Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 6019

 

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/06019

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 хороолол, 47 байр, 19 тоот хаягт бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 хороолол, Голден парк 104 байр, 138 тоотод оршин суух, Хүдэр овогт Идэшийн Баттулга /РД:ЦГ86051471/

Эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Үнэгтэй овогт Цогтсайханы Жаргалсайхан /РД:ЦЗ82122913/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч И.Баттулгын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаа, нарийн бичгийн дарга Ц.Нэргүй оролцов.                                   

                                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хүсэлт гаргагч И.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: И.Баттулга нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр өөрийн оршин сууж байгаа Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 10 хороолол, Голден парк 104 байр, 138 тоот 2 өрөө байраа Ц.Жаргалсайханд түрээслүүлсэн. Ц.Жаргалсайхан нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 хороолол, 72-б байрны 6 тоотод амьдардаг байсан. Ц.Жаргалсайхан нь орон сууц хөлслөх гэрээ байгуулж төлбөрийг улирлаар нь төлнө гэж орсон боловч сар гаран хугацааны дараа түрээсийн төлбөр болон байрны мөнгө, цахилгаан, СӨХ, интернетийн мөнгө төлөлгүй түлхүүрийг ч хүлээлгэж өгөлгүй нүүгээд явсан байсан. Ц.Жаргалсайханаас түрээсийн төлбөр болон бусад төлбөрөө нэхэмжлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч Ц.Жаргалсайханы оршин суух хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ц.Жаргалсайханы оршин суугаа хаяг нь тодорхойгүй, бид түүнийг олж тогтоох боломжгүй тул Үнэгтэй овогт Цогтсайханы Жаргалсайхан /РД:ЦЗ82122913/-ыг эрэн сурвалжилж өгнө үү. Ц.Жаргалсайхан нь 88970787, 99998554 дугаарын утастай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 8-53 хаягт байрлах Brigth life компанид захирал ажилтай байсан гэв.

 

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч И.Баттулга нь эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Үнэгтэй овогт Цогтсайханы Жаргалсайхан /РД:ЦЗ82122913/-ыг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэгт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2016/00164 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Шүүгчийн захирамж авагдсан байх ба уг захирамжаар И.Баттулгын нэхэмжлэлтэй Ц.Жаргалсайханд холбогдох 800.000 төгрөг гаргуулах тухай хэргийг “хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Иймд шүүх оршин суугаа хаяг тодорхойгүй, эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Үнэгтэй овогт Цогтсайханы Жаргалсайхан /РД:ЦЗ82122913/-ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй гэж дүгнэв.

            Хүсэлт гаргагч И.Баттулга нь хариуцагчаар оролцвол зохих этгээд Ц.Жаргалсайханыг олж болох эх сурвалжийг 88970787, 99998554 дугаарын утастай, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 8-53 хаягт байрлах Brigth life компанид захирал ажилтай гэж нэрлэн заасныг дурдаж,, уг ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.  

            Хүсэлт гаргагч И.Баттулга, итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэвэлмаатай холбоо барих утас: 94152252 болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон                                                                                                                                 

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хүсэлт гаргагч И.Баттулгын хүсэлтээр эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Үнэгтэй овогт Цогтсайханы Жаргалсайхан /РД:ЦЗ82122913/-ыг эрэн сурвалжилж, түүний хаягийг олж тогтоох ажиллагааг Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст үүрэг болгосугай.

 

2. Хүсэлт гаргагч И.Баттулга нь улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар уг шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Р.Цэвэлмаатай

холбоо барих утас: 94152252 болно.

                           

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА