Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 6069

 

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/06069

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9 тоотод байрлах “Жи Мобайл” ХХК,

     Хариуцагч: Баянгол дүүрэг, 22 дугаар хороо, Зүүн наран 18 гудамж, 124 тоотод оршин суух, Дэмбэрэл овогт Мөнхбатын Тэгшбуян /РД:ЧВ86042667/,

Гар утасны үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 838451,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Тэгшбуян нь “Жи Мобайл” ХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зээлээр гар утас худалдан авсан хэрэглэгчид дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулж, 97100012 дугаарын хэрэглэгч болж, уг гэрээний дагуу Samsung Galaxy Note-3 маркийн 1.350.000 төгрөгийн үнэтэй гар утсыг урьдчилгаа 405.000 төгрөг төлж, 24 сарын хугацаатай сар бүр 39375 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. М.Тэгшбуян нь одоо 708750 төгрөгийн үлдэгдэл төлбөртөй байгаа. Иймд М.Тэгшбуянаас гар утасны үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 838451,25 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Жи Мобайл” ХХК нь хариуцагч М.Тэгшбуянд холбогдуулан гаргасан гар утасны үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 838451,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч М.Тэгшбуянд холбогдуулан гар утасны үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 838451,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч М.Тэгшбуянд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.

Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24673 төгрөгийн 12336,50 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК нь хариуцагч М.Тэгшбуянд холбогдуулан гаргасан гар утасны үлдэгдэл төлбөр болон алдангид нийт 838451,25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24673 төгрөгийн 50 хувь болох 12336,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 12336,50 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Жи Мобайл” ХХК-д олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ШҮҮГЧ                                        Ж.КУЛЬДАНА