| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2015/07725/И |
| Дугаар | 5891 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 5891
| 2016 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 102/ШШ2016/05891 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнжийн 01-13 тоотод оршин суух, Харалгаан овогт Лхагвасүрэнгийн Баасанжаргал /РД:ГМ73062905/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 47А байр, 143 тоотод оршин суух, Цоохор овогт Сүхбаатарын Чимгээ /РД:СЙ73042509/
Тоног төхөөрөмжийн үнэ 4.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Баасанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч С.Чимгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Баасанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Чимгээ нь 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 6.700.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний үйлдвэрийн 8 нэр төрлийн тоног төхөөрөмжийг 3 сарын хугацаанд хувааж төлж барагдуулах нөхцөлтэйгээр лизингээр худалдаж авсан. Гэтэл С.Чимгээ нь төлбөрөө төлөлгүй 4 сар гаруй алга болсон ба 4 сарын дараа намайг эзгүй хойгуур гэрийн гадаа зарим тоног төхөөрөмжийг буулгаж орхиод явсан байсан. Түүнээс хойш 2 жил гаруй утсаа ч авахгүй алга болсон. 2014 оны 04 дүгээр сард утас руу залгаж холбогдоод 3-р хороололд уулзахад дутагдсан тоног төхөөрөмжийн үнэ 4.000.000 төгрөгөө нэхэхэд тоног төхөөрөмжийг чинь хэдэн төгрөгийн барьцаанд тавьсан байгаа, 2015 оны 01 сарын 10-31-ний хооронд төлж барагдуулна гэсэн. 2014 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр мөнгийг төлж барагдуулна гэсэн тайлбар өөрийн гараар бичиж өгсөн. Иймд С.Чимгээгээс тоног төхөөрөмжийн үнэ 4.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Баасанжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Баасанжаргал би хариуцагч С.Чимгээтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Д.Баасанжаргал би нэхэмжлэлийн шаардлагын 1.667.500 төгрөгөөс татгалзаж, 2.332.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Чимгээ 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч С.Чимгээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч С.Чимгээ би нэхэмжлэгч Д.Баасанжаргалтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Д.Баасанжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 1.667.500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 2.332.500 төгрөгийг С.Чимгээ би 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Д.Баасанжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 1.667.500 төгрөгөөс татгалзаж, 2.332.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Чимгээ төлөхөөр зөвшөөрч, 2.332.500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв. Дурдсан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлнэ гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Баасанжаргал нь хариуцагч С.Чимгээд холбогдуулан тоног төхөөрөмжийн үнэ 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Д.Баасанжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 1.667.500 төгрөгөөс татгалзаж, 2.332.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Чимгээ төлөхөөр зөвшөөрч, 2.332.500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Д.Баасанжаргал, хариуцагч С.Чимгээ нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд зохигч эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Чимгээгээс 78950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Зохигчид гэрчээр Ц.Ганчулууныг асуулгах хүсэлтээс татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Баасанжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 1.667.500 төгрөгөөс татгалзаж, 2.332.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.Чимгээ төлөхөөр зөвшөөрч, 2.332.500 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С.Чимгээгээс 78950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баасанжаргалд олгосугай.
3. Зохигч гэрчээр Ц.Ганчулууныг асуулгах хүсэлтээс татгалзсан болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА