Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05864

 

2016 оны 11 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05864

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, БСБ Мегастор Их дэлгүүр байрлах, БСБ Финанс ББСБ ХХК /РД: 5443598/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчаар оролцвол зохих Боржигин овогт Батаагийн Шижир-Эрдэнэ /РД: СЭ88071272/, Боржигин овогт Батаагийн Шинэ-Эрдэнэ /РД: СЭ81082976/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Шижир-Эрдэнэ, Б.Шинэ-Эрдэнэ нар нь тус ББСБ-аас 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 0041 тоот зээлийн гэрээгээр 2.401.822 төгрөгийг 30 хоногт 3.6 хувийн хүүтэй, хэрэглээний зээлийн зориулалтаар 12 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2д байр, 38 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь тодорхой бус мэдэгдэхгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ирүүлсэн хүсэлтдээ: Нэхэмжлэгчийн төлөөлөгч миний бие биечлэн оролцох боломжгүй байх тул эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно гэж заасны дагуу иргэний хэрэг хариуцагчаар оролцвол зохих Б.Шижир-Эрдэнэ, Б.Шинэ-Эрдэнэ нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

Мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт Хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэснээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэгт байрладаг болох нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд хариуцагч нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар Б.Шижир-Эрдэнэ, Б.Шинэ-Эрдэнэ нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь харагдаж байна.

Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолтоор хариуцагч нар болох Б.Шижир-Эрдэнэ, Б.Шинэ-Эрдэнэ нар нь зээлийн гэрээнд дурдсан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 2д байрны 38 тоот хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суухгүй, хариуцагч нар хаана амьдарч байгаа нь тодорхойгүй болж нэхэмжлэгчид эрэн сурвалжлах үндэслэл бий болжээ.

Иймд Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 3д байр, 38 тоот хаягт оршин сууж байсан Боржигин овогт Батаагийн Шижир-Эрдэнэ /РД: СЭ88071272/, Боржигин овогт Батаагийн Шинэ-Эрдэнэ /РД: СЭ81082976/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 3д байр, 38 тоот хаягт оршин сууж байсан Боржигин овогт Батаагийн Шижир-Эрдэнэ /РД: СЭ88071272/, Боржигин овогт Батаагийн Шинэ-Эрдэнэ /РД: СЭ81082976/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх заалтыг баримтлан Б.Шижир-Эрдэнэ, Б.Шинэ-Эрдэнэ эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоосноо нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК /утас:302767/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанцогт /утас: 88102239/ нарт мэдэгдэхийг Баянгол дүүрэг дэх Цагдаагийн Хоёрдугаар хэлтэст мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж завж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ