Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 00092

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Б.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Амартүвшинд холбогдох

“Гэм хорын хохирол 28.204.853 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Д.Амартүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, хариуцагч Д.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тогтохбаяр, нарийн бичгийн дарга ............... нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2016 оны 05 сарын 31-ний өдөр 06-р микрийн уулзвараар таксинд сууж яваад хорооллын зам дагуу сүмийн урд талын уулзвар руу уруудаад город руу явж байтал Дэнж талаас хүнд даацын шанагатай эксковаторын жолооч Амартүвшин нь миний сууж явсан Приус маркын 63-29 ОРХ улсын дугаартай машиныг ирж мөргөсөн юм. Шүүх эмнэлэгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсан бөгөөд БОЭТ-ийн гэмтлийн тасагт 2016 оны 09 сарын 14-ний өдрөөс 2016 оны 09 сарын 24-нийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн болно. Гэвч миний эмчилгээ сайн болоогүй тул Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгийн мэдрэлийн эмчид үзүүлж оношоо тодруулж томографикийн зургаа авахуулсан. Дэнж багт байрлах сэтгэл мэдрэлийн тасагт өдрийн 10.000 төгрөгөөр 10 хоног хэвтэж эмчлүүлсэн Би Хүрэнбулаг баг Холбооны газрын баруун талын хүнсний павилоныг хувиараа ажиллуулдаг юм. Гэвч осолд орсноос хойш өнөөдрийг хүртэл ажлаа ч хийж чадахгүй байсны улмаас олох ёстой орлогоо ч олж чадахгүй болсон болно. Би өдөрт доод тал нь 100.000 төгрөгнөөс 150.000 төгрөгний орлоготой байсан юм. Иймд Амартүвшингээс эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого нийт 28,204,853 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Д.Амартүвшин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 05 сарын 31-нд зам тээврийн осол болсон нь үнэн бөгөөд осол болох үед 63-29 ОРХ улсын дугаартай приус маркийн автомашинд сууж явсан 2 хүүхэд, 4 хүнийг дүүгээ дүудаж Нэгдсэн эмнэлэгт аваачиж үзүүлэхэд бие нь зүгээр байна гээд явуулсан. Харин Б Нямсүрэнг Медипас эмнэлэгт үзүүлж толгойн рентген болон томографийн зураг авахуулсан. Мен эмчийн бичиж өгсөн эмнүудийг худалдан авч өгсөн. Толгойн зураг авахуулахад 180,000 төгрөг, эм авахад 195,200 төгрөг нийт 375 200 төгрөг болсон. 2016 оны 6 сарын 13-ны үед гэрт нь сахиж биеийг нь асууж 300,000 төгрөг өгье гэж хэлэхэд өөдөөс илүү мөнгө нэхэж байсан. Гэтэл эмчилгээний зардал болон олох ёстой байсан орлого гэж 28,204,853 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1,499 дүгээр зүйлийн 499.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Д.Амартүвшингээс 1,773,300 төгрөг гаргуулан Б.Нямсүрэнд олгож, Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д заасан шаардах эрхийн үндэслэл нотлогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 26,431,553 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагаас 43.322 төгрөг гаргуулан төрийн санд улсын тэмдэгтийн хураамжаар оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Амартүвшин давж заалдсан гомдолдоо: Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гарган өгсөн 3 ширхэг дэвтэрт барааны нэр, төрөл, нэг бүрийн үнэ, зарсан тоо, ширхэг, зарсан нийт үнийн дүн гэсэн дарааллаар тооцоог хөтөлдөг бол дэвтэрт бичигдсэн нийт үнийн дүн нь борлуулалтын орлого болж байна.

Үүнээс нэг өдөрт олдог цэвэр ашгийн хувь, хэмжээ нь борлуулалтын орлогоос барааг бөөний үнээр худалдан авсан үнэ болон тухайн өдрийн хоол хүнсэндээ (түцэндээ өглеөнөөс удэш болтол хоол, ундгүй суух боломжгүй, хоол хүнсэнд тодорхой мөнгө зарцуулна гэдэг нь хэн бүхэнд тодорхой) зарцуулсан мөнгө, зайрмаг зардаг бол хөлдөөгчөө 24 цагийн турш ажиллуулахад зарцуулагдах цахилгаан, эрчим хүчний төлбөр, түрээсийн сарын төлбөр болох 250.000 төгрөгийн нэг өдөрт ногдох дүн зэрэг тухайн өдөрт зарцуулсан зардлуудийг хассан дүн байх бөгөөд хэрэгт авагдсан дэвтрүүд, мөн гэрчийн мэдүүлгийг үндэслэн нэхэмжпэгчийг 2016 оны 05 сарын 31-нээс 6 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаанд өдөрт 150.000 төгрөгийн цэвэр ашиг олох байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, бодит үнэнд нийцэхгүй дүгнэлт болсон.

Дэвтрийн тооцоогоор бол тухайн өдрийн нийт борлуулалтын дүн гэх тоог л харж болох бөгөөд үүнээс цэвэр ашиг нь хэдэн хувь болох, хэдэн төгрөг байдгийг олж тогтоох ямар ч боломжгүй байхад нэхэмжпэгч нэг өдрийн цэвэр ашгаа 150.000 төгрөг гэж тодорхойлж, дэвтэрт бичсэн борлуулалтын орлогоо цэвэр ашиг гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, ойлгомжгүй байдаг.

Гэрчийн “...өдөрт доод тал нь 150.000-160.000 төгрөгний орлоготой ажилладаг...” гэх мэдүүлэг, нэхэмжпэгчийн тайлбар зэрэг нь дэвтрийн тооцоогоор үгүйсгэгдэж байхад шүүх нэхэмжлэгчийг өдөрт 150.000 төгрөгийн цэвэр ашиг олдог гэж үндэслэлгүй дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэсэн.

Эруул мэндэд гэм хор учруулсны телбөр гаргуулсан талаар: Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч “...нугасны ус авах гэж байхад ..." гэж ярьдаг. Мөн “...ТҮЦ дээрээ сууж байгаад унаж тусаад байсан тул 6 сарын 07-нд, 8 сард дахин зураг авахуулсан...” гэж тайлбарладаг. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон амбулаторын картанд нь ямар нэг өвчний онош бичигдээгүй байхад нэхэмжлэгч өөрөө хүнд өвчин, зовиур хэлээд байдаг нь тэрээр өмнө нь ямар нэг өөр өвчин, эмгэгтэй байсан байж болох талтайг харуулна. Нөгөөтэйгүүүр, хүн эмнэлэгт л хэвтсэн бол үнэхээр хэвтэх шаардлагатай байсан гэж шууд дүгнэлт хийх боломжгүй бөгөөд амбулаторын картнаас нь нэхэмжлэгч өөрөө л энд тэнд очиж дахин, дахин шинжилгээ хийлгээд яваад байсан гэдэг нь харагддаг. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй олох ёстой орлого тооцож гаргахтай холбоотой нотлох баримтууд болох дэвтэр дээрх тооцоогоор цэвэр ашгийг тооцож гаргах боломжгүй байхад олох ёстой орлого гэж цэвэр ашгийг борлуулалтын дүнгээр нь тооцож гаргасан.

Нэхэмжлэгч үнэхээр ослоос болж эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлагатай байсан гэдэг нь эргэлзээтэй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн зэрэг нь үнэн зөв, бодит байдалтай нийцэхгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн нь хариуцагч Д.Амартүвшингээс гэм хорын хохирол 28.204.853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Д.Амартүвшин замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаснаас нэхэмжлэгч Б.Нямсүрэнгийн биед “тархины доргилт, духанд цус хуралт” гэсэн хөнгөн гэмтэл учирсан үйл баримтанд үндэслэн тодорхойлжээ.

Хариуцагч Д.Амартүвшин нь 2016.05.31-ний өдөр “Одмон Жиншинь” ХХК-ийн 11-42 дугаарын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгч Б.Нямсүрэнгийн сууж явсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргаснаас нэхэмжлэгч Б.Нямсүрэнгийн биед “тархины доргилт, духанд цус хуралт” гэсэн хөнгөн зэргийн гэмтэл учирсан ба уг гэмтлийн улмаас 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 09-нийг хүртэл Орхон аймгийн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан зохигчдын тайлбар хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, /замын цагдаагийн / шинжээчийн дүгнэлт өвчний түүх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч Д.Амартүвшин нь “Одмон Жиншинь” ХХК-ийн тээврийн хэрэгслийг гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж байхдаа бусдын биед гэмтэл учруулсан гэм буруутай нь тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учирсан бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Үүний дагуу анхан шатны шүүх хариуцагч Д.Амартүвшингээс нэхэмжлэгч Б.Нямсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш хийлгэсэн хуулийн шаардлага хангасан эмчилгээний баримтуудыг үндэслэн 273.300 төгрөг гаргуулахаар, эдгээр баримтуудаас хуулийн шаардлага хангаагүй зарим баримтуудыг үнэлээгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин нэхэмжлэгч Б.Нямсүрэн нь 2016 оны 06 дугаар сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сар хүртэл 6 сарын хугацаанд эмчилгээ хийлгэж ТҮЦ-ээ ажиллуулж чадаагүй олох байсан орлого 27.000.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Нямсүрэн нь хүнсний худалдаа эрхлэх зорилгоор ТҮЦ түрээсэлж ажиллуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 6 сарын хугацаанд 27.000.000 төгрөгний орлого олох ёстой байсан гэх нэхэмжлэлийн шаардлага, тайлбараа нотлох баримтаар хангалттай нотолж чадаагүй байна.

Хэрэгт нотлох баримтаар өөрийн хөтөлдөг 3 дэвтрийг өгсөн байх боловч энэ нь нэхэмжлэгч Б.Нямсүрэнгийн хүнсний худалдаа эрхэлж олдог өдөр сарын бодит орлого ашгийг нотолж чадаагүй, олох ёстой байсан бодит орлогыг ч нотлох баримт болж чадахгүй бөгөөд татварын албанд орлогоо тодорхойлж тайлан гаргадаггүй татвар төлж байгаагүй учир олох ёстой байсан орлогыг тогтоох боломжгүй юм.

Харин шүүх өдрийн олох ёстой байсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, орлогын дэвтрийг үндэслэн 10 хоногийн олох ёстой орлогыг 150.000 төгрөгөөр тооцож 1.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай.

Хариуцагч Д.Амартүвшин нь гэм буруугүй болохоо нотолж чадаагүй учир гэм хор учруулсны хариуцлагыг хүлээх ёстой. Иймд Д.Амартүвшингийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Амартүвшингийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Д.Амартүвшингийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.330 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.БАТТӨР

 

         ШҮҮГЧИД                                                                  Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                                                            С.УРАНЧИМЭГ