| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07297/И |
| Дугаар | 5950 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 5950
| 2016 оны 12 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/05950 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо,12 дугаар байр, Шарга-12 Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байр, 1 тоотод оршин суух, Харчин овогт Цэен-Ойдовын Болормаа /РД:ВЮ71052209/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай “Шарга-12” Сууц Өмчлөгчдийн Холбоо нь 2005 онд үүсгэн байгуулагдаж үйл ажиллагаа эрхлэх 59 дугаартай гэрчилгээг дүүргийн засаг даргаас олгосон энэ үеэс эхлэн иргэдийнхээ ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Монгол Улсын Иргэний хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар өнөөдрийг хүрсэн. Холбооны үйл ажиллагааны үр дүнд бид бүхэн өөрсдийн болон улсын төсвийн хөрөнгөөр байрандаа ажлын засвар, лифтийг шинэчлэн сайжруулах, хаалганы түгжээ солих, засвар үйлчилгээ, цэвэр, бохир усны шугам хоолой солих зэрэг засвар тогтмол хийсээр ирсэн.
Гэвч "Шарга-12” Сууц Өмчлөгчдийн Холбооны үйл ажиллагаа хэвийн явуулахад сар бүрийн хуримтлалын мөнгийг өгөлгүй удаж, хууль тогтоомж зөрчиж буй иргэн байсаар байна. Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2-т Сууц өмчлөгч нь “Иргэний хуулийн 148.2 болон энэ хууль, холбооны дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй”, мөн хуулийн 13-р зүйлийн 13.2.3-т “дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулйн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй” гэж заасныг тус тус зөрчсөн.
Иймд Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байр, 1 тоотод оршин суугч иргэн Ц.Болормаагаас 2015 оны 6-12 сар, 2016 оны 1-9 сарын нийт 640.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Нямдаваа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Болормаатай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Болормаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ц.Болормаа би нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбоотой харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 300.000 төгрөгөөс татгалзаж, 340.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Болормаа төлөхөөр зөвшөөрч, 340.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр төлсөн, үлдэх 240.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Ц.Болормаад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 640.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээгээр: Нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 300.000 төгрөгөөс татгалзаж, 340.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Болормаа төлөхөөр зөвшөөрч, 340.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр төлсөн, үлдэх 240.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Энэ нь Иргэний хуульд нийцэж, зохигчдын болон гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 19850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5425 төгрөг, хариуцагч Ц.Болормаагаас 5425 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагын 300.000 төгрөгөөс татгалзаж, 340.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ц.Болормаа төлөхөөр зөвшөөрч, 340.000 төгрөгөөс 100.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр төлсөн, үлдэх 240.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19850 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 5425 төгрөг, хариуцагч Ц.Болормаагаас 5425 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шарга-12” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА