж байгаа... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Намхайнямбуу:

... 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дүүгээ явсан гэж мэдээгүй байсан. Үдээс хойш 3 цагийн үед хөдөөнөөс аав яриад дүү чинь янз бүр болчихсон юм шиг байна. Яваад очоодох гээд Төв аймаг дээр ирж байсан. Ямар ч байсан осолд орчихсон байгаа, хоёр хүн амьд байгаа гэж байсан. Тэгээд эмнэлгийн машин ирэхэд нь аваад ирж байгаа гэдгийг нас барсан байхыг нь харсан. Тэр үед манай дүү найз охинтойгоо хоёр жил болсон байсан. Тэгээд тэр шөнө нь найз охин нь амиа хорлож нас барсан. Ээж маань өчигдөр эмнэлгээс гараад хэцүү байгаа. Хэн ч биднээс уучлалт гуйгаагүй, аав, ээж минь уулзаж, уучлалт гуйгаагүй. Маш их гомдолтой байна, өөрөө ч ажлаа хийж чадахгүй, ээж, аавыгаа хараад хэцүү байна... ...Оршуулгын зардал 11.034.280 төгрөг нэхэмжилж байгаа... гэж,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндон:

... н.Сараа гэдэг хүн нь манай эхнэрийн ах нь манаач хийж байсан. Нэг хүн нь ажлаасаа гарах гэж байсан. Миний хүү тэр үед 18 нас хүрээгүй байсан. Тэр жилдээ сургуульд явна гэж байсан. Тэгээд н.Сараа н.Цэрэнбатын ажил дээр тийм юм байж байна. Хүүхдээ байлгаж байгаарай, явуулаач гэж байсан. Сарын 750.000 төгрөгийн цалинтай ажилд явуулаад хүүгээ алдчихсан байна. Тухайн үед н.Сараа ярихаар нь ямар хүмүүстэй явах юм бэ гэж байсан. Тэгсэн чинь тухайн үеийн компанийн захирлууд нь болон хариуцсан хүмүүс нь хамт явж байгаа. Компанийн захирал нь ирээд аваад явсан, санаа зоволтгүй гэж байсан. Би маш их харамсаж байна, маш их гомдож байна. Хуулийн байгууллагын хүмүүс худлаа, буруу юм тогтооно гэж юу байхав. Ганц хүүгээ алдсантай маш их гомдолтой байна. Бид нарын сэтгэл санаа маш их хүнд байдаг. Оршуулгын зардал 16.747.692 төгрөгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Сэтгэл санааны хохирол гэж ярих юм байна. Бусад албан үүргээ гүйцэтгэж яваа гээд бусад хохирогч нар ингээд явж байхад, миний хүүд яагаад энэ байгууллага нь тухайн газрын байгууллагын авто машинаар, тухайн объектыг харуулах гэж яваад, ийм хэрэг гарч байхад яагаад энэ компани, хүмүүс сэтгэл гаргахгүй байна. Би үүнд маш их гомдолтой байна. Би ч гэсэн цагдаа, прокурор, шүүхэд хүсэлт гаргасан. Бодохоос дургүй хүрмээр байдаг. Сэтгэл санааны маш их гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол гэж гэр бүлийн зүгээс 20.000.000 төгрөг нэхэмжилдэг. Манай хүүг хариуцаж авч явсан компанийг олж өгч тусална уу... гэж

 

Гэрч Ж.Ганбат:

...2019 оны 03 дугаар сарын 28-нд Баянцагаан сумаас Төв аймгийн Зуунмод хот руу ажлын шугамаар иргэдийн Хурлын Дарга, Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч, нийгмийн бодлогын эрхлэгчтэй хамт семинарт ирж байсан. Энэ хэрэг болсон газар дээр өглөө 7 цагийн үед тааралдсан. Тэгэхэд аваар болоод удаагүй байсан. Нүүрсний хар тортог агаарт хийссэн байсан. Тэр өглөө цэлмэг, замд ямар нэгэн саад бэрхшээл юу ч байгаагүй... ...цагдаа ирэхээс өмнө, агаарт нүүрсний тортог хийсээд байж байсан. Хойд талаас цагаан машин, урд талаас манай машин зэрэг ирсэн... ...доод талд нь амьд хүмүүс байсан учраас тухайн үед банз ачсан Дундговь аймгийн портер машинаар татаж босгосон... ...машин доор нь хоёр амьд хүн байсан учраас машиныг хөдөлгөсөн... ...хэвтээ байсан машиныг дугуй дээр нь босгоход машиных нь хэмжээгээр зай гарсан байх... ...Тэр зорчих хэсэг дээр цагаан шугам байгаагүй. Ер нь бол тийм цагаан тэмдэглэгээ байхгүй зам. Буцаагаад босгоход асфальтан дээрээ боссон байх. Миний баримжаагаар урагшаагаа, тэгэхдээ хошуу нь бага зэрэг бага урагшаагаа талдаа, бөгс нь зүүн хойшоо талдаа жишүү болчихсон, хүмүүс нь дарагдчихсан байсан. Дугуй талаас нь ирээд машин татаад босгож байгааг бодоход зам дээрээ л байсан гэсэн үг. Зүүн хажуугаараа унасан байхдаа замын яг голд байсан. Буцаагаад босохоороо өөрийнхөө урсгал дээр боссон гэж ойлгож болно... ...Цагаан машин дотроос нэг залуу бууж ирээд өглөө бид хэд хойноос замаас гарч ирэхэд нэг урд орж, нэг хойно орсон. Бид хэдийг гуанз орсон хойно урд орсон байж гэж хэлсэн. Тэгэхэд би хойноосоо явж ойлгосон. Том машин баруун гар талдаа буюу замын зүүн талд замын хажуу руу ороод зогсчихсон байсан... гэж,

 

Гэрч Б.Эрдэнэтулга:

...Ослын талаар сайн мэдэхгүй байна. Унасан хойно босож ирсэн... ...ямар хурдтай явж байсныг мэдэхгүй... ...тухайн машин жолооч талаараа унасан байсан... гэж,

 

Гэрч О.Лхагвасүрэн:

...Би хамгийн сүүлд нь ирсэн учир болсон явдлын талаар мэдэхгүй... ...машин татаж босгоход байгаагүй. Босгосон байх шиг байсан... гэж,

 

Гэрч Э.Нямдаваа:

...Тухайн өдөр би жижүүртэй байсан. Тэгээд дуудлагын дагуу н.Оюунхүү жолоочтой, саарал фургонтой хэргийн газарт очсон. Тэгээд очиход замын зүүн талд нүүрстэй “Хово”, баруун талд “Ланд круизер” маркийн тээврийн хэрэгсэл байсан. Зам дээрх дүр төрх айхтар харагдаж байсан. Би эмчийн туслах учраас машинаас хоёр хүн гаргаж авсан. Ар талын суудал дээр, урд талын суудал дээрээс. Нэг нь замын баруун талд, замын хөвөө дээр доошоо харсан байдалтай байсан. Тэгээд би байцаагчаас талийгаач нарыг авч явж болох уу гэж асуухад аваад яв гэсэн. Тэгээд би аймаг руу тээвэрлэж авч ирсэн... гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934002490385 дугаартай хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Наранбат /хх-ийн 65-66 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Намхайнямбуу /хх-ийн 68-69 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндон /хх-ийн 71-72 дугаар хуудас/, хохирогч О.Эрдэнэбат /хх-ийн 73-74, 3 хх-ийн 30-31 дүгээр хуудас/, хохирогч Л.Эрдэнэбулган /хх-ийн 75-77 дугаар хуудас/, гэрч Ж.Ганбат /хх-ийн 80-82 дугаар хуудас/, гэрч О.Лхагвасүрэн /хх-ийн 83 дугаар хуудас/, гэрч Ц.Хуягбаатар /хх-ийн 84-85, 96-98 дугаар хуудас/, гэрч Б.Эрдэнэтулга /хх-ийн 86-87, 92-93 дугаар хуудас/, гэрч Э.Эрдэнэбат /хх-ийн 88-89 дүгээр хуудас/, гэрч Б.Батжаргал /хх-ийн 90-91 дүгээр хуудас/, гэрч Ц.Галбадрах /хх-ийн 94-95 дугаар хуудас/, гэрч Т.Долгорсүрэн /хх-ийн 99-100 дугаар хуудас/, гэрч Г.Өлзийбуян /хх-ийн 101-102 дугаар хуудас/, шинжээч Ж.Энхтайван /хх-ийн 103-104 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Эрдэнэбулган /3-р хх-ийн 9-10 дугаар хуудас/,  яллагдагч Ц.Хуягбаатар /2-р хх-ийн 42-44 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 226 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2179 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2178 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 121-123 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 207 дугаартай дүгнэлт /хх-ийн 128-129 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 228 дугаартай дүгнэлт /хх-ийн 134 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 227 дугаартай дүгнэлт /хх-ийн 138 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 48 дугаартай дүгнэлт /хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай дүгнэлт /хх-ийн 149-150 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 208 дугаартай дүгнэлт /хх-ийн 155-156 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 161-162 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 83 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 167-169 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 171-173 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт , гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 175-177 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай дүгнэлт/хх-ийн 181 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1892 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 184-224 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 1891 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 227-250, 2 хх-ийн 1-8 дугаар хуудас/,

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14211890 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 13728456 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 75267 дугаартай үнэлгээ /2-р хх-ийн 24-30 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 279 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13/12 дугаартай дүгнэлт /3-р хх-ийн 23-26 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 24-34 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36 дугаар хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-42 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-51 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-54 дүгээр хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-63 дугаар хуудас/, хохирогч О.Эрдэнэбатын хохирол нэхэмжилсэн баримт /2-р хх-ийн 72-101 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Намхайнямбуугийн хохирлын баримт /2-р хх-ийн 104-115 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэгийн хохирлын баримт /2-р хх-ийн 124-140 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэбулганы хохирлын баримт /3-р хх-ийн 11-19 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Хуягбаатарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2-р хх-ийн 45-50 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

                                                 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Р.Мөнхбаясгалан нар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт маргадаг.

Шүүгдэгч Ц.Хуягбаатар болон түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Р.Мөнхбаясгалан нарын гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байгаа нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд болон хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. 

 

Тийм учраас шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Улаанбаатар Дундговь чиглэлийн асфальтан замд өөрийн эзэмшлийн “Хюьндай Синотрак” 30-51 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн хориглосон заалт болох 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Х.Дөлбатын жолоодож явсан 40-69 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Дөлбат, Ц.Жамъян, С.Энхцолмон нарын амь нас хохирч, О.Эрдэнэбатын биед хүнд, Л.Эрдэнэбулганы биед хүндэвтэр хохирол тус тус учирсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Наранбатын ...талийгаач бол Өмнөговь аймгийн Олон овоотын уурхайн тэнд Эрдэнэбулганы худалдаж авсан газарт хамт явсан танихгүй хүүхдийг манаач хийлгэж гэж мөн цааш яваад нэг газраас дээж авах зорилгоор явж байсан юм... ...тухайн машиныг хөдөө гадаа явахдаа бүгд л ээлжлээд бариад явдаг байсан юм. Тэгээд энэ удаа бол Эрдэнэбулган эмнэлэгт хэвтэж байгаад гаргаж авч явсан байсан тул талийгаач дүү барьж явсан байх магадлалтай юм... ...миний хувьд гомдолгүй байгаа үхсэн хүн босоод ирэх биш дээ... /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Намхайнямбуугийн ...талийгаач бол хайгуул хийнэ гээд л байнга л хөдөө явж байдаг юм аа. Тийм учраас ажлаараа л хөдөө явж байсан байх... ...хүнтэй эвтэй муудалцаад байдаггүй хүн бөгөөд нэг найз охинтой байсан бөгөөд урд шөнө өөрийнхөө амийг хорлочихсон байгаа... ...миний хувьд хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг л хүсэж байна... /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндонгийн ...талийгаач бол харуул хамгаалалтын ажил хийх гээд явсан байгаа... ...талийгаач бол даруухан түвшин дөлгөөн хүүхэд байгаа юм. Архи тамхи татдаггүй хүүхэд байгаа юм... ...Миний хувьд гомдолтой байгаа зохих журмын дагуу шалгаж өгнө үү... /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

хохирогч О.Эрдэнэбатын ...2019 оны 03 дугаар сарын 28-ны өглөө намайг гэрээс 06 цагийн орчим Эрдэнэбулган ах гадаа ирчихлээ гэж залгаад гарсан байгаа. Тэгээд хамт 19-р хороолол орж Дөлбат, Жамъян хоёрыг авсан тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Учир нь ослын улмаас хагалгаанд ороход норкоз ихээр хийсэн учир санахгүй байгаа юм... ...гурван хүний амь байгаа бөгөөд эмчилгээний зардал зэргээ одоогийн байдлаар нэхэмжилнэ. Эрүүл болтлоо олох ёстой орлого нэхэмжилнэ... ...Эрүүл мэндийн хувьд хоёр хөл дээрээ явж чадахгүй тэнцвэр олж чадахгүй байна. Мөн зүүн гараа дээш өргөж чадахгүй байна. Биеийн байдал муу л байна. Осол болох үеэс сэхээнээс ухаан орох хүртэл зүйлийг санахгүй байна... /хх-ийн 73-74 дугаар хуудас/,

...Осол болдог өдөр бид нар Өмнөговь аймгийн Ноён суманд байдаг “Централ Могул Майнинг” ХХК-ийн талбай дээрээс дээж авах зорилгоор явах үед Эрдэнэбулган Мандал Овоо суманд байдаг үйлдвэр дээрээ байгаа манаачийг тухайн хүүхдээр солих зорилгоор хамт авч явсан. Тэрнээс биш бид нарын хувьд ямар нэгэн туслах авч явах шаардлага байхгүй байсан. Тухайн үйлдвэр дээр ажиллаж байсан манаач бол талийгаачийн үеэл эгчийнх нь нөхөр байсан тул тухайн хүнээр дамжуулан Эрдэнэбулган талийгаачийг олж авч явсан гэсэн... /3-р хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

хохирогч Л.Эрдэнэбулганы ...2019 оны 03-р сарын 28-ны өглөө 05 цаг 30 минутын орчим Улаанбаатар хот 50 дугаар сургуулийн хажуугаас Энхцолмонг гэрээс нь аваад хурдаас Эрдэнэбатыг аваад 19-р хорооллоос Дөлбат, Жамъян хоёрыг аваад Өмнөговь аймаг Мандал Овоо орохоор жолоочийн ажлын миний гүйцэтгэх захирлаар нь ажилладаг “Централ Могул Майнинг” ХХК-ийн ажлаар гарсан юм. Миний хувьд 27-ны өдөр эмнэлгээс гарсан байсан тул Дөлбатын гаднаас машинаа ээлжилж барихаар болоод 40-69 УНЕ улсын дугаартай Ланд-200 маркийн машинтай Дөлбат машин бариад би өөрөө баруун урд нь суугаад ард талд Энхцолмон, Жамъяан, Эрдэнэбат суугаад гарсан юм. Тэгээд Төв аймаг Дундговь чиглэлийн замаар явж байгаад Довын гуанз өнгөрөөд явж байтал урд талаас манай явж байгаа эгнээгээр том машин ороод ирсэн бөгөөд Дөлбат эгч бүр ороод ирлээ ш дээ гэж хэлээд сигналдаад, гэрлээрээ дохиод хурдаа хасаад баруун тийш дарж байтал нөгөө машин ороод ирсэн. Тэгээд л юм санахгүй байна... ...Харсан зүйлгүй багцаагаар бол 80 километр цагийн хурдтай явж байсан осол болох үед бол хурдаа хасаж байсан... ...Дөлбат бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Ард хэдийг мэдэхгүй байна... ...Миний бодож байгаагаар 07 цаг 30 минутаас 08 цаг 00 минутын орчимд болсон байх... ...бид нарыг мөргөдөг машин болон манай машин хоёроос өөр машин байгаагүй... ...гомдолтой байгаа. Эмчилгээний зардал машинаа нэхэмжилнэ... /хх-ийн 75-77 дугаар хуудас/,  

гэрч Ж.Ганбатын ...явж байтал 07 цаг 40 минутын орчим Довын гуанзны урдхан талд явж байтал ачааны чиргүүлтэй том машин хар өнгийн Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл хоёр мөргөлдөөд тоос нь бууж амжаагүй байхад л таарсан юм. Бид нарын хувьд урд талаасаа гүвээ даваад л гараад ирэхэд дөнгөж осол болсон байсан юм. Тэгээд л бид нар зогсоод л харсан чинь ачааны машин дотор нэг хүн хөлөөрөө хавчуулагдсан гарч чадахгүй, нэг хүн даваад л гараад ирсэн. Харин Ланд-200 бол жолоочийнхоо талаар тусламж цагдаагийн газар руу мэдээлэл өгөөд буцаад осол болсон газар иртэл Ланд 200 дотор амьд хүн байна гэж манай эмч хэлэхээр нь замаар явж байсан банз ачсан хойноосоо урагш чиглэсэн цагаан өнгийн ачааны машиныг зогсоогоод нөгөө Ланд-200 машиныг татаж босгуулаад дотроос нь дуугарч байгаа нэг хүнийг нь гаргаж аваад ачааны машин дотор байсан мишок гудсыг гаргаж дэвсээд гаргасан. Тэгээд машины ард талд байгаа хоёр хүн амьсгаатай байна гэхээр нь гаргах гэтэл одоогоор гаргаад хэрэггүй нуруу нугасны гэмтэлтэй байна гэхээр нь орхиод харзнасан. Мөн том машины баганаас татаж нөгөө машин барьж байсан хүнийг гаргаж авсан чинь нөгөө хүн нь суга таягтай хүн байсан бөгөөд би машин дээрээсээ түлш авах гэж байгаад ойчоод хөлөө бэртээчихсэн гипэсдүүлээд явж байгаа гэж байсан. Тэгээд л цэргийнхэн ирээд хамгаалалт авсан байгаа... ...Ланд-200 маркийн машины дотроос гаргаж авсан бүдүүн хүн нь эхнэрийнхээ утасны дугаарыг өгсөн бөгөөд юм ярьж байгаа нь ойлгогдохгүй шокийн байдалтай байсан бөгөөд жолооч замын зүүн талд унаад нас барсан хүнийг дууд гэж хэлээд байсан юм. Сүүлд жоохон шок нь гараад ирэхэд энэ том машин гэнэт л өөдөөс яваад ирсэн гэж хэлж байсан. Өөр их юм яриагүй. Харин том машины жолооч бол Ланд-200 машин бол өөдөөс ирээд л мөргөчихлөө гэж хэлж байсан. Өөр зам дээр ямар нэгэн машин гүйцэж түрүүлсэн талаар яриагүй. Хоёулаа л өөд өөдөөсөө мөргөлдсөн гэж байсан... ...хойд талаас нь нэг жижиг машин ирж байсан. Урд талаас нь бид нар ирсэн. Тэрнээс биш өөрөөр ямар нэгэн машин байгаагүй... ...бид нарыг гаргаж ирэхэд л шууд л суга таягаа гаргаж ирээд өөрөө таягаа тулаад явж байсан бөгөөд өөрөө хөлөө бэртээгээд таягтай явж байгаа талаараа хэлж байсан... /хх-ийн 80-82 дугаар хуудас/,

гэрч О.Лхагвасүрэнгийн ...Улаанбаатар хот руу явж байхад замд том машин Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдчихсөн байсан. Ингээд би замын хажуу тал руу бууж шороон замаар явж байгаад харахад миний таньдаг Хуягбаатар гэх хүн байхаар нь машинаа зогсоогоод машинаасаа буугаад очиход осол болчихлоо гэж хэлж байсан. Ингээд би машиндаа суулгаад цагдаа дээр хамт ирсэн... ...би осол болоход хажууд нь байгаагүй дараа нь ирсэн юм... /хх-ийн 83 дугаар хуудас/,

гэрч Б.Эрдэнэтулгын ...би машин барьж яваад 10 гаруй км яваад жолоогоо Хуягбаатар ахад шилжүүлсэн Цогт-Овоо суманд 15 цагийн үед ирээд цай унд, идээд машиндаа бага засвар хийчхээд гэгээ тасарсан байхад би машинаа барьж гараад шөнийн 2 цаг өнгөрч байхад Дундговь аймгийн төвд ирсэн. Тэндээ зогсоод жолоогоо Хуягбаатар ахад шилжүүлээд би машины ард талд ороод унтаж амарсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй дуу чимээ гарахаар нь сэрэхэд осол болчихсон би машины арын суудал дээр унтаж байсан газраа хэвтэж байсан. Тэгээд машины урд шил хагарсан байхаар нь эр хэсгээр нь гарсан. Хуягбаатарыг гаргах гэсэн боловч хөл нь гацсан байсан болохоор өөр замын хүнтэй нийлж татаж гаргасан. Мөргөлдсөн машины хүмүүсийг харахаар очиход дөрвөн дугуй нь дээшээ харсан дотор байсан хүмүүсийг татаж гаргах боломжгүй байсан болохоор замын машиныг гуйж Ланд-200-г татаж дөрвөн дугуйн дээр нь босгуулсан. Би тухайн үед айгаад ойртож чадаагүй... ...Осол болох үед Хуягбаатар ах машин барьж явсан. Би машины арын хэсэгт унтаж явсан... ...би тухайн үед унтаж явсан болохоор мэдэхгүй байна... /хх-ийн 86-87 дугаар хуудас/,

...Дундговь аймгийн Төв өнгөрөөд би өгөөд ард ороод унтсан. Тухайн үед шөнийн 02 цаг болж байсан. Осол өглөө 08 цагийн орчим болсон гэхээр нийт 6 цаг жолоо барьсан бөгөөд 140 орчим километр газар явсан байх... ...Хуягбаатар Дундговийн аймгаас жолоо авснаасаа хойш ямар нэгэн байдлаар замдаа зогсож унтаагүй явсан... ...машин бол ямар нэгэн асуудал байхгүй. Ямар нэгэн эвдрэл гэмтэл байдаггүй байсан... ...бид хоёр ээлжлээд машины ард талд гарч унтаад л явсан болохоос албан ёсоор унтаж амраагүй байсан... ...Энэ хугацаанд голдуу би машин барьдаг байсан... /хх-ийн 92-93 дугаар хуудас/,

гэрч Э.Эрдэнэбатын ...гэмтлийн эмнэлэг дээр Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд баруун хөлийн шагайнд ил хугаралтай байгаа. Энэ нь одоогийн байдлаар л ийм байгаа юм. Харин Эрдэнэбатын хөл гар, эгэм, хавирга хугарч уушги гэмтсэн байгаа. Одоо сахиж байгаа хүмүүс нь бол 88111509 гэх хүн Эрдэнэбатыг сахиж байгаа. Харин Эрдэнэбулганыг эхнэр Солонго-88111509 гэх хүн сахиж байгаа. Би илүү их зүйл мэдэхгүй байна... /хх-ийн 88-89 дүгээр хуудас/,

гэрч Б.Батжаргалын ...урд даваа даваад гартал урд баахан тоос гараад ирсэн. Тэгээд яваад очиход нөгөө хар өнгийн Ланд-200-тай улаан өнгийн ачааны машин мөргөлдсөн байдалтай Ланд-200 зам дээрээ ачааны машин замын зүүн талд унасан байсан. Мөн урдаас нэг хар машин ирээд зогсож байсан бөгөөд тэр хүмүүстэй нийлээд 2 хүн гаргаад дуудлага өгсөн байгаа... ...тэр талаар мэдэхгүй байна. Баахан тоос гараад л ирсэн. Өөр зүйл хараагүй... ...осол болох үед би хойноос урдаас нэг хар машин л явж байсан. Өөр машин явж байгаагүй... /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

гэрч Ц.Галбадрахын ...Өглөө эрт Довын гуанзны урд талд хар өнгийн Ланд-200 маркийн машин баруун урд зүг рүү харж зүүн талаараа унасан байдалтай, улаан өнгийн хово нь замын зүүн талд зүүн талаараа унасан байсан бөгөөд зам дээр хар өнгийн хай люкс машинтай хүн байсан бөгөөд доор нь хүн дарагдсан байна босгоод өгөөч гээд би машинаараа татаж машиныг дөрвөн дугуйн дээр нь болгож өгөөд Ланд-200 руу ойртолгүй Ховон дээр очоод машинаараа урд хэсгийг нь татаж хавчуулагдсан хүнийг сугалж гаргаж өгсөн юм. Тэгээд л яваад өгсөн. Намайг осол болсны дөнгөж дараах нь ирэхэд хар өнгийн Хай Люкс, цагаан өнгийн кровн машин л байсан. Өөр ямар нэгэн машин байгаагүй... ...миний мэдэж байгаагаар гэр гуанз байдаг газраас урагш миний өөдөөс ямар нэгэн машин зөрөөгүй.. ...миний хувьд анзаарсан зүйл байхгүй. Кровны жолооч л энэ Ланд-200 миний хойно урд гараад явж байсан тэрнээс биш ямар хурдтай явж байсныг мэдэхгүй. Осол болохыг хараагүй... /хх-ийн 94-95 дугаар хуудас/,

гэрч Т.Долгорсүрэнгийн ...явж байтал 2 машин мөргөлдчихсөн байсан. Ослын үед том машин нь замын хажуу руу орсон Ланд-200 нь хажуугаараа харсан байсан юм. Ланд-200 машинаас шидэгдээд нэг хүн нас барсан байсан. Тэгээд л бид нар түргэн дуудаад ирээд 200 дотор байсан хүнийг гаргасан. Тэгээд машиныг нь босгосон. Мөн би амьд байсан хүнийг дулаацуулаад ярилцаад мөн анхны тусламж үзүүлсэн. Тэгээд том машины жолоочийн хөл нь дарагдсан байсан учир татаж гаргасан. Мөн хамт явсан хүн нь зүгээр байсан. Тэгээд л Сэргэлэн сумын түргэн ирээд амьд хүмүүсээ аваад явсан... /хх-ийн 99-100 дугаар хуудас/,

гэрч Г.Өлзийбуянгийн ...Засмал зам дээр гараад явж байтал осол болсон байна гэхээр нь айгаад нүдээ дараад суучихсан. Тэгээд л би машин хөдлөөд явтал хараагүй дотроо маань уншаад суугаад байсан. Манай хэд гарч ороод байсан... /хх-ийн 101-102 дугаар хуудас/,

шинжээч Ж.Энхтайваны ...би 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 27 дугаартай дүгнэлтийг гаргасан... ...миний хувьд Монгол улсын шүүх шинжилгээний тухай хуулийн 17.4 дэх хэсэгт зааснаар шинжээч нь өөрийн гаргасан дүгнэлтийг үнэн зөвийг өөрөө хариулна гэж заасан тул уг асуултад хариулах боломжгүй байна гэж бид үзсэн... /хх-ийн 103-104 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Л.Эрдэнэбулганы ...миний хувьд Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1-р багийн нутагт 2019 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 40-69 УНЕ улсын дугаартай Тоёота Ланд-200 маркийн тээврийн хэрэгсэл, 30-51 УНБ улсын дугаартай Синотрак маркийн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж Х.Дөлбат, Ц.Жамъян, С.Энхцолмон нар нас барж 3 хүн гэмтсэн гэх хэрэгт иргэний хариуцагчаар оролцож байгаа... ...Уг машин бол миний өөрийн тээврийн хэрэгсэл бөгөөд Тод гранд банк бус санхүүгийн байгууллагад барьцаанд тавьсан байсан учир нэр нь Тод гранд банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байгаа... ...миний хувьд танихгүй тухайн үед геологиор ажиллаж байсан Дөлбат, Жамъян нар нь тухайн хүүхдийг хааяа туслахаар нь авч явж ажиллуулдаг байсан гэсэн. Тэгээд тэр өглөө намайг Дөлбат тухайн хүүхдийг аваад иргэж хэлсэн. Тэгээд би Нийслэлийн 5-р сургуулийн тэндээс авч ирсэн байгаа... /3-р хх-ийн 9-10 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Хуягбаатарын ...Миний хувьд Өмнөговь аймгийн Тавантолгой дээр байдаг нүүрсний Пuаѕ уурхайгаас нүүрс ачаад 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн орчим манай эсмэн жолооч Эрдэнэтулга 30-51 УНБ улсын дугаартай улаан өнгийн хово маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод би хажууд нь суугаад гарсан. Тэгээд би замдаа суух үедээ суугаад амрах үедээ ард талын орон дээр нь унтаад явж байгаад 2019 оны 03 дугаар сарын 27-ны орой 19 цагийн орчим Өмнөговь аймгийн Цогтцэций суман дээр замын хажуу талд гарж зогсоод гуанзанд хоол идчихээд машиныхаа чагтан голыг солиод дахиад машин Эрдэнэтулга жолоодоод хөдөлсөн. Тэгээд явж байгаад Дундговь аймгийн Цагдаагийн постыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны 00 цагийн орчим гараад бид хоёр амарсан. Амрахдаа би машиныхаа ард талд орон дээр Эрдэнэтулга бол машины суудал дээрээ хөндлөн хэвтэж амарсан. Тэгээд шөнө 04 цагийн орчим байсан байх босоод би машинаа бариад хөдөлсөн. Тэгээд нэрийг нь хэлж мэдэхгүй нэг зогсоолтой газар ирж зогсоод түлшээ хийж цэнэглэчхээд эргэж хөдлөөд явж байгаад Төв аймгийн Баянцагаан сумын нутагт орж ирсэн. Тэгээд зам дээр өөр ямар нэгэн машин тэрэг байхгүй байсан бөгөөд урдаас нэг хар машин ирж яваа харагдсан. Тэгээд нөгөө машин миний өөдөөс урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгэхээр нь би сандраад бултуулж зүүн гар тал руугаа нэг дараад дахиж баруун гар тал руугаа дархад л ирээд мөргөсөн. Тэгээд л машины жолоодлого байхгүй болоод миний машин замын хажуу тал руу орсон. Тэгээд л би шоконд орсон байгаа... ...миний тээврийн хэрэгсэлд осолд орохоос өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл бол байгаагүй... ...миний хувьд осол болсны дараа хөлөө даруулчихсан байсан бөгөөд тухайн үед нэг том маяти татаж гаргасан юм. Тэгээд л би тэр машиныг гүйцэж түрүүлсэн гээд хэлчихсэн байх. Тэрнээс биш зам дээр өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл огт байгаагүй... ...миний урдаас машин урсгал сөрж орж ирснээс л болсон юм... /2-р хх-ийн 42-44 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд, 

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 226 дугаартай ...О.Эрдэнэбатын биед тархинд цус харвалт, эдийн няцрал, ховдолд цус харвалт, зүүн 2, 3, 4, 5-р хавирганы хугарал, зүүн эгэм ясны хугарал, баруун дал ясны хугарал, цээжний хөндийн шингэн хуралдалт, уушги няцрал, баруун шилбэ ясны хугарал, мэдрэл тасрал, баруун шуу ясны хугарал, зүүн шанаа хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зүүн хацарт шарх, зовхинд цус хуралт, зүүн нүдний ухархайн ханы хугарал бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 106-107 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2179 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “Хуягбаатар 03/28” гэж хаягласан 0700006667 гэсэн код бүхий хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2178 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн “Эрдэнэтулга 03/28” гэж хаягласан 0700009035 гэсэн код бүхий хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 121-123 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 207 дугаартай ...Ц.Хуягбаатарын биед нуруу баруун хэсэгт зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 128-129 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 228 дугаартай ...Ц.Хуягбаатарын биед зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт/хх-ийн 134 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 227 дугаартай ...Л.Эрдэнэбулганы биед баруун шагай үений ил хугарал, мултрал, баруун хацар ясны хугарал, зулай, зүүн нүдний орчин зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 138 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 48 дугаартай ...Талийгаач Х.Дөлбатын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын суурь ясны хугарал, баруун 2, 3, 4, 5, 6, 7-р хавирга суганы урд шугамаар хугаралтай, баруун зүүн гарын бугуй бүрэн мултрал, баруун зүүн шуу доод 1/3-р зөрсөн хугаралтай, зүүн яс ил хугаралтай, зүүн дунд чөмөг дунд 1/3-р зөрсөн далд хугарал, нүүрэнд олон тооны зулгаралт, баруун зүүн гарын бугалга, сарвуунд шарх зулгаралт, баруун зүүн гуя, шилбэнд зулгаралт шарх бүхий хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 143-144 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 47 дугаартай ...Талийгаач Ц.Жамъянгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой болон суурь ясны хугарал, тархинд цус харвалт, цээж хэвлийн хөндийн цус алдалт /900 мл орчим/ уушги няцрал, цус хуралт, дэлүү задрал, бөөрний өөхөн эдэд цус хуралт, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал, хуйханд шарх, цус хуралт, зүүн чамархайн булчинд цус хуралт, нүүрэнд болон зүүн хугарал эрүү ясны хугарал бүхий хавсарсан хүнд гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 149-150 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 208 дугаартай ...Б.Эрдэнэтулгын биед хамарт хавдар, зүүн нүдний салстад цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 155-156 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 49 дугаартай ...Талийгаач С.Энхцолмон нь гавал ясны хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, хуйханд язарсан шархий бүхий гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан... талаарх дүгнэлт /хх-ийн 161-162 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн 83 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн талийгаач Х.Дөлбатын гэх гарын дардас шинжилгээнд тэнцсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 167-169 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 82 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн талийгаач С.Энхцолмонгийн гэх гарын дардас шинжилгээнд тэнцсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 171-173 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 81 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн талийгаач Ц.Жамъянгийн гэх гарын дардас шинжилгээнд тэнцсэн... талаарх дүгнэлт /хх-ийн 175-177 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 49 дугаартай ...жолооч Ц.Хуягбаатар нь Монгол улсын ... дүгнэлт/хх-ийн 181 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 1892 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 184-224 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 1891 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 227-250, 2 хх-ийн 1-8 дугаар хуудас/,

“Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14211890 дугаартай үнэлгээ /2 хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 13728456 дугаартай үнэлгээ /2 хх-ийн 22-23 дугаар хуудас/,

“Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 75267 дугаартай үнэлгээ /2 хх-ийн 24-30 дугаар хуудас/,

Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 279 дугаартай дүгнэлт /2 хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 13/12 дугаартай дүгнэлт /3 хх-ийн 23-26 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23 дугаар хуудас/, Зам цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 24-34       дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 35-36 дугаар хуудас/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-42 дугаар хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 45-51 дүгээр хуудас/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-54 дүгээр хуудас/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 55-63 дугаар хуудас/, хохирогч О.Эрдэнэбатын хохирол нэхэмжилсэн баримт /2-р хх-ийн 72-101 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Намхайнямбуугийн хохирлын баримт /2-р хх-ийн 104-115 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэгийн хохирлын баримт /2-р хх-ийн 124-140 дүгээр хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Эрдэнэбулганы хохирлын баримт /3-р хх-ийн 11-19 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Хуягбаатарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2-р хх-ийн 45-50 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

    

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

  

Иймд эрүүгийн 1934002490385 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хэрэгт нотолбол зохих байдлыг бүгдийг шалгасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт:   

Шүүгдэгч Ц.Х нь өөрийн эзэмшлийн “Хюьндай Синотрак” 30-51 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас эгнээ байрандаа хөдөлгөөнд оролцож явсан Х.Дөлбатын жолоодож явсан 40-69 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Х.Дөлбат, Ц.Жамъян, С.Энхцолмон нарын амь нас хохирч, О.Эрдэнэбатын биед хүнд, Л.Эрдэнэбулганы биед хүндэвтэр хохирол тус тус учруулжээ.

 

Тэрээр энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний амь нас хохирсон, хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учирсан, бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Ц.Хуягбаатарын дээрх гэм буруугийн болгоомжгүй үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Ц.Х Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирч, 1 хүний эрүүл мэндэд хүнд, 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Х болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Х.Дөлбат, Ц.Жамъян, С.Энхцолмон нарын амь нас хохирсон, иргэн О.Эрдэнэбатын эрүүл мэндэд хүнд, Л.Эрдэнэбулганы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байна.

  

Шүүгдэгч Ц.Х хохирогч О.Эрдэнэбат эмчилгээний зардалд 3.711.665 /гурван сая долоон зуун арван нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлсөн нөхөн төлбөр 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөг, нийт 102.711.665 /зуун хоёр сая долоон зуун арван нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөг,

хохирогч Л.Эрдэнэбулган тээврийн хэрэгслийн хохиролд 59.920.000 /тавин есөн сая есөн зуун хорин мянга/ төгрөг, эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлээгүйг,

амь хохирогч Ц.Жамъянгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Намхайнямбуу оршуулгын зардалд 11.034.933 /арван нэгэн сая гучин дөрвөн мянга есөн зуун гучин гурав/ төгрөг,

амь хохирогч Х.Дөлбатын хууль ёсны төлөөлөгч Ч.Жавхаа, Х.Батчимэг нар нь оршуулгын зардал 7.315.109 /долоон сая гурван зуун арван таван мянга нэг зуун ес/ төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 65.027.396 /жаран таван сая хорин долоон мянга гурван зуун ерэн зургаа/ төгрөг, ипотикийн зээлийн үлдэгдэл 93.026.771 /ерэн гурван сая хорин зургаа мянга долоон зуун далан нэгэн мянга/ төгрөг, нийт 165.369.276 /зуун жаран таван сая гурван зуун жаран есөн мянга хоёр зуун далан зургаа мянга/ төгрөг,

амь хохирогч С.Энхцолмонгийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндон оршуулгын зардалд 15.247.692 /арван таван сая хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 20.000.000 /хорин сая/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, нийт 36.747.692 /гучин зургаа сая долоон зуун дөчин долоон мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөг, нийт 375.783.566 /гурван зуун далан таван сая долоон зуун наян гурван мянга таван зуун жаран зургаа/ төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Үүнээс: -хохирогч О.Эрдэнэбатын нэхэмжилсэн нөхөн төлбөрт төлсөн гэх 99.000.000 төгрөгийг энэ талаарх нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй тул дээрх баримтаа бүрдүүлж,

мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж  тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь  зүйтэй байна.

Түүнчлэн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалтай холбоотой 3.711.665 төгрөгийг,

 

-хохирогч Л.Эрдэнэбулган нь эмчилгээний зардал болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлээгүйг,

Харин тээврийн хэрэгслийн хохиролд 59.920.000 /тавин есөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Намхайнямбуугийн нэхэмжилсэн оршуулгын зардалд 11.034.280 /арван нэгэн сая гучин дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг,

 

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэг, Ч.Жавхаа нарын нэхэмжилсэн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 65.027.396 төгрөгийн хувьд халамжаас тогтоосон хэмжээ нь хүүхэд тус бүрд  325.317 төгрөг, 4 хүүхдэд 1 сарын нийт 1.301.267 төгрөгөөр тогтоогдсон байна.

амь хохирогч Х.Дөлбат нь 1 сард 1.608.000 төгрөгийн цалинтай, ам бүл 6, 0-12 насны 4 хүүхэдтэй. Амь хохирогч болон эхнэр Ч.Жавхаа нарыг хасаж хүүхэд тус бүр Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар хүүхэд тус бүрт 268.000 төгрөгөөр, 4 хүүхдийн 1 сард 1.072.000 төгрөг гэж шүүхээс тогтоогдлоо.

Тухайлбал шүүхээс тогтоосон Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасан төлбөр нь халамжаас тогтоосон төлбөрөөс их байх бөгөөд хасаж тооцоход үлдэх зөрүүг нь гаргаж шийдвэрлэхээр хуульчилсан байдаг.

Гэтэл халамжаас тогтоосон хэмжээ нь буюу хүүхэд тус бүрийн 325.317 төгрөг нь шүүхээс тогтоосон Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт зааснаар тогтоосон хүүхэд тус бүрийн 268.000 төгрөгөөс илүү гарч байх тул тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Харин ипотекийн зээлийн 93.026.771 төгрөг нь шууд хохиролд хамаарахгүй боловч энэ талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

            Ингээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Батчимэг, Ч.Жавхаа нарт оршуулгын зардалд 7.315.109 /долоон сая гурван зуун арван таван мянга нэг зуун ес/ төгрөгийг,

 

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндонгийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөгийн хувьд хуульд бодож гаргах талаар аргачлал байхгүй, мөн өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт ...өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй... гэж заасны дагуу тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин оршуулгын зардал 15.247.692 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Хуягбаатараас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Иймд шүүгдэгч Ц.Хуягбаатараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Ц.Х хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа, мөн хохирол төлөөгүйг, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Хуягбаатарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг 6 /зургаа/ жилийн хугацаагаар тогтоох нь тохирно гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Х оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Ц.Хуягбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба 5 /таван/ жилийн хугацаагаар эрх хассан нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолно.

 

Бусад асуудлын талаар:   

Эрүүгийн 1934002490385 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Х жолоочийн 65725 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасныг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

           хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4.2., 36.6., 36.7.,

                  36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар

                    зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус

                                        удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овгийн Ц Х замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 3 хүний амь нас хохирсон, 1 хүний биед хүнд, 1 хүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч А овгийн Ц Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Ц Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 6 /зургаа/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    

4. Эрүүгийн 1934002490385 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Ц.Х жолоочийн 65725 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасныг тус тус дурдсугай.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А овгийн Ц Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А овгийн Ц Х нийт 97.228.745 /ерэн долоон сая хоёр зуун хорин найман мянга долоон зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж, амь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /КЮ83022861/ дугаарын регистртэй Харчин овгийн Чулуунбаатарын Жавхаад 7.315.109 /долоон сая гурван зуун арван таван мянга нэг зуун ес/ төгрөгийг,

            амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /НЗ89112175/ дугаарын регистртэй Баянайраг овгийн Цагаандоржийн Намхайнямбууд 11.034.280 /арван нэгэн сая гучин дөрвөн мянга хоёр зуун ная/ төгрөгийг,  

            амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /АЮ70013176/ дугаарын регистртэй Боржигин овгийн Мижиддоржийн Самбуу-Ёндонд 15.247.692 /арван таван сая хоёр зуун дөчин долоон мянга зургаан зуун ерэн хоёр/ төгрөгийг,    

            хохирогч /ЧД83082518/ дугаарын регистртэй Ууш овгийн Очирбатын Эрдэнэбатад 3.711.665 /гурван сая долоон зуун арван нэгэн мянга зургаан зуун жаран тав/ төгрөгийг,

            хохирогч /МБ77101910/ дугаарын регистртэй Боржигон овгийн Лувсанцэрэнгийн Эрдэнэбулганд 59.920.000 /тавин есөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг тус тус олгосугай.     

           

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Самбуу-Ёндонгийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохирол 20.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, бүгд 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жавхаагийн нэхэмжлэлийн шаардлагаас тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 65.027.396 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Жавхаа нь ипотекийн зээлийн үлдэгдэл 93.026.771 төгрөгийн талаарх асуудлаа баримтаа бүрдүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,

 

хохирогч О.Эрдэнэбат нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нөхөн төлбөрт төлсөн гэх 99.000.000 /ерэн есөн сая/ төгрөгийн, мөн цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

            8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А овгийн Ц Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А овгийн Ц Х авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН