| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0038/и |
| Дугаар | 111 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч:
Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Өмнөговь аймгийн Барилга угсралтын конторт 1976 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс сантехникчээр ажиллаж эхлэхэд олгосон улаан өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтрийг нагац ах *******гээр овоглосон байсан бөгөөд цахим иргэний үнэмлэх нь *******гаар овоглосон. Би улсад 31 жил 8 сар ажиллсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл уг хөдөлмөрийн дэвтрийн овог зөрүүтэйн улмаас тэтгэвэрт гарч чадахгүй хохироход хүрээд байна. Иймд хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр *******гийн ******* мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч А.******* нь Барилга угсралтын конторын боловсон хүчний эрхлэгчээс 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон 050115 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
А.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Зүүнсайханы 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Монгол улсын Батлан хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 000007513 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Барилга угсралтын конторын боловсон хүчний эрхлэгчээс 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон 050115 дугаартай *******гийн *******ийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 103 дугаартай лавлагаа, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 11 дугаартай тодорхойлолт, 111/000102/ 124 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, Ч.*******, С.******* нарын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолт, гэрч С.*******, Ч.******* нарын мэдүүлэг зэрэг болно.
Нэхэмжлэгч А.*******т Барилга угсралтын конторын боловсон хүчний эрхлэгчээс 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон 050115 дугаартай *******гийн *******ийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтрийн овог засвартай бичигдсэний улмаас А.******* нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Барилга угсралтын конторын боловсон хүчний эрхлэгчээс 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон 050115 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, А.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, ******* овогтой *******ийн төрсний бүртгэлийн лавлагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасны дагуу эх хувийг авч шинжлэн судалсан бөгөөд уг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн хөдөлмөрлөсөн түүх нь ******* овогтой *******ийн ажилласан талаар мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэгтэй тохирч байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр С.*******, Ч.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Гэрч С.*******, Ч.******* нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.
Гэрчүүд нь нэхэмжлэгчийн эхийн нэрийг “*******” болох талаар мэдүүлдэг, хамт ажиллаж байсан хугацаанд түүнд хөдөлмөрийн дэвтрийг нь олгохдоо *******ийн овгийг зөрүүтэй бичсэн талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, архивын лавлагаа, тодорхойлолт зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үнэлж шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Иймд Барилга угсралтын конторын боловсон хүчний эрхлэгчээс 1983 оны 12 дугаар сарын 12-ны өдөр олгосон 050115 дугаартай *******гийн *******ийн нэр дээр олгосон хөдөлмөрийн дэвтэр нь ******* овогт *******гийн *******ийн хөдөлмөрийн дэвтэр мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР