Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/05868

 

2016 оны 11 сарын 28 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05868

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байр, 3 дугаар орцонд байрлах, Дулаанхаан-50 Сууц Өмчлөгчдийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 50 дугаар байр, 131 тоот оршин суух, Боржгон овогт Доржийн Амгаланбаяр /РД:УУ56101510/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөр, алдангид 453.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байр, 131 тоот хаягт оршин суух Д.Амгаланбаяр нь 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөлгүй 319.600 төгрөг, алданги 134.300 төгрөг, нийт 453.900 төгрөгийн өр төлбөртэй байна. Уг суугчийн 1 сарын СӨХ-ны төлбөр нь 18.800 төгрөг. Иймд хариуцагчаас 453.900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын алданги болох 135.300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 319.600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Дулаанхаан-50 СӨХ нь хариуцагч Д.Амгаланбаяраас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөр, алдангийн хамт 453.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 134.300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Амгаланбаяр нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 319.600 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвлэрч байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 14.267 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Амгаланбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 10.238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон,

                                              

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Дулаанхаан-50 СӨХ-ны нэхэмжлэлтэй Д.Амгаланбаярт холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөр, алдангид 453.900 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 134.300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Д.Амгаланбаяр нь үлдэх 319.600 төгрөгийг нэхэмжлэгч Дулаанхаан-50 СӨХ-нд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14.267 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Амгаланбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 10.238 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

         

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ