Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2016/05924

 

2016 оны 12 сарын 01 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05924

 

 

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,  

 

 Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах Хас банк ХХК /РД:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 13 дугаар байр, 55 тоот хаягт оршин суух, Илхаа овогт Дашнямын Баярмагнай /РД:ИЭ61110572/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 13 дугаар байр, 55 тоот хаягт оршин суух Боргочин овогт Лянхуагийн Насантогтох /РД:ЧИ59052600/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 59.936.413 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Баярмагнай, Л.Насантогтох нар нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Хас банктай 1050018479 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1330012848 дугаартай Баталгаат ипотекийн гэрээнд заасан хөрөнгийг барьцаалан 65.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, 12 сарын хугацаатай, 28.8 хувийн хүүтэй, бизнесийн эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Зээлийн хугацааг 2015 оны 12 дугаар сарын 30-нд 40 сараар сунгаж, сард төлөх зээлийн төлбөрийн хэмжээг багасган зээлийн дансны дугаарыг 1050027118 болгож өөрчилсөн. Зээлдэгч Д.Баярмагнай, Л.Насантогтох нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлбөр төлөх талаар арга хэмжээ аваагүй. Зээлдэгч Д.Баярмагнай, Л.Насантогтох нарын төлбөл зохих зээлийн төлбөр нийт 59.936.413 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Л.Насантогтоход холбогдох шаардлагаас татгалзаж, хариуцагч Д.Баярмагнай нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 59.936.413 төгрөгийг бүрэн төлөх, төлж чадахгүй тохиолдолд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 13 дугаар байрны 55 тоот 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Д.Баярмагнай нараас зээлийн гэрээний үүрэгт 59.936.413 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Л.Насантогтоход холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Д.Баярмагнай нь нэхэмжлэлийн шаардлага 59.936.413 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 13 дугаар байрны 55 тоот 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн байна.

Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 362.813 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

                                            

  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Насантогтоход холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчийн төлөөлөгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжилсэн нь 59.936.413 төгрөгийг хариуцагч Д.Баярмагнай бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 13 дугаар байрны 55 тоот 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457.632 төгрөгийн 50 хувь буюу 228.816 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж, 50 хувь буюу 228.816 төгрөгийг хариуцагч Д.Баярмагнайгаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                Ч.МӨНХЦЭЦЭГ