| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07427/И |
| Дугаар | 102/ШШ2016/05886 |
| Огноо | 2016-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2016/05886
2016 оны 11 сарын 28 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05886
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө-19, өөрийн байранд байрлах Худалдаа Хөгжлийн банк ХХК /РД:2635534/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, 37 дугаар байр, 17 тоот хаягт оршин суух, Аргалчин овогт Бадарчийн Амартүвшин /РД:ДМ76091235/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 32.611.632 төгрөг 56 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Амартүвшин нь 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр тус банктай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж, 50.000.000 төгрөгийг сарын 1.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээлийн төлбөрөөс 17.856.355 төгрөг 64 мөнгө, зээлийн хүү 23.498.476 төгрөг 33 мөнгийг төлсөн байна. Ийм учир хариуцагчаас нийт 32.611.632 төгрөг 56 мөнгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 32.611.632 төгрөг 56 мөнгийг бүрэн хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 7.611.632 төгрөг 56 мөнгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулах, графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банк ХХК нь хариуцагч Б.Амартүвшингээс зээлийн гэрээний үүрэгт 32.611.632 төгрөг 56 мөнгө гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд ирүүлжээ. Гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 32.611.632 төгрөг 56 мөнгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 7.611.632 төгрөг 56 мөнгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулах, графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирсон байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.008 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Худалдаа Хөгжлийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Амартүвшинд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32.611.632 төгрөг 56 мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 32.611.632 төгрөг 56 мөнгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 15.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 10.000.000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 7.611.632 төгрөг 56 мөнгийг төлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулах, графикийн дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.008 төгрөгийн 50 хувь буюу 160.504 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 160.504 төгрөгийг хариуцагч Б.Амартүвшингээс гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ