Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 6095

 

 

 

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2016/06095

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 36а байр 76 тоотод оршин суух, 1986 онд төрсөн 30 настай, Боржигон овогт Алтангургалдайн Нарантуул /РД-ФБ86070400/.

Гуравдагч этгээд: Баянгол дүүрэг 17 дугаар хороо 4 дүгээр хороолол 36а байр 76 тоотод оршин суух, 1977 онд төрсөн 39 настай, Кизер овогтой Нарангэрэл /РД:ФБ77103002/

Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэнд, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Одмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэнд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Нарантуул нь хүү Анарыг 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрүүлсэн. Гадаадад сурах шаардлагатай болж хүүгээ 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр төрсөн эгч А.Нарангэрэлд үрчлүүлсэн. А.Нарантуул нь одоо сургуулиа төгсөөд АНУ-д ажиллаж амьдарч байна. Цаашид хүүгээ өөрийн асрамжид авч хамт амьдарч хүмүүжүүлэх сонирхолтой байгаа. Эгч А.Нарангэрэл нь хүүг үрчилж авч 2-3 сар хамт байгаад өөрөө АНУ явсан. Тэндээсээ ирэн очин байдаг боловч өөрөө саяхан төрж 2 ихэр хүүхэдтэй болсон. Хүү Анар А.Нарангэрэлд үрчлэгдсэн боловч эмээ А.Цэнд, өвөө нарын асрамжид өнөөдрийг хүртэл байгаа. Иймд А.Нарантуулаас хүү Анарыг 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр А.Нарангэрэлд үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд А.Нарангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Одмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Нарантуул гадаадад сурах шаардлагатай болж өөрийн хүү 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн Анарыг төрсөн эгч А.Нарангэрэлд үрчлүүлсэн. А.Нарантуул нь сургуулиа төгсөж АНУ-д ажиллаж амьдарч байна. Үрчилж авсан А.Нарангэрэл хүү Анартай хэсэг хугацаанд цуг амьдраад мөн АНУ-д ажиллаж амьдархаар явсан. Хүү Анар үрчлүүлснээс хойш эмээ А.Цэнд, өвөө нарын асрамжид өнөөдрийг хүртэл байгаа. А.Нарантуул цаашид хүүгээ авч хүмүүжүүлэх сонирхолтой байгаагаа А.Нарангэрэлд хэлж үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байгаа. А.Нарангэрэлийн хувьд сая төрсөн хүүхдүүд нь жаахан байгаа. Цаашид хүү Анарыг төрсөн эхэд нь өгөхийг зөвшөөрсөн тул үрчлэлтийг хүчингүйд тооцохыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч А.Нарантуул нь 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүүхэд үрчилсний бүртгэлийн 22 дугаарт бүртгэгдсэн Г.Анарыг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагч А.Нарантуул нь АНУ-д суралцах болсон гэсэн үндэслэлээр 2009 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Г.Анарыг өөрийн төрсөн эгч А.Нарангэрэлд 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үрчлүүлсэн болох нь шүүхэд гаргасан хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нарын тайлбараар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч Г.Нарантуул, Б.Ганболор нар хүү Г.Анарыг Г.Нарантуул, Кизер Петер Жамес нарт 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүүхэд үрчилсний 22 дугаарт бүртгэж үрчлүүлсэн,  Г.Нарангэрэл үрчлэн авч 2-3 сар хамт амьдрсан, түүнээс хойш 7 настай хүү Анар  эмээ, өвөө нарын асрамжид одоог хүртэл байгаа болон эх Г.Нарантуул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасанг гуравдагч этгээд А.Нарангэрэл зөвшөөрсөн болох үйл баримт шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, №0009934 Г-22 дугаартай үрчилсний гэрчилгээ, №0000484193 Г-1429/22 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ, үрчилсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нар хүсэлтийн шаардлагын талаар маргаагүй тул 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүүхэд үрчилсний бүртгэлийн 22 дугаарт бүртгэгдсэн Г.Анарыг үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагчаас хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг төлсөнг улсын төсвийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.4, 116 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                           ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6, 145.7-д зааснаар 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хүүхэд үрчилсний бүртгэлийн 22 дугаарт бүртгэгдсэн Г.Анарыг Г.Нарантуул, Кизер Петер Жамес нарт үрчилснийг хүчингүйд тооцож, хүү Анарыг эх А.Нарантуулын асрамжинд үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч, гуравдагч этгээд нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ж.КУЛЬДАНА