| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0758/Э |
| Дугаар | 810 |
| Огноо | 2020-10-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 810
2020 10 12 2020/ШЦТ/810
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,
улсын яллагч Ц.Хулан,
хохирогч Л.Г-, С.У-,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ганболд /ҮД:0968/,
шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б нарт холбогдох эрүүгийн 2011 00000 0712 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 22-ны өдөр.. аймгийн .. суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт .. аймгийн .., .. оршин суудаг,
2. Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 23-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, “.....” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү, охины хамт .. аймгийн .. сум, .. дугаар баг .. тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх амралтын газарт иргэн Л.Г-, С.У- нартай маргалдаж улмаар Л.Г-ы хоолойг нь боож газарт унагааж чирэн, зүүн шанаа руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн бугуй, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зүүн тохой, шууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол мөн дээрх цаг хугацаа, газарт С.У-ийг газарт унагаан түүний толгой, хөл, гарын хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч А.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газарт иргэн С.У-тэй маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 05-нд Ш-, А.Б, Б-, О- У-, Г- бид нар ... гэх амралтын газар төрсөн өдөр тэмдэглэх гэж очсон. Б-гийн найзууд байсан. Тэнд 2 авдар пиво архи авч очсон. Ойн модон дунд сууж байгаад У- А.Б ахтай маргалдаад бид нар хэрэггүй гээд болиулсан.Тэгсэн У- тайвшрахгүй агсраад байсан. О-г машин луу хүргэж өгчхөөд буцаад очиход У- цүнхээ үүрээд гараад явчихаар нь араас нь гүйгээд гараас нь татахад цохисон, нүдний шил хагарсан, тэхээр нь унагаад өшиглөсөн. Тэгтэл Г- гэрээс гарч ирээд болиоч цагдаа дуудлаа гэхээр би У-ийн оосортой цүнхийг араас нь шидсэн чинь хөлөнд нь тээглээд цементэн дээр унасан. Тэгээд би У- дээр очоод уучлал гуйгаад тайвшруулах гэтэл уйлаад байсан. Тэгсэн Б- ах ирээд яв яв гэхээр нь би яваад өгчихсөн. Өөр зүйл байхгүй. Гэм буруугаа зөвшөөрч байгаа. Боосон юм бол байхгүй, явуулахгүй л гэж цохисон. Хохирогч Л.Г-д учруулсан хохирол 128.000 төгрөгийг хаан банкны дансаар шилжүүлэн төлсөн, бага ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүгдэгч А.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 5-нд найзын төрсөн өдөр болоод Б.Б бид 2 очсон. Бүгдээрээ танилцаад ууж идсэн. Намайг Б- сэрээсэн. Би зодоонд оролцоогүй, өөрийгөө цохисон гэдгээ мэдэхгүй байна. Архи ууснаа санаж байна. Өөр юу ч санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогч С.У- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б- найз руу залгаад төрсөн өдөр болж байна гээд бид нар явсан. Б.Б, А.Б нар тусдаа машинтай явсан. Бүгдээрээ ууж идээд, архи өгөхөөр нь ууж чадахгүй гэсэн чинь миний нүүр лүү цацсан. Дотор ороод нэлээн суусан. Тэгээд суугаад байж байтал А.Б дахиад гэрийн үүдэнд тааралдаад намайг цохисон. Зүгээр шанаа хэсэг рүү цохисон. Би уйлаад манай найз 00 өрөөнд ирье гээд явахаар нь араас гартал Б.Б камергүй газар чамайг алсан ч чадна гээд байсан. Зодоод байсан. О-г явуулна гээд суулгаж өгсөн. Явчихсан л гэж хэлсэн. Сүүлд бол Б- л ирсэн. О-г явчихсан гэж хэлсэн. Машинаа бариад Б.Б зугтаасан. Тэгээд цагдаа дуудсан. 200.000 төгрөг Б.Б өгсөн. Гомдолтой байна, нэмж хэлэх зүйлгүй гэв.
Хохирогч Л.Г- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн болсон өдөр манай найз уухгүй явж байсан. 00 ороод гэр лүү орж байтал У- гараад гүйсэн, тэгсэн араас нь Б.Б гарч ирээд барьж аваад зодсон. Цүнх шидсэн гэдэг нь худлаа. Цүнхний оосроор боосон. 128.000 төгрөгөөр толгойн зураг авхуулсан. Тухайн үед Б.Б, У-, Г- бид гурав л байсан. Бүүр сүүлд Г- гарч ирсэн. А.Б У-ийн шанаа руу цохисон, би бол харсан .Маргалдаад байх шиг байсан. Би бол тухайн үед пиво л уусан байсан...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Л.Г-ы “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед байх манай найз У- Б.Б гэх залуутай маргалдаж байсан... Б.Б У-ийг машины зогсоол дээр гүйцэж очоод татаж унагаагаад нүүр, толгой руу нь өшиглөж зодсон байхаар нь би очоод “хөөе чи болиоч ээ” гэтэл миний цүнхний оосроор хоолойг боож унагаагаад, цемент дээр чирээд миний зүүн шанаа руу өшиглөсөн... миний биед Б.Б гэх залуу гэмтэл учруулсан, ...би өөрөөс гарсан зардал болох 128.000 төгрөгийг Б.Боос гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Хохирогч С.У-ийн “...А.Б гэх залуу надад архи өгөхөөр нь би архи уухгүй гэсэн чинь нүүр лүү архи цацсан. Тэгэхээр нь уурласан чинь А.Б уучлаарай санамсаргүй ийм зүйл болчихлоо гэхээр нь тоогоогүй юм... А.Б гэх залуу унтаж байгаад босож ирээд надтай тааралдсан тэгээд өнгөрөхдөө миний өгзөг рүү цохихоор нь би уурлаад цээж рүү нь яаж байгаа юм бэ гээд түлхсэн чинь шууд зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би газар унаад... гэрээс гараад гүйсэн чинь араас Б.Б гэх залуу гүйж ирээд машины зогсоол дээр намайг хавирч унагаагаад... толгой, гар, хөл рүү өшиглөөд цохиод байсан чинь цаанаас Г- хөөе болиочээ хүн аллаа гээд гүйгээд ирсэн чинь эргэж хараад Г-ыг алгадаж унагаагаад нүүр лүү нь өшиглөөд, чирээд, цүнхний оосроор нь боосон... миний биед А.Б гэх залуу миний зүүн нүд рүү цохисон, харин Б.Б хамар, зүүн шуу, зүүн бугалга, бугуйны үений гэмтэл учруулсан... миний эмчилгээний зардал 200.000 төгрөг миний хаан банкны 56790396.. тоот данс руу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-23 дугаар хуудас/,
Гэрч Э.Б-гийн “...Шөнө дунд О- нь машинд унтчихсан, Ш- гэрээс гараад явчихсан, би хэвтээд зүүрмэглэж байтал У-, Б.Бтой маргаад байх шиг байсан ба У-, Г-, Б.Б нар гэрээс гараад явчих шиг болсон ба гадаа шуугаад чимээ гарахаар нь би гэрээс гараад тэр гурав дээр очиход У- уйлчихсан сууж байсан ба Б.Б, Г-тай зууралдаад цүнхний оосроос нь татаад зулгаагаад байж байхаар нь би очоод Б.Бийг татаад хойш нь болгосон. Тэр үед Г-ы гарынх нь нэг тал нэлээд шалбарчихсан харагдаж байсан... Г-, У- нарыг өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,
Гэрч Н.Ш-ын “...2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед найз Б.Б, И-, Б- нартай танихгүй гурван охины хамт Чингэлтэй дүүргийн .. дүгээр хороонд байх “...” гэх амралтын газарт амарсан. Энэ хугацаанд 2 авдар пиво, 3 шил архи уусан байхаа... 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө үүрээр би засчхаад амарч байсан гэр лүү гээ орж байтал Б- намайг дуудахаар нь би оффисын нь урд яваад очтол Б- надад Б.Б энэ хоёр охиныг зодсон байна гэсэн Б.Б хажууд зогсож байсан. Нэг эмэгтэй нь цагдаа дуудаж байгаа бололтой утсаар ярьж байсан... би нэрийг нь мэдэхгүй улаан үстэй нь уйлж байсан нөгөөх нь хажууд нь суучихсан зүүн гар нь шалбарсан цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Гэрч Д.О “...Үүр цайж байх үед гэрт байсан хүмүүс гараад явсан байсан. Тэгээд би архи ирэхгүй байхаар нь хойноос нь гарахад Г-, У- хоёр хоёулаа зодуулчихсан байдалтай цагдаа дуудчихсан гээд байж байсан. Би тухайн үед нэлээн согтсон байсан бөгөөд би зодоон болсон зүйлийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6691 дугаартай “...С.У-ийн биед тархины доргилт, хамрын ясны хугарал, нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, бугуйн үений цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, хамрын ясны хугарал, нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь тус бүртээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн бугалга, бугуйны үений цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үзүүлэгч өөрөө унаж ойчих үед үүсэхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6692 дугаартай “...Л.Г-ы биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн бугуй, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зүүн тохой, шууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үзүүлэгч өөрөө унаж ойчих үед үүсэхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Бийн “...У-тэй маргалдсанаа санаж байгаа бөгөөд У- явлаа гээд гараад гүйчихсэн... би гар луу нь ямар ч байсан өшиглөсөн ба өөр хаана өшиглөснөө мэдэхгүй унахаар нь ганц хоёр удаа өшиглөсөн... Г- гээд охин нь хүрч ирээд болиоч гэж хэлчхээд цагдаа дуудлаа гээд гүйхээр нь урт оосортой У-ийн барьж явсан цүнхийг хойноос нь шидэхэд Г- орооцолдоод унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Бын “...би шөнө архи уугаад сууж байх үедээ У- гэх улаан үстэй охинтой маргалдаад нүүр рүү нь архи цацаж байснаа санаж байна. Түүнээс би цохиж, зодсон талаараа огт мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Бийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, Б.Бийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 дүгээр хуудас/, Б.Бид холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоол, оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх-ийн 78 дугааар хуудас/, Б.Бийн эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/,
шүүгдэгч А.Б-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96 дугаар хуудас/, А.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 дугаар хуудас/, А.Б-ын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 98 дугаартай хуудас/, А.Б-ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 102-103 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” гэх амралтын газарт иргэн Л.Г-, С.У- нартай маргалдаж улмаар Л.Г-ы хоолойг нь боож газарт унагааж чирэн, зүүн шанаа руу нь хөлөөрөө нэг удаа өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн бугуй, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зүүн тохой, шууны арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол мөн дээрх цаг хугацаа, газарт С.У-ийг газарт унагаан түүний толгой, хөл, гарын хэсэгт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч А.Б нь 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” амралтын газарт иргэн С.У-тэй маргалдаж, улмаар түүний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Л.Г-ы “...2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 05 цагийн үед байх манай найз У- Б.Б гэх залуутай маргалдаж байсан... Б.Б У-ийг машины зогсоол дээр гүйцэж очоод татаж унагаагаад нүүр, толгой руу нь өшиглөж зодсон байхаар нь би очоод “хөөе чи болиоч ээ” гэтэл миний цүнхний оосроор хоолойг боож унагаагаад, цемент дээр чирээд миний зүүн шанаа руу өшиглөсөн... миний биед Б.Б гэх залуу гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/, хохирогч С.У-ийн “...А.Б гэх залуу унтаж байгаад босож ирээд надтай тааралдсан тэгээд өнгөрөхдөө миний өгзөг рүү цохихоор нь би уурлаад цээж рүү нь яаж байгаа юм бэ гээд түлхсэн чинь шууд зүүн талын нүд рүү гараараа нэг удаа цохихоор нь би газар унаад... гэрээс гараад гүйсэн чинь араас Б.Б гэх залуу гүйж ирээд машины зогсоол дээр намайг хавирч унагаагаад... толгой, гар, хөл рүү өшиглөөд цохиод байсан чинь цаанаас Г- хөөе болио чээ хүн аллаа гээд гүйгээд ирсэн чинь эргэж хараад Г-ыг алгадаж унагаагаад нүүр лүү нь өшиглөөд, чирээд, цүнхний оосроор нь боосон... миний биед А.Б гэх залуу миний зүүн нүд рүү цохисон, харин Б.Б хамар, зүүн шуу, зүүн бугалга, бугуйны үений гэмтэл учруулсан... миний эмчилгээний зардал 200.000 төгрөг миний хаан банкны 56790396.. тоот данс руу 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-23 дугаар хуудас/, гэрч Э.Б-гийн “...Шөнө дунд О- нь машинд унтчихсан, Ш- гэрээс гараад явчихсан, би хэвтээд зүүрмэглэж байтал У-, Б.Бтой маргаад байх шиг байсан ба У-, Г-, Б.Б нар гэрээс гараад явчих шиг болсон ба гадаа шуугаад чимээ гарахаар нь би гэрээс гараад тэр гурав дээр очиход У- уйлчихсан сууж байсан ба Б.Б, Г-тай зууралдаад цүнхний оосроос нь татаад зулгаагаад байж байхаар нь би очоод Б.Бийг татаад хойш нь болгосон. Тэр үед Г-ы гарынх нь нэг тал нэлээд шалбарчихсан харагдаж байсан... Г-, У- нарыг өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 дүгээр хуудас/, гэрч Н.Ш-ын “...2020 оны 06 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед найз Б.Б, И-, Б- нартай танихгүй гурван охины хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байх “...” гэх амралтын газарт амарсан. Энэ хугацаанд 2 авдар пиво, 3 шил архи уусан байхаа... 2020 оны 06 дугаар сарын 06-ны өглөө үүрээр би засчхаад амарч байсан гэр лүү гээ орж байтал Б- намайг дуудахаар нь би оффисын нь урд яваад очтол Б- надад Б.Б энэ хоёр охиныг зодсон байна гэсэн Б.Б хажууд зогсож байсан. Нэг эмэгтэй нь цагдаа дуудаж байгаа бололтой утсаар ярьж байсан... би нэрийг нь мэдэхгүй улаан үстэй нь уйлж байсан нөгөөх нь хажууд нь суучихсан зүүн гар нь шалбарсан цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Д.О-ын “...Үүр цайж байх үед гэрт байсан хүмүүс гараад явсан байсан. Тэгээд би архи ирэхгүй байхаар нь хойноос нь гарахад Г-, У- хоёр хоёулаа зодуулчихсан байдалтай цагдаа дуудчихсан гээд байж байсан. Би тухайн үед нэлээн согтсон байсан бөгөөд би зодоон болсон зүйлийг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6691 дугаартай “...С.У-ийн биед тархины доргилт, хамрын ясны хугарал, нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, бугуйн үений цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт, хамрын ясны хугарал, нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь тус бүртээ Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн бугалга, бугуйны үений цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үзүүлэгч өөрөө унаж ойчих үед үүсэхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 6692 дугаартай “...Л.Г-ы биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн бугуй, зүүн өвдөг, шилбэний цус хуралт, зүүн тохой, шууны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үзүүлэгч өөрөө унаж ойчих үед үүсэхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46-47 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Бийн “...У-тэй маргалдсанаа санаж байгаа бөгөөд У- явлаа гээд гараад гүйчихсэн... би гар луу нь ямар ч байсан өшиглөсөн ба өөр хаана өшиглөснөө мэдэхгүй унахаар нь ганц хоёр удаа өшиглөсөн... Г- гээд охин нь хүрч ирээд болиоч гэж хэлчхээд цагдаа дуудлаа гээд гүйхээр нь урт оосортой У-ийн барьж явсан цүнхийг хойноос нь шидэхэд Г- орооцолдоод унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/, шүүгдэгч А.Бын “...би шөнө архи уугаад сууж байх үедээ У- гэх улаан үстэй охинтой маргалдаад нүүр рүү нь архи цацаж байснаа санаж байна. Түүнээс би цохиж, зодсон талаараа огт мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Б.Бийн үйлдэл нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр ба түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Энэхүү хүндрүүлэх нөхцөл байдал нь гэмт хэргийн шинж болон хуульчлагдсан байх тул хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохооргүй байна гэж үзлээ, мөн шүүгдэгч А.Бын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Б.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосныг хүчингүй болгож нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 2 сар 20 хоногийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,
Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 900 нэгж буюу 900 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх санал, дүгнэлт гаргасан болно.
Харин шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч нь гэм буруу, зүйлчлэл маргаагүй, хохирол төлбөр нөхөн төлсөн, өмнөх шийтгэх тогтоолоор ялыг тогтоогоогүй, тэнссэн хугацааг тогтоосон байгаа тул хамгийн бага хэмжээгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү,
Мөн шүүгдэгч А.Б нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлт бичгээр гаргасныг болон шүүх хуралдаанд гэм буруу, зүйлчлэл маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүнийг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.Б, А.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Б нь урьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн байх тул шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон /450:15=30 хоног/ нийт биечлэн эдлэх ялыг 3 жил, 30 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Бид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч С.У-ээс 174.400 төгрөгийг хохирлын баримт гаргаж өгсөн хохирол төлөгдсөн, хохирогч Л.Г- нь 128.000 төгрөгийг хохирлын баримт гаргаж өгсөн. Шүүгдэгч Б.Б нь хохирол төлөх зорилгоор шүүх хуралдааныг ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлуулж 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүнийг буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1005 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт биечлэн эдлэх ялыг 3 жил, 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ