Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч , хохирогч Ц. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн  дугаартай,  индекстэй хэргийг 2020 оны 11 сарын 13-ны өдөр хүлээн  авч, 2020 оны 12 сарын 07-ны өдөр  хянан хэлэлцэв.

 

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 10 сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.ыг зодож биед нь зүүн талын гайморийн хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, зүүн талын гайморийн хөндийн гадна хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шанаа хэсгийн зулгаралтууд, хамрын үзүүр хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал хүзүүний урд хэсгийн зулгаралт гэмтэл гэх гэмтэл санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ын өгсөн...2020 оны 10 сарын 18-ны өдөр 14 цагийн үед надруу Б.******* залгаад “хаана байна хүрээд  барилга дээр юм ачмаар байна” гэхээр нь би барилга дээр яваад очсон. Хайрга ачмаар  байна  гэхээр нь хайрга их ачиж чадахгүй  гэхэд та өөрөө мэдээд ач гэж хэлсэн. Тэгээд би хажуудаа 2 залуутай хамт хайрганд явж ирээд буулгачихаад тээврийн зардал болох 20000 төгрөг эхнэрээс нь  аваад явсан. Маргааш өглөө нь над руу 09 цагийн үед залгаад “хаана байна чамайг очиж ална” гэх зэргээр намайг дарамталсан. Би зах дээр байна  гэхэд хүрээд ир гэсэн. Удалгүй эхнэртэйгээ хамт очсон.  Бид 2 маргалдаж байгаад  Б.******* буугаад машиндаа суусан. Би машиндаа суух гэтэл араас дуудсан. Эхнэр нь намайг 10000 төгрөг өг  гэсэн.Тэгтэл та нар тэр самбар дээр очоод хар, би та нарт хангалттай ачиж өгсөн байгаа гэж хэлээд цааш эргээд алхаж байхад дахиад  дуудахаар нь би эргээд хартал Б.******* миний  нүүр хэсэгт  гараараа 2 удаа цохисон. Тэгтэл нүүрэнд гал манараад явсан. Б.******* машинаа асаагаад явчихсан. Миний  зүүн нүдний ухайрхан яс хугарсан, зүүн талын хацарны яс бас хугарсан. Зүүн нүд хөхөрсөн байсан. Баруун шанаа хэсэгт шалбарсан. Толгойн зураг авахуулахад 22000 төгрөгний зардал гарсан. Б.******* надад эмчилгээний  зардалд 81000 төгрөг төлсөн. Мөн шүүхийн шатанд 144000 төгрөгийг төлсөн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээж өгнө үү  ...гэх мэдүүлэг  

Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.гийн гэрчээр өгсөн...2020 оны 10 сарын 17-ны өдөр манай хамтран амьдрагч Б.******* бид 2 портертой ахыг дуудаад хайрга  ачуулсан. Би тухайн үед гэртээ үлдсэн. Тэгээд гэртээ байж байхад нөгөө Портерийн  жолооч ах ирээд намайг чамаас тооцоогоо ав гэж хэлсэн гэхээр нь  би хэд юм бэ гэхэд 20000 төгрөг гэж хэлсэн. Би тэр мөнгийг нь өгөөд явуулсан. Маргааш өглөө нь Б.******* босч ирээд надаас өчигдөр  чи хэдэн төгрөг өгсөн юм бэ гэж асуухад нь би 20000 төгрөг гэж хэлсэн. Тэгтэл Б.******* нөгөө хүн рүү залгаад хэрүүл маргаан болоод байсан. Бид 2 Портерийн жолооч Ц. гэх ах дээр очсон. Тэр үед Б.******* буугаад  тэд маргалдаж, нэг нэгнээ барьж аваад заамдаад зогсож байгаад  Б.******* Ц. гэх ахыг цохих шиг болсон.  Яг хаана нь цохисон талаар би анзаарч хараагүй. Тэгээд Б.*******  ирээд бид нар яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 1-16-рт/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 10 сарын  26-ны өдрийн 839 дугаартай...

Ц.ын биед зүүн талын гайморийн хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, зүүн талын гайморийн хөндийн гадна хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шанаа хэсгийн зулгаралтууд, хамрын үзүүр хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал хүзүүний урд хэсгийн зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

Ц.ын биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо  зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой

Ц.ын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт/хэргийн 22-23-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын  хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 10 сарны 18-ны өдрийн 14 цагийн үед би Ц. ах руу залгаад “та хаана байна хайрга ачуулах гэсэн юм” гэж хэлсэн. Тэгтэл удалгүй хүрээд ирсэн. Бид  хажуудаа 2 туслах аваад хайрганд  явсан. Хайргаа ачиж ирээд буулгачихаад та манай эхнэрээс тооцоогоо авчих гэж хэлсэн. Би Ц. ахруу залгаад та яагаад 20000 төгрөг авч явсан юм бэ илүү авсан мөнгөндөө нэг бол эрээс хийж өг эсхүл мөнгөө өг гэж хэлсэн.Тэгтэл тийм юм байхгүй. Угаасаа 20000 төгрөгөөр явдаг гэж хэлсэн. Бид 2 утсаар хоорондоо маргалдсан. Би Портерийн зогсоол дээр явж очоод бид 2 дахин маргалдсан.  Би цагдаа дээр очно гэж хэлээд гараас нь татаад бид 2 барилцаж аваад зогсож байгаад нүүр хэсэгт нь нэг удаа баруун гараараа цохисон. Тэгтэл надтай хамт явсан 2 залуу бид 2-ыг салгаад би гэрлүүгээ явсан. Хохиролд надаас анх 1000000 төгрөг нэхсэн. Тэр үед өгөх боломжгүй мөнгө байгаагүй болохоор өгч чадаагүй. Ц.ын эмийн зардалд 81000 төгрөгийг төлсөн. Шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн 144000 төгрөгийг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө.  Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү...гэх мэдүүлэг  зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 10 сарын 18-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт иргэн Ц.ыг ачааны хөлс өндөр авлаа гэж маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж түүний биед  зүүн талын гайморийн хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, зүүн талын гайморийн хөндийн гадна хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шанаа хэсгийн зулгаралтууд, хамрын үзүүр хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал хүзүүний урд хэсгийн зулгаралт ...гэх хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******ыг иргэн Ц.ыг зодож биед нь  зүүн талын гайморийн хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, зүүн талын гайморийн хөндийн гадна хажуу хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун шанаа хэсгийн зулгаралтууд, хамрын үзүүр хэсгийн зулгаралт, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, хамар болон зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал хүзүүний урд хэсгийн зулгаралт гэмтэл учруулж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Ц.ын эрүүл мэндэд хохирол учирна гэдгийг мэдсээр байж  нүүрэн тус газарт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж  үзнэ. 

Шүүгдэгч Б.*******ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 0 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******оос 144000 төгрөг гаргуулан хохирогч  Ц.од олгохоор шийдвэрлэснийг хариуцлагын шүүх хуралдааны явцад хохирогчийн тоот дансанд төлж барагдуулсан тул  бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин хохирогч Ц. нь цаашид гарах хор уршгийн зардлаа нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж  өгнө  үү  гэх хүсэлт гаргасныг  хангаж шийдвэрлэв.  

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.*******ыг   нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 32-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Өлзийбатын өгсөн... Шударга, хүнд их тусархаг, тогтуун тайван нийтэч хүн. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, архи ууж зан ааш нь өөрчлөгдөж байсныг хараагүй. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 19-20 дугаар хуудас/ авагджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.*******   нь  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол 22000 төгрөгийг төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******ыг   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Б.*******ыг   долоон  зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний долоон  зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь 22000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч нөхөн төлсөн болохыг  тус тус дурдаж, дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.******* нь  үйлдсэн  гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч байгаа.  Хохирогчийн хохирлыг төлсөн. Улсын яллагчийн санал болгосон  70 нэгжтэй тэнцэх хэмжээний 70000 төгрөгөөр торгох ялыг  багасгаж торгох ялын доод хэмжээг оногдуулж, оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.*******нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол эмчилгээний зардалыг шүүхийн шатанд  төлж барагдуулсан  байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан түүнд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар  долоон  зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  долоон  зуун тавин мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-д зааснаар 70000 төгрөгний торгох ялыг  1 жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн -д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Б.*******од тайлбарлаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч Б.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэснийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Эрүүгийн хариуцлага нь  шүүгдэгчийн  үйлдсэн  гэмт хэргийн  нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд  улсын яллагчаас  санал болгож буй 70000 төгрөгөөр торгох ялын саналыг хэрхэн ямар үндэслэлээр багасгаж оногдуулах талаар үндэслэл  бүхий дүгнэлт гаргаагүй  гэж  шүүх үзлээ. 

 Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 22000 төгрөгний хохирол төлсөн,  хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг долоон зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  долоон  зуун тавин   мянган    төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******од оногдуулсан  70000 төгрөгний  торгох ялыг 01 / нэг/  жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 22000 төгрөгийг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа   иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  .3 дугаар зүйлийн -д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.*******од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 70000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******од  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА