Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05865

 

2016 оны 11 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05865

 

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байрны Шарга-12 Сууц Өмчлөгчдийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 50 дугаар байр, 181 тоот хаягт оршин суух, Дайртан овогт Бавуусүрэнгийн Болор-Эрдэнэ /РД:ЧК75121517/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 50 дугаар байр, 181 тоотод оршин суух Б.Болор-Эрдэнэ нь 2016 оны 01 дүгээр сараас 6 дугаар сарын түрээсийн төлбөр нийт 600.000 төгрөгийг төлөөгүй байгаа тул хариуцагчаас 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 300.000 төгрөгийг дансаар төлсөн ба 100.000 төгрөгийг бэлнээр төлж эвлэрэв гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчдын ирүүлсэн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад,

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Шарга-12 СӨХ нь хариуцагч Б.Болор-Эрдэнээс түрээсийн гэрээний үүрэгт 600.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэгч Шарга-12 СӨХ-нд дансаар 300.000 төгрөгийг шилжүүлж, бэлнээр 100.000 төгрөгийг төлж эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 12.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                              

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Шарга-12 СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Болор-Эрдэнэд холбогдох түрээсийн төлбөрт 600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 200.000 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Болор-Эрдэнэ нь нэхэмжлэгч Шарга-12 СӨХ-нд 300.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 100.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр бэлнээр төлж эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.650 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Болор-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 12.650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ