Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 5981

 

 

 

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2016/05981

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 71-б байр, 25 тоотод оршин суух, Өлзийт овогт Хашбаярын Амарзаяа /РД:КЮ79081768/

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ТЭМ 103 байр, 63 тоотод бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 хороолол, Дилав хутагт Жамсранжав гудамж, 26 байр, 09 тоотод оршин суух, Дайчид овогт Өвгөнламын Оюунчимэг /РД:ЕЙ63091206/

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон бусад зардалд 4.952.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Амарзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг, хариуцагч Ө.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Амарзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Амарзаяа миний бие 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Өвгөнламын Оюунчимэгтэй зээлийн гэрээ бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Энэхүү гэрээгээр зээлдүүлэгч Х.Амарзаяа би 4.000.000 төгрөгийг зээлдэгч Ө.Оюунчимэгт 4 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч 2015 оны 10 сарын 22-ны өдөр зээлийг эргэн төлөх үүрэг хүлээсэн. Мөн зээлийн хүүгийн хэмжээ сарын 5 хувь байх ба хүүг сар бүрийн 22-ны өдөр төлж байхаар харилцан тохиролцсон. Зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар анз /алданги/ тооцохоор харилцан тохиролцсон. Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч 4.000.000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд удаа дараа гэрээний хугацааг сунгахыг гуйж хойшлуулсаар ирсэн. Улмаар 2016 оны 08 сарын 15-ны өдөр зээлдэгч зээлсэн мөнгөө эргүүлэн төлөхөөр тохиролцсон боловч зээл, зээлийн хүүг төлөх үүргээ гүйцэтгээгүй. Ө.Оюунчимэгийг хууль болон гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүйн төлөө миний бие эрх ашгаараа хохирч, ажлын хажуугаар шүүхэд явах боломжгүй тул шүүхэд өөрийн эрх ашгаа төлөөлүүлэх, түүнтэй холбоотой хоол , унаа, нотариатын зардал, улсын тэмдэгтийн хураамж, цаг хугацаа гээд олон зардал гарч байна. Зээлийн гэрээний 1.1, 2.1, 2.2 болон Иргэний хуулийн 281.1 Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлдэгч Ө.Оюунчимэг нь тохирсон хугацаандаа 4.000.000 төгрөгийг буцаан өгөх үүргээ гүйцэтгэх ёстой боловч хууль болон гэрээний дээрх заалтуудыг зөрчсөн. Улмаар зээлдэгч нь хууль болон гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс Иргэний хуулийн 232.1, 232.6 зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон.

Иймд хариуцагч Ө.Оюунчимэгээс үндсэн зээл 3.030.000 төгрөг, алданги 1.515.000 төгрөг, нотариатын итгэмжлэл хийлгэсэн зардал 7000 төгрөг, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зардал 400.000 төгрөг нийт 4.952.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

   Нэхэмжлэгч Х.Амарзаяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Нандинцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч нь хариуцагч Ө.Оюунчимэгтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Х.Амарзаяа нь нэхэмжлэлийн шаардлагын 1.252.000 төгрөгөөс татгалзаж, 3.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ө.Оюунчимэг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.200.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

              

Хариуцагч Ө.Оюунчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ө.Оюунчимэг би нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Х.Амарзаяа нь нэхэмжлэлийн шаардлагын 1.252.000 төгрөгөөс татгалзаж, 3.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ө.Оюунчимэг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.200.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Иймд эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан тохиролцож байгуулсан Эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч Х.Амарзаяа нь нэхэмжлэлийн шаардлагын 1.252.000 төгрөгөөс татгалзаж, 3.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ө.Оюунчимэг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.200.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрэв гэжээ.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн баримтууд, зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Амарзаяа нь хариуцагч Ө.Оюунчимэгт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болон бусад зардалд 4.952.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх хуралдааны явцад зохигчид харилцан эвлэрч, нэхэмжлэгч Х.Амарзаяа нь нэхэмжлэлийн шаардлагын 1.252.000 төгрөгөөс татгалзаж, 3.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ө.Оюунчимэг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.200.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч Х.Амарзаяа, хариуцагч Ө.Оюунчимэг нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

Зохигчид шүүх хуралдаанд эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Оюунчимэгээс 94200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Х.Амарзаяа нь нэхэмжлэлийн шаардлагын 1.252.000 төгрөгөөс татгалзаж, 3.700.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ө.Оюунчимэг төлөхөөр зөвшөөрч, үүнээс 500.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 1.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 1.200.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө.Оюунчимэгээс 74150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг нэхэмжлэгч, хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

     

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ж.КУЛЬДАНА