| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07580/И |
| Дугаар | 5933 |
| Огноо | 2016-12-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 5933
| 2016 оны 12 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2016/05933 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 хороолол, 59 байр, 07 тоотод оршин суух, Ардын овогт Гомбосүрэнгийн Энхжаргал /РД:ЦБ57102904/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 хороолол, 33 байр, 48 тоотод оршин суух, Боржигон овогт Лувсангийн Батсайхан /РД:ТА67020719/
1.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Батсайхан нь 2014 онд Г.Энхжаргал надаас “Базо” ХХК-ийн 100 хувийн эрхийг шилжүүлэн авсан ба 2014 оны 09 дүгээр сард УБЦТС ХХК-тай байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 614.000 төгрөгийг надад төлөх байсан ч төлөөгүй. Иймд Л.Батсайханаас 614.000 төгрөг болон 2 жилийн хугацаанд олох байсан ашгийн ногдох хэсэг, түүнийг олж уулзахад гаргасан зардал нийт 1.340.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г.Энхжаргал шүүхэд гаргасан хүсэлтдээ: Г.Энхжаргал би хариуцагч Л.Батсайхантай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Г.Энхжаргал би нэхэмжлэлийн шаардлагын 726.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 614.000 төгрөгийг хариуцагч Л.Батсайхан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Л.Батсайхан шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Батсайхан би нэхэмжлэгч Г.Энхжаргалтай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр Г.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 726.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 614.000 төгрөгийг миний бие 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Г.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 726.000 төгрөгөөс татгалзаж, 614.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Батсайхан төлөхөөр зөвшөөрч, 614.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор Г.Энхжаргалд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхжаргал нь хариуцагч Л.Батсайханд холбогдуулан 1.340.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч Г.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 726.000 төгрөгөөс татгалзаж, 614.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Батсайхан төлөхөөр зөвшөөрч, 614.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор Г.Энхжаргалд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 36390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9535 төгрөг, хариуцагч Л.Батсайханаас 9535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Энхжаргалд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Энхжаргал нь нэхэмжлэлийн шаардлагын 726.000 төгрөгөөс татгалзаж, 614.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Батсайхан төлөхөөр зөвшөөрч, 614.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор Г.Энхжаргалд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36390 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9535 төгрөг, хариуцагч Л.Батсайханаас 9535 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Энхжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА