Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 268

 

 

 

 

 

 

 

 

 

  2020              07                10                                               2020/ШЦТ/268                                

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Э.Буяннэмэх, 

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Э Х холбогдох эрүүгийн 2034000000367 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

     

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 2000 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХАИС-д 2-р курсын оюунтан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12-р хороо, 6А-134 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, 2 дугаарын регистртэй, Б овгийн Э Х

 

                                     Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Э.Х нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газарт 60-80 УНУ улсын дугаартай “HILUX” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Тогтохтөрийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.              

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Х:

...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэв.

  

Эрүүгийн 1934010940150 дугаартай хэрэгт хохирогч З.Ариунболд /хх-ийн 14-15 дугаар хуудас/, гэрч А.Тогтохтөр /хх-ийн 17-18 дугаар хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдаа /хх-ийн 20-21 дүгээр хуудас/, насанд хүрээгүй хохирогч Д.Төгөлдөр /хх-ийн 23 дугаар хуудас/, иргэний хариуцагч П.Даваацэрэн /хх-ийн 25-26 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч П.Даваацэрэн /хх-ийн 28 дугаар хуудас/, гэрч Э.Хишигжаргал /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч П.Даваацэрэн /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Э.Анар /хх-ийн 32-33 дугаар хуудас/, яллагдагч Э.Хишигжаргал /хх-ийн 84-85 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,  

шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 298 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 299 дугаартай дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаартай дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/,  

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17396860 дугаартай дүгнэлт /хх-ийн 73-78 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16-17 дугаар хуудас/, шүүгдэгч болон хохирогч Д.Цэцэг-Өлгийгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 62-64 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Золжаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-55, 58, 60-61 дүгээр хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

    

Шүүгдэгч Э.Х нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газарт 60-80 УНУ улсын дугаартай “HILUX” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Тогтохтөрийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах хохирогч хохирогч хохирогч З.Ариунболдын ...би ослын талаар мэдэхгүй байна... ...би ер нь гомдолтой байна. Манай хүүхдийн ирээдүйд яаж нөлөөлөхийг мэдэхгүй байна... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч А.Тогтохтөрийн ...Нэг мэдсэн чинь хүмүүс хашхиралдаад байсан. Тэгээд засмал зам дээр хэвтчихсэн байсан. Би шидэгдчихсэн юм шиг байна лээ. Тухайн автомашиныг Хишигжаргал жолоодож явж байсан. Тэгээд би эмнэлэгт хүргэгдсэн... ...урд талын зорчигч, жолооч суудлын бүс хэрэглэсэн. Харин арын суудалд сууж явсан зорчигч нар суудлын бүс хэрэглээгүй байсан... ...Гавлын яс хугарсан, цус хуралт, тархи хавантсан, өвдөг хэсэг язарсан, нэг шүд хугарсан, нүүр хэсэг шалбарсан, нүдэнд цус хурсан байсан... ...Хагалгааны төлбөр болох 600000 төгрөг, толгойны зураг авахуулахад 160000 төгрөг өгсөн. Бусдаар одоогоор шаардагдсан зүйл байхгүй байна... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Сувдаагийн ...Д.Төгөлдөрийн төрсөн ээж нь байгаа юм. Би Д.Төгөлдөрийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татаглзах зүйл байхгүй... ...Ослын талаар би мэдэхгүй байна... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Д.Төгөлдөрийн ...Төв аймгийн Баян сумын Зараа гэх газар явж байсан чинь шарвах шиг болсон. Тэгээд онхолдчихсон. Би замдаа унтаад явж байсан болохоор юунаас болоод онхолдсоныг нь мэдэхгүй байна. Би тээврийн хэрэгслийн арын суудал дээр суучихсан унтаад явж байсан... ...ГССҮТ дээр ирээд гарынхаа зургийг авахуулсан чинь гарын яс бяцарсан байна гээд эмнэлэгт хэвтүүлсэн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 23 дугаар хуудас/,

иргэний хариуцагч П.Даваацэрэнгийн ...би 60-80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн автомашин байгаа юм. Би автомашинаа 2018 онд авч байсан. Миний машин 2008 онд үйлдвэрлэгдээд 2018 онд Монгол улсад орж ирж байсан. Би 44800000 төгрөгөөр худалдаж авч байсан... ...би хамтт өөр машинтай Улаанбаатар хотоос Сайн шанд руу явж байсан юм. Би урд нь гараад өөр автомашинтай явж байсан. Тэгээд би явж байгаад Төв аймгийн Баян сумын нутагт явж байгаад толиндоо харсан чинь Хишигжаргалын жолоодож явсан 60-80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам дээр хөндөлсчихсөн зогсож байсан. Тэгээд би эргээд очтол дотор нь зорчиж явсан зорчигч жолооч нар автомашинаасаа гарчихсан сууж байсан. Тэгээд эмнэлэг цагдаа руу залгаж дуудсан... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч П.Даваацэрэнгийн ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Э.Хишигжаргалын ...Төв аймгийн Баян сумын нутагт 09 цагийн үед орж ирсэн. Баян сумын төвөөр хөндлөн гарч ойролцоогоор сумын төвөөс 6 км өнгөрсөн байх. Зорчих хэсгийн эгнээгээр явж байтал өөдөөс замын эвдрэлийг тойроод саарал өнгийн микро автомашин ирсэн. Тэгэхээр нь би баруун дарсан чинь миний машин асфальтан замын хөвөөний шороон дээр арын дугуй баруун гар тийшээ шарвасан. Тээгхээр нь би үрүүлээ зүүн дарсан чинь машин асфальтан зам дээр бүтэн эргэсэн. Тэгээд би машин дотроо сэрэхэд манай 2 найз машин дотор харин нөгөө 2 нь  хөрвөөх үед цонхоор шидэгдсэн бололтой зам дээр хэвтэж байсан... /хх-ийн 29 дүгээр хуудас/,

гэрч Э.Анарын ...Би тухайн үед унтаж байсан болохоор юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдэхэд дотор зорчиж явсан хүмүүс орилоод намайг сэрээсэн ингээд би сэртэл машин хөмрөөд онхолдсон... ...Надад Э.Хишигжаргалаас нэхэмжлэх зүйл байхгүй байна. Гомдол санал байхгүй байна... /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

яллагдагч Э.Х ...Төв аймгийн Баян сум өнгөрөөд 6 км өнгөрөөд явж байтал өөдөө замын эвдрэлийн тойроод саарал өнгийн микро маркийн автомашин хүрээд ирсэн. Тэгэхээр нь би баруун дарсан чинь миний автомашин асфальтан замын шороон хөвөө нь дээр арын дугуй баруун гар тийшээ шарвасан. Тэгэхээр нь би жолоогоо зүүн тал руу дарсан чинь автомашин асфальтан зам дээр бүтэн эргэсэн. Тэгээд нэг мэдсэн чинь машин 2 дугуй байхгүй, 2 дугуй хийхгүй зогсож байсан. Миний автомашинд сууж явсан зорчигч нарын 2 нь автомашин дотор, 2 нь гадаа байж байсан... ...би эмчилгээний зардалд 4000000 төгрөг өгсөн... /хх-ийн 84-85 дугаар хуудас/  гэсэн мэдүүлгүүд,

 

шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 298 дугаартай ...Д.Төгөлдөрийн биед баруун атгаал ясны зөрөөтэй, бяцарсан хугарал, бүсэлхий, баруун өвдөгний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 299 дугаартай ...А.Тогтохтөрийн биед гавлын дух яснаас доош духны хөндий, этмойд хөндий суурь ясны бага далавч, баруун ухархайн дотор хана, доод хана, баруун гайморын хөндийг дайрсан нийлмэл хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн духны тархины эдийн няцрал, духны хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан халзан доорхи цус харвалт, тархи доргилт, дух, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, баруун дээд, доод зовхины цус хуралт, дух, зүүн хацрын нөсөөжилт, баруун сарвууны шарх, зүүн мөр, баруун зүүн сарвуу, баруун өвдөг, баруун зүүн шагайн зулагаралт бүхий хүнд хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 56 дугаартай ...Э.Хишигжаргал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг зөрчсөн... талаарх дүгнэлт /хх-ийн 67 дугаар хуудас/, 

“Кости-Эстимэйт” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 17396860 дугаартай ...П.Даваацэрэнгийн 60-80 УНР улсын дугаартай “Toyota Hilux” маркийн тээврийн хэрэгслийг 15370000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 73-78 дугаар хуудас/ болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дугаар хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-15 дугаар хуудас/, замын цагдаагийн газрын зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 16-17 дугаар хуудас/, шүүгдэгч болон хохирогч Д.Цэцэг-Өлгийгийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 62-64 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Золжаргалын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 50-55, 58, 60-61 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

    

Прокуророос шүүгдэгч Э.Х холбогдох эрүүгийн 2034000000367 дугаартай хэргийг шүүгдэгч Э.Х гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт, насанд хүрээгүй хохирогч А.Тогтохтөр, түүний хууль ёсны төлөөлөгч З.Ариунболор нар нь шүүгдэгчтэй эвлэрсэн тухай хүсэлт, хохирогч Д.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувдаа нар нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлэг зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.     

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байддлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Э.Хишигжаргалыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүхээс дээрх нөхцөл байдалд хийсэн гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх шүүгдэгч Э.Х 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутаг “Зараа толгой” гэх газарт 60-80 УНУ улсын дугаартай “HILUX” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр, А.Тогтохтөрийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэр бөгөөд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй хохирогчид учирсан хүнд хохиролтой шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Э.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийг буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Э.Х болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Д.Төгөлдөрийн эрүүл мэндэд хүндэвтэр, насанд хүрээгүй хохирогч А.Тогтохтөрийн эрүүл мэндэд хүнд хохирол,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.Даваацэрэнгийн “Toyota Hilux” маркийн 60-80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 15.370.000 /арван таван сая гурван зуун далан мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна.  

 

Насанд хүрээгүй хохирогч А.Тогтохтөр болон түүний хууль ёсны төлөөлөгч З.Ариунболд нар нь мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хүнд хохиролтой холбоотой эмчилгээний зардалд 282.586 /хоёр зуун наян хоёр мянга таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг нэхэмжилсэн ба 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч  Э.Хишигжаргал нь төлсөн болох нь хавтаст хэргийн 108 дугаар хуудаст авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ариунболорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээр,

Мөн насанд хүрээгүй хохирогч Д.Төгөлдөр болон түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувдаа нар мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн улмаас учирсан хүндэвтэр хохиролтой холбоотой талаарх баримт хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч Д.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувдаа нар нь шүүгдэгч Э.Хишигжаргалд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, эмчилгээний зардал 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтас хэргийн 20-23 дугаар хуудсанд авагдсан насанд хохирогч Д.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувдаа нарын мэдүүлгүүд,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.Даваацэрэн нь “Toyota Hilux” маркийн 60-80 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 15.370.000 /арван таван сая гурван зуун далан мянга/ төгрөгийн хохирлоо шүүгдэгч Э.Хишигжаргалаас нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн болох нь хавтаст хэргийн 24-28 дугаар хуудаст авагдсан Иргэний нэхэмжлэгч, хариуцагч П.Даваацэрэнгийн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Харин насанд хүрээгүй хохирогч А.Тогтохтөр болон түүний хууль ёсны төлөөлөгч З.Ариунболд нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэсэн тул энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Э.Х энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Э.Х хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон ба мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.

 

Мөн шүүгдэгч Э.Х үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж хэрхэн, яаж, ямар байдлаар үзүүлсэн нөхцөл зэргийг тус тус харгалзан улсын яллагчийн шүүгдэгчтэй ял тохиролцож шүүхэд танилцуулсан саналын хүрээнд оногдуулах боломжгүй, харин тодорхой хэмжээгээр хүндрүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан тухайн зүйл, хэсэг, заалтад заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэсний дагуу тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж зохицуулагдсан учраас шүүгдэгч Э.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нь хуульд нийцэж байх бөгөөд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулах ба тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2034000000367 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Хишигжаргал нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, насанд хүрээгүй хохирогч А.Тогтохтөр, түүний хууль ёсны төлөөлөгч З.Ариунболор нар гомдол саналгүйг, насанд хүрээгүй хохирогч Д.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувдаа нар нь шүүгдэгч Э.Хишигжаргалд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.  

   

     Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

  шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2.,

       36.6., 36.7., 36.8., 36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2

  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг

  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Э Х хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э Х шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн  хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б овгийн Э Х нь шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг,

 

мөн шүүхээс 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.  

 

5. Эрүүгийн 2034000000367 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Хишигжаргал нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, насанд хүрээгүй хохирогч А.Тогтохтөр, түүний хууль ёсны төлөөлөгч З.Ариунболор нар нь гомдол саналгүй, эвлэрснийг, насанд хүрээгүй хохирогч Д.Төгөлдөр, түүний хууль ёсны төлөөлөгч М.Сувдаа нар нь шүүгдэгч Э.Х гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  

6. Насанд хүрээгүй хохирогч А.Тогтохтөр, түүний хууль ёсны төлөөлөгч З.Ариунболор нар нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж шүүгдэгч Б овгийн Э Х-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б овгийн Э Х жолоочийн 129621 дугаартай үнэмлэхийг зохих байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Х.Амарбаясгаланд даалгасугай. 

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Э Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодохыг эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхээс тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б овгийн Э Х урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.      

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Э Х авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН