| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06875/И |
| Дугаар | 102/ШШ2016/05785 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2016/05785
2016 оны 11 сарын 21 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05785
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Нэгдсэн Үндэсний гудамж, Бага тойруу, 38 дугаар байранд байрлах Мон жигүүр ХХК /РД: 2794624/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Морингийн даваа, 14 дүгээр гудамж, 622 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дунд гол гудамж, 34б байр, 28 тоот хаягт оршин суух, Өлзийт овогт Цогтоогийн Цогбаяр /РД:ЕЮ86022210/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 1.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Цогбаяр нь манай компаниас байр худалдаж авахдаа урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 11.245.600 төгрөгийг сар бүр төлж байхаар тохирч зээлийн гэрээ байгуулан байрандаа орсон. Гэрээний дагуу төлбөрөө төлсөн боловч 1.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Ийм учир хариуцагчаас хугацаа хэтэрсэн хүү 600.000 төгрөг, нийт 1.600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 600.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 1.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл сар бүр 250.000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохирч эвлэрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мон Жигүүр ХХК нь Ц.Цогбаяраас 1.600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 600.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Цогбаяр нь нэхэмжлэгч Мон Жигүүр ХХК-д 1.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл сар бүр 250.000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.950 төгрөгөөс 40.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 2.400 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Ц.Цогбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Мон Жигүүр ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Цогбаярт холбогдох 1.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 600.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Ц.Цогбаяр нь нэхэмжлэгч Мон Жигүүр ХХК-д 1.000.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл сар бүр 250.000 төгрөгөөр хуваан төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42.950 төгрөгийн 40.550 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 2.400 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Ц.Цогбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ