Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 255

 

 

 

 

 

 

 

 

 

    2020              07              03                                                  2020/ШЦТ/255          

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч Г.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Г С холбогдох эрүүгийн 2034002640306 дугаартай хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Улаанбаатар хот, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 4-103 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Б овгийн Г С

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Г.С нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн нутагт 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орох чиглэлийн А051 дугаартай авто замын 278/56 км-н заалтын зүүн талд асфальтан зам дээр Тоёота приус маркийн 66-27 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож хохирогч Р.Хүрэлбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж мэдүүлжээ. 

Эрүүгийн 2034002640306 дугаартай хэрэгт хохирогч Р.Хүрэлбаатар /хх-ийн 16-17 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч У.Алтансүх /хх-ийн 19 дүгээр хуудас/, гэрч Р.Хүрэлбаатар /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, гэрч Г.Сарантуяа /хх-ийн 22 дугаар хуудас/, яллагдагч Г.Сарантуяа /хх-ийн 59-60 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 131 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12/168 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 38-46 дугаар хуудас/,

Шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ болон Зөрчлийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Сарантуяагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 62-73, 79 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

  

Шүүгдэгч Г.С нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн нутагт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг орох чиглэлийн А051 дугаартай авто замын 278/56 км-н заалтын зүүн талд асфальтан зам дээр Тоёота приус маркийн 66-27 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож хохирогч Р.Хүрэлбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч хохирогч Р.Хүрэлбаатарын ...Эрдэнэ сумын Баяндаваа өнгөрөөд Цонжин Болдогийн цаахан талд машин маань замын хажуу тал руу онхолдсон. Тэгээд цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандсан.. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч У.Алтансүхийн ...миний өөрийн эзэмшлийн 66-27 УБЗ улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Г.Сарантуяа нь 2020 оны 02 дугаар саырн 2-ны өдөр жолоодож яваад онхолдож миний машинд хохирол учирсан байгаа. Тийм болохоор би өөрт учирсан хохирлоо барагдуулахаар цагдаагийн байгууллагад хандсан байгаа... /хх-ийн 19 дүгээр хуудас/,

яллагдагч Г.Сарантуяагийн ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсоноо хүлээн зөвшөөрч байна. Миний буруу... ...би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсах... ...би хамт явсан Р.Хүрэлбаатарт эмчилгээний зардалд тусалсан. Харин машины зардалд туслаж амжаагүй байгаа. Би төлнө... /хх-ийн 59-60 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128 дугаартай ...Р.Хүрэлбаатарын биед бүсэлхий нуруу L2, L4 нугаламын сэртэнгийн хугарал, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 131 дугаартай ...Г.Сарантуяагийн биед зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 132 дугаартай ...М.Номингийн биед гэмтэл тогтоогдоогүй... талаарх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 12/168 дугаартай ...У.Алтансүхийн “Toyota Prius-20” маркийн 66-27 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 4322200 /дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга хоёр зуун/ төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 38-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 39 дугаартай ...Г.Сарантуяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. Гэсэн заалтыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/ болон Зөрчлийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, замын цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 7 дугаар хуудас/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-13 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Сарантуяагийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 62-73, 79 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

    

Прокуророос шүүгдэгч Г.С холбогдох эрүүгийн 2034002640306 дугаартай хэргийг шүүгдэгч Г.С гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, хохирогч Р.Хүрэлбаатар, иргэний нэхэмжлэгч У.Алтансүх нар нь шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байддлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Энхболдыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Г.С  нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр багийн нутагт “Тоёота приус” маркийн 66-27 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож хохирогч Р.Хүрэлбаатарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэр бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй хохирогчиид учирсан хүндэвтэр хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Г.С Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.С болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Р.Хүрэлбаатарын биед бүсэлхий нуруу L2, L4 нугаламын сэртэнгийн хугарал, зүүн гуянд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол,

Иргэний нэхэмжлэгч У.Алтансүхийн “Toyota Prius-20” маркийн 66-27 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4.322.200 /дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга хоёр зуу/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан байна.  

 

Хохирогч Р.Хүрэлбаатар нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хүндэвтэр хохиролтой холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч Р.Хүрэлбаатар нь шүүгдэгч Г.Сарантуяад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтас хэргийн 16-17 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч У.Алтансүх нь мөрдөн байцаалтын шатанд “Toyota Prius-20” маркийн 66-27 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирол болох 4.322.200 /дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга хоёр зуун/ төгрөгийг нэхэмжлэнэ гэсэн боловч шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх хуралдааны товыг шүүгчийн туслах иргэний нэхэмжлэгч У.Алтансүхэд мэдэгдсэн баримтанд бичигдсэн ...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэсэн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Сарантуяаг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Г.С хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялыг шүүгдэгч өөрөө хүлээн зөвшөөрч байгаа байдлыг давхар харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр торгох ялыг оногдуулж, оногдуулсан торгох ялыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоож эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Г.С торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүгдэгч Г.С оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г. нь оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Эрүүгийн 2034002640306 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч У.Алтансүх, хохирогч Р.Хүрэлбаатар нар нь шүүгдэгч Г.Сарантуяад гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг

       хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

           36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

             хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

   болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г С замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б овгийн Г С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Г С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

     

4. Шүүгдэгч Б овгийн Г С шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

                                                                                                                                                

5. Эрүүгийн 2034002640306 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч У.Алтансүх, хохирогч Р.Хүрэлбаатар нар нь шүүгдэгч Г.С гомдол санал нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.    

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Г С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.   

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Г С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.ГАНДАНСҮРЭН