| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2015/05055/И |
| Дугаар | 5993 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 5993
| 2016 оны 12 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/05993 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, шүүгч А.Сарантуяа, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *дугаар хороо, * гудамж, * байранд байрлах, “*
Хариуцагч: Баянгол дүүрэг, * дүгээр хороо, *, ТМ төвийн * давхарт байрлах, “*/
Хохиролд 100.000 ам доллар гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *-ийн захирал *, хариуцагч *-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч*, өмгөөлөгч *, иргэдийн төлөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэл болон захирал * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр иргэн*ийн өмчлөлийн * улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 81 дүгээр гудамж 1144 тоот хувийн сууц, * улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаалан * ББСБ-аас 8.000.000 төгрөгийн зээл авч 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулсан. Дээрх газар, хувийн сууц барьцаанд байх хооронд иргэн* өөрийн хашаан доторх бусад үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ гаргахад гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээ шаардлагатай болсон тул би *тай тохиролцож 2014 оны 04 дүгээр сард * ББСБ-аас газрын гэрчилгээг түр буцаан авахдаа компанийн эзэмшлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хороонд байрлах * нэгж талбарын дугаар бүхий 1506 мкв газрын * тоот гэрчилгээгээр сольж авсан. Зээл бүрэн төлөгдөж зээлийн болон барьцааны гэрээ дуусгавар болсон байтал * ББСБ нь*тоот газрын гэрчилгээг буцаан өгөхгүй 1 жилийн турш 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 35.000.000 төгрөгний зээлтэй холбогдуулан хууль бусаар барьцаалсан. Бидний зүгээс удаа дараа гэрчилгээгээ буцааж өгөхийг шаардаж байсан. Би өөрийн биеэр хэд хэдэн удаа очиж гэрчилгээ гаргаж өгөхийг шаардсан бөгөөд*, *-ийн ажилтан *, * нараар дамжуулж * тоот гэрчилгээг шаардаж байсан. Мөн хөрөнгө оруулагчийн төлөөлөгч *ны хамт 3 удаа очиж уулзсан боловч гэрчилгээг өгөөгүй. Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулах нэхэмжлэл шүүхэд гаргаж * ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэрчилгээг буцааж өгсөн. Манай компани 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Эдийн засгийн хөгжлийн яамтай байгуулсан концессын гэрээ, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр *Group Gorp-тэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороон дахь* ХХК-ийн 1506 мкв газар эзэмших эрхийг концесс эзэмшигч буюу * инвестмент компанийн нэр дээр шилжүүлэн авах үүрэг хүлээсэн бөгөөд эрх шилжсэний дараа хүний хөгжлийн төв цогцолборын эскиз зураг батлуулах ажлын зураг төсөв хийлгэх гэх мэт ажил шат дараатай хийгдэх ёстой байсан. Гэтэл * ББСБ нь хууль бусаар гэрчилгээ барьцаалснаас газар эзэмших эрхийн концесс эзэмшигчид шилжүүлж чадаагүй учир Хөрөнгө оруулалтын гэрээний үүргээ зөрчиж, гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу 100.000 ам долларын торгууль 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөрөнгө оруулагч талд төлж 100.000 ам долларын бодит хохирол учирсан. Орчуулгын баримтанд * ХХК, * ББСБ ХХК, *, * хөрөнгө оруулалт ХХК гэсэн 4 компаний талаар яригдаж, орчуулга зөрүүтэй байсан тул хэрэг хүчингүй болж ирсэн. Инвестмент гэдэг үгийг Монгол хэлээр хөрөнгө оруулалт хэмээн орчуулсан байсан. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. * хөрөнгө оруулалт ХХК гэсэн компани улсын бүртгэлд байхгүй бөгөөд * ББСБ ХХК нь * ХХК болж нэрээ өөрчилсөн. * ХХК-иас *-нд олгосон итгэмжлэлийг сүүлд нотлох баримтаар хэрэгт өгсөн. * ХХК-ийн газрын гэрчилгээг * шилжүүлж авах байснаас болоод *-нд хохирол учирсан. Бид 100.000 ам долларын торгуулийг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хөрөнгө оруулагч компаний Монгол улс дахь бүрэн эрхт төлөөлөгч Гласков Максимд өгсөн. *Group Gorp-ийн бүрэн эрхт төлөөлөгчийн авсан мөнгөний баримтыг *-нд онгоцоор хүнээр ирүүлсэн. Ян Юрик 2014 оны 07 дугаар сард Монгол улсад ирээд харилцан ярилцаад гэрээ хэлцлийн талаар ярилцаж тохирсон. Нэгэнт гэрээг тохиролцсон тул шуудангаар, и-мейл, цахим хэлбэрээр байгуулах бүрэн үндэслэлтэй. Хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд одоо ч хэрэгжиж, гэрээнд заагдсан ажлууд хийгдэж байна. Иймд хууль бус барьцаанаас үүдэн компанид учирсан хохирол 100.000 ам долларыг хариуцагч * ББСБ-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч * ББСБ шүүхэд гаргасан хариу тайлбар болон өмгөөлөгч * шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч анх 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 8.000.000 төгрөгний зээл авч, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн. Мөн 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 35.000.000 төгрөгний зээл авч одоог хүртэл төлөөгүй. Энэ талаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж 66.603.067 төгрөгийг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж байгаа. Зээлийн барьцаанд байсан Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 81 гудамж 1144 тоотод байрлах 253 м.кв газар өмчлөх эрхийн гэрчилгээг * өөрөө бичгээр хүсэлт гаргаж буцаан авч * ББСБ ХХК-ийн газрын гэрчилгээг үлдээсэн тул хууль бусаар барьцаалаагүй. *ын нөхөр 04 дүгээр сарын 02-ны өдөр гарын үсгээ зураад газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүлээж авсан. Шүүхэд нэхэмжлэлийг * гаргасан. Гэтэл барьцааны газар нь * ББСБ ХХК-ийн өмчлөлийн газар. Б.Энхжаргал өөрөө өгсөн зүйлээ хууль бусаар барьцаалсан гэж тайлбарлаж байна. * нь газар өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэх итгэмжлэл байхгүй бие даасан компани. Газар эзэмших эрхийн гэрчилгээг * ББСБ өгөхгүй байснаас болоод * нь 100.000 ам.долларыг Швейцарь улсын иргэн *д өгсөн гэж тайлбарладаг боловч хохиролд 100.000 ам.доллар төлсөн гэх хэрэгт авагдсан баримтууд хоорондоо зөрүүтэй. * ХХК, * хөрөнгө оруулалт ХХК, * гэх 3 компани 100.000 ам.доллар төлсөн гэх 3 өөр төрлийн баримт хэрэгт өгсөн нь үндэслэлгүй байна гэж Улсын дээд шүүх үзсэн. Өмнөх анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд / хавтаст хэргийн 162 дугаар хуудас/ 100.000 ам.долларыг хэнд өгсөн бэ гэсэн асуултанд 3 өөр компаниас төлсөн гээд Дэннис Попов гэж гарын үсэг зурж хүлээж авсан байдаг. Гэтэл Гадаадын иргэн, харьяатын албанаас авсан лавлагаагаар Дэннис Попов нь 100.000 ам доллар авсан гэх 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Монгол улсад оршин сууж байгаагүй болох нь тодорхой болсон. *нь 2011 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсад ирээд мөн оны 03 дугаар сарын 27-ны өдөр Монгол улсаас явж, түүнээс хойш Монгол улсад ирээгүй байна. Тиймээс нэхэмжлэгч * нь Монгол улсад ирээгүй хүнд мөнгөө өгсөн байж таарах нь. Үүний дараа * нь Оросын холбооны улсын иргэн Максим Гласковд мөнгийг өгсөн гэж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн гэх Ян Юрик нь гэрээ байгуулсан гэх 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх 2014 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, хөрөнгө оруулалтын гэрээний хавсралтын дагуу 100.000 ам.доллар төлсөн гэх 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэсэн 3 огноогоор Монгол улсад оршин сууж байсан талаар лавлагааг гаргуулахад Ян Юрик нь Монгол улсад 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ирээд 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс хойш дахин орж ирээгүй байсан. Гэтэл Ян Юрик нь хөрөнгө оруулалтын гэрээ, хамтран ажиллах гэрээ байгуулсан, 100.000 ам.доллар төлсөн гэх өдөр нь Монгол улсад байгаагүй байна. Тиймээс Монгол улсад байгаагүй хүнтэй гэрээ байгуулаад, байхгүй хүнд мөнгө өгсөн гэж нэхэмжлэл гаргах нь хууль зүйн үндэслэлгүй. Ер нь бодоод үзэхэд 35.000.000 төгрөгний зээлээ төлөөгүй байж гадаадын хэн ч биш хил гаалийн лавлагаар гарч ирээгүй хүнд мөнгөн торгууль төлсөн гэх нь эргэлзээтэй. Нэхэмжлэгчийн мөнгө өгсөн гэх хүнийг Монгол улсад байгаагүй гэх нотлох баримт гаргаж ирэхээр өөр хүнд өгсөн гэж мэдүүлэг өгч байна. Хэрэгт авагдсан баримтууд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд өөрт хамааралгүй зүйлийг нэхэмжилж, үндэслэлгүй баримт гаргаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч * ББСБ-д холбогдох хохиролд 100.000 ам доллар гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
* нь 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдөр*ийн өмчлөлийн * улсын бүртгэлийн дугаартай Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 81 дүгээр гудамжны* тоот 60 мкв хувийн сууц, * улсын бүртгэлийн дугаартай 256 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг тус тус барьцаалж * ББСБ-аас 8.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдэж, 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэрээний үүрэгт 8.224.000 төгрөг төлсөн, мөн 2014 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг 4.4 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдэж, 2014 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр * ББСБ-нд хүсэлт гаргаж Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо Согоотын 81 дүгээр гудамжны *тоотод байрлах 256 мкв гэр бүлийн хэрэгцээний газрын гэрчилгээг * ББСБ ХХК-ийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 1506 мкв газрыг эзэмших * тоот эрхийн гэрчилгээгээр сольж, барьцааны хөрөнгийг чөлөөлсөн болох үйл баримт зохигчийн тайлбар, зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, кассын орлогын ордер, *ын хүсэлт гэсэн баримтуудаар тус тус тогтоогдож, энэ үйл баримтад талууд маргаагүй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг * ББСБ нь хууль бусаар барьцаалснаас Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон * ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хороонд байрлах 1506 мкв газрыг концесс эзэмшигч *-ийн нэр дээр шилжүүлээгүй тул гэрээний 7.2-т зааснаар **-т нэг удаагийн торгууль 100.000 ам долларыг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр * 1569 дугаартай баримтаар Монгол улс дахь бүрэн эрхт төлөөлөгч Глазков Максимд хүлээлгэн өгч, дараа нь санхүүгийн баримтыг *онгоцоор явуулсан”,
Хариуцагч нь “зээлийн барьцаанд байсан газрын гэрчилгээг * өөрөө бичгээр хүсэлт гарган компанийн газрын гэрчилгээгээр сольж авсан тул хууль бусаар барьцаалаагүй. Хохиролд 100.000 ам доллар төлсөн гэх баримтууд хоорондоо зөрүүтэй.* гарын үсэг зурж мөнгийг хүлээж авсан гэдэг боловч энэ хугацаанд Монгол улсад байгаагүй. ” гэж тайлбарлан тус тус маргажээ.
* ХХК, * нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр **-тай хөрөнгө оруулалтын гэрээ, * нь 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Монгол улсын Эдийн засгийн хөгжлийн яамтай Хүний хөгжлийн төв цогцолбор төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ тус тус байгуулж хөрөнгө оруулагч ** нь Хүний хөгжлийн төв төслийн дагуу Хүний хөгжлийн төв цогцолборыг Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Архангай аймгийн *суманд барьж байгуулах хамтын үйл ажиллагааны хүрээнд концесс эзэмшигч *-ийн дансанд хөрөнгө оруулалтын мөнгийг шилжүүлэх, * ХХК нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 4 дүгээр хороонд байрлах 1506 мкв газрыг концесс эзэмшигчид шилжүүлэх, концесс эзэмшигч * нь Хүний хөгжлийн төв цогцолбор төслийг хэрэгжүүлэхээр тохиролцжээ.
Хөрөнгө оруулалтын гэрээний 7.2-т талуудын аль нэг нь энэхүү гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд үл маргах журмаар нэг удаагийн торгууль 100.000 ам доллар гаргуулан авахаар заажээ.
Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан нэг удаагийн торгууль 100.000 ам долларыг хөрөнгө оруулагч *Group Gorp-ийн Монгол улс дахь бүрэн эрхт төлөөлөгч* 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн, баримтыг *гарын үсэг зурж 10-д хоногийн дараа онгоцоор ирүүлсэн гэж тайлбарлан баримтуудыг ирүүлсэн боловч *-наас * торгуулийн мөнгийг хүлээлгэж өгсөн баримтгүй, Денис Попов 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн баримтанд мөнгийг хүлээн авч гарын үсэг зурсан боловч энэ хугацаанд Монгол улсад байгаагүй, баримтыг онгоцоор явуулсан гэсэн тайлбарыг нотолсон баримтгүй байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд 100.000 ам долларыг Швейцар улсын иргэн * өөрийнхөө 11 дүгээр хороололд байрлалтай оффисийн байранд хүлээлгэн өгсөн, энэ өдрийн шүүх хуралдаанд мөнгийг Максим Гласковт хүлээлгэн өгч, *санхүүгийн баримтанд гарын үсэг зурж баримтыг онгоцоор явуулсан гэсэн зөрүүтэй тайлбаруудыг гаргадаг, хэрэгт баримтаар *Group Gorp нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр *д 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр торгууль төлсөн 1569 дугаартай баримтыг явуулсан, * нь тус групийн Монгол улс дахь бүрэн эрхт төлөөлөгч, *нь компанийн санхүүгийн албаны дарга, 100.000 ам доллар төлсөн тухай албан бичиг, бүрэн эрхт төлөөлөгчийн гэрчилгээг тус тус ирүүлсэн боловч *-наас *нарт гэрээнд зааснаар торгууль төлсөн эсэх нь дээрх баримтуудаар, Денис Попов 2011 оны 03 дугаар сарын 27, 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд *Group Gorp-ийг төлөөлж гарын үсэг зурсан Яан Юрик нь 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөс хойш Монгол улсын хилээр орж ирээгүй, гэрээ болон мөнгө хүлээн авсан баримтанд хэрхэн гарын үсэг зурсан болох үйл баримт нь нотлох баримтаар тус тус бүрэн тогтоогдохгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад * ББСБ ХХК-ийн 0231384 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь * ББСБ-ын барьцаанд байсан талаар гэрч Г.Баярсайхан, У.Баатаржав нар мэдүүлж, гэрчилгээ гаргуулах тухай * ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, * ББСБ ХХК 2005 оны 06 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, оноосон нэрээ * ХХК болгон өөрчилж 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, нэг гишүүнтэй компани бөгөөд * нь * ББСБ ХХК-ийн эзэмшлийн 0231384 дугаартай аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг * ББСБ барьцаалснаас *Group Gorp-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг зөрчсөн үндэслэлээр 100.000 ам доллар төлсөн гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хэдийгээр 1500 мкв газрыг эзэмшигч * ББСБ ХХК нь * ХХК болж нэрээ өөрчилсөн боловч газрыг * ББСБ ХХК-нд эзэмшүүлэхээр олгосон тул бусдын газрын гэрчилгээ барьцаалагдснаас *-нд хохирол учирсан нь баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч * ББСБ-д холбогдох *-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.
Хариуцагч нь шүүх хуралдаанд гэрчээр *ийг оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч * ББСБ-аас 100.000 ам доллар гаргуулахыг шаардсан *-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.125.000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Хариуцагч нь шүүх хуралдаанд гэрчээр *ийг оролцуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА
ШҮҮГЧИД А.САРАНТУЯА
Х.ЭНХЗАЯА