Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 308

 

 

 

 

 

 

 

 

 

    2020             08              11                                                    2020/ШЦТ/308                                         

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дондовням,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч Б.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Отгончимэгт холбогдох эрүүгийн 2034000160381 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.        

        

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэг үйлдэх үедээ хувиараа мал малладаг, ам бүл 6, нөхөр, 3 хүүхдийн хамт, Төв аймаг, Баянцагаан сум, Баян-Айраг 2 дугаар баг, Хавцал гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, НВ86042221 дугаарын регистртэй, Боржигин овгийн Баярсайханы Отгончимэг

 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Отгончимэг нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн 4б-02 тоотод Ё.Лхагвадуламыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгончимэг:

...Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн талаараа үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргахгүй... гэж мэдүүлжээ.

 

Эрүүгийн 2034000160381 дугаартай хэрэгт хохирогч Ё.Лхагвадулам /хх-ийн 9-11, 13-16 дугаар хуудас/, гэрч Б.Отгончимэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Ч.Наранцэцэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/, гэрч А.Ёндонрэнцэн /хх-ийн 23-25 дугаар хуудас/, яллагдагч Б.Отгончимэг /хх-ийн 39-40 дугаар хуудас/ нарын мэдүүлгүүд,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Ё.Лхагвадуламын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Отгончимэгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-47 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Отгончимэг нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын 4 дүгээр багийн 4б-02 тоотод Ё.Лхагвадуламыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

Ё.Лхагвадуламын ...Отгоо эгч согтуу байсан. Тэгээд аавынд ороод гадаа малын цус асгасан байна ш дээ энийгээ цэвэрлээч гэхэд Отгоо эгч тэгж байгаад цэвэрлэнэ ш дээ юун сүртэй юм. Чи дандаа намайг загнадаг гээд уурлаад миний үсийг зулгаасан. Тэгээд миний үсийг тавихгүй байсан. Тэгээд би цагдаа дуудсан... /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

...Отгоо эгч намайг харснаа миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд би газар унасан. Арай гэж үснээсээ тавиулсан. Манай аавын дүүгийн эхнэр юм. Отгоо эгч урьд нь надад гар хүрч байгаагүй... /хх-ийн 13-16 дугаар хуудас/,

яллагдагч Б.Отгончимэгийн ..:Ёндонрэнцэнгийн охин Лхагвадулам ирээд цус, сэвсээ ойрхон хаялаа гэж хэлээд уурлаад өөдөөс хэл амаар доромжлоод муухай аашлаад байсан. Тэгэхээр нь өөрөөс нь эгч хүний хувьд нүүрэн тус газарт нь 2 удаа алгадсан. Тэгэхэд намайг үстээд авсан. Тэгээд бид хоёр зууралдаад тэгээд бид хоёр салсан юм... ...би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээ зөвшөөрч байна... /хх-ийн 39-40 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 31 дугаартай ...Б.Отгончимэгийн биед зулай, баруун бугуй, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтлүүд учирсан боловч гэмтлийн зэрэгт хамаарахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 30 дугаартай ...Ё.Лхагвадуламийн биед зулай, зүүн чамархайн үс халзарч унасан, хуйханд цус хуралт, дух, зүүн шанаа, баруун зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/ болон зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хохирогч Ё.Лхагвадуламын гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Отгончимэгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 41-47 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

   

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Отгончимэг нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгчийн анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлаж шүүх хуралдаанаар хэлэлцэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудын аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Отгончимэгийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Отгончимэг нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ё.Лхагвадуламыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулжээ.

 

Тэрээр энэхүү хүнийг зодож, цохиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн зулай, баруун бугуй, зүүн тохой, зүүн гуя, зүүн шилбэнд цус хуралт, бүсэлхийд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.Отгончимэг гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Отгончимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Отгончимэгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ё.Лхагвадуламын биед зулай, зүүн чамархайн үс халзарч унасан, хуйхан д цус хуралт, дух, зүүн шанаа, баруун зүүн сарвуунд зулгаралт бүхий бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

   

Шүүгдэгч Б.Отгончимэгээс хохирогч Ё.Лхагвадулам нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой болон бусад зардал нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогчийн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний мэдүүлэг, утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тогтоогдон нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б.Отгончимэгээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзэх ба түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх шүүгдэгч Б.Отгончимэгт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгчтэй тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Отгончимэгт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж, 

 

шүүгдэгч Б.Отгончимэгт оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Отгончимэг нь оногдуулсан дөрвөн зуун тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй.

 

Бусад асуудлын талаар   

Эрүүгийн 2034000160381 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Отгончимэг нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ё.Лхагвадулам нь хохирол нэхэмжлээгүй ба гомдол саналгүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

     

       Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1., 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                          36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Отгончимэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Отгончимэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Отгончимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

4. Шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Отгончимэгт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

  

5. Эрүүгийн 2034000160381 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Отгончимэг нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ё.Лхагвадулам нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.     

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Отгончимэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

  

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Боржигин овгийн Баярсайханы Отгончимэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

        

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ш.ГАНДАНСҮРЭН