Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 209

 

 

 

 

 

 

 

 

 

     2020             06               10                                                2020/ШЦТ/209                                         

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцэцэг,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Ш.Р, түүний өмгөөлөгч О.Баяраа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш Р холбогдох эрүүгийн 1934000000110 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 27-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.          

       

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянчандмань суманд 1974 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн Баянчандмань сум, 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Ш Р

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Ш.Р нь 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 1-2 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ хамт архи ууж байсан иргэн С.Амармэндийн зүүн гарын булчин хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 20-ны орой Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг баруун мухар гэх газарт иргэн Д.Ганбатыг шалтгаангүйгээр зэвсгийн чанартай хутга ашиглаж, гар, мөр хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.              

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Р:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 1934000000110 дугаартай хэрэгт хохирогч Д.Ганбат /2 дугаар хх-ийн 43-45 дугаар хуудас/, хохирогч С.Амармэнд /2 дугаар хх-ийн 93-94 дүгээр хуудас/, гэрч Л.Өлзийбаяр /2 дугаар хх-ийн 46-48 дугаар хуудас/, гэрч гэрч Ш.Равжир /2 дугаар хх-ийн 49-51 дүгээр хуудас/, сэжигтэн Ш.Равжир /2 дугаар хх-ийн 75 дугаар хуудас/, гэрч С.Амармэнд /2 дугаар хх-ийн 95-96 дугаар хуудас/, гэрч Д.Пүрэвдорж /2 дугаар хх-ийн 97-98 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч П.Дөлгөөн /2 дугаар хх-ийн 99-100 дугаар хуудас/, гэрч Е.Анударь /2 дугаар хх-ийн 101 дүгээр хуудас/, гэрч Ц.Бямбацэрэн /2 дугаар хх-ийн 102-103 дугаар хуудас/, гэрч Ш.Равжир /2 дугаар хх-ийн 104-105 дугаар хуудас/, яллагдагч Ш.Равжир /2 дугаар хх-ийн 59-61, 116-117, 180-183 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №10855 дугаартай дүгнэлт /2 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 27, 90 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар хх-ийн 29-33 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 35 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Равжирын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 64-66 дугаар хуудас/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/, шүүгдэгч Ш.Равжирын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2 дугаар хх-ийн 62-63, 69-70, 76, 129-171 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.   

   

Шүүгдэгч Ш.Р нь 2019 оны 09 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Амралтын 1-2 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ хамт архи ууж байсан иргэн С.Амармэндийн зүүн гарын булчин хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

2020 оны 03 дугаар сарын 20-ны орой Төв аймгийн Баянчандмань сумын 3 дугаар багийн нутаг баруун мухар гэх газарт иргэн Д.Ганбатыг шалтгаангүйгээр зэвсгийн чанартай хутга ашиглаж, гар, мөр хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч Д.Ганбатын ...Ш.Равжир хоол мах идэж байсан хутгаа бариад миний зүүн гарын булчин руу хатгахаар нь би чи яаж байна гээд Ш.Равжирыг тэврээд авсан чинь барьж байсан хутгаараа мөр, баруун гар руу хутгалсан юм. Тэгээд удаагүй цагдаа нар ирээд барьсан юм... ...Миний биед Ш.Равжир гэмтэл учруулахад Ш.Равжир их согтуу байсан ба архи уусан байсан. Тэгэхдээ болж байсан үйл явдлыг мэдэх чадвартай байсан... ...Миний биед гэмтэл учруулсан хутга модон иштэй хутга байсан Өлзийбаярын гэрийн хутга байх... ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...  /2 дугаар хх-ийн 43-45 дугаар хуудас/,

хохирогч С.Амармэндийн ...би өөрийгөө өмгөөлж Пүрэвдорж ахтай маргалдсан чинь Ш.Равжих гэх залуу нь чи ямар том бацаан бэ түрүүнээс хойш хэгжүүрхээд байх юм гэхээр нь та зүгээр байгаарай гай болов гэсэн чинь чи намайг яахыг хармаар байна уу гэж хэлээд улаан иштэй хутга баруун гартаа бариад над руу дайраад далайхаар нь би зүүн гараа раа хаатал миний зүүн гарын булчин хэсгийг хутгаар зүссэн. Тэгэхээр нь Бямбасүрэнг зугтаарай гэж хэлээд гэрээс гараад зугтаасан чинь араас Бямбасүрэн гарч ирсэн. Тэгсэн чинь Ш.Равжих гэх залуу одоо чамайг алчихья гэж хэлээд араас гараад ирэхээр дахиад намайг хутгалах гэж байна гэж айгаад тэндээс зугтааж эмээгийн гэрт очоод гараа боолгочхоод буцаад нөгөө газраа очсон чинь нөгөө хэд гэрээс гараад явчихсан гэрт хүн байхгүй байсан. Ш.Равжир гэх залуу миний зүүн гарын булчин хэсэг рүү 1 удаа хутгаар хутгалсан. Тэрнээс өөрөөр намайг цохиж зодсон асуудал байхгүй... /2 дугаар хх-ийн 93-94 дүгээр хуудас/,

гэрч Л.Өлзийбаярын ...Ганбатыг Ш.Равжид хутгалсан биед нь гэмтэл учруулсан байсан юм... ...Юунаас болж Ш.Равжир Ганбатыг биеийх нь хаана хутгалсан талаар мэдэхгүй байна... ...Архи ууж байх үед Ш.Равжир, Ганбат хоёр хэрэлдэж маргалдаж байгаагүй... ...Ш.Равжир, Ганбатын биед гэмтэл учруулсан хутга манай гэрийн хутга юм... ...Архи ууж байхад Равжир ямар нэгэн зан авир гаргаагүй... /2 дугаар хх-ийн 46-48 дугаар хуудас/,  

гэрч С.Амармэндийн ...манай хүргэн ах Пүрэвдорж над руу агсараад байсан. Чи намайг ахиад зодох нь уу гээд байсан. Урд нь ах бид хоёр хоорондоо маргаж байсан учраас тэр талаараа яриад байсан. Тэгээд жаахан маргаад байж байтал гэнэт хажуу талаас нөгөө найз нь гэх согтуу ах “чи хараад байсан чинь ер нь ямар том бацаан бэ” гэж хэлээд улаан иштэй хутга гаргаж ирээд миний цээж рүү далайж хатгах гэхээр нь би зүүн гараа раа хаахад зүүн гарын булчинг хутгаа раа зүссэн. Тэгэхээр нь би гэрээс гараад зугтаасан. Миний араас нөгөө согтуу ах “одоо чамайг алчихья” гээд хөөсөн. Би баригдаагүй. Эргээд очиход ах ч байхгүй нөгөө найз нь ч байхгүй байсан. Миний зүүн гарын булчинд нэг удаа хутгалсан өөрөөр намайг цохиж зодоогүй... /2 дугаар хх-ийн 95-96 дугаар хуудас/,

гэрч Д.Пүрэвдоржийн ...гэрээс гараад бие засахаар явж байтал хашаанд Амармэндийн найз Бямбаа нь таарч таньтай хамт байсан хүн чинь Амармэндийг хутгалчихсан гэж хэлсэн. Тэгэхээр нь Амарсайханы гэрт ортол Амармэнд зүүн гарынхаа булчинд хутгалуулсан гээд сууж байсан. Танай найз намайг хутгалчихсан гэж хэлээд надад харуулсан. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн... ...намайг өмөөрч Амармэндийн зүүн гарын булчинд нэг удаа хутгалсан гэсэн. Хутга нь манай төмс арилгадаг улаан хуванцар иштэй, жижиг хутга байсан. Ш.Равжир хутгалчхаад хутгаа аваад явчихсан шиг байна лээ. Гэрт хайгаад олоогүй...  /2 дугаар хх-ийн 97-98 дугаар хуудас/,

насанд хүрээгүй гэрч П.Дөлгөөнийн ...Равжир ах чинь Амармэндийг хутгалчихсан. Чи хаалгаа онгорхой байлгаж байгаарай гэж хэлсэн. Тэгээд гал тогооны өрөөнд ороход шалан дээр цус дуссан байсан. Аав энэ үед сэрээд гал тогооны өрөөний шалан дээр дуссан байсан цусыг хараад арчиж цэвэрлэсэн. Юун цус болсон байсныг би мэдэхгүй. Би шөнө ямар нэгэн хутга шөвөгний талаар сонсоогүй, очиж ч хараагүй. Ямар ч байсан аав Амармэнд ахтай маргаж байсныг бол сонссон. Сүүлд нь сонсоход аав Амармэнд ах хоёрыг маргах үед Равжир ах хажуунаас нь Амармэнд ахыг хутгалчихсан гэж сонссон. Би яг хараагүй учраас сайн хэлж мэдэхгүй байна... /2 дугаар хх-ийн 99-100 дугаар хуудас/,

гэрч Е.Анударийн ...Пүрэвдорж ахтай хамт явсан Ш.Равжир гэх ах намайг хутгалж миний баруун гарыг гэмтээчихсэн тэгээд тэндээсээ гараад зугтаачихсан гэж хэлсэн... ...Ямар ч байсан манай нөхрийг хутгалчихаад хутгалсан хутгаа аваад зугтаачихсан юм шиг байсан. Тэнд байсан хүмүүс хутгыг нь тэр хавиар хайгаад олоогүй гэсэн... ...Манай нөхөр өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролд эмчилгээ хийлгэсэн. Яг хэдэн төгрөгийн ямар эмчилгээ хийлгэснийг би сайн мэдэхгүй байна. миний мэдэж байгаагаар 200000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн... /2 дугаар хх-ийн 101 дүгээр хуудас/,

гэрч Ц.Бямбацэрэнгийн ...Ш.Равжир гэх залуу С.Амармэндийг чимээгүй бай гээд Пүрэвдоржийг өмөөрч С.Амармэндтэй маргалдаж байснаа гал тогооны өрөө рүү орсноо улаан хүрэн иштэй жижиг хутга баруун гартаа барьж гарч ирээд С.Амармэнд рүү дайрсан. Тэгэхээр нь бид хоёр хаалга руу ухарсан чинь С.Амармэнд рүү хутга бариад далайсан чинь С.Амармэнд хутгыг нь зүүн гараа раа хаатал гарыг нь зүсчихсэн. Тэгэхээр нь бид хоёр гэрээс гараад зугтаасан чинь араас ална та хоёрыг гээд хутгаа бариад гараад ирэхээр нь бид хоёр тэндээс зугтаад С.Амармэндийн эмээгийнд очсон. Тэгээд би тэндээс гэр рүүгээ явсан... ...1 удаа зүүн гар руу нь хутгаар хутгалсан. Тэрнээс өөрөөр С.Амармэндийг цохиж зодоогүй... ...Тухайн хутга хэний хутга байсан гэдгийг би мэдэхгүй. Хутганы нийт урт нь багцаагаар 15-18 см, 1.5-2 см өргөнтэй энгийн ахуйн хэрэглээний хутга байсан... ...Би хутгийг хэн хаана хийсэн талаар мэдэхгүй байна. Миний бодлоор хутгийг Ш.Равжир ах тэр орой авч явж байгаад хаясан байж магадгүй гэж бодож байна... /2 дугаар хх-ийн 102-103 дугаар хуудас/,

яллагдагч Ш.Равжирын ...яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан хүлээн зөвшөөрч байна. Ганбатыг хутгаар хутгалаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... ...гэмт хэрэг үйлдсэнд гэмшиж байна...  /2 дугаар хх-ийн 59-61 дүгээр хуудас/,

...Пүрэвдорж, Амармэнд хоёр хоорондоо маргалдаад муудалцаад Амармэнд хүүхдээс нь мөнгө нэхээд зодоон болсон. Бид гурав гурвуулаа зодолдсон. Бүгд л согтуу байсан. Би ч согтуу байсан. Тэгээд л тарцгаасан. Би Амармэнд гэх хүнийг юугаар яаж гэмтээснээ мэдэхгүй байна. Согтуу байсан учраас би юу ч санахгүй байгаа. Ямар ч л байсан архи уусан зодоон болсон нь үнэн. Гурвуулаа харилцан зодоон болсон... /2 дугаар хх-ийн 180-183 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай ...Д.Ганбатийн биед зүүн нүдний дээд зовхи, баруун мөр, баруун, зүүн бугалганд шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /2 дугаар хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №10855 дугаартай ...С.Амармэндийн биед тохой, бугалганд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /2 дугаар хх-ийн 107 дугаар хуудас/, болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 27, 90 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар хх-ийн 29-33 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /2 дугаар хх-ийн 35 дугаар хуудас/, эд мөрийн баримтаар хураан авсан хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг /хх-ийн 36-38 дугаар хуудас/, шүүгдэгч Ш.Равжирын гэмт хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хх-ийн 64-66 дугаар хуудас/, шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 89 дүгээр хуудас/, шүүгдэгч Ш.Равжирын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2 дугаар хх-ийн 62-63, 69-70, 76, 129-171 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

    

Прокуророос шүүгдэгч Ш.Р холбогдох эрүүгийн 1934000000110 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн хэдий ч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баяраа тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.6-д заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөлүүдийг хянаж үзэхэд дээрх нөхцөлүүдийн аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болно.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ш.Р иргэн С.Амармэндийн зүүн гарын булчин хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

иргэн Д.Ганбатыг шалтгаангүйгээр хутгыг зэвсгийн чанартай ашиглаж, гар, мөр хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө иргэн С.Амармэндийн зүүн гарын булчин хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2020 оны 03 дугаар сарын 20-ны орой иргэн Д.Ганбатыг шалтгаангүйгээр гар, мөр хэсэгт нь хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь өөр өөр цаг хугацаанд “нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэж байгаагаараа үргэлжилсэн гэмт хэрэг”-ийн шинжийг,

мөн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүнийг цохиж, зодох нь хууль бус шинжтэйг мэдсээр байж цохиж зодож байгаагаа хууль бус шинжтэйг мэдсээр байж уг үйлдлээ хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол, хор уршигтай шалтгаантай холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. 

 

Мөн шүүгдэгч Ш.Р нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул тэднийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ш.Равжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ш.Р нь хохирогч С.Амармэндийн зүүн гарын булчин хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол,

мөн хохирогч Д.Ганбатын гар, мөр хэсэгт нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан байна.

 

Хохирогч С.Амармэнд, Д.Ганбат нар нь эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй, шүүгдэгч Ш.Равжирт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь 2 дугаар хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас, шүүхийн шатанд ирүүлсэн хохирогч С.Амармэндийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Р энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Ш.Р хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал тус тус харгалзан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Равжирт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүхээс шүүгдэгч Ш.Р оногдуулсан торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгах нь зүйтэй.

   

Шүүгдэгч Ш.Р нь нийт 91 /ерэн нэг/ хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нийт 91 /ерэн нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 төгрөгөөр дүйцүүлж нэг мянга гурван зуун жаран таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.365.000 /нэг сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг шүүхээс оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаас хасаж, түүний нийт эдлэх ялыг нэг зуун гучин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн 1934000000110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Амармэнд, Д.Ганбат нар шүүгдэгч Ш.Р гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.     

 

 

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг

   хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

            36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Ш Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан буюу хоёр, түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2. Шүүгдэгч Б овгийн Ш Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ш Р цагдан хоригдсон нийт 91 /ерэн нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ш Р цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр дүйцүүлж нэг мянга гурван зуун жаран таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.365.000 /нэг сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг шүүхээс оногдуулсан нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаас хасаж, түүний нийт эдлэх ялыг нэг зуун гучин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Ш Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нэг зуун гучин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийн торгох ялыг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Б овгийн Ш Р шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

   

7. Эрүүгийн 1934000000110 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ш.Р нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хохирогч С.Амармэнд, Д.Ганбат нар шүүгдэгч Ш.Равжирт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Ш Р урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

  

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн тогтоолыг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

11. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэл шүүгдэгч Б овгийн Ш Р авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ш.ГАНДАНСҮРЭН