Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05867

 

2016 оны 11 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05867

 

 

 

                   Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 01 дүгээр хороо, Чингисийн өргө чөлөө, “Скайтел плаза” төвд байрлах “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүннаран 01 дүгээр гудамж, 05 тоот хаягт оршин суух Хохь тайж овогт Найдандоржийн Баттөмөр /РД:УМ90093131/-т  холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үйлчилгээний төлбөрт 126.343 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Баттөмөр нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж дараа төлбөрт ”NICE” үйлчилгээний 91993473, 91993472 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Н.Баттөмөр нь гэрээний үүргээ үл биелүүлэн 120.843 төгрөгийг төлөхгүй байгаа тул үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Н.Баттөмөрөөс төлбөрийн үлдэгдэл болох 126.343 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 126.343 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Н.Баттөмөрт холбогдуулан үйлчилгээний төлбөрт 126.343 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргажээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 126.343 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлжээ. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 126.343 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Н.Баттөмөрийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550  төгрөгийн 50 хувь буюу 2.275 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 2.275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дүгээр зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

  

 

 

 

 

ШҮҮГЧ                                          Ч.МӨНХЦЭЦЭГ