| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/06973/И |
| Дугаар | 102/ШШ2016/05904 |
| Огноо | 2016-11-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2016/05904
| 2016 оны 11 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/05904
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 99 дүгээр байр, 6 тоот хаягт байрлах Шигтгээ Үүд Сууц Өмчлөгчдийн Холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 85а байр, 76 тоот хаягт оршин суух, Сойвон овогт Жанцансамбуугийн Батмөнх /РД:ВЮ75051812/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 577.524 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шигтгээ Үүд СӨХ-ны гүйцэтгэх захирал Б.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Я.Батнасан нь Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 25 дугаар байрны 14 тоотод оршин суудаг. Хариуцагч нь 2013 оны 01 дүгээр сараас 2016 оны 04 дүгээр сарыг хүртэлх дундын өмчлөлийн орон сууцны засвар, үйлчилгээний төлбөр 782,600 төгрөгийг төлөөгүй тул Түшээ СӨХ-г төлөөлж Г.Гэрэл миний бие хариуцагч Я.Батнасангаас тус мөнгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь энэ байранд амьдарч байгаагийн хувьд СӨХ-ны үйлчилгээг бүрэн авч байгаа гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Батмөнх шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би энэ байранд 2007 оноос хойш амьдарч байна. Түшээ СӨХ нь ажлаа хангалтгүй хийж байгаа учраас би СӨХ-ны мөнгө төлөхгүй гэж бодож байна. Би ганцаараа СӨХ-ны мөнгө төлөхгүй байгаа юм биш. Манай орцны айлуудын 90 хувь нь Түшээ СӨХ-г ажлаа хийхгүй байгаа гэж дүгнэж байгаа. Манай орцонд жижүүр байдаггүй, орц бохир заваан, засваргүй, хаалга үүд нь задгай байдалтай байдаг. Тийм учраас Түшээ СӨХ-г ажлаа хангалттай хийсний дараа миний зүгээс СӨХ-ны төлбөрийг төлье гэсэн шаардлага тавьсан. СӨХ нь 2013 онд айл болгоноос 15.000 төгрөг хурааж орцондоо шинэ лифт тавьж байсан. Лифтний мөнгийг төлж болно. Орцонд засвар үйлчилгээ, цэвэрлэгээ хийгддэггүй. Харин бусад 2013 оноос 2016 он хүртэлх хугацааны СӨХ-ны мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 1 дүгээр сараас хойшхи СӨХ-ны төлбөрийг төлж болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шигтгээ Үүд СӨХ нь хариуцагч Ж.Батмөнхөөс дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 577.524 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хариуцагч Ж.Батмөнх нь байрны цэвэрлэгээ, харуул хамгаалалт муу, шатны хонгилд согтуу хүмүүс унтдаг тул лифтны мөнгө, нийтийн тог, цэвэрлэгээний мөнгийг төлнө, гэрийн доторх талбайгаар мөнгө авахыг зөвшөөрөхгүй, хэн ч халдах ёсгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй гэж заасан байна.
Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 25 дугаар байр нь өмнө нь Эв Эе 7 СӨХ-нд харъяалагдаж байсан ба 2014 оны 12 дугаар сарын Бүх гишүүдийн хурлаас тус СӨХ-г татан буулгаж, Түшээ СӨХ-нд нэгтгэхээр, мөн Түшээ СӨХ-ны Бүх гишүүдийн хурлаас Эв Эе 7 СӨХ-г нэгтгэхээр шийдвэрлэж, улмаар Түшээ СӨХ-ны гэрчилгээ шинэчлэн гарсан байна. Хэдийгээр СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй боловч түүний энэхүү нэгдэх ажиллагаа нь Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан хуулийн этгээдийг нэгтгэх ажиллагаанд хамаарахаар байна. Нэгтгэсэн хуулийн этгээдийн эрх үүрэг нь нэгтгэн авсан хуулийн этгээдэд үүссэн тул нэхэмжлэгч Түшээ СӨХ нь өмчлөгч Я.Батнасангаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь СӨХ цэвэрлэгээ муу хийдэг, харуул хамгаалалт, гадна гэрэлтүүлэг муу, гэр доторх хэмжээгээр төлбөр төлөх ёсгүй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа нотлох баримт ирүүлээгүй, нотлох баримтаар нотолж мэтгэлцсэнгүй.
Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох, 148.3-д Өмчлөгч дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн зүйлийг ашиглаагүй буюу ашиглахаас татгалзсан нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлаас бүрэн буюу хэсэгчлэн чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасны дагуу хариуцагч Я.Батнасан нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөхөөс чөлөөлөгдөхгүй болно.
Харин нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар тогтоогдохгүй байгаа ариутгалын төлбөр 13.500 төгрөг, даатгалын төлбөр 2.000 төгрөг, нийт 15.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч Я.Батнасангаас 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дүгээр сар дуусталх хугацааны төлбөрт 660.144 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түшээ СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 23.333 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 21.916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дах хэсгүүдэд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, 148.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.3, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахыг заалтыг баримтлан хариуцагч Я.Батнасангаас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 723.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Түшээ СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 59.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Я.Батнасангаас 21.916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Түшээ СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ