Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 4

 

 

 

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2017/00004

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана би,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Тээвэрчдийн гудамжид байрлах, Баянгол дүүргийн Татварын хэлтэс

           Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 53-В байр, 602 тоотод байрлах, “Хос-Өнжүүл” ХХК /РД:5263301/

Татварын өр 8.499.582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 5263301 тоот регистрийн дугаартай “Хос-Өнжүүл” ХХК нь 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж төмөр замын үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус компани нь өнөөдрийн байдлаар 2014 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 7.700.029 төгрөг, 2014 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 799553 төгрөг нийт 8.499.582 төгрөгийн Бид дээрх татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах” ажиллагааг хийж гүйцэтгэн татвар төлөгчийн харилцах банкин дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэх гэхэд “Хос-Өнжүүл” ХХК-ийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө байхгүй байх тул боломжгүй байна. Хөрөнгөгүй болох нь эрх бүхий байгууллагаас авсан лавлагаа, татварын алба болон Авто тээврийн газрын нэгдсэн сүлжээний баазаас авсан-лавлагаа зэргээр нотлогдож байгаа болно. Иймд урьдчилан шийдвэрлэх боломжгүй болсон татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу “Хос-Өнжүүл” ХХК-иас татварын өр 8.499.582 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж өгнө үү гэжээ.

 

              Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч “Хос-Өнжүүл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 16.898.886 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Хос-Өнжүүл” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай “Хос-Өнжүүл” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн 8.499.582 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Хос-Өнжүүл” ХХК-д холбогдуулан татварын өр 8.499.582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Хос-Өнжүүл” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 8.499.582 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч “Хос-Өнжүүл” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

              Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж хариуцагч “Хос-Өнжүүл” ХХК-иас 75472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

             

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                       

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч “Хос-Өнжүүл” ХХК нь Баянгол дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 8.499.582 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Хос-Өнжүүл” ХХК-иас 75472 төгрөгийг гаргуулан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулсугай.

 

              3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

  

 

 

 

ШҮҮГЧ                                           Ж.КУЛЬДАНА