| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2016/08037/И |
| Дугаар | 2 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2
| 2016 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2017/00002 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, Хөгжил хотхон 25-1-2 хаягт байрлах, “Хөгжил” Сууц өмчлөгчдийн холбоо
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, Хөгжил хотхон, 25-2-1-907 тоотод оршин суух, Баатарчулууны Гүндсамбуу /РД:ГЮ86100913/
Дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 170430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хөгжил” Сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-2 зүйл, Иргэний хуулийн 147-2-1 зүйл, 148-2-3-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээний холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулан СӨХ-д мөнгө төлдөг. Гэтэл Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, Хөгжил хотхон, 25-2-1-907 тоотод оршин суугч Б.Гүндсамбуу нь тодорхой бус шалтгаанаар, 2016 оны 5 сараас 11 дүгээр сарыг дуусталх нийт төлбөр болох 162.785 төгрөгийг төлөөгүй. Сууц өмчлөгчдийн холбооноос Б.Гүндсамбууд иргэний үүргээ биелүүлж төлбөрөө төлөхийг шаардаж, удаа дараа мэдэгдэл өгч байсан боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул иргэний хуулийн 149-1-2-д заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхээр танай шүүхэд хандаж байна. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 162785 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 4600 төгрөг, нотариатын хураамж 3045 төгрөг нийт 170430 төгрөгийг Б.Гүндсамбуугаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Хөгжил” Сууц өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Т.Оюунаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хөгжил” Сууц өмчлөгчдийн холбоо нь Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, Хөгжил хотхон, 25-2-1-907 тоотод оршин суугч Б.Гүндсамбуугаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 170430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Гүндсамбуу нь нэхэмжлэлийн шаардлагаас 162785 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэгч нь Б.Гүндсамбууд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөгжил” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Гүндсамбууд холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 170430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Хөгжил” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Гүндсамбуу нэхэмжлэлийн шаардлагаас 162785 төгрөгийг төлж барагдуулсан учир Б.Гүндсамбууд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тухай хүсэлтийг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь зохигчдын эрх ашиг болон хуульд харшлахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4600 төгрөгийн 2300 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Хөгжил” Сууц өмчлөгчдийн холбоонд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1. дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хөгжил” Сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч Б.Гүндсамбууд холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 170430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4. дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4600 төгрөгийн 50 хувь болох 2300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 50 хувь буюу 2300 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч “Хөгжил” Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4. дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА