| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2020/0194/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/195 |
| Огноо | 2020-12-07 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч Т.Өсөхболд
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1–т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй 2020 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 09 дүгээр сард Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газраас иргэн Б.-ын өмчлөлийн гурван настай 1 тооны үхэр буюу бод малыг хууль бусаар авч иргэн Б.-од 700000 төгрөгний хохирол учруулан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 09 дүгээр сарын сүүлчээр Б.*******ыд ын хамт очиход Б.******* нэг үхэр нядлах гэж байхаар нь бид хоёр хамт туслалцаад явсан. Тэрний дараа Б.- ирээд үхэр алга болсон тухайгаа яриад асуугаад байхаар нь Б.*******ы гэрийн гадна нядалсан үхрийн имтэй адилхан байхаар нь би Б.******* тийм үхэр нядалсан гэж хэлж өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 9 дүгээр сард гийн хамт Б.*******ыд очиход Б.******* нэг үхэр нядлах гэж байхаар нь бид хоёр туслалцаад үхрийг нь нядалж өгөөд тэднийд хоол унд идээд явсан.2020 оны 01 дүгээр сарын сүүлээр тай уулзахад “ Б.*******ы нядалсан үхэр Б.-ын үхэр байсан гэнээ. Үхэрнийх нь хохирлыг барагдуулсан гэнэ” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 11-12-р хуудас/
Хохирогч овогт ын -ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би нэг үхрээ 2019 оны 09 дүгээр сарын 20-ны үед Мянгад сумын ******* багийн ******* ******* гэх газраас алдсан. Тэгтэл манай сумын хүргэн болох Б.******* хадлан хийж байхдаа надад хэлэлгүй аваад хүнсэнд хэрэглэсэн байсан.Миний үхэр 3 настай, хо зүсмийн үхэр байсан ... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/
Мал үнэлсэн үнэлгээний тайланд... 3 настай, эм үхэр-700000 төгрөг ...гэх үнэлгээ / хэргийн *******-26-р хуудас/
Шүүгдэгч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогч Б.-од үхрийн үнэ 800000 төгрөг өгсөн... гэх мэдүүлэг / хэргийн 37-38-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 09 дүгээр сард Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газраас хохирогч Б.-ын 3 настай, хоо зүсмийн нэг үхрийг эзэнд нь хэлэлгүйгээр нядалж хүнсэндээ хэрэглэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлд заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрснөөс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Б.******* бусдын малыг хулгайлах үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарласан шунхайн сэдэлтээр өөрөө хүсч хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн санаатай гэмт хэрэгт тооцно.
Иймд шүүгдэгч Б.*******ы бусдын нэг тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.-ын ... үхрийн үнэ 800000 төгрөгийг бүрэн төлсөн, надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх / хх-22/ мэдүүлгээр шүүгдэгч Б.******* хохирлыг бүрэн барагдуулсан нь тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Хоёр.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 41 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” – аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******ы хувийн байдлын талаар гэрч ын өгсөн “... Б.******* нь эхнэр 3 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Өөрийн гэртэй, *******0 орчим толгой малтай. Олон зан аашгүй сайн залуу...” гэх мэдүүлэг / хэргийн 14-р хуудас/
Гэрч ын өгсөн “...Б.******* нь Мянгад сумын дунд сургуулийг төгссөн. Говь-Алтай аймагт цэргийн алба хаасан.Үг дуу цөөтэй, даруухан, хүний үгнээс гардаггүй сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг / хэргийн 15-16-р хуудас/ регистрийн дугаартай Б.*******ы иргэний үнэмлэхний лавлагаа, Ховд аймгийн Мянгад сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг бусдын мал хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ болох 700000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт ирээгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх гэх тайлбар, дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Б.******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа,хохирогчид хохирол төлбөрөө төлсөн, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байгаа.Улсын яллагчийн тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,
Шүүхээс: Шүүгдэгч Б.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид 800000 төгрөгний хохирол төлсөн, улсын яллагчийн ялын санал болон хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ болох 700000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4.4, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйл 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 01/нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан шүүгдэгч Б.*******д оногдуулсан 01/нэг/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ болох 700000/долоон зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.*******аас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шүүгдэгч Б.*******д оногдуулсан албадлагын арга хэмжээ болон тэнссэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form