Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/473

 

 

 

 

 

 

 

 

 

   2020             11               17                                                  2020/ШЦТ/473                                      

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, 

улсын яллагч  Г.Энхбат,

шүүгдэгч, хохирогч М.Р,

шүүгдэгч, хохирогч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн Б М, Х овгийн М Р нарт холбогдох эрүүгийн 2034000000535 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

    

                                 Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймагт 1988 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төв чандмань дулааны эрчим хүчид слесарь ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сум 5-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, М овгийн Б М

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1996 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн, 24  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Төв чандмань дулааны эрчим хүчид галч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Төв аймаг Зуунмод сум Дэнжийн 14-26 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, дугаарын регистртэй, Х овгийн М Р

 

                                      Холбогдсон хэргийн талаар

                                    /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ 

Яллагдагч Б.М нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төв Чандмань дулааны эрчим хүчний газарт иргэн М.Рэнцэндоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч М.Р нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төв Чандмань дулааны эрчим хүчний газарт иргэн Б.Мөнхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

  

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Б.М:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Шүүгдэгч М.Р:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Хохирогч Б.М

...Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэж,  

 

Хохирогч М.Р:

... Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

 

Эрүүгийн 2034000000535 дугаартай хэрэгт хохирогч М.Рэнцэндорж /хх-ийн 3-4, 51-52 дугаар хуудас/, хохирогч Б.Мөнхбаатар /хх-ийн 36, 54-55 дугаар хуудас/, гэрч О.Бат-Эрдэнэ /хх-ийн 2 дугаар хуудас/, яллагдагч Б.Мөнхбаатар /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, яллагдагч М.Рэнцэндорж /хх-ийн 48-49 дүгээр хуудас/ нарын мэдүүлгүүд,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13/403 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 8-14 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №546 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №548 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ болон зөрчлийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 1, 39 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Рэнцэндоржийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 56, 64-68 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мөнхбаатарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29-35, 57, 60-63 дугаар хуудас/ зэргийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж бусад бичгийн нотлох баримтуудаар цуглуулж, бэхжүүлж авсан байна.

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:       

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төв Чандмань дулааны эрчим хүчний газарт иргэн М.Рэнцэндоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч М.Р нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум, Номт 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Төв Чандмань дулааны эрчим хүчний газарт иргэн Б.Мөнхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд нь хэрэгт цугларсан дээрх баримтуудаас шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах

хохирогч М.Р ...Мөнхбаатар машинаасаа бууж ирээд чи яасан арчаагүй чацга вэ гээд намайг заамдаж аваад нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгтэл миний амнаас цус гараад бид хоёр ноцолдож байгаад салсан. Тэгээд би чи намайг зодсон би явж цагдаад хэллээ гэсэн чинь дахин намайг заамдаж аваад чи тэгээд яах юм гээд намайг хавирч газарт унагаасан... /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

...машин дээр тавилгануудыг аччихсан байсан. Тэгээд хойшоо явж буулга гэж хэлэхэд нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь чи ямар арчаагүй юм бэ буулгалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд заамдалцаад миний нүүр рүү цохисон. Тэгээд муудалцаад нэг нэг цохилцсон... /хх-ийн 51-52 дугаар хуудас/,  

хохирогч Б.М ...манай гэрээс очиж том ванна авч ирээд 6 худгийн таг зутгах ажлаа хийе гэж хэлсэн. Тэгтэл Рэнцэндорж чадахгүй гэсэн. Тэгэхээр нь би юу гэнэ ээ хүнтэй аятайхан харьцах хэрэгтэй гээд би машинаасаа буутал Рэнцэндорж цаанаас ирээд ална шүү гэж хэлээд намайг заамдаж авсан. Тэгэхээр нь би Рэнцэндоржийн нүүрэн тус газар нь 1 удаа гараараа цохисон. Тэгтэл газраас тоосго  аваад намайг ална гээд миний нуруу, зүүн талын мөр хэсэгт цохисон... /хх-ийн 36 дугаар хуудас/,

...чи залуу хүн байж ямар сонин юм гээд хэлэхэд чи хэзээ ийм байсан юм бэ гээд намайг заамдсан. Тэгэхээр нь би ч гэсэн зөрүүлээд заамдаад авсан. Тэгэхээр нь би тавь гээд цааш түлхсэн. Тэгээд миний хоолойг боогдоод байхаар нь зүүн гараараа нүүрний хэсэгт цохичихсон. Тэгэхээр нь би хавираад унагаачихсан юм. Тэгээд босч ирээд дахиад миний эгэм хэсэг рүү цохисон. Тэгээд л цагдаа дуудна гээд л салсан юм... /хх-ийн 54-55 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 13/403 дугаартай ...М.Рэнцэндоржийн өмчлөлийн цамцыг 5000 төгрөгөөр үнэлсэн... үнэлгээний тайлан /хх-ийн 8-14 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №546 дугаартай ...М.Рэнцэндоржийн биед доод уруулын салстад шарх, нуруу, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №548 дугаартай ...Б.Мөнхбаатарын биед цээжинд цус хуралт, цээж, зүүн өвдөг, хүзүүнд зулгаралт хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан... талаарх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/ болон зөрчлийн талаарх амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай /хх-ийн 1, 39 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Рэнцэндоржийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 56, 64-68 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мөнхбаатарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 29-35, 57, 60-63 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      

     

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч Б.Баярсүх нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Баярсүхийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Б.М нь хохирогч М.Р биед доод уруулын салстад шарх, нуруу, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч М.Р нь хохирогч Б.М биед цээжинд цус хуралт, цээж, зүүн өвдөг, хүзүүнд зулгаралт хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан гэмтэл учруулжээ.

 

Шүүгдэгч Б.М М.Р нар нь хүнийг зодож, цохиж байгаа өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирогчийн биеийн хамар ясны  хугарал, зөөлөн эдийн  няцрал, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, хацарт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн зодож, цохисон санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Мөн шүүгдэгч Б.М, М.Р нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.М, М.Р нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.М гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Р биед доод уруулын салстад шарх, нуруу, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол ,

шүүгдэгч М.Р гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.М биед цээжинд цус хуралт, цээж, зүүн өвдөг, хүзүүнд зулгаралт хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан байна.  

 

Хохирогч Б.М нь шүүгдэгч М.Р эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба нэхэмжилсэн баримт хавтас хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хохирогчийн мэдүүлэг хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас,

хохирогч М.Р, нь шүүгдэгч Б.М эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой эмчилгээний зардал болон цамцны 5000 /таван/ мянган төгрөгийг нэхэмжлэхгүй ба нэхэмжилсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хохирогчийн мэдүүлэг хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/, болон хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч, хохирогч нар хоорондоо эвлэрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Б.М, М.Р нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.М, М.Р нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал тус тус харгалзан үзэхээс гадна улсын яллагчийн санал болгож шүүгдэгч нартай тохиролцсон ялын буюу прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

 Шүүхээс шүүгдэгч Б.М, М.Р нарт тус бүр торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзсэн ба уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан ...ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор... ...биелүүлэх үүрэгтэй... гэсний дагуу төлүүлэхээр шийдвэрлэж,

оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцох хорих ялаар солихыг,  

шүүхээс тэдэнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.    

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн Эрүүгийн 2034000000535 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.М, М.Р нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

 

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1., Эрүүгийн хэрэг хянан

      шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

           36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                          заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага

                                              болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М овгийн Б М, Х овгийн М Рнарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

 

  1. Шүүгдэгч М овгийн Б М, Х овгийн М Р нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.    

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М, М.Р нарт тус бүр оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.     

 

4. Шүүгдэгч Б.М, М.Р нарт тус бүр шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг тус бүрийн харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.     

    

5. Эрүүгийн 2034000000535 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.М, М.Р нар энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.   

  

            6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М, М.Р нарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.       

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М, М.Р нарт тус бүр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

  

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ш.ГАНДАНСҮРЭН