Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2016/05819

 

2016 оны 11 сарын 23 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05819

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Чулуутын 2 дугаар гудамж, 41 тоот хаягт оршин суух, Ямаатынхан овогт Дунгаржавын Дариймаа /РД:ДИ39050913/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Ти Би таун хаус, 34 дүгээр байр, 18 тоот хаягт оршин суух, Боржгон овогт Төмөрбаатарын Нандин-Эрдэнэ /РД:КЮ79110862/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн болон түрээсийн гэрээний үүрэгт 8.875.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Дариймаа, гэрч П.Оюунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Нандин-Эрдэнэ нь 2015 оны 7 дугаар сарын 08-нд нөхөр н.Хонгорзулыг БНСУ-ын виз гаргах гэж байгаа бөгөөд банканд байршуулах 5.000.000 төгрөг өгөөч гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Т.Нандин-Эрдэнэд 5.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн хугацаа хэтэрвэл 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байдаг. Хариуцагч Т.Нандин-Эрдэнэ нь зээл авснаас хойш нэг ч төгрөг төлөлгүй, алга болсон. Миний бие мөнгөө авч чадахгүй байгаа учраас аргаа бараад шүүхэд хандаж байна. Хариуцагч Т.Нандин-Эрдэнэтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5.000.000 төгрөг, 1 сарын зээлийн хүү 500.000 төгрөг, алданги 2.500.000, хашааны түрээсийн төлбөрт 875.000 төгрөг, нийт 8.875.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,            

 

ҮНДЭСЛЭХ нь:  

 

   Нэхэмжлэгч Д.Дариймаа нь хариуцагч Т.Нандин-Эрдэнэд холбогдуулан зээлийн болон түрээсийн гэрээний үүрэгт 8.875.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор, 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан болох нь зээлийн гэрээ, зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээ нь хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэж Иргэний хуулийн зээлийн гэрээний зохицуулалт үйлчлэхээр байна гэж дүгнэв. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй адил хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээнд 10 хувийн хүү төлөх, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, уг хугацаанд хүү төлөх үүргийг харилцан хүлээсэн байна.

Нэхэмжлэгч Д.Дариймаа нь гэрээ байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Т.Нандин-Эрдэнэд 5.000.000 төгрөгийг бэлнээр өгч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4, 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө буюу мөнгийг шилжүүлэн өгсөн тул зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан зээлийн гэрээгээр 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлдүүлсэн өгсөн 5.000.000 төгрөгийн хүүнд 500.000 төгрөгийг төлөхөөр, гэрээний хугацаа 2015 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дуусахад зээлдэгч Т.Нандин-Эрдэнэ нь үндсэн зээл 5.000.000 төгрөг, 1 сарын зээлийн хүү 500.000 төгрөг, нийт 5.500.000 төгрөг төлсөн байх үүрэгтэй байсан боловч хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн байна.

Зохигчид Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу хүү, алданги тохирсон тул нэхэмжлэгч хүү, алданги тооцон шаардах эрхтэй байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний дагуу үндсэн зээл 5.000.000 төгрөг, зээлийн хүү 150.000 төгрөг, хэтэрсэн хугацааны алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн шаардлагад нийцүүлж, үндсэн зээлээс тооцож 2.500.000 төгрөг гэж тооцож, нийт 8.000.000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт, П.Оюунтуяагийн хашаа байшинг хариуцагч Т.Нандин-Эрдэнэ нь түрээсийн төлбөрийг харуицахаар тохиролцсон боловч 8 сарын түрээс төлөөгүй тул 875.000 төгрөг, нийт 8.875.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэж тайлбарлаж байна.

Хариуцагч Т.Нандин-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар, татгалзал гаргасан боловч 5.000.000 төгрөг зээлсэн, 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл алданги төлнө гэж тохиролцсон тухай үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлага үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь алдангийн хэмжээг хоногийн 0.5 хувиар тооцсон, түүнчлэн анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн шаардлагад нийцүүлэн алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зөрчөөгүй байна. Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь заалт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн заалтыг баримтлан анзын хэмжээг багасгахад нэхэмжлэгчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй гэж дүгнэж, хугацаа хэтрүүлсэн алдангид 500.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэлээ.

Хариуцагчаас түрээсийн төлбөрт 875.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдаан дээр тодруулахад гэрч П.Оюунтуяагийн хашаа байшинг зээлийн гэрээний үүрэгт тооцон авахаар болж, түрээслэх эрх үүссэн гэж нэхэмжлэгч тайлбарлав.

Гэтэл хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс харвал П.Оюунтуяа нь зээлийн гэрээний үүрэгт хашаа байшингаа 2016 оны 6 дугаар сард нэхэмжлэгч Д.Дариймаад бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхээ шилжүүлжээ. Гэтэл нэхэмжлэгч нь бусдын өмчлөлийн хашаа байшинг өөрт нь буюу П.Оюунтуяад хөлсөлж, төлбөрийг нь Т.Нандин-Эрдэнэ хариуцан өгөхөөр тохиролцсон гэх боловч түүнд үл хөдлөх хөрөнгийг түрээслэх, хөлслөх эрх байхгүй, улмаар зохигчдын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул түрээсийн төлбөрт 875.000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Т.Нандин-Эрдэнээс зээлийн гэрээний үүрэгт 6.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Дариймаад олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.8, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Нандин-Эрдэнээс 6.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Дариймаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 2.875.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.Дариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 156.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Нандин-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 110.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ