| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07848/И |
| Дугаар | 5926 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 5926
| 2016 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2016/05926 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 3 хороолол, 17 байр, 31 тоотод оршин суух, Бойтог овогт Батмөнхийн Оюунчимэг /РД:ХЖ61032567/
Хариуцагч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 49 байр, 37 тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 41 байр, 114 тоотод оршин суух, Боржигон Жадамбаа овогт Батдоржийн Өлзийсайхан /РД:НЭ69122761/
22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Оюунчимэг миний бие өөрийн танил найз болох Б.Өлзийсайханд 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Зоригтболд” ХХК-ийн захирал Х.Чинзоригоос ажлын урьдчилгаа хөлс болгож 15.000.000 төгрөгийг авч өгсөн. Уг мөнгийг авсан талаар 2015 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Б.Өлзийсайхан баталгаа бичиж надад өгсөн. Улмаар 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “Зоригтболд” ХХК-ийн захирал X.Чинзориг 22.500.000 төгрөг буюу өөрийн өгсөн мөнгөө хүүгийн хамт нэхэмжилж Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс 2015 оны 05 сарын 06-ны өдөр 3228 тоот шүүхийн шийдвэр гарч, 1927 тоот гүйцэтгэх хуудах бичигдэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 1/01 тоот тогтоолоор Б.Оюунчимэг миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл гудамж, 9 байр, 11-Б тоот орон сууцыг битүүмжилсэн. “Зоригтболд” ХХК-ийн захирал Х.Чинзориг иргэн Б.Оюунчимэгээс 22.500.000 төгрөг гаргуулахаар болж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө битүүмжлүүлж, Б.Өлзийсайханы өмнөөс төлбөр төлөгч болж эд хөрөнгийн хохирол хүлээж байхад Б.Оюунчимэг надад баталгаа гаргаж, дээрх мөнгийг “хариуцан төлнө” гэж үүрэг хүлээж авсан Б.Өлзийсайхан 2.500.000 төгрөгийг төлөхгүй Б.Оюунчимэг намайг гуравдагч этгээд Х.Чинзоригийн өмнө үүрэг гүйцэтгэгч /төлбөр төлөгч/ болгон хохироож байна. Иймд иргэн Б.Өлзийсайханаас 22.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Б.Өлзийсайхан нь нэхэмжлэлийн шаардлага 22.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 5.000.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 7.500.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Өлзийсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Өлзийсайхан миний бие Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлага 22.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 5.000.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 7.500.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюунчимэг нь хариуцагч Б.Өлзийсайханд холбогдуулан 22.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Өлзийсайхан нь Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 22.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 5.000.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 7.500.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.Өлзийсайханы зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Б.Өлзийсайханаас 135.225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б.Өлзийсайхан нь Б.Оюунчимэгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 22.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 5.000.000 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 7.500.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 270.450 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 135.225 төгрөг, хариуцагч Б.Өлзийсайханаас 135.225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Оюунчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА