Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 792

 

 

 

 

 

 

 

 

   2020        10          02                                  2020/ШЦТ/792

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго, 

улсын яллагч Г.Анармөнх,

  шүүгдэгч Ц.Э, Э.Ч тэдгээрийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ч нарт холбогдох эрүүгийн 1811 01373 0536 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1.Монгол улсын иргэн, 1965 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт,                    урьд ял шийтгэж эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

 

2.Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Мянганы сэргээлт ХХК-ны гүйцэтгэх захирал,

урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 6 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Ц.Э нь ганцаараа: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-488 тоот амины орон сууцыг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн байр гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, уг амины орон сууцны 1 дүгээр давхарт байрлах 125 мкв талбайг худалдана гэж хуурч иргэн С.Октябрьтуяагаас 50.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан,

Б.Долгоржавт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-488 тоотод байрлах хүнсний дэлгүүрийг 60.000.000 төгрөгөөр худалдаалахаар тохиролцон урьдчилгаа болох 11.450.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2017 оны 05 дугаар сарын 20-31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Оюунбаатарыг “танай хүүг Хятад улсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө, мөн Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 12.000.000 доллараар зарах болсон, тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна.” гэх зэргээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 10.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Дэнжийн 30 дугаар гудамжны 488 тоотод хохирогч Н.Батмандахад “БНХАУ-аас бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 37.500.000 төгрөг залилсан,

2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Хонгорзулаас “Хятад улс руу мах гаргаж өгнө” гэж хуурч 4.730.000 төгрөгийн үнэ бүхий 52 гулууз хонины махыг залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хороо, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Нямдаваагаас “Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Тэмээн чулуу гэх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө” гэж хуурч нийт 15.400.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

“БНХАУ-ын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч тухайн компаниас 10 ширхэг гар утас оруулж ирж өгнө” гэж хуурч иргэн Д.Готовдоржоос Баянхонгор аймгийн Шинэжинс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 706.800 төгрөгийг Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Иргэн А.Болорт “...БНХАУ-аас ковш маркийн тээврийн хэрэгслийг хямдаар, зээлээр оруулж ирж өгнө” гэж хуурч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас 9.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

А.Эрдэнэ-Очирт “БНХАУ-аас ачааны 20 ширхэг норд бенз автомашин хямдаар оруулж ирж өгнө, үүний тулд БНХАУ-Н худалдааны CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгаас 3.800.000 төгрөгийг, “БНХАУ-д очиж гэрээг чинь байгуулах гэж байна, замын зардал” гэж 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ново” зочид буудлаас  2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд иргэн Т.Баярхүүгийн эзэмшлийн 99105828 дугаарыг “дугаарыг чинь түр барьцаалж зээл авъя, лифтний бизнесийн ажилдаа хэрэглэе, нэрээ шилжүүлчих” гэж хуурч А.Болорын нэр дээр шилжүүлэн авч залилсан,

Иргэн Г.Энхбаатарт “Би Цэнгэл даргыг танина, танай техникүүдийг Оюутолгойд ажилд оруулж өгнө, мөн би өөрөө Хятад улсын CCPIT компанийн Монгол улс дахь төлөөлөгч нь, Хятад улсаас цахилгаан шат оруулж ирж 20-30 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2.400.000 төгрөгийг Хаан банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн залилсан,

2018 оны 08 дугаар сарын 09, 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд “БНХАУ-аас хөргөлтийн тоног төхөөрөмж оруулж ирнэ, урьдчилгаа 40 хувийг өг” гэж хуурч бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч П.Амгаланбаатараас 11.630.000 төгрөгийг авч залилсан,

Мөн Э.Ч-той бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт С.Отгонбаатарыг “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж хуурч 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 164.816.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Ч нь ганцаараа:

“БНХАУ-н CCPIT China байгууллагад гишүүнчлэлээр элсүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар иргэн О.Эрдэнэзулыг төөрөгдөлд оруулан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 3.800.000 төгрөгийг тус банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Мөн шүүгдэгч Ц.Э-тай бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт С.Отгонбаатарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг залилан авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.Хохирогч М.Нямдаваатай холбогдож хохирол төлбөрийг барагдуулах гэсэн боловч хаягтаа байхгүй, олдохгүй байгаа тул түүнд хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байна.Хохирол төлбөрийг төлөх бүрэн боломжтой байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Э.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Гэмшиж байна.Дахиж ийм үйлдэл хийхгүй.Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.Бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулсан.Нэмж мэдүүлэх зүйлгүй.....” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ц.Э-д холбогдох :

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-488 тоот амины орон сууцыг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн байр гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, уг амины орон сууцны 1 дүгээр давхарт байрлах 125 мкв талбайг худалдана гэж хуурч иргэн С.Октябрьтуяагаас 50.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт:

Хохирогч С.Октябрьтуяагийн “...2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Ц.Э гэх хүнтэй зарын дагуу холбогдоод дэлгүүр зарах талаар ярилцаж ямар ч асуудалгүй дэлгүүр гэж хэлсэн. Тэгээд намайг шууд мөнгөө өгчих гэж Ц.Э-г хэлэхээр нь би гэрээ хийж байж мөнгөө өгнө гээд ажлын өдөр мөнгөө өгөхөөр болгож хойшлуулаад 2014 оны 09 дүгээр сарын 12-нд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар хуудасны хажууд байрлах нотариатаар орох болсон чинь миний бичиг баримт байхгүй ээ би 45 нас хүрсэн болсон болохоор иргэний үнэмлэхээ захиалсан чинь ирэхгүй байна, тийм учраас манай дүү Удирдлагын академийн хуулийн хүн байдаг, энэ хүний нэр дээрх данс руу мөнгөө хийгээд энэ хүнтэй гэрээ хийчих гэсэн. Тухайн өдрөө 40.000.000 төгрөгийг Цэрэндоржийн Оюунчимэг гэх Ц.Э-гийн хэлснээр төрсөн дүү нь гэж танилцуулсан хүний данс руу хийгээд бэлэн 10.000.000 төгрөгийг Ц.Э-д өөрт нь өгсөн... Үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ хийе гэтэл үл хөдлөхийн гэрчилгээ байхгүй байсан. Тэгээд тэр нотариат дээр бэлэн мөнгөний хэлцэл гэсэн юм хийсэн... Ц.Э өнөөдрийн хүртэл миний энэ худалдаж авсан газрын бичиг баримт болон үл хөдлөхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа... ” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

Хохирогч С.Октябрьтуяагийн дахин өгсөн “...тухайн газрынх нь тухай лавлагаа авсан чинь Бат-Амгалан гэж хүнтэй газрын маргаантай гэсэн бичиг гарч ирсэн. Тэгсэн чинь Ц.Э Бат-Амгалантай маргаан дууссан гэсэн бичиг үзүүлсэн тул би итгэсэн. Анх уулзаад асуухад бол газрын гэрчилгээ, объектын гэрчилгээ бүх юм нь бүрэн бүтэн шилжүүлээд авахад асуудалгүй байгаа гээд Э.Солонго гэж хүний нэр дээрх үл хөдлөхийн гэрчилгээний хуулбарыг надад өгсөн юм... нотариатч Ц.Э-гаас үл хөдлөх хөрөнгөний гэрчилгээгээ өгчих гэсэн. Тэгтэл Ц.Э байхгүй гэж хэлсэн бөгөөд би гайхаад үгүй тэгээд яах юм бэ өөр боломж байгаа юм уу яах ёстой юм бэ гэсэн чинь үл хөдлөхгүйгээр худалдах, худалдан авах гэрээ хийхгүй гэж тэр нотариатч өвгөн Дашцэдэн хэлсэн. Тэгээд өөр ямар арга байна гэсэн чинь нотариатч нь хэлцэл хийж болохоор байна нэмэлт нөхцөл дээр нь худалдах, худалдан авах асуудлаа заагаад өгчихөж болно гэж хэлсэн юм... Би Ц.Э-гаас яагаад үл хөдлөхийн гэрчилгээ чинь байхгүй байгаа юм бэ та чинь бүх бичиг баримт нь бүрэн гэсэн биз дээ гэсэн чинь манай охин Солонго гадаадад байгаа бөгөөд гэрчилгээ нь охинд маань байгаа гэх утгатай юм ярьсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 45-46 дугаар хуудас/,

Гэрч Ц.Оюунчимэгийн “...Э.Солонгоогийн нэр дээр байх объектын дэлгүүрийн зарах гэсэн юм. Худалдан авалт хийх гэж байгаа хүмүүс дансаар шилжүүлнэ гээд байгаа, намайг дансаа өгөөч данс руу чинь хийхээр чи надад аваад өг гэж хэлсэн. Миний өөрийн эзэмшлийн 50700063777 гэсэн Хаан банкны дансанд 40.000.000 төгрөг орсон. Тухайн шилжиж ирсэн мөнгийг ах Ц.Э-д бэлнээр авч өгсөн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 47-48 дугаар хуудас/,

Гэрч Э.Солонгын “...энэ хөрөнгө миний нэр дээр байсан. Одоо бол банкны нэр дээр байдаг юм... Гэртээ л байсан байхдаа. Ямар ч байсан Монголд байсан. Монголд 2012 онд ирээд нэг жил Вьетнам билүү Малайз билүү нэг орон руу яваад тэрнээс дахин гадаад яваагүй Монголдоо л байгаа... Миний нэр дээр байр халуун ус зэрэгээ түрээслэхийн тулд миний нэр дээр итгэмжлэх хийлгэж авдаг байсан. Яг зарна гэж бол хэлж ярьж байгаагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

Ц.Оюунчимэгийн нэр дээрх Хаан банкны 50700063777 дугаартай дансны хуулга /1хх-ийн 74 дүгээр хуудас/,

Ц.Батжаргалын нэр дээрх Хаан банкны 5019557409 дугаартай дансны хуулга /1хх-ийн 75 дугаар хуудас/,

Зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 85-93 дугаар хуудас/,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай албан бичиг /1хх-ийн 121 дүгээр хуудас/,

Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл /1хх-ийн 2 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Э-д холбогдох Б.Долгоржавт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-488 тоотод байрлах хүнсний дэлгүүрийг 60.000.000 төгрөгөөр худалдаалахаар тохиролцон урьдчилгаа болох 11.450.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт:

Хохирогч Б.Долгоржавын “...хүнсний дэлгүүр зарна гэсэн зар тавигдсан байсан юм... Ц.Э гэх хүний гэрт нь очиж уулзахад Ц.Э өөрийгөө БНХАУ-н элчин сайдын яаманд худалдааны төлөөлөгчөөр ажилладаг бөгөөд БНХАУ-д ажиллаж байгаа учраас энэ объектоо бүхлээр нь зарах гэж байгаа юм. Та нар дэлгүүрийг нь сонирхож байгаа бол тусад нь авч болно гэж хэлсэн. Дэлгүүрээ тусад нь 60.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн... тэр объектынх нь ертөнцийн зүгээр урд талын хаалганд нь хүнсний найман нэрийн дэлгүүр байсан бөгөөд уг дэлгүүр нь ажиллаж байсан. Уг ажиллаж байсан дэлгүүрээ хүнд түрээсэлж байгаа. Хоёрын хооронд түрээсэлж байхаар нэг мөсөн зармаар байна. Объектоо бүтнээр нь зарчхаад БНХАУ-руу элчин сайдын яамны ажил руугаа явах гээд яараад байна гэж хэлсэн. Би гэрчилгээг нь үзмээр байна гэсэн чинь манай нөхөр Доржпүрэв бид хоёрт өөрийнх нь нэр дээр объект нь бүтнээрээ байгаа гэсэн үл хөдлөхийн гэрчилгээний хуулбар хувийг үзүүлсэн юм. Тэгээд би тэрийг нь за ямар ч байсан өөрийнх нь нэр дээр байгаа юм байна гээд итгэж байсан бөгөөд бичиг баримтын хувьд ямар ч асуудалгүй гэж хэлж байсан... Ц.Э-гийн шаардаж нэхэж залгах бүрд нь тодорхой хэмжээний мөнгө өгсөөр байгаад нийт 11.450.000 төгрөг өгчихсөн байна... 2015 оны 04 дүгээр сарын сүүлээр Ц.Э-гийн зарна гэсэн дэлгүүрт очсон бөгөөд худалдагч нь нэг хүүхэн байсан, би тэр хүүхнээс танай энэ дэлгүүрийг манайх худалдаж авах гэж байгаа юм. Танайх ер нь хэр ашиг орлоготой вэ? гэж асуусан чинь юу яриад байгаа юм бэ манайх энэ дэлгүүрийг нэг жилийн өмнө худалдаад авчихсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Ч.Доржпүрэвийн мэдүүлэг /2хх-ийн 36 дугаар хуудас/,

Б.Долгоржавын Хаан банкны 5540070373 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулбар /2хх-ийн 23-25 дугаар хуудас/,

2017 оны 05 дугаар сарын 20-31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Оюунбаатарыг “танай хүүг Хятад улсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө, мөн Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 12.000.000 доллараар зарах болсон, тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна.” гэх зэргээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 10.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт:

Хохирогч Ж.Оюунбаатарын “..Ц.Э надад хэлэхдээ Хятад Улсын Хөх хотод Олон улсын худалдааны байгууллагад Монголыг төлөөлөн ажиллаж байгаад ирлээ гэж хэлж байсан. Би Ц.Эд бизнес хийх гээд банк бус санхүүгийн байгууллагаас 2017 оны 05 дугаар сард 100 сая төгрөг авсан талаар ярьсан. Энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа Ц.Э манай том хүү Дэлгэрийг Хятад улсад өөрийн ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө гэж амлаад мөн өөрөө өөрийн нэр дээр байгаа Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 2017 оны 05 дугаар сарын 20-ны үед 12 сая доллараар зарах болсон тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна гэж хэлээд надаас 5 сая төгрөгийг эхнэрийнхээ Хаан банкны дансаар авсан. Түүний дараа 10-аад хоног болоод дахин надтай утсаар яриад Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Нисдэг машин” төвийн наана байрлах ресторанд ороод хоол идэж байгаад Хятадын талаас мөнгөө өгөхгүй байна ахиад Хятад явах болсон тул дахин 5 сая төгрөг өгөөч гэхээр нь би Мобайл банкаар дахин 5 сая төгрөг шилжүүлсэн боловч нийт 10 сая төгрөг авсны дараа миний дугаарыг авахгүй, гэрт нь очихоор байхгүй байх бөгөөд мөнгө эргүүлэн өгнө гэх мессеж бичээд байдаг. Энэ байдлаар анх мөнгө авснаас хойш 7 сар болж байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

Гэрч О.Дэлгэрийн “...Анх аав намйаг дуудаад “урьд өмнө хамт ажил хийж байсан хүн байгаа юм, Хятад улсад Олон улсын худалдааны газарт Монголын талыг хариуцсан төлөөлөгчийн ажил хийж байгаад одоо Монголдоо ирэх гээд орондоо хүн хайж байна гэнэ. Миний хүү уулзаад үз” гэхээр нь уулзсан “чамайг ах нь Хятад улсын Олон улсын худалдааны байгууллагад 10 жил ажиллаж байгаад ирсэн. Одоо Монголдоо ирж амьдрах сонирхолтой тул өөрийнхөө оронд ажилд орох хүн хайж байна, би чамайг тухайн ажилдаа оруулж өгнө” гэж хэлж байсан. Гэхдээ тухайн хүн Хятад улсад 10 жил амьдарсан гэх боловч Хятад хэл мэдэхгүй байсан нь надад их сэжигтэй байсан. Үүнээс гадна өөрийнхөө Хятад улсад байрлах байшин гэр бүлийн талаар л гайхуулаад яриад байсан. Ажлын талаар асуухаар өөр сэдэв рүү оруулаад яриа булзааруулаад өнгөрсөн. Түүнээс хойш би ажлын талаар Далай гэх хүнтэй утсаар яриад асуухаар “Би аавтай чинь яриад тохиролцчихсон чи хүлээж бай” гэсээр байгаад өдийг хүрсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 169-170 дугаар хуудас/,

Хаан банкны харилцагч Жандагийн Оюунбаатарын дансны хуулга /2хх-ийн 176-177 дугаар хуудас/,

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Дэнжийн 30 дугаар гудамжны 488 тоотод хохирогч Н.Батмандахад “БНХАУ-аас бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 37.500.000 төгрөг залилсан гэх хэрэгт:

Хохирогч Н.Батмандахын “...Ц.Э нь өөрийг БНХАУ-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирсэн. Одоо энэ барилга зарна, эсхүл түрээсэлж болно гэсэн. Тэгээд уг дэлгүүрийн дээр залгуулаад барьсан хүн амьдардаг байрыг нь үзэхэд 56.000.000 төгрөгийг зарна, урьдчилгаа мөнгө өгөөд авч болно гэсэн. Тэгэхээр нь би худалдаж авахаар болоод уг гэрт нь 2016 оны 03 дугаар сард бэлэн 10.000.000 төгрөг өгсөн. Урьдчилгаагаа өгчхөөд энэ байранд байж болно гэж байсан. Үүний зэрэгцээ Ц.Э чи манай байрны мөнгийг өгчихөөр чинь би БНХАУ-аас бараа оруулж ирээд эргэлдүүлээд хамтран ажиллаж болно гэж ярьсан байсан. Тэгээд Ц.Э байрны үлдэгдэл мөнгө өг гэхээр нь би яг одоо мөнгө байхгүй байна, Шүүхийн шийдвэр дээр өрөнд өгөх гэж байгаа 22.000.000 төгрөг байна гэхэд Ц.Э тэр мөнгөө өгчих, би бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгчихнө гэж хэлсэн... Ц.Э Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 30-488 тоотод байрлах доороо хүнсний дэлгүүртэй байрыг зарна гэж худал хэлж нийт 37.500.000 төгрөгийг надаас авч залилсан юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 224-225 дугаар хуудас/,

Гэрч Н.Бадамцэрэнгийн “...2016 оны 04 дүгээр сард Батмандах урьдчилгаа мөнгө болгож 22.000.000 төгрөгийг Ц.Э-д шилжүүлэн өгсөн юм байна. Мөн үүнээс болоод уг 22 сая төгрөгийг Ц.Э-д шилжүүлэн өгсөн юм байна. Мөн үүнээс гадна 15.500.000 төгрөг, нийт 37.500.000 төгрөгийг өгсөн байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 231 дүгээр хуудас/,

2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Хонгорзулаас “Хятад улс руу мах гаргаж өгнө” гэж хуурч 4.730.000 төгрөгийн үнэ бүхий 52 гулууз хонины махыг залилсан гэх хэрэгт:

Хохирогч Н.Хонгорзулын “...2017 оны 09 дүгээр сарын дундуур 100 айлд айраг зарж байгаад Ц.Э гэх хүнтэй танилцсан юм. Тухайн хүн өөрийгөө Булган аймгийн Могод сумын харьяат Улсын их хурлын гишүүн Ц.Цэнгэлийг өөрийн төрсөн дүү гэж хэлээд өөрийгөө болохоор БНХАУ-д худалдааны байгууллагад Монгол талыг хариуцсан даргын ажил хийдэг гэж эхлээд танилцуулаад гэртээ нөхөр бид хоёрыг уриад хоол цайгаар дайлж байгаад “ахдаа та хоёр хөдөө аж ахуйн трактор захиалж болно шүү. Ах нь Хятад улсад хийх ажлаа дуусаж байгаа учир мөнгө төгрөгөө өгөөд захиарай хямдхан оруулж ирнэ. Мал, мах, цагаан идээ Хятад улс руу гаргаж өндөр үнээр борлуулж өгнө” гэхээр нь би Ц.Э гэгчид 1100 кг мах Улаанбаатар хотод оруулан өгөхөөр тохиролцоод Улаанбаатар хотод оруулан өгөхөөр тохиролцоод 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 52 ширхэг гулууз мах буюу 1 тн 100 кг махын Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байдаг хашаанд байлгаж хэллэж өгсөн. Ц.Э гэгч ах нь маргааш урьдчилгаа 3.700.000 төгрөгийг чинь данс руу чинь хийнэ. Үлдэгдлийг нь 2-3 хоногийн дараа явуулна гэхээр нь би итгээд Булган аймаг руу буцаад явсан. Түүнээс хойш 2-3 хоног болоод мөнгөө явуулахгүй болохоор нь 7 хоногийн дараа Улаанбаатар хотод ирээд гэрт нь орсон. Ц.Э “ах нь мөнгийг чинь явуулж амжсангүй. Сая 3-4 хоног Солонгос улс руу яваад ирлээ. Ах нь Монголд тагнуулын Ерөнхий газарт ажилладаг юм. Хурц дарга элчин сайдаар явах болоод хүргэж өгөөд ирлээ” гэж хэлээд ах нь удахгүй Украйны элчин сайдаар бас явах юм шиг байна. Хүрэлсүх бид хоёр уул нь багын найзууд байсан юм. Намайг элчин сайдаар явуулж зайлуулах гээд байх шиг байна. Хэрэв ийм албан тушаалд тавих юм бол Хүрэлсүхийг өрөөнд нь орж зодно...” гэх зэргээр маш том зүйл яриад мөнгийг чинь араас чинь дансаар явуулъя гээд байхаар нь итгээд Булган аймаг руу буцсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 123-125 дугаар хуудас/,

Гэрч Ц.Цэнгэлийн “...Ц.Э надтай танилцаж байхдаа би Монголын тагнуулын тусгай ажилтан байгаа юм. Олон жил ажиллаж байна. Тусгай л ажилтай явж байна гэж байсан... Мөн өөрийгөө дэлхийн олон улсын худалдааны том байгууллагын төлөөлөгч байгаа юм, ямар бараа материалыг оригиналаар  нь үйлдвэрийн үнээр дэлхийн ямар ч орны барааг ямар ч орон руу оруулж чадна асуудалгүй гэж ярьж байсан... нутгийн охин Хонгорзул гэж охиноос Ц.Э нь миний нэрийг барьж мах авсан сураг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 233-234 дүгээр хуудас/,

Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /2хх-ийн 129 дүгээр хуудас/,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хороо, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Нямдаваагаас “Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Тэмээн чулуу гэх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө” гэж хуурч нийт 15.400.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт:

Хохирогч М.Нямдаваагийн “...Би Баянхонгор аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах газарт хуучин ашигт малтмалын чиглэлээр нинжа нарын ухсан байсан “Тэмээн чулуу” хэмээх газарт уул уурхайн нөхөн сэргээлт хийж ашигт малтмал олборлох ажил явуулахын тулд холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авч гэрээ байгуулах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр найз Баттулгын “Хаан” банкны данснаас интернэт банкаар Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Байгаль орчин аялал жуулчлалын яамны гаднаас Ц.Э-гийн “Хаан” банкны 5007776081 дугаарын данс руу 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр найз Баттулгын данснаас Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил хороололд байхдаа Ц.Эгийн өгсөн 5007776081 дугаарын данс руу 5 сая төгрөг шилжүүлсэн. Мөн 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн урд машин дотор Ц.Э-д бэлнээр 400.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр найз Баттулгын найз Баттулга гэж хүнээс 5 сая төгрөг зээлээд шууд Баттулгын данснаас Ц.Э-гийн өгсөн 5232029724 тоот дансанд 5 сая төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг Шагдарсүрэнтэй бүх асуудлыг яриад тохирчихсон. Эхнэрийнх нь дансаар 5 сая төгрөг хийчих гэж хэлээд Шагдарсүрэнгийн эхнэрийн данс гэж хэлээд дээрх дансыг өгсөн байгаа. Ингээд би нийт 15.400.000 төгрөгийг шилжүүлж өгсөн юм... 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр авсан 5 сая төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Цэнгэлд нэг 10 сая төгрөг өгнө, тэр 10 сая төгрөгийн 5 саяыг эхлээд өгчихье гэж хэлж авсан. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр авсан 5 сая төгрөгийг болохоор Цэнгэл даргаас Баянхонгор аймгийн засаг дарга Батжаргал болон Баянцагаан сумын засаг дарга Шагдарсүрэн нарт гэрээ хийж зөвшөөр гэсэн утгатай албан бичиг хийлгээд авчихлаа үлдэгдэл мөнгөө хий гээд 5 сая төгрөг өгсөн. 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн 400.000 төгрөгийг бол “Шагдарсүрэн даргатай хоолонд орж байна тооцоог нь хийх хэрэгтэй байна” гэж хэлж авсан. 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өгсөн 5 сая төгрөгийг бол Шагдарсүрэн даргад хахуульд өгөх 5 сая төгрөг байгаа юм. Эхнэрийнх нь дансанд хийлгэхэд, ажил чинь бүтчихсэн, одоо газраа ух гэж хэлж авсан... Ц.Э урьд 8 жил БНХАУ-д амьдарч худалдааны төлөөлөгч хийж байгаад ирсэн энэ тэр гээд нэрийн хуудас үзүүлээд, мөн Цэнгэл даргын цахилгаан бараа материалыг маш хямд үнээр тээвэрлэж өгдөг юм гэх мэтчилэн яриад байсан бөгөөд тухайн үед нэртэй нөлөөтэй дарга цэрэг болгоныг таньдаг мэтээр яриад хамт ууж идсэн, архи дарс уусан зураг хөргөө хүртэл үзүүлээд байдаг байсан бөгөөд ингэж итгэх болсон юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 218-219 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Наранцэцэгийн “...2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ц.Э гэнэт над руу яриад чи хаан банкны дансаа өгөөдхөөч нөгөө гишүүн болох чинь хойшлочихлоо, мөнгийг чинь хийгээдхэе гэхээр нь өө 06 сар хүртэл хойшилно гэж ярьж байсан болохоор нь хойшилчихсон юм байна гэж бодоод дансаа өгсөн чинь миний данс руу 5 сая төгрөг 5047322520 данснаас ороод ирсэн юм. Тэгээд би яагаад 5 сая төгрөг хийсэн юм бэ гэж асуух гээд залгасан чинь утас нь холбогдохоо больчихсон юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэнэтхэн залгаснаа “чи наад мөнгөнийхөө 2 сая төгрөгийг нь эргүүлээд энэ данс руу хийчих” гэж хэлээд 5007776081 тоот дансыг өгсөн. Тэгэхээр нь би тэр өдөрт нь 2 сая төгрөгийг уг дансанд шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 225-226 дугаар хуудас/,

Гэрч Б.Баттулгын “...Би найз М.Нямдаваатай хамтран Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Тэмээн чулуу гэдэг газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил хийх зорилгоор тэр ажлаа Ц.Э-гаар бүтээлгэхээр танилцаж байсан юм. Дээрх ажлаа бүтээлгэхийн тулд л мөнгө өгдөг байсан. Мөнгийг бол М.Нямдаваа надаас зээлж авдаг байсан бөгөөд би Нямдавааг тэр данс руу тэдэн төгрөг хий гэхээр нь тэр мөнгийг нь хийж өгдөг байсан юм. Тэмээн чулуу гэдэг газрын нөхөн сэргээлтийн ажлыг бүтээж байгаа мундаг хүнтэй танилцчихлаа. Энэ БНХАУ-д худалдааны төлөөлөгч хийж байсан танил тал ихтэй хүн байна, бүтээгээд өгчих юм шиг байна л гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 230-231 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Э-гийн “...2017 оны 11 дүгээр сард 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед 5.000.000 төгрөг өөрийн дансаар авсан. Энэ мөнгийг Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Тэмээн чулуут гэж газар нөхөн сэргээлт хийх газарт Нямдаваагийн нөхөн сэргээлт хийх ажлыг хөөцөлдөж бараг 2 сар болсон. Энэ хугацаанд тэнд байрлах буудал, замын зардал, хоол унд гэх зүйлд зарцуулсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 201-202 дугаар хуудас/,

Б.Баттулгын Хаан банкны 5047331657 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 216 дугаар хуудас/,

Ц.Наранцэцэгийн Хаан банкны 5232029724 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 240 дүгээр хуудас/,

“БНХАУ-ын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч тухайн компаниас 10 ширхэг гар утас оруулж ирж өгнө” гэж хуурч иргэн Д.Готовдоржоос Баянхонгор аймгийн Шинэжинс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 706.800 төгрөгийг Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт:

Хохирогч Г.Готовдоржийн “...Ц.Э өөрийгөө би “БНХАУ-ын CCPIT гэж олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгч нь байгаа юм, манайхаас хямд үнээр буюу үйлдвэрийн үнээр бараа, материал захиалаад болно” гэж ярьж байгаад танилцсан болохоор гар утасныхаа дугаарыг мэддэг болоод салцгаасан. Тэгээд надтай утсаар ярьж байгаад танай байгууллагаас сүлжээ сайн барьдаг утас байна уу гэж асуухад Ц.Э над руу хэдэн гар утасны зураг явуулаад алийг нь авах вэ аль нь ч болно гэхээр нь хэд хоногийн дотор ирэх вэ гэж асуухад 1 сарын дотор ирчихнэ гэсэн. Тэгэхээр нь би 10 ширхэг гар утас авъя гэхэд өөрөө бодож байгаад 706.800 төгрөг болох юм байна гээд тухайн үеийн ханшаар л бодоод байх шиг байсан. Тэгээд мөнгө энэ данс руу шилжүүлчих гээд 5007776081 тоот Хаан банкны данс өгсөн. Би тэр данс руу Баянхонгор аймгийн Шинэжинст суманд байхдаа 706.800 төгрөгийг нь өөрийн 5241010632 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлж өгсөн юм... утас чинь ирж байгаа гээд утсаар яриад мөн ирж уулзаад утас чинь ирж байгаа л гээд байсан... Ц.Э нь 10 ширхэг Жи Мобайлын гар утас авч өгнө гэж надаас 706.800 төгрөг шилжүүлж авсан би энэ мөнгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /4хх-ийн 04-05 дугаар хуудас/,

Д.Готовдоржийн Хаан банкны 5241010632 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 245 дугаар хуудас/,

Иргэн А.Болорыг “...БНХАУ-аас ковш маркийн тээврийн хэрэгслийг хямдаар, зээлээр оруулж ирж өгнө” гэж хуурч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас 9.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт:

Хохирогч А.Болорын “...Ц.Э нь тухайн үед 8 нэрийн хүнсний дэлгүүр зарна гэсэн зарыг үнэгүй.мн сайт дээр тавьсан байсан... Ц.Э БНХАУ-д 8 жил худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирсэн, БНХАУ-д танил сайтай БНХАУ-аас машин оруулж ирж зарах гэж байгаа гэсэн... Ц.Э БНХАУ-аас баахан Хово маркийн ачааны автомашин оруулж байгаа бөгөөд ковшоо тэр машинууд дээр ачаад оруулаад ирэх боломжтой юм байна. Ковшийг нийт 30 сая төгрөгөөр оруулж ирж чадна гэсэн. Нөхөр бид хоёр худалдаж авахаар бол шинийг Монголоос 60-90 сая төгрөгөөр худалдаж авах гээд байсан болохоор Ц.Эгийн санал маш их таалагдсан. Тэгээд 30 сая төгрөгийн 30 хувийн урьдчилгаа буюу 9 сая төгрөгийг нь яаралтай өгөөд ковшоо ирэхээр нь үлдэгдэл мөнгийг нь 6 сарын хугацаагаар төлж барагдуулж болно гэж хэлсэн. Яагаад ингэж байгаа вэ гэхээр Ц.Э нь өөрөө БНХАУ-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан CCPIT гэж БНХАУ-ын худалдааны байгууллагын албан ёсны төлөөлөгч учир ингэж зээлээр, маш хямдаар бараа бүтээгдэхүүн авдаг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Д.Ариунболдын “...хүнсний дэлгүүрийг худалдан авахаар очиж дэлгүүрийг нь үзэж Ц.Э гэж хүнтэй танилцаж байсан. Тэгээд Ц.Э-тай ярилцаж байхад Ц.Э нь БНХАУ-ын CCPIT гэж байгууллагад худалдааны төлөөлөгчөөр ажилладаг, мөн Хятад улсаас Хово маркийн машин оруулж ирж байгаа гэж надад яриад надад Хятад бичгээр биччихсэн гэрээ үзүүлээд байхаар нь би нээрээ л юм байх гэж бодоод би Оюу толгойд ажилладаг, ковш авах боломж байна уу гэхэд байгаа Хово болон том оврын машинууд дээр ачаад оруулаад өгнө, 30 сая төгрөгт багтааж оруулж ирнэ, эхний ээлжид 30 хувийг нь өгчих, тэгээд машин оруулж ирэхээр үлдэгдэл мөнгө өгнө биз гэсэн... Ц.Э-гаас нэхэж байж, араас нь хөөцөлдөж явж байж 1.000.000 төгрөгийг авсан. Одоо 8.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /2хх-ийн 13 дугаар хуудас/,

Б.Одгэрэлийн Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 6-7 дугаар хуудас/,

А.Эрдэнэ-Очирт “БНХАУ-аас ачааны 20 ширхэг норд бенз автомашин хямдаар оруулж ирж өгнө, үүний тулд БНХАУ-Н худалдааны CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгаас 3.800.000 төгрөгийг, “БНХАУ-д очиж гэрээг чинь байгуулах гэж байна, замын зардал” гэж 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ново” зочид буудлаас  2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт:

Хохирогч А.Эрдэнэ-Очирын “...Би Ц.Э гэж хүнтэй анх 2018 оны 02 дугаар сард Баян-Овоо сумын хурлын дарга Орхонтуулаар дамжуулан танилцсан...Ц.Э тэр үед хүү Э.Ч-той хамт явж байсан бөгөөд говийн сумуудаар нарны зайгаар ажилладаг худгийг төслийн ажлаар явж байгаа гэж хэлж байсан бөгөөд би БНХАУ-аас том оврын шалаанз автомашин авах гэж байгаа юм. Танд таньж мэддэг хүн байна уу гэсэн чинь Ц.Э ах өөрийгөө “ах нь БНХАУ-д 9 жил амьдарч байгаад ирсэн. Ах нь өөрөө БНХАУ-ын олон улсын худалдааны “СиСиПиАйТи” гэж байгууллагатай гишүүн байгууллага болох Монгол Хятадын Сэргээгдэх эрчим хүчний төв төрийн бус байгууллагын тэргүүн байна. Манай байгууллага нарны эрчим хүчээр ажилладаг амьтан ойртохоор ус гоождог худгийн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа” л гэж ярьж байсан бөгөөд манай байгууллагаар дамжуулан аливаа худалдаа хийх юм бол тухайн үйлдвэрээс бараг хамгийн доод үнээр авдаг, тэгээд хил гааль дээр ч гэсэн татварыг нь хамгийн багаар гаргаж өгдөг гэж хэлж байсан. Ингэж хямдаар машин авахын тулд олон улсын CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой гэж хэлсэн бөгөөд миний иргэний үнэмлэхийн хуулбар зураг хөрөг авсан. Гишүүний төлбөр 3.800.000 төгрөг шилжүүлэн ёстой гэж хэлсэн бөгөөд над руу Ви чатаар Монгол Хятадын сэргээгдэх эрчим хүчний төв төрийн бус байгууллагын 5009902684 тоот данс руу гишүүний төлбөрөө хийчих гэсэн. Энэ тухай надтай ярихдаа би яг одоо БНХАУ-д чиний ажлыг хөөцөлдөөд явж байна, мөнгөө яаралтай шилжүүлчих гээд яаруулаад байсан юм. Тэгээд би тухайн үед банкны зээл бүтээгүй мөнгөгүй байсан учир танил Сайнжаргал ахаас 3.800.000 төгрөг зээлээд... Ц.Эгийн өгсөн данс руу 3.800.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 3.8 сая төгрөгийг өгсний дараагаар би Ц.Э-гаас машин худалдан авах гэрээгээ байгуулсан уу? гэрээгээ авъя, CCPIT байгууллагад элссэн тухай бичиг баримтаа авъя гэсэн чинь бэлэн байгаа өнөөдөр замын машинд тавьчихлаа энэ тэр гэж ярьснаа нэлээд удаж байж 2-3 хоногийн дараа надад замын унаагаар ирсэн. Цагаан сарын дараахан над руу залгаад хөөцөлдөх ажил бүтэмжтэй болсон. Одоо БНХАУ-руу явж машин зээлээр худалдан авах гэрээг чинь байгуулаад ирнэ. Би онгоцоор нисэх тул чи замын зардалд 2 сая төгрөг байхад болно өгчих гэж хэлсэн.. хэрвээ банкны зээл хөөцөлдөөд бүтсэн бол би 156 сая төгрөг залилуулах байсан байна... сэжиг аваад нөгөө хуулбарлаж явуулсан сертификатыг нь Хятад хэл мэддэг Өвөрмонгол хүнээр уншуулсан чинь наадах чинь хуурамч байна. Энэ манай хэллэгт хэрэглэгддэггүй ханз энэ тэр биччихсэн байна шүү дээ гэж хэлсэн. Ц.Э руу залгаад таны энэ юмнууд чинь хуурамч байна гэж ярьсан чинь шууд тэр дор нь утсаа таслаад л надтай дахин яриагүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 238-239 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Хатанбаатарын “...Ц.Э ачаа том тэрэг БНХАУ-аас 20 ширхгийг оруулж ирэх гэж байгаа оруулаад өгье гэсэн бөгөөд би энэ ажил дээр Эрдэнэ-Очиртой хамтарч ажиллахаар болоод бид хоёр хамтраад зээл хөөцөлдөөд Ц.Э-гаар Норд бенз загварын том ачааны автомашинуудыг 26 сая төгрөгөөр оруулж ирэхээр нийт 156.000.000 төгрөг олгох хэрэгтэй болсон. Энэ 156 сая төгрөг нь орж ирэх 20 машины 30 хувийн урьдчилгаа мөнгө байсан юм...” гэх мэдүүлэг /2хх-ийн 242-243 дугаар хуудас/,

Гэрч Батээрийн /Bate Er/ “...CCPIT байгууллага нь 1952 онд БНХАУ-ын Бээжин хотод байгуулагдсан. Олон улсын худалдаа хөрөнгө оруулалтыг дэмжигч байгууллага юм. CCPIT байгууллага нь ямар компани болон иргэдийг гишүүнчлэлээр элсүүлдэггүй, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон зарж борлуулах үйлчилгээ үзүүлдэггүй юм. Дээрх хүмүүс манай байгууллагад хандаж байсан удаа байхгүй. Ц.Э, Э.Ч гэж хүмүүсийг танихгүй... Надад харуулсан хавтаст хэрэгт хавсаргасан “MN2018/02 ZG-12” гэсэн дугаартай гэрээнүүд дээр дарагдсан CCPIT байгууллагатай ямар ч холбоо байхгүй  тэмдгүүд байна. “Lee Feng Minig” гэсэн компани нэр бүхий хэсэг дээрх тухайн компанийн нэрээс өөр буюу “Бүгд Найрамдах иргэн улсын Шанси Линфен хотын уул уурхайн олборлолтын компани” гэсэн утгатай тэмдгийг дарсан байна...” гэх мэдүүлэг /3хх-ийн 4-5 дугаар хуудас/,

Монгол Хятадын сэргээгдэх эрчим хүчний төв ТТБ-ийн Хаан банкны 5009902684 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 16 дугаар хуудас/,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд иргэн Т.Баярхүүгийн эзэмшлийн 99105828 дугаарыг “дугаарыг чинь түр барьцаалж зээл авъя, лифтний бизнесийн ажилдаа хэрэглэе, нэрээ шилжүүлчих” гэж хуурч А.Болорын нэр дээр шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт:

Хохирогч Т.Баярхүүгийн “...Ц.Э өөрийгөө БНХАУ-д худалдааны компанийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад ирлээ. Одоо тэнд сүлжээ холбоо маш их байна. Худалдаа арилжаа хийж хамтран ажиллая гэж хэлсэн. Би өөрийнхөө 99115828 дугаартай ижилхэн 99105828 гэдэг утасны дугаартай байсан юм. Тэгээд Ц.Э хоёулаа хамтарч ажиллаж байгаа юм чинь би тантай адилхан дугаартай болмоор байна. Энэ утсыг чинь би түр байя гээд  симийг нь хийгээд барьж байсан юм. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ц.Э над руу залгаад та иргэний үнэмлэхээ аваад гараад ир гэсэн юм. Тэгээд Ц.Э надад хандан ах 99105828 дугаараа Болорын нэр дээр шилжүүлээд өгчих би энд тэнд барьцаалж зээл аваад нөгөө лифтний бизнесийн ажилдаа хэрэглэлээ, таны нэр дээр өр ширтэй байлгаж яахав дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд зээлээ аваад юм хийе гэж бодоод 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Тэди худалдааны төв орж өөрийн нэр дээр байдаг 99105828 дугаараа Ц.Э-гийн хамтаар Болорын нэр дээр шилжүүлж өгсөн байдаг. Сүүлд Ц.Э 10-аад лифт Замын-Үүдээр оруулаад явж байна гээд л таг болчихсон бөгөөд утсаа ч авахгүй, мессеж бичээд ч хариу өгөхөө больсон. Хамтарч ажиллахаар хувийн бизнесийн зардалдаа зориулна л гэж байсан. Яг юунд зориулахаа нарийн хэлээгүй бөгөөд тухайн үед Улаанбаатар хотын банкнаас 150 сая төгрөгийн зээл хөөцөлдөж байгаа, бичиг баримтаа өгчихсөн байгаа 3-4 хоногийн дараа гарах гээд байна тэрийг гарахаар л дугаарыг чинь барьцаанаас чөлөөлчихнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

Гэрч А.Болорын “...Ц.Э та надад 99105828 дугаараа бариулчхаач гэсэн чинь Баярхүү ах май гээд өөрийнхөө барьж байсан утастайгаа өгч байсан юм... Тэгээд дараа нь 2 сар орчмын дараа намайг гэртээ барьж байсан чинь Ц.Э паспортоо аваад гараад ирээч гэхээр нь гараад очсон чинь би Баярхүү ахаас энэ дугаарыг шилжүүлж авч байгаа юм. Надад иргэний үнэмлэх байхгүй болохоор чам дээр шилжүүлээд авчихъя гэсэн юм. Ямар ч байсан нөгөө ажилд ажилд чинь мөнгө хэрэг болоод байна дугаарыг чинь барьцаалаад зээл авна шүү. Таны нэр дээр зээлтэй байлгаад яахав дээ гэсэн утгатай юм ярьж байсан юм. Т.Баярхүү ах Ц.Э хоёр хамрагч баахан ажил төрөл, бизнес хийх гэж байгаа гэж л яриад байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Иргэн Г.Энхбаатарт “Би Цэнгэл даргыг танина, танай техникүүдийг Оюутолгойд ажилд оруулж өгнө, мөн би өөрөө Хятад улсын CCPIT компанийн Монгол улс дахь төлөөлөгч нь, Хятад улсаас цахилгаан шат оруулж ирж 20-30 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2.400.000 төгрөгийг Хаан банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн залилсан гэх хэрэгт:

Хохирогч Г.Энхбаатарын “...2018 оны 07 дугаар сарын 15-ны үед фейсбүүкийн групп дээр би тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийн зах байрлуулчихсан байсан чинь Цэрэндоржийн Ц.Э гэж хүн миний зар дээр байсан дугаараар залгаад би Хятад улсад олон жил болсон. Хятадаас хямд үнээр тоног төхөөрөмж оруулаад ирж чадна, хамтарч ажиллая гэхээр нь утсаар ярьж байгаад 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ц.Э гэж хүнтэй уулзаад ярилцахад Ц.Э нь “цахилгаан шат, тоног төхөөрөмж 20-30 хувийн хямд үнээр нийлүүлэлт хийж өгье, би өөрөө Хятадын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч нь байгаа юм, бараа материалыг асуудалгүй оруулж ирнэ, мөн танай тоног төхөөрөмжийг Оюутолгойд нийлүүлж өгөөд тэндээсээ 20 хувийг нь авъя, чи 80 хувийг ав. Би Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Цэнгэлийг би сайн танина, Цэнгэл даргад хэлчихэд бүх ажлыг бүтээгээд өгчихнө, өөр ч том том танил зөндөө байгаа” гэх зэргээр яриад салаад явсан. Би Ц.Э-гаас салаад Баянбүрдийн тэнд явж байхад араас залгаад эхний ээлжид 500.000 төгрөг шилжүүлчих, тоног төхөөрөмжийн судалгаанд ашиглах хэрэгтэй байна гэхээр нь би тэр дор нь түүний өгсөн 5007776081 тоот Хаан банкны Баяраа гэж хүний дансанд 500.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ц.Э над руу утсаар яриад хамтарч ажиллаж ажлууд бүтэх гэж байна, техник юмнуудыг захисан байгаа 5.000.000 төгрөгийн хэрэг байна гээд байхаар нь би тухайн өдөр нь 5007777681 тоот дансанд нь 2.400.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Мөнгө өгснөөс хойш 10 гаран хоноод уулзахаа болиод утсаар ярихаар худлаа хэлээд Хятадад байна, хөдөө явж байна, уулзалттай байна, хуралтай байна гэх зэргээр илтэд худал хэлээд уулзахгүй болохоор нь мөнгө буцааж авъя гэсэн чинь сураггүй болсон...” гэх мэдүүлэг /4хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Э-гийн “...50 тонн даацтай крантай болмоор байна гэхээр нь краныг нь хайж байсан юм. Тэгээд мөнгө нь бүтэх юм бол оруулж ирж өгөх байсан юм. Гэхдээ энэ мөнгийг зүгээр хувьдаа хэрэглэх гээд л авсан юм. Уг мөнгийг хувьдаа л хэрэглээд дууссан юм...” гэх мэдүүлэг /4хх-ийн 26 дугаар хуудас/,

Г.Энхбаатарын Хаан банкны 5753610967 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 21-22 дугаар хуудас/,

2018 оны 08 дугаар сарын 09, 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд “БНХАУ-аас хөргөлтийн тоног төхөөрөмж оруулж ирнэ, урьдчилгаа 40 хувийг өг” гэж хуурч бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч П.Амгаланбаатараас 11.630.000 төгрөгийг авч залилсан гэх хэрэгт:

Хохирогч П.Амгаланбаатарын “...аав Пүрэврагчаатай анх Ц.Э уулзаж 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ц.Э аавтай цуг 61-ын гарам руу явж манай зоорийг үзээд 3 тонн төхөөрөмж орох юм байна. Нийт үнэ нь 29.075.000 төгрөг болно. Эдгээр 3 төхөөрөмжийг БНХАУ-аас захиалж авчирна. Захиалж авчрахын тулд урьдчилгаа 40 хувийг өгчих гэж хэлсэн бөгөөд эхний ээлжид яаралтай 3 сая төгрөг өгчих гэж хэлсэн юм... эхний ээлжид яаралтай 3 сая төгрөг болоод байна гээд 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр манай ааваас 3 сая төгрөгийг 23 цаг болж байхад ирж авсан байсан. Дараа нь 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ц.Э над руу утсаар яриад нөгөө 40 хувийнхаа 1.700.000 төгрөгийг нь шилжүүлчих гэж хэлсэн бөгөөд та төхөөрөмж авах газраасаа надад баримт өгөөдөх гэсэн чинь өгөхгүй байгаад байсан бөгөөд чи хүнээр баахан ажил яриулчхаад мөнгө төгрөгөө шилжүүлэхгүй ямар учиртай юм бэ гээд байхаар нь би Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байх ажлаасаа 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн “Содонзаяа” ХХК-ны данснаас интернэт банкаар Ц.Э-гийн өгсөн З.Баяраа гэж хүний 5007776081 тоот данс руу 1.700.000 төгрөг шилжүүлсэн. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр над руу залгаад БНХАУ руу төхөөрөмжийг нь захиалчихсан байгаа, чи л одоо урьдчилгаа 40 хувиа бүрдүүлж өгөх хэрэгтэй байна, үлдэгдэл 60 хувийг нь бол чи сар болгон 1 сая төгрөгөөр цаад авах компани руугаа шилжүүлж бай гэж хэлсэн. Тэгээд залгаад одоо чи 40 хувиа гүйцээгээд өгчихвөл 7 хоногийн дараа төхөөрөмж чинь ороод ирнэ, би өөрөө одоо БНХАУ-руу явж байна гэж хэлсэн бөгөөд би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Нарны хороололд байх гэрээсээ Ц.Э-гийн өгсөн З.Баяраа гэж хүний 5007776081 тоот данс руу 6.930.000 төгрөг шилжүүлсэн. Ингээд нийт тоног төхөөрөмж оруулж ирэх 29.075.000 төгрөгийг 40 хувь болох 11.630.000 төгрөгийг өгч дууссан юм...” гэх мэдүүлэг /3хх-ийн 204-205 дугаар хуудас/,

Гэрч Д.Пүрэврагчаагийн “...цугтаа тэр Ц.Э-гийн машинаар яваад 61-ийн гарам дээр байх манай хүүгийн хашаанд очиж баригдсан агуулахыг үзүүлж харуулж байсан. Тэр Ц.Э нь тэнд зураг хөрөг аваад тэр дотор нэг хөргүүрийн тоног төхөөрөмж тавьж өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 206 дугаар хуудас/,

Содонзаяа ХХК-ний Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 199-200 дугаар хуудас/,

Мөн Э.Ч-той бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт С.Отгонбаатарыг “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж хуурч 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 164.816.800 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт:

Хохирогч С.Отгонбаатарын “...Ц.Э тэр үед БНХАУ-ын Хөх хотын засгийн газрын биет төлөөлөгч хийдэг гэж байсан. 2017 оны 06 дугаар сард Ц.Э манай ажил дээр хүү Э.Ч-ийг дагуулан ирсэн. Хүүтэйгээ танилцуулаад манай хүү Хятад хэлтэй, юм хийж чадах авьяастай хүү байгаа юм, Улаанбаатар хотод хар замаск, хар цавууны үйлдвэр байгуулна гэж хэлсэн. Би үйлдвэр байгуулах хашаа газар, үйлдвэр барих ажлыг би хариуцна, та эхлээд 20.000.000 төгрөг өгчих гэж хэлээд явсан. 2-3 хоногийн дараа хүү Э.Ч-ийг дагуулан ирээд шуудайн дээр байх “Универсальный замаск” гэсэн бичигтэй шуудай захиалсан, үйлдвэрийн тоног төхөөрөмж захиалсан та одоо мөнгөө өг гэж хэлсэн. Эхлээд 5.000.000 төгрөг өгсөн. 10 гаруй хоногийн дараа 5.000.000 төгрөг банкаар шилжүүлсэн. Мөнгө авахаасаа өмнө гаднаас чулуу авчирсан, хөөрөг хийлгэж байгаа 60-70 мянган долларт зарахаар болсон гэж яриад хөөрөгний зураг утсан дээрээ үзүүлж байсан. Э.Ч нь би хөх хот яваад ирлээ. Үйлдвэрийн тоног төхөөрөмж бэлэн болсон байгаа би хашаанаас нь газар тавьсан байгаа, удахгүй явж авчирна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 191-192 дугаар хуудас/,

С.Отгонбаатарын дахин өгсөн “...Би БНХАУ-руу яваад бүх юмаа зохицуулчихна, одоо мөнгө нь л байвал тоног төхөөрөмжөө аваад ирнэ гэж өөрийн амаараа ярьсан. Үйлдвэр нь ороод ирчихсэн хойно нь аав үйлдвэртэй зууралдаж ажиллаж чадахгүй учраас хоёулаа үйлдвэрийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж ажиллая гэж ярьж байсан юм. Тэгээд тэр шошгоны загварын бол бүр Э.Ч өөрийн биеэр надад авчирч өгсөн бөгөөд ийм юм хийсэн, би өөрөө хийсэн гэж ярьж байсан бөгөөд урдаас олон мянган шуудай захиалчихсан байгаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 194-195 дугаар хуудас/,

С.Отгонбаатарын мөнгө шилжүүлгийн баримт /1хх-ийн 187-188 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Чт холбогдох:

“БНХАУ-н CCPIT China байгууллагад гишүүнчлэлээр элсүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар иргэн О.Эрдэнэзулыг төөрөгдөлд оруулан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 3.800.000 төгрөгийг тус банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн авсан гэх хэрэгт:

Хохирогч О.Эрдэнэзулын “...Манай эгч Гэрэлмаа нь 2018 оны 04 дүгээр сарын эхээр Ц.Э гэдэг хүний нэрийн хуудсыг цахим хаягаар явуулаад энэ хүн БНХАУ-ын CCPIT төслийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч юм байна, хямд үнээр бараа материал авч болдог юм байна гэж хэлсний дагуу нөхөр бид хоёр холбогдож сонирхоход уг төсөл нь ядуу буурай орнуудад тусламж үзүүлдэг ба БНХАУ-ын үндэсний үйлдвэрлэлийн бүх барааг 20 хувийн хямд үнээр Эрээн хот хүртэл тээвэрлэлтийн зардалгүйгээр зөөж өгнө гэж хэлж байсан. Тэгээд уг төсөлд гишүүнчлэлээр элсэхийн тулд иргэн хүн 10.000 юань төлж байж элсдэг гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нөхөр бид хоёр Эрээн хотод явж байсан ба уг төслийн захирал Э.Ч гэж хүн бид нартай уулзаж, уг төслийнхөө талаар ярьж бид хоёрыг итгүүлсэн. Э.Ч тухайн үедээ Монгол Хятадын сэргээгдэх эрчим хүчний төв гэдэг төрийн бус байгууллагаар дамжуулж элсэнэ гэж хэлээд бид хоёр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ үзүүлсэн. Э.Ч бид хоёрт гишүүнчлэлийн ID код гаргаж өгнө гэж уг кодоор бараа материал захиалж авах боломжтой гэж хэлээд Alibaba.com сайтад бүртгүүлдэг код өгөхөөр нь нөхөр бид хоёр сэжиглээд мөнгөө буцааж авъя гэж хэлсэн ба тэрнээс хойш Э.Ч бид хоёроос зугтаасан. Нөхөр бид хоёр CCPIT CHINA байгууллагын Азийг хариуцсан харилцааны төлөөлөгчдөөс нь Хятад улсад байхдаа Монгол дахь албан ёсны төлөөлөгч болон Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний төв төрийн бус байгууллага нь танай байгууллагын гишүүнчлэлд байдаг юм уу гэж асуухад тэр хүн ийм байгууллага бүртгэлгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ц.Эгийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 125 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлага /4хх-ийн 113 дугаар хуудас/, оршин суугаа газрын тодорхойлолт /4хх-ийн 112 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Чийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 116 дугаар хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 115 дугаар хуудас/, Чингэлтэй шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоол /3хх-н 83-94 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь ганцаараа:

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 30-488 тоот амины орон сууцыг бусдын өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн байр гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, уг амины орон сууцны 1 дүгээр давхарт байрлах 125 мкв талбайг худалдана гэж хуурч иргэн С.Октябрьтуяагаас 50.000.000 төгрөгийг залилж их хэмжээний хохирол учруулсан,

Б.Долгоржавт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-488 тоотод байрлах хүнсний дэлгүүрийг 60.000.000 төгрөгөөр худалдаалахаар тохиролцон урьдчилгаа болох 11.450.000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

2017 оны 05 дугаар сарын 20-31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ж.Оюунбаатарыг “танай хүүг Хятад улсад өөрийнхөө ажиллаж байсан худалдааны байгууллагад ажилд оруулж өгнө, мөн Дорноговь аймагт байрлалтай нүүрсний орд газрыг 12.000.000 доллараар зарах болсон, тэр болтол ажиллагааны зардал хэрэгтэй байна.” гэх зэргээр хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож 10.000.000 төгрөгийг нь шилжүүлэн авч залилсан,

2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг, Дэнжийн 30 дугаар гудамжны 488 тоотод хохирогч Н.Батмандахад “БНХАУ-аас бараа оруулж ирээд мөнгийг чинь нэг нугалаад өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 37.500.000 төгрөг залилсан,

2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Н.Хонгорзулаас “Хятад улс руу мах гаргаж өгнө” гэж хуурч 4.730.000 төгрөгийн үнэ бүхий 52 гулууз хонины махыг залилсан,

2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 4, 5 дугаар хороо, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Нямдаваагаас “Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Тэмээн чулуу гэх газарт уул уурхайн нөхөн сэргээлтийн ажил авч өгнө” гэж хуурч нийт 15.400.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

“БНХАУ-ын CCPIT компанийн Монгол дахь төлөөлөгч тухайн компаниас 10 ширхэг гар утас оруулж ирж өгнө” гэж хуурч иргэн Д.Готовдоржоос Баянхонгор аймгийн Шинэжинс 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 706.800 төгрөгийг Хаан банкны 5007776081 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Иргэн А.Болорт “...БНХАУ-аас ковш маркийн тээврийн хэрэгслийг хямдаар, зээлээр оруулж ирж өгнө” гэж хуурч 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Хаан банкны салбараас 9.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

А.Эрдэнэ-Очирт “БНХАУ-аас ачааны 20 ширхэг норд бенз автомашин хямдаар оруулж ирж өгнө, үүний тулд БНХАУ-Н худалдааны CCPIT байгууллагад гишүүнээр элссэн байх ёстой” гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгаас 3.800.000 төгрөгийг, “БНХАУ-д очиж гэрээг чинь байгуулах гэж байна, замын зардал” гэж 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ново” зочид буудлаас  2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан,

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэди” худалдааны төвд иргэн Т.Баярхүүгийн эзэмшлийн 99105828 дугаарыг “дугаарыг чинь түр барьцаалж зээл авъя, лифтний бизнесийн ажилдаа хэрэглэе, нэрээ шилжүүлчих” гэж хуурч А.Болорын нэр дээр шилжүүлэн авч залилсан,

Иргэн Г.Энхбаатарт “Би Цэнгэл даргыг танина, танай техникүүдийг Оюутолгойд ажилд оруулж өгнө, мөн би өөрөө Хятад улсын CCPIT компанийн Монгол улс дахь төлөөлөгч нь, Хятад улсаас цахилгаан шат оруулж ирж 20-30 хувийн хямдралтай үнээр нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөгийг, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 2.400.000 төгрөгийг Хаан банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн залилсан,

2018 оны 08 дугаар сарын 09, 08 дугаар сарын 16-ны өдрүүдэд “БНХАУ-аас хөргөлтийн тоног төхөөрөмж оруулж ирнэ, урьдчилгаа 40 хувийг өг” гэж хуурч бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч П.Амгаланбаатараас 11.630.000 төгрөгийг авч залилсан,

Мөн Э.Чтой бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт С.Отгонбаатарыг “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж хуурч 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр бусдад нийт 164.816.800 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Ч нь ганцаараа:

“БНХАУ-н CCPIT China байгууллагад гишүүнчлэлээр элсүүлнэ” гэж бодит байдлыг нуух замаар иргэн О.Эрдэнэзулыг төөрөгдөлд оруулан 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны салбараас 3.800.000 төгрөгийг тус банкны 5007776081 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

Мөн шүүгдэгч Ц.Этай бүлэглэн 2017 оны 06 дугаар сард Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт С.Отгонбаатарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар “хар цавуу, замаскны үйлдвэр байгуулж, хамтран ажиллая” гэж 2 удаагийн үйлдлээр нийт 10.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Октябрьтуяагийн мэдүүлэг /1хх-ийн 39-41 дүгээр хуудас/, хохирогч С.Октябрьтуяагийн дахин өгсөн мэдүүлэг /1хх-ийн 45-46 дугаар хуудас/, гэрч Ц.Оюунчимэгийн мэдүүлэг /1хх-ийн 47-48 дугаар хуудас/, гэрч Э.Солонгын мэдүүлэг /1хх-ийн 60-61 дүгээр хуудас/, Ц.Оюунчимэгийн нэр дээрх Хаан банкны 50700063777 дугаартай дансны хуулга /1хх-ийн 74 дүгээр хуудас/, Ц.Батжаргалын нэр дээрх Хаан банкны 5019557409 дугаартай дансны хуулга /1хх-ийн 75 дугаар хуудас/, Зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 85-93 дугаар хуудас/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 304 дугаартай албан бичиг /1хх-ийн 121 дүгээр хуудас/, Мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл /1хх-ийн 2 дугаар хуудас/, хохирогч Б.Долгоржавын мэдүүлэг /2хх-ийн 34-35 дугаар хуудас/, гэрч Ч.Доржпүрэвийн мэдүүлэг /2хх-ийн 36 дугаар хуудас/, Б.Долгоржавын Хаан банкны 5540070373 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулбар /2хх-ийн 23-25 дугаар хуудас/, хохирогч Ж.Оюунбаатарын мэдүүлэг /2хх-ийн 160-161 дүгээр хуудас/, гэрч О.Дэлгэрийн мэдүүлэг /2хх-ийн 169-170 дугаар хуудас/, Хаан банкны харилцагч Жандагийн Оюунбаатарын дансны хуулга /2хх-ийн 176-177 дугаар хуудас/, хохирогч Н.Батмандахын мэдүүлэг /3хх-ийн 224-225 дугаар хуудас/, гэрч Н.Бадамцэрэнгийн мэдүүлэг /3хх-ийн 231 дүгээр хуудас/, хохирогч Н.Хонгорзулын мэдүүлэг /2хх-ийн 123-125 дугаар хуудас/, гэрч Ц.Цэнгэлийн мэдүүлэг /1хх-ийн 233-234 дүгээр хуудас/, Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт  /2хх-ийн 129 дүгээр хуудас/, хохирогч М.Нямдаваагийн мэдүүлэг /1хх-ийн 218-219 дүгээр хуудас/, гэрч Ц.Наранцэцэгийн гэх мэдүүлэг /1хх-ийн 225-226 дугаар хуудас/, гэрч Б.Баттулгын мэдүүлэг /1хх-ийн 230-231 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Эгийн мэдүүлэг /1хх-ийн 201-202 дугаар хуудас/, Б.Баттулгын Хаан банкны 5047331657 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 216 дугаар хуудас/, Ц.Наранцэцэгийн Хаан банкны 5232029724 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 240 дүгээр хуудас/, хохирогч Г.Готовдоржийн мэдүүлэг /4хх-ийн 04-05 дугаар хуудас/, Д.Готовдоржийн Хаан банкны 5241010632 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 245 дугаар хуудас/, хохирогч А.Болорын мэдүүлэг /2хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч Д.Ариунболдын мэдүүлэг /2хх-ийн 13 дугаар хуудас/, Б.Одгэрэлийн Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримт /2хх-ийн 6-7 дугаар хуудас/, хохирогч А.Эрдэнэ-Очирын мэдүүлэг /2хх-ийн 238-239 дүгээр хуудас/, гэрч Ж.Хатанбаатарын мэдүүлэг /2хх-ийн 242-243 дугаар хуудас/, гэрч Батээр /Bate Er/-ийн мэдүүлэг /3хх-ийн 4-5 дугаар хуудас/, Монгол Хятадын сэргээгдэх эрчим хүчний төв ТТБ-ийн Хаан банкны 5009902684 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 16 дугаар хуудас/, хохирогч Т.Баярхүүгийн мэдүүлэг /2хх-ийн 58-59 дүгээр хуудас/, гэрч А.Болорын мэдүүлэг /2хх-ийн 65-66 дугаар хуудас/, хохирогч Г.Энхбаатарын мэдүүлэг /4хх-ийн 24-25 дугаар хуудас/, шүүгдэгч Ц.Эгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /4хх-ийн 26 дугаар хуудас/, Г.Энхбаатарын Хаан банкны 5753610967 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 21-22 дугаар хуудас/, хохирогч П.Амгаланбаатарын мэдүүлэг /3хх-ийн 204-205 дугаар хуудас/, гэрч Д.Пүрэврагчаагийн мэдүүлэг /3хх-ийн 206 дугаар хуудас/, Содонзаяа ХХК-ний Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 199-200 дугаар хуудас/, хохирогч С.Отгонбаатарын мэдүүлэг /1хх-ийн 191-192 дугаар хуудас/, С.Отгонбаатарын гэх мэдүүлэг /1хх-ийн 194-195 дугаар хуудас/,С.Отгонбаатарын мөнгө шилжүүлгийн баримт /1хх-ийн 187-188 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг хуульд заасан арга хэрэгслээр тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогч нарыг төөрөгдүүлэн, хохирогч нарын хүсэл сонирхлыг нь ашиглан бусдын их хэмжээний мөнгөн хөрөнгүүдийг гаргуулан авч өөртөө захиран зарцуулах боломж олгосон дээрх олон удаагийн үйлдэл нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан байх тул тэднийг залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч Ц.Э-н үйлдэл 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр эхэлж, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төгссөн байх тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан байх тул үргэлжилсэн залилах үйлдэл мөн байна.

Иймд шүүгдэгч нь Ц.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Э.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Э.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгж буюу 1 500 000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 40 000 нэгж буюу 40 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.Мөн хохирогч М.Нямдаваагийн 15 400 000 төгрөгний хохирол төлбөрөөс 3 000 000 төгрөг Наранцэцэг руу шилжүүлж авсан байх тул хохиролын хэмжээг 12 400 000 төгрөгөөр тогтооход татгалзах зүйлгүй гэв.

Харин шүүгдэгч Ц.Э, Э.Ч болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, гэм буруу хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргээр хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч Ц.Э, Э.Ч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар,

шүүгдэгч Ц.Э.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин урчуулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э-гийн  цагдан хоригдсон 54 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас 810.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 9.190.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 жил 6 сарын /нэг жил зургаа/  хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Хавтаст хэрэгт авагдсан баримтаар С.Октябрьтуяа 50 000 000 төгрөг, Б.Долгоржавт 11 450 000 төгрөг, Ж.Оюунбаатарт 10 000 000 төгрөг, Н.Батмандахад 37 500 000 төгрөг, Н.Хонгорзулд 4 730 000 төгрөг, М.Нямдаваа 15 400 000 төгрөг, Д.Готовдорж 706 800 төгрөг, А.Болор 9 000 000 төгрөг, А.Эрдэнэ-Очир 5 800 000 төгрөг, Т.Баярхүү 99105828 дугаар, Г.Энхбаатар 2 900 000 төгрөг, П.Амгаланбаатар 11 630 000 төгрөг С.Отгонбаатар 10 000 000 төгрөг, О.Эрдэнэзул 3 800 000 төгрөг буюу нийт 172 916 800 төгрөгний хохирол учирнаас мөрдөн байцаалтын  шатанд  хохирогч Б.Долгоржавт 11 450 000 төгрөг хохирол барагдуулсан / 5 дугаар ххэргийн 231 хуудас/,  хохирогч Ж.Оюунбаатарт 10 000 000 төгрөг хохирол барагдуулсан  / 5 дугаар ххэргийн 229 хуудас/,  хохирогч Н.Батмандахад 37 500 000 төгрөг хохирол барагдуулсан / 5 ххэргийн 124 хуудас/,  хохирогч Н.Хонгорзулд 4 730 000 төгрөг хохирол барагдуулсан / 5 ххэргийн 146 хуудас/, хохирогч Д.Готовдоржид 706 800 төгрөг шилжүүлсэн баримт, хохирогч А.Болорт 9 000 000 төгрөг хохирол барагдуулсан баримт / 5 ххэргийн 147 хуудас/, хохирогч Т.Баярхүүд 99105828 дугаар нэр буцаан шилжүүлсэн баримт, хохирогч С.Отгонбаатар 10 000 000 төгрөг хохирол барагдуулсан баримт / 5 ххэргийн 130-131 хуудас/,  хохирогч О.Эрдэнэзулд 3 800 000 төгрөг шилжүүлсэн баримт / 5 ххэргийн 125 хуудас/, мөн шүүхийн шатанд А.Эрдэнэ-Очирт 5 800 000 төгрөг хохирол барагдуулсан тухай баримт, хохирогч Г.Энхбаатарт 2 900 000 төгрөг хохирол барагдуулсан баримт, хохирогч П.Амгаланбаатарт 11 630 000 төгрөг хохирол барагдуулсан баримт, хохирогч С.Октябрьтуяад 50 000 000 төгрөг хохирол төлбөр тус тус барагдуулсан баримт зэрэг нь хавтаст хэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна.

Харин хохирогч М.Нямдаваагын хохиролыг 12 400 000 төгрөгөөр тогтоох тухай улсын яллагч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаан дээр тайлбар хийсэн тул шүүх хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Эгаас 12 400 000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Нямдаваад олгуулах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгч Э.Ч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч Ц.Э нь нийт 54 хоног, Э.Ч нь нийт 57 хоног цагдан хоригдсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Э.Ч, Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр  гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг энэ тогтоолыг хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тэдэнд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Хил хамгаалах газарт шийтгэх тогтоолыг хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

Э.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг ганцаараа болон бүлэглэж үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Э.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Э-гийн цагдан хоригдсон 54 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүний эдлэх ялаас 810.000 төгрөгийг хасаж, нийт эдлэх ялыг 9.190.000 төгрөгөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн 1 жил 6 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-гаас 12 400 000 төгрөг хохирол гаргуулж, хохирогч Баянгол дүүрэг 3 дугаар хороо, 15 дугаар хороолол 23Б-29 тоотод оршин суух Магваны Нямдаваа /РД: ТД79111813/-д олгосугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулсугай.

10. Шүүгдэгч Ц.Э нь нийт 54 хоног, Э.Ч нь нийт 57 хоног цагдан хоригдсон болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

12. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э, Э.Ч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ