| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07534/И |
| Дугаар | 102/ШШ2016/05923 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2016/05923
2016 оны 12 сарын 01 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05923
| Улаанбаатар хот
|
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Пийс тауэр төв, 7 давхарт байрлах Цэн шижир ББСБ ХХК /РД:5125278/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 6 дугаар байр, 06 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Баярсайханы Энхбаатар /РД:ТЕ84020612/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 32.792.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б.Энхбаатар нь манай байгууллагаас 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 22.000.000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн үндсэн хүүнд 9.459.000 төгрөг төлсөн. 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш төлбөрөө төлөөгүй. Иймд хариуцагчаас нийт 32.792.550 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 607.860 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Энхбаатар нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 32.184.690 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Цэн шижир ББСБ ХХК нь хариуцагч Б.Энхбаатараас зээлийн гэрээний үүрэгт 32.792.550 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 607.860 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32.184.690 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.950 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Цэн шижир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Энхбаатарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32.792.550 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 607.860 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Энхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 32.184.690 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрснийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.950 төгрөгийн 50 хувь буюу 160.975 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 160.975 төгрөгийг хариуцагч Б.Энхбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ