| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07660/И |
| Дугаар | 5982 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 5982
| 2016 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/05982 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий Сайд Амарын гудамжид байрлах, Хас банк ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 гудамж, 206 тоотод оршин суух, Боржигин овогт Сумъяагийн Мишгээ /РД:ЧД66072712/
Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 гудамж, 206 тоотод оршин суух, Дашцэрэнгийн Бурмаа /РД:ЙЮ68021003/
Зээлийн гэрээний үүрэгт 13.284.405 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Мишгээ нь Хас банктай 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1530005632 тоот зээлийн гэрээ, 1530005632-01 фидуцийн гэрээ, 1530005632-02 тоот ипотекийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 32 хувийн хүүтэйгээр, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 1700007128 тоот зээлийн гэрээ, 1700007128-01 тоот барьцааны гэрээ байгуулан 6.000.000 төгрөгийн зээлийн 12 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан.
Үүний дараа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бичил зээлийн хугацааг сунгаж зээлийн гэрээнд 1700011563 дугаартай нэмэлт өөрчлөлт оруулж Д.Бурмаа нь хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлдэгч нь зээлийн барьцаанд 46-45 УБЭ Honda CR-V маркийн машин, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 гудамж 206 тоот хаягт байрлах Г-2205003535 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбай бүхийн өмчлөх эрхтэй газар зэргийг барьцаалсан. Зээлдэгч С.Мишгээ, Д.Бурмаа нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2016 оны 04 дүгээр сарын 20-ны хуваарьт төлөлтөөс хойш зээлийн төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлж, өнөөдрийг хүртэл 197 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчиж байна. Банкны зүгээс С.Мишгээ, Д.Бурмаа нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч төлбөр төлөхөөр тохиролцсон нөхцөлөөр зээлээ төлөхгүй, зээлийн гэрээний 3.2.1-д заасан үүргээ биелүүлэхгүй, гэрээний үүргээ зөрчин өнөөдрийг хүрлээ. 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар С.Мишгээ, Д.Бурмаа нарын 1700011563 тоот гэрээний дагуу үндсэн зээл 11.110.377 төгрөг, зээлийн хүү 2.143.321 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10208 төгрөг нийт 13.263.905 төгрөгийн төлбөртэй байна. Иймд С.Мишгээ, С.Бурмаа нараас зээлийн төлбөр 13.263.905 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 20.500 төгрөг нийт 13.284.405 төгрөгийг гаргуулж, дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одбаатар шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.Мишгээ, С.Бурмаа нар нь Хас банктай харилцан тохиролцсоны дагуу 13.284.405 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. 13.284.405 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор, үлдэх 8.284.405 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж төлбөрийг барагдуулахаар тайлбар ирүүлсэн байна. Иймд хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Мишгээ, С.Бурмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
С.Мишгээ, С.Бурмаа бид Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 13.284.405 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид Хас банктай тохиролцсоны дагуу дээрх төлбөрөөс 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор, үлдэх 8.284.405 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч С.Мишгээ, Д.Бурмаа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.284.405 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Мишгээ, Д.Бурмаа нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 13.284.405 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор, үлдэх 8.284.405 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, дээрх төлбөрийг дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох 46-45 УБЭ Honda CR-V маркийн машин, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 гудамж 206 тоот хаягт байрлах Г-2205003535 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбай бүхийн өмчлөх эрхтэй газар зэргээр хангуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.Мишгээ, Д.Бурмаа нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч С.Мишгээ, Д.Бурмаа нараас 112097,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч С.Мишгээ, Д.Бурмаа нар нь Хас банкны нэхэмжлэлийн шаардлага 13.284.405 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор, үлдэх 8.284.405 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, дээрх төлбөрийг дурдсан хугацаанд төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох 46-45 УБЭ Honda CR-V маркийн автомашин, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 13 гудамж 206 тоот хаягт байрлах Г-2205003535 улсын бүртгэлийн дугаартай 700 м.кв талбай бүхийн өмчлөх эрхтэй газар зэргээр хангуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 224.195 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 112097,50 төгрөг, хариуцагч С.Мишгээ, Д.Бурмаа нараас 112097,50 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА