| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07184/И |
| Дугаар | 102/ШШ2016/05824 |
| Огноо | 2016-11-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2016/05824
2016 оны 11 сарын 23 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05824 | Улаанбаатар хот
|
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж, Энхтайвны өргөн чөлөө 1, өөрийн байранд байрлах Монголын цахилгаан холбоо ХК /РД:2073943/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 63 дугаар байр, 12 тоот хаягт оршин суух Ц.Ууганцэнгэлд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний төлбөрт 136.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Ууганцэнгэл нь МЦХ ХК-тай WL0009703 тоот гэрээ байгуулж 90152234 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тооцоогоор 91.000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөлгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Төлбөрийг төлүүлэх талаар бид удаа дараа шаардсан боловч төлбөрөө сайн дураар төлөхгүй байна. Иймд Ц.Ууганцэнгэлээс холбооны үйлчилгээний хөлс 91.000 төгрөг, алданги 45.500 төгрөг, нийт 136.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц.Ууганцэнгэлээс 136.500 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК нь хариуцагч Ц.Ууганцэнгэлд холбогдуулан үйлчилгээний төлбөрт 136.500 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 136.500 төгрөгийг төлсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг ирүүлжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.750 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монголын цахилгаан холбоо ХК-ийн гаргасан үйлчилгээний хөлс 136.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Ууганцэнгэл биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.750 төгрөгийн 50 хувь буюу 2.375 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 2.375 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоо ХК-нд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ