Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2022/0569

 

 

 

 

 

 

 

          “ВХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

            захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “ВХ” ХХК

Хариуцагч Хэнтий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч

Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.О, Т.Снарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №18200600011 дугаартай “...нөхөн ногдуулалтын акт”-г хүчингүй болгуулах тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я, Л.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 127/2021/0006/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ВХ” ХХК-с Хэнтий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.О, Т.С нарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №18200600011 дугаартай “...нөхөн ногдуулалтын акт”-г хүчингүй болгуулахаар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: 

“...Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулага/-ийн 41 дүгээр зүйлийн 41.1, 73 дугаар зүйлийн 73.1, 84 дүгээр зүйлийн 84.1.1, 84.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, Хэнтий аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Ш.О, Т.С нарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №18200600011 тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэгч “ВХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.1. “ВХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Хэнтий аймгийн Татварын хэптсийн улсын байцаагч Ш.О, Т.С нарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа Б.Б миний бие Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

3.2. Тус шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д... маргааны үйл баримтыг хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан тайлбарлалгүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4 заасныг зөрчсөн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Маргаан бүхий захиргааны актын тухайд нэхэмжлэгч “Волтам” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр борлуулалтын орлого нь 70,159,000 төгрөг болсон, 2018 оны 4 дүгээр улирлын байдлаар нийт 11,686,593,820 төгрөгийн татвар ногдуулалтын орлоготой байсан болох нь харилцагчийн дансны хуулга, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 2018 оны тайлан зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

3.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягглан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна”, 6 дугаар зүйлийн 6.1, Энэ хуулийн 4.1,8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажпын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалахтатварын албанд гаргана” гэжтустус заасны дагуу нэхэмжпэгч “ВХ” ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор харьяалах Татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой байтал бүртгүүлээгуй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна” гэж үзсэн боловч тус захиргааны акт нь үндэслэлтэй эсэх, НӨАТ оногдох дүн, алданги, торгуулийн хэмжээ нь зөв эсэх зэрэг үйл баримтад ямар ч дүгнэлтийг хийгээгүй байна.

3.4. Гэтэл Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээс өмнөх Анхан шатны шүүхийн шийдвэрийг Татварын акт гаргах процесс ажиллагаатай холбоотой дүгнэлт хийхээс гадна, үүссэн зөрчилтэй холбоотой дүгнэлт зайлшгүй хийх шаардлагатай гэж тус хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар заасан “Үүссэн зөрчилтэй холбоотой дүгнэлт зайлшгүй хийх” гэх чиглэлийн дагуу Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь орлого орж ирсэн, Татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой байтал бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн хэдий ч үүссэн зөрчилтэй холбоотой хангалттай үндэслэл бүхий дүгнэлтийг олж хийгээгүй. Мөн түүнчлэн Анхан шатны шүүх нь тус захиргааны актын агуулга буюу оногдуулж буй НӨАТ оногдох дүн, алданги, торгуулийн тооцоолол нь зөв хийгдсэн эсэх зэрэг тооцооллын асуудалд ямар ч дүгнэлтийг хийгээгүй байна

3.5. Хариуцагч татварын улсын байцаагч Ш.О, Т.С нар нь “ВХ” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхдээ “Ерөнхий удирдамжтай хийсэн эсэх талаар”, Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж. томилолттой хийх бөгөөд бүрэн эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.1-д “...хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж.. батална”, 3.3-д “... хяналт шалгалтыг ерөнхий удирдамжаар шаардлагатай тохиолдолд тусгай удирдамжаар хийж гүйцэтгэнэ гэжтус тус заажээ. Дээрх заалтуудын хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар “Удирдамж, маягт батлах тухай” тушаал, түүний хавсралт болох “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж батлагдан гарсан байх ба улсын байцаагч нар нь эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг ерөнхий удирдамж, хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн нь нэхэмжпэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ.

3.6. Хавтаст хэрэгт авагдсан уг удирдамж нь Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг, “Татварын хяналт шалгалт үйл ажиллагааны журмын 3.1-д заасны дагуу гарсан ерөнхий удирдамж мөн боловч тухайн хяналт шалгалт буюу нэхэмжлэгч “ВХ” ХХК-д хийх хяналт шалгалтын ерөнхий удирдамж гэж үзэх боломжгүй байна. Учир нь Татварын хяналт шалгалт үйл ажиллагааны журмын 3.4-т “Ерөнхий удирдамжид удирдамжийн он, сар, өдөр, нэгдсэн дугаар, шалгалтын зорилго, үндэслэл, шалгалтын төрөл, хэлбэр, шалгалтад хамрагдах хугацаа, шалгалтын бүрэлдэхүүн, ажпын хэсгийн ахпагч, шалгалт эхлэх болон дуусах хугацааг тусгана” гэж заасан байна. Гэтэл хавтаст хэргийн 157-160 хуудсанд авагдсан ерөнхий удирдамж гэх баримт нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 2 дугаар сарын 13- ны өдрийн А/32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж нь Татварын ерөнхий хуулийн 77 дугаар зүйлийн 77.7.3 дахь заалтын дагуу гаргасан , нийтээр дагаж мөрдөх журам, заавар аргачлалын шинж чанартай баримт юм. Иймд уг удирдамж нь Татварын хяналт шалгалт үйл ажиллагааны журмын 3.4-т заасан шаардлагуудаас нэг ч шаардлага нь агуулагдаагүй бөгөөд татварын байцаагч нар нь хяналт шалгалт хийхдээ ерөнхий удирдамжгүй буюу Татварын ерөнхий хууль (шинэчилсэн найруулга)-ийн 41.2 дахь заалт болон Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 3.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж хяналт шалгалтыг явуулсан байна.

3.7. Нэхэмжпэгчээс нэхэмжпэлдээ хавсарган ирүүлсэн томилолтын 18200600011 гэсэн дугаар бүхий томилолтхавтастхэрэгтавагдсан. Гэтэл маргаан бүхий Нөхөн ногдуулалтын актад томилолтын дугаар 1820802033 гэж бичигдсэн байдаг. Үүнийг хариуцагч талаас “хавтаст хэрэгт авагдсан томилолтын 18200600011 гэсэн дугаар нь нөхөн ногдуулалтын актын дугаар томилолтод системээс олгогдсон” гэж тайлбарлаж байгааг үгүйсгэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ” гэжээ. Хавтаст хэрэгт 18200600011 дугаар бүхий нэг л томилолт байдаг бөгөөд Нөхөн ногдуулалтын акт болон бусад баримтад томилолтын дугаар 1820802033 гэсэн байдаг. Хариуцагч талаас 1820802033 гэх дугаар бүхий томилолтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан томилолтын 18200600011 гэсэн дугаар нь Нөхөн ногдуулалтын актын дугаар томилолтод системээс олгогдсон гэж тайлбарладаг. Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжид зааснаар татварын улсын байцаагч нь “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ыг хүлээн авснаар үйл ажиллагаагаа эхлүүлж, хяналт шалгалтын ажиллагаануудыг хэрхэн гүйцэтгэхийг уг удирдамжаар журамласан байна. Гэтэл 1820802033 гэх дугаар бүхий томилолтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд байцаагч нар томилолтгүйгээр хяналт шалгалт хийж, ТХШҮАЖ-ын 3.6 дахь заалтыг зөрчсөн байна.

3.8. Мөн түүнчлэн Хариуцагч талаас хэрэгт авагдсан томилолтын дугаарыг нөхөн ногдуулалтын актын дугаар гэж тайлбарлажээ. Гэтэл томилолтын дагуу татварын байцаагч нь хяналт шалгалтыг хийж дууссаны дараа нь нөхөн ногдуулалтын акт үйлдэх эсэхээ шийдвэрлэдэг атал томилолттой зэрэгцэн нөхөн ногдуулалтын дугаар авсан гэх хариуцагчийн тайлбар нь хэр бодит байдалд нийцэх эсэх. Мөн түүнчлэн татварын улсын байцаагч нь томилолтгүйгээр хяналт шалгалт хийсэн бөгөөд хяналт шалгалтыг хийж, бодит байдлыг тогтоохоосоо өмнө нөхөн ногдуулалт оногдуулах шийдвэр гаргасан байгаа нь хариуцагчийн тайлбараас тодорхой харагдаж байна.

3.9. Хариуцагчаас оногдуулсан 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 18200600011 тоот “Нөхөн ногдуулалтын акт” нь холбогдоххуулиудыг зөрчөөгүй байх тул улсын байцаагчийн акт үндэслэлтэй байна гэж шүүхээс үзжээ. Гэтэл Анхан шатны шүүх нь тус захиргааны актын агуулга буюу оногдуулж буй НӨАТ, алданги, торгуулийн тооцоолол нь зөв хийгдсэн эсэх зэрэг тооцооллын асуудалд ямар ч дүгнэлтийг хийгээгүй байж тус актыг үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр байна. Нөхөн ногдуулалтын актын тооцоолол үндэслэлгүй байсан бөгөөд учир нь “Волтам”ХХК нь тамхи худалдан борлуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан бөгөөд худалдан борлуулах зорилгоор 10,432,282,490 төгрөгийн тамхи буюу барааг худалдан авсан бөгөөд Татварын улсын байцаагч нар нь манай “ВХ” ХХК-г 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хуулийн дагуу Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч гэж үзэж байгаа болно. НӨАТ-н тухай хуулийн 14 дүгээр дүгээр зүилиин 14.1.1 -д заасны дагуу дээр дурдсан барааг худалдан авахад төлсөн татварыг хасалт хийж тооцөх ёстой байсан. Мөн түүнчлэн босго дүн болох 50,000,000 төгрөгийг хасч НӨАТ-ыг оногдуулах ёстой байсан. Үндсэн нөхөн төлүүлэх татварын хувьд нөхөн ногдуулалтьш актаас үзвээс 2018 онд нийт 11,686,593,820 төгрөгийн НӨАТ төлөх орлого олосон гээд түүний 10 хувиар тооцож нөхөн төлүүлэх татварыг тодорхойлжээ. Г этэл энэхүү орлого нь бүхэдцээ татвар төлөх ёстой орлого биш байсан. Мөн түүнчлэн НӨАТ суутган төлөгч болох босго дүнг нь НӨАТ ногдуулах орлогоос хасч тооцоогүй байна. Үүнээс хамаарч НӨАТ ногдуулах дүн өөрчлөгдөх бөгөөд мөн дагаад алданги, торгуулийн хэмжээ нь өөрчлөгдөх буюу багасах болно.

3.10. Алданги торгуулийн тухайд “ВХ” ХХК нь 2018 онд НӨАТ төлөх орлогыг олсон. Мөн энэ үедээ НӨАТ төлөх үүрэгтэй байсан бөгөөд тухайн үед 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан ТЕХ үйлчилж байсан. Татварьга Ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль (Шинэчилсэн найруулга)-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахар бол 2008 оны 5 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай 11.19 дүгээр зүйлийн 1,3,4,5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасан тул Татварын улсын байцаагч нар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй хуулийг хэрэглэх үүрэгтэй.

3.11. Гэтэл 2018 оны үйлдэлд 2020 онд үйлчилж эхэлсэн Татварын ерөнхий хуулийг үндэслэн торгууль, алдангн ногдуулж, улмаар 2018 онд үйлчилж байсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “НӨАТ төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этэгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрччилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн эсхүл борлуулсан ... бол таварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх таварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг бус Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасныг баримтлан даруй 10 хувиар илүү үнийн дүнгээр торгууль ногдуулж, мөн босго дүнг хасч НӨАТ ногдуулаагүй зэрэг үйлдлүүд нь эрх зүйн байдлыг нь дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.12. Иймд Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар шийдвэрийг хүчингүй болшж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Хэнтий аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ш.О, Т.С нар нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-н 41 дүгээр зүйлийн 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын 2020 оны төлөвлөгөөнд заасны дагуу “ВХ” ХХК-д 2016-2019 оныг дуустал татвар ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг 1820802033 дугаартай томилолт, Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжид зааснаар 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртлэх хугацаанд хийж 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 18200600011 дугаартай актаар 1,168,659,382 төгрөгийн нөхөн татвар, 467,463,752,2 төгрөгийн торгууль, 233,731,876,1 төгрөгийн алданги, нийт 1,869,855,011,2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр “Нөхөн ногдуулалтын акт”-ыг ногдуулжээ.

3. Хариуцагч Татварын улсын байцаагч нарын 1,168,659,382 төгрөгийн нөхөн татвар, 467,463,752,2 төгрөгийн торгууль, 233,731,876,1 төгрөгийн алданги, нийт 1,869,855,011,2 төгрөгийн “Нөхөн ногдуулалтын акт”-ыг нэхэмжлэгч “ВХ” ХХК эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

4. Учир нь Татварын ерөнхий хууль /2008 оны/-д зааснаар татвар төлөгч нь өөрөө татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлоод тайлагнах тогтоосон хугацаанд татвар төлөх үүргийг тогтоосон. Харин Татварын ерөнхий хуулийн /2019 оны/ шинэчилсэн хуулиар татварын хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан эсвэл татвар төлөгчийн хүсэлтээр хийдэг зохицуулалттай болсноос үзвэл татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөө болон ерөнхий удирдамжид заасны дагуу хяналт шалгалтыг хийж явуулсан байна.

5. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Татварын Улсын байцаагч нар нь “ВХ” ХХК-ийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар суутган төлөгчийн үүргээ биелүүлээгүй гэж үзэж нөхөн ногдуулалтын акт ногдуулсан нь үндэслэлтэй байна.

6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж тус тус заасан байхад нэхэмжлэгч “ВХ” ХХК нь хуульд заасан хугацаанд суутган төлөгчөөр бүртгүүлээгүй байна.

7. “ВХ” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 02-нд Хаан банкинд байрших 5062173941 тоот төгрөгийн харилцах дансаар орсон гүйлгээний борлуулалтын орлого нь 70,159,000,0 төгрөг болсноор ажлын 10 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой байжээ.

8. Өөрөөр хэлбэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д зааснаар “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд зааснаар үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж заасны дагуу суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргаж өгөх байтал энэ үүргээ нэхэмжлэгч биелүүлэлгүйгээр орлого олсон өдрөөс хойш  5 сарын дараа 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргаж байгаа нь буруу бөгөөд дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж хариуцагч үзсэн нь үндэслэлтэй байна.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ