| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/07837/И |
| Дугаар | 6020 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 6020
| 2016 оны 12 сарын 09 өдөр | Дугаар 102/ШШ2016/06020 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плаза хаягт байрлах, “Скайтел” ХХК
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 738 байр, 21 тоотод оршин суух, Сайжаа овогт Наранцацралын Дэлгэрэх /РД:ШЗ87082107/
130.997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Дэлгэрэх нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 02 сарын 28-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “Nice” үйлчилгээний 91972127, 91962126 дугааруудын эзэмшигч болсон. Гэтэл Н.Дэлгэрэх нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91972127 дугаарын 2015 оны 09 сарын байдлаарх төлбөр 64240 төгрөг, 91962126 дугаарын төлбөр 61257 төгрөг нийт 125.497 төгрөгийг төлөөгүй тул үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Н.Дэлгэрэхээс төлбөрийн үлдэгдэл болох 125.497 төгрөг, нотариатын зардалд 5000 төгрөг нийт 130.997 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Н.Дэлгэрэх нь нэхэмжлэлийн шаардлага 130.997 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Дэлгэрэх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.Дэлгэрэх миний бие “Скайтел” ХХК-ийн нэхэжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 130.997 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Н.Дэлгэрэхт холбогдуулан 130.997 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч Н.Дэлгэрэх нь нэхэмжлэгч “Скайтел” ХХК-тай 2014 оны 02 сарын 28-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт “Nice” үйлчилгээний эзэмшигч болсон нь зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2014 оны 02 сарын 28-ны өдрийн Үйлчилгээний гэрээ, гэрээний маягт зэргээр тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Дэлгэрэх нь “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 130.997 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Н.Дэлгэрэхийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч Н.Дэлгэрэхээс 2290 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Н.Дэлгэрэх нь “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 130.997 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 4580 төгрөг төлснийг дурдаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2290 төгрөг, хариуцагч Н.Дэлгэрэхээс 2290 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА