| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2020/0336/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/338 |
| Огноо | 2020-11-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/338
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Д.Батзаяа,
Хохирогч Д.Н-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Х.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Л-т холбогдох эрүүгийн 2038005180386 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Л.
Шүүгдэгч Х.Л- нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг “Загзуугийн гол” гэх газарт өөрийн гэрийн гадна 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Н-ийг үл ялих зүйлээр шалтаглан гараараа хамар, хацарт цохиж, зулай хэсэгт хөлөөрөө дэвсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Л- нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг “Загзуугийн гол” гэх газарт өөрийн гэрийн гадна 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Н-ийг “өвсний хашаа руу малаа оруулсан гэж гүтгэсэн” гэдгээр шалтаглан гараараа хамар, хацар, шилэн хүзүү хэсэгт нь цохиж, толгой баруун шанаа хэсэгт хөлөөрөө дэвсэж, хоёр нүдний дурангаар толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар болон баруун ухархайн хананд хугарал, зулай болон хацарт шарх, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулж, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
дүгээр сарын 07-ны өдөр Бүрэнтогтох сумын Их-уул 3 дугаар багийн иргэн Х.Л-ынд 11 цагийн орчимд намайг очиход Д.Н- болон Х.Л- нар хоорондоо зодолдсон бололтой хоёр биенээ барилцаад авсан байдалтай зогсож байхаар нь би очиж тэр хоёрыг хоёр тийш салгасан. ...Д.Н- ах та хурдан яв яв гээд явуулсан. ...Д.Н-ийг явсны дараа надад хэлэхдээ Д.Н- намайг буудна гээд байхаар нь би ганц хоёр цохилоо гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, зүй бус үйлдэл зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Х.Л- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хор уршигт зориуд хүргэж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Х.Л- нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул багийн нутаг “Загзуугийн гол” гэх газарт өөрийн гэрийн гадна 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр иргэн Д.Н-ийг “өвсний хашаа руу малаа оруулсан гэж гүтгэсэн” гэдгээр шалтаглан гараараа хамар, хацар, шилэн хүзүү хэсэгт нь цохиж, толгой баруун шанаа хэсэгт хөлөөрөө дэвсэж, хоёр нүдний дурангаар толгой руу нь цохиж, эрүүл мэндэд нь “хамар болон баруун ухархайн хананд хугарал, зулай болон хацарт шарх, баруун өвдгөнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь танхайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгч Х.Л-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Д.Н- гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.500.000 төгрөгийг нэхэмжилснээс,
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хохирогчоос гаргаж өгсөн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шатахууны үнэ 40.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн шатахууны үнэ 30.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шатахууны үнэ 15.000 төгрөгийн ПОС системийн баримт, 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн эмийн сангийн 13.000 төгрөгийн ПОС системийн баримт зэрэг 98.000 төгрөгийн баримтыг, мөн “бинт 2.500, тамаден 1.500, өвчин намдаах эм 7.600, бөөлжилтийн эсрэг эм 4.000, шархны тос 26.000, кавинтон 3.600, цитрамон 2.100, цитромакс 4.000, neroreebrem тариа 31.000, beelbraind эм 42.600, менотас 22.400, пирацетам 5.600, генто 5.600, амициллин 48.600” гэх гар бичвэр /хх-ийн 53/-т дурдсан нийт 206.100 төгрөгийн эм, тариаг эмчилгээндээ хэрэглэсэн гэж үзэж,
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 нүдний дуранг хохирогч Д.Н- миний дуран биш, дурангийн үнэ болох 180.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүгдэгч шүүх хуралдаанд нөхөн төлөхөө илэрхийлж байх тул нийт 325.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Н-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Л- нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 160.000 төгрөгийг хохирогч Д.Н-ийн ... дугаартай данс руу шилжүүлсэн /хх-ийн 48/ байх тул нотлох баримтаар тогтоогдож байгаа нийт 484.100 төгрөгийн хохирлоос хохиролд өгсөн 160.000 төгрөгийг хасч тооцсон болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлыг шийдвэрлэж, хохирогчийн бусад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Х.Л- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч Х.Л-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “BAIGISH” Made in Russia гэх бичиглэл бүхий хар оосортой, даавуун гэртэй дуранг шүүгдэгч Х.Л-т буцаан олгохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
зааснаар шүүгдэгч Х.Л-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ