| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2020/0783/Э |
| Дугаар | 824 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Үүлэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 824
2020 10 14 2020/ШЦТ/824
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
улсын яллагч Д.Үүлэн,
шүүгдэгч Н.Ч, Э.У тэдгээрийн өмгөөлөгч Ч.Отгонбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.У нарт холбогдох эрүүгийн 2005 01651 1182 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1992 оны дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 59 дүгээр гудамжны 45 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 59 дүгээр гудамжны 45 тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1030 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр бүрэн биелүүлсэн,
2. Монгол улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Чингэлтэй 14 дүгээр гудамжны 468а тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Толгойтын 59 дүгээр гудамжны 45 тоотод оршин суудаг урьд ял шийтгэгдэж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Н.Ч нь Э.У-тэй бүлэглэж 93-17 УВХ улсын дугаартай Тоёота Вилл маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 02 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байрлуулсан байсан “Грано фүүд” ХХК-н эзэмшлийн 7.200.000 төгрөгийн 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг 54.000 төгрөгийн урд суудлын халаагч 2 ширхэг, 12.000 төгрөгийн нүдний шил, 20.000 төгрөгийн МФ-3 тоглуулагч, 59.400 төгрөгийн хөөсөнцөр хайрцгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 7.345.400 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 84 дүгээр гудамжны 1226 тоот хашаанд 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг шүүгдэгч Э.У-ээр зориуд устгуулсан,
Шүүгдэгч Э.У нь Н.Ч-той бүлэглэж 93-17 УВХ улсын дугаартай Тоёота Вилл маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 02 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байрлуулсан байсан “Грано фүүд” ХХК-н эзэмшлийн 7.200.000 төгрөгийн 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг 54.000 төгрөгийн урд суудлын халаагч 2 ширхэг, 12.000 төгрөгийн нүдний шил, 20.000 төгрөгийн МФ-3 тоглуулагч, 59.400 төгрөгийн хөөсөнцөр хайрцгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 7.345.400 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 84 дүгээр гудамжны 1226 тоот хашаанд 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг зориуд устгасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 20-ны орой Хайлааст Дэнжийн 1000-ын эцэст очоод эхнэртэйгээ ярилцаад машин луу явахаар хүргээд өгөөч гээд Сотын тэнд буугаад үлдсэн. Тэгээд би эхнэртээ “...одоо гэр рүүгээ харь, би араас чинь очно надад санаа зовох хэрэггүй...” гэж хэлээд явуулсан. Тэгээд тухайн автомашин дээр очоод хойд шилийг нь хагалж ороод залгуур зэрэг зүйлүүдийг нь салгаж байхад манай эхнэр над руу залгахаар нь би утсаа аваагүй. Дахиж залгахаар нь утсаа авахад манай эхнэр “...би чиний араас санаа зовоод хүрээд ирлээ, чи хаана байгаа юм бэ? би байрны зогсоолуудаар яваад байна...” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “...одоо бараг дуусаж байна, чи зүгээр гэртээ харь, би машинаа аваад хөдөлж байна...” гэж хэлсэн. Тэгээд эхнэрээсээ түрүүлж гэртээ очсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэхдээ машин оролцуулаагүй. Машин хол байсан. Би 5 дугаар сарын 07-ны өдөр цагдаад баригдаад, цагдаагийн хяналтан дор байж байхдаа эхнэр рүүгээ залгаад “...наад машинаа гялс гаргаад тавьчих, цагдаад баригдчихлаа...” гэж хэлсэн. Харин бичиг баримтыг нь устга гэж хэлээгүй...” гэв.
Шүүгдэгч Э.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр гэртээ хүүхэдтэйгээ байж байхад манай нөхөр ирээд “...хоёулаа юманд явчихаад ирье...” гэж хэлсэн. Тэгээд замдаа явж байхад “...хямдхан машин авчих уу тэгвэл хоёулаа 7-8сая төгрөгтэй болоод өрөө дарчихна...” гээд ярьж байсан. Тэгэхээр нь би “...хоёулаа чадахгүй юмаараа оролдоод яахав, чаддаг юмаараа оролдсон нь дээр...” гэж хэлсэн. Гэтэл манай нөхөр ямар ч байсан хороололд буулгачих гэж хэлсэн. Тэгээд цагдаа хорооллоос машин авсан юм уу гэхээр нь тийн гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө жинхнээсээ машин авчихсан юм байхдаа гэж бодоод нөхрөө хайнгаа утас руу нь залгаад байхад огт утсаа авахгүй байсан. Тэгээд сүүлд утсаа аваад “...би машинаа авчихлаа, одоо явж байна, чи зүгээр гэртээ харь...” гэж надад хэлсэн. Тэгээд машин дээрээ эргэж ирээд гэртээ очсон чинь манай нөхөр гэртээ ирчихсэн гэрийн гадаа цагаан өнгийн пробокс машин байсан. Тэгээд одоо яах вэ гээд ярилцаж байгаад хүмүүст мэдэгдэхгүйгээр зарах талаар ярилцсан. Гэтэл машин дотор шинжилгээний бичиг гэсэн хэдэн цааснууд байсан. Би тэр бичиг баримтуудыг бүгдийг нь гэртээ оруулаад тавьсан байсан. Тэгээд цагдаа нар ирээд манай гэрийг шалгаж байхад дөрвөлжин төмрөн хайрцаг дотроос гал асаах гэж байсан цаасан дундаас тухайн бичиг баримтуудын тал нь гарч ирсэн. Манайд хөдөөнөөс ирсэн дүү маань байсан болохоор шатаасан байж магадгүй. Харин би тухайн машин дотроос бичиг баримтуудыг шатаагаагүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ч.Алтансүх “...2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр би 25 дугаар эмийн сангийн орчимд өөрийн “Грано Фүүдс” ХХК-ний байранд байж байгаад 14 цаг өнгөрч байхад тарсан. Ажлаас тараад би компанийн хүргэлтийн машин болох 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашинаа унаад Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны гадаа авч ирж, хойд талын ил зогсоол дээр байрлуулсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гараад машин дээрээ очиход миний машин байхгүй, өөр машин байрлуулж тавьсан байсан. Миний хулгайд алдсан гэх машин нь 2010 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2015 онд Монголд орж ирсэн, автомашины арлын дугаар нь NCP550084859 гэсэн дугаартай байсан. Би машинаа 8.400.000 төгрөгөөр худалдаж авсан учир тухайн үнэлгээгээр үнэлж байна. Суудлын бүрээс, суудлын халдаг суудал байхгүй байсан. Суудлын халдаг бүрээсийг БНХАУ-аас 30.000 төгрөгөөр 2019 оны 09 дүгээр сард захиалгаар авч ирж байсан. Жолоочийн нүдний шил байсан ба жолооч 50.000 төгрөгөөр 2 сарын өмнө л худалдаж авч байсан гэсэн. МП-3 тоглуулагч 20.000 төгрөгийн үнэтэй, урд 2 талын цонхны тенийг хуулсан. Машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар зэрэг нь байхгүй болсон байна. Энэ машинаар манайх бялуу зөөвөрлөдөг байсан учир зориулалтын дулаан нэвтрүүлдэггүй хөөсөн тусгаарлагч багажны хэсэгт хийсэн байсныг байхгүй болгосон байна. Тухайн хөөсөн тусгаарлагчийг 80.000 төгрөгөөр 3 жилийн өмнө хийлгэж байсан... Улсын дугаар, бичиг баримтуудыг нөхөж авна... Үнэлгээтэй санал нийлж байна. Миний машиныг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс намайг дуудаад хүлээлгэж өгсөн. Би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан бас машин дотор байсан эд зүйлсийг үнэлгээ хийсний дараа гэмт хэрэг үйлдсэн гэх хүнд надад 2020 оны 06 дугаар сард өөрөө авчирч өгсөн. Би шүүх хуралд оролцохгүй. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Гэрч Д.Мөнхзулын “...2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нөхөр Алтансүхийн хамт өөрийн компанийн нэр дээр байдаг 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиндаа 14 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны хойд талын зогсоол дээр байрлуулж орхиод гэртээ орсон. Өглөө 08 цаг 40 минутад гарч ирэхэд манай машин байхгүй болохоор нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Ч-ийн “...би өөрийн барьдаг Тоёота Вилл маркийн 93-71 УВХ улсын дугаартай автомашинаар 2020 оны 04 дүгээр сарын 19-ний орой такси үйлчилгээнд явж байгаад Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна 1 эмэгтэй хүн буулгачхаад буцаад төв зам руу орох гэж байхдаа 1 дүгээр байрны хойд талын трансформаторын хажууд байсан цагаан өнгийн Тоёота пробокс машиныг харчхаад энэ машиныг хулгайлчихдаг юм билүү, яадаг юм билээ гэж эргэлзэж байгаад дотроо ер нь машин хулгайлаад үзье гэж бодсон. Тухайн үед Тоёота пробокс автомашиныг аваагүй дахиж гадуур жаахан таксинд явж байгаад 23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна байсан цагаан өнгийн Тоёото пробокс автомашин дээр өөрийн унаж явсан машинтайгаа ирээд харахад миний харсан цагаан өнгийн пробокс машин байрандаа зогсож байсан. би харчхаад гэртээ хариад машиныг хулгайлах талаараа бодож байгаад хулгайлахаар шийдээд эргээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр байр луу явсан. Би явахдаа эхнэр Э.Уээр Тоёота вилл маркийн машинаа бариулаад 10 дугаар хороолол ороод хойд талын байран дундах замаар явж байгаад хойшоо хороолол руу гэмтлийн эмнэлгээр өгсөөд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Хан” зочид буудлын үүдэнд би өөрөө буугаад эхнэрээ машин бариад гэртээ харь гээд явуулсан. Би машинаас буулгаад 9 дүгээр байрны хажуугаар доошоо уруудаад 1 дүгээр байрны хойд талд байсан цагаан өнгийн тоёота пробокс маркийн автомашины хажууд очоод ийш тийшээ хүн харж байгаад тоёота пробокс автомашины зүүн хойд гурвалжин шилийг хагалаад зүүн хойд хаалгыг нь онгойлгоод машинд ороод жолооч талын суудал руу дамжин суугаад кундакторын цагаан залгуурыг салгаад цаана байдаг цагаан өнгийн эргэдэг залгуурыг эргүүлээд машиныг асаагаад би хөдөлсөн... 2020 оны 05 дугаар сарын 07-ны орой би замын цагдаад баригдчихаад байж байхдаа эхнэр Э.У рүү яриад хашаанд байгаа Пробокс машиныг гаргаж өөр газар тавиад хая, бичиг баримт бүх юмыг нь устга гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-103 дугаар хуудас/,
Шүүгдэгч Э.У-ийн “...Би 2020 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-ны өдөрт шилжих шөнө болсон асуудлын талаар яръя. 19-ний өдөр би гэртээ хүүхдээ хараад байж байсан. Тэгж байтал манай нөхөр гаднаас орж ирээд хоёулаа хороолол явъя. Хороололд очоод 1 пробокс машин байна. Би тэр машины хойд талын цонхыг хагалаад хулгай хийчихье гэхээр нь би нөхөртөө чи чадахгүй байхаа яах гээд байгаа юм бэ гээд бид 2 хэсэг ярилцаж байгаад Н.Ч чадах үгүйгээ хоёулаа үзье гэж манай нөхөр хэлсэн. Бид хоёр орой 23 цаг өнгөрч байхад Н.Ч бид хоёр өөрсдийн 93-71 УВХ улсын дугаартай Тоёота Вилл маркийн хөх өнгийн жижиг суудлын авто машинтайгаа гэрээс гараад хорооллын БСБ дэлгүүрийн хойд талд нэг байрны голд очиж пробокс машиныг байгааг хараад энэ машиныг аваад явах уу гэж хэлэхээр нь чи чадахгүй байх баригдчихвал яах юм бэ би санаа зовоод байна гэхэд Н.Ч одоо өр шир тулчихсан гэр орноосоо хөөгдлөө бид хоёрт өөр арга алга байна шүү дээ гэж бид 2 ярилцсан. Тэр машиныг хулгайлах гэж үзээд алдъя гэж шийдээд бид хоёр доошоо хорооллын эцэс рүү хөдлөөд манай нөхөр хорооллын эцсийн Дархан нэхийн байрны хажууд буусан. Би машинаа бариад цааш явсан ба намайг чи гэртээ хариад байж бай гэж хэлсэн. Би буулгачхаад хөдлөөд хорооллын Дүүхээгийн Хаан банкны орчимд 93-17 УЭХ улсын дугаартай машинаа тавиад хүлээж байгаад нөхрийг залгахгүй болохоор нь нөхөр Н.Чийн барьж явсан дугаар луу залгаад ярихад энүүгээр зөндөө хүмүүс яваад байна гэхээр нь би тэгвэл болих уу гэхэд за хүлээж бай гээд надад хэлэхээр нь би тэсэхгүй машинаасаа буугаад шууд нөгөө машин байсан байр руу очоод харсан чинь хулгайлах гэж байсан машин байрандаа байсан ба манай нөхөр ойрхон харагдахгүй байхаар нь тэр хавиар нь хайж явсаар байгаад утсаар залгаад чи чадахгүй юм шиг байна хоёулаа болъё гэж хэлчхээд машин руугаа явж байтал манай нөхөр би цонхыг нь хагалчихлаа гэж хэлэхээр нь буцаж очоод цэцэрлэгийн хашааны хажуугаас хараад зогсож байтал манай нөхөр нөгөө цагаан өнгийн пробокс машинд ороод суучихсан байж байгаад гэнэт машин асаагаад яваад өгсөн. Тэгээд надтай утсаар яриад би төв зам руу гараад хорооллын эцсээр эргээд намайг буулгасан газраар явж байна гэхээр нь би хойшоо байрны голоор ороод хойд зам руу гарсан чинь чи машинаа унаад ирээч гэсэн. Би машин дээр ирээд машинаа аваад шууд гэртээ харьсан... Янзлаад зарах бодолтой байсан. Задалж зарах юм бол цагдаа нар мэдчих байх гэж ярилцаад тухайн автомашины арлын дугаарыг солиод зарах нэг арга байгаа гэж ярьсан... Чингэлтэй дүүрэгт байх хашаан дотор машины хучлагаар хучаад 3-4 хоногийн дараа уг автомашины арлын дугаарыг сольсон. 2020 оны 05 дугаар сарын 07-ны орой манай нөхөр Н.Ч намайг 9 дүгээр дэлгүүрийн тэндээс авах гэж явж байгаад алга болчихоор нь би утас руу залгасан чинь цагдаа зогсоочихлоо гээд нөгөө машинаа хашаанаас гаргаад хаа нэг газар тавьчих гэхээр нь би гэртээ хариад нөгөө хулгайлсан машинаа 122 дугаар цэцэрлэгийн тэнд байх гудамжинд машиныг тавиад цоожлоод, түлхүүрийг нь цэцэрлэгийн хажуугийн шонгийн модон дээр тавьсан. Би машин дотроос хэрэггүй байх гэж бодсон эрүүл мэндийн шинжилгээний бичгийг хашаан дотроо шатаасан. Улсын дугаарыг нь би машинаа нуухаар 2020 оны 05 дугаар сарын 07-ны орой явж байхдаа замдаа цонхоор гаргаж шидсэн. Хайлаастын тэр хавьд л нэг газар хаягдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-111 дүгээр хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-16 дугаар хуудас/,
Дамно ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42, 44-45, 47 дугаар хуудас/,
Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 114-127 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Ч-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/, Н.Ч-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/, Н.Ч-ийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 66 дугаартай хуудас/, Э.У-ийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/, Э.У-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/, Э.У-ийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 65 дугаартай хуудас/, Н.Ч Э.У нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 71 дугаар хуудас/, Н.Ч, Э.У нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 67-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлалаа.
Шүүгдэгч Н.Ч нь Э.У-тэй бүлэглэж 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 02 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байрлуулсан байсан “Грано фүүд” ХХК-н эзэмшлийн 7.200.000 төгрөгийн 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг 54.000 төгрөгийн урд суудлын халаагч 2 ширхэг, 12.000 төгрөгийн нүдний шил, 20.000 төгрөгийн МФ-3 тоглуулагч, 59.400 төгрөгийн хөөсөнцөр хайрцгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 7.345.400 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 84 дүгээр гудамжны 1226 тоот хашаанд 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг шүүгдэгч Э.У-ээр зориуд устгуулсан,
Шүүгдэгч Э.У нь Н.Ч-той бүлэглэж 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 02 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байрлуулсан байсан “Грано фүүд” ХХК-н эзэмшлийн 7.200.000 төгрөгийн 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашиныг 54.000 төгрөгийн урд суудлын халаагч 2 ширхэг, 12.000 төгрөгийн нүдний шил, 20.000 төгрөгийн МФ-3 тоглуулагч, 59.400 төгрөгийн хөөсөнцөр хайрцгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 7.345.400 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 84 дүгээр гудамжны 1226 тоот хашаанд 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээ, татварын гэрчилгээг зориуд устгасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Алтансүх “...Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 07 цаг өнгөрч байхад гараад машин дээрээ очиход миний машин байхгүй, өөр машин байрлуулж тавьсан байсан. ...Улсын дугаар, бичиг баримтуудыг нөхөж авна... Үнэлгээтэй санал нийлж байна. Миний машиныг 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс намайг дуудаад хүлээлгэж өгсөн. Би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан бас машин дотор байсан эд зүйлсийг үнэлгээ хийсний дараа гэмт хэрэг үйлдсэн гэх хүнд надад 2020 оны 06 дугаар сард өөрөө авчирч өгсөн. Би шүүх хуралд оролцохгүй. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/, гэрч Д.Мөнхзулын “...Өглөө 08 цаг 40 минутад гарч ирэхэд манай машин байхгүй болохоор нь цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Чийн “...23 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр байрны гадна байсан цагаан өнгийн Тоёото пробокс автомашин дээр өөрийн унаж явсан машинтайгаа ирээд харахад миний харсан цагаан өнгийн пробокс машин байрандаа зогсож байсан. би харчхаад гэртээ хариад машиныг хулгайлах талаараа бодож байгаад хулгайлахаар шийдээд эргээд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр байр луу явсан. Би явахдаа эхнэр Э.Уээр Тоёота вилл маркийн машинаа бариулаад 10 дугаар хороолол ороод хойд талын байран дундах замаар явж байгаад хойшоо хороолол руу гэмтлийн эмнэлгээр өгсөөд Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны “Хан” зочид буудлын үүдэнд би өөрөө буугаад эхнэрээ машин бариад гэртээ харь гээд явуулсан. Би машинаас буулгаад 9 дүгээр байрны хажуугаар доошоо уруудаад 1 дүгээр байрны хойд талд байсан цагаан өнгийн тоёота пробокс маркийн автомашины хажууд очоод ийш тийшээ хүн харж байгаад тоёота пробокс автомашины зүүн хойд гурвалжин шилийг хагалаад зүүн хойд хаалгыг нь онгойлгоод машинд ороод жолооч талын суудал руу дамжин суугаад кундакторын цагаан залгуурыг салгаад цаана байдаг цагаан өнгийн эргэдэг залгуурыг эргүүлээд машиныг асаагаад би хөдөлсөн... 2020 оны 05 дугаар сарын 07-ны орой би замын цагдаад баригдчихаад байж байхдаа эхнэр Э.У рүү яриад хашаанд байгаа Пробокс машиныг гаргаж өөр газар тавиад хая, бичиг баримт бүх юмыг нь устга гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-103 дугаар хуудас/, шүүгдэгч Э.Уийн “...Бид хоёр орой 23 цаг өнгөрч байхад Н.Ч бид хоёр өөрсдийн 93-71 УВХ улсын дугаартай Тоёота Вилл маркийн хөх өнгийн жижиг суудлын авто машинтайгаа гэрээс гараад хорооллын БСБ дэлгүүрийн хойд талд нэг байрны голд очиж пробокс машиныг байгааг хараад энэ машиныг аваад явах уу гэж хэлэхээр нь чи чадахгүй байх баригдчихвал яах юм бэ би санаа зовоод байна гэхэд Н.Ч одоо өр шир тулчихсан гэр орноосоо хөөгдлөө бид хоёрт өөр арга алга байна шүү дээ гэж бид 2 ярилцсан. Тэр машиныг хулгайлах гэж үзээд алдъя гэж шийдээд бид хоёр доошоо хорооллын эцэс рүү хөдлөөд манай нөхөр хорооллын эцсийн Дархан нэхийн байрны хажууд буусан. Би машинаа бариад цааш явсан ба намайг чи гэртээ хариад байж бай гэж хэлсэн. Би буулгачхаад хөдлөөд хорооллын Дүүхээгийн Хаан банкны орчимд 93-17 УЭХ улсын дугаартай машинаа тавиад хүлээж байгаад нөхрийг залгахгүй болохоор нь нөхөр Н.Чийн барьж явсан дугаар луу залгаад ярихад энүүгээр зөндөө хүмүүс яваад байна гэхээр нь би тэгвэл болих уу гэхэд за хүлээж бай гээд надад хэлэхээр нь би тэсэхгүй машинаасаа буугаад шууд нөгөө машин байсан байр руу очоод харсан чинь хулгайлах гэж байсан машин байрандаа байсан ба манай нөхөр ойрхон харагдахгүй байхаар нь тэр хавиар нь хайж явсаар байгаад утсаар залгаад чи чадахгүй юм шиг байна хоёулаа болъё гэж хэлчхээд машин руугаа явж байтал манай нөхөр би цонхыг нь хагалчихлаа гэж хэлэхээр нь буцаж очоод цэцэрлэгийн хашааны хажуугаас хараад зогсож байтал манай нөхөр нөгөө цагаан өнгийн пробокс машинд ороод суучихсан байж байгаад гэнэт машин асаагаад яваад өгсөн. Тэгээд надтай утсаар яриад би төв зам руу гараад хорооллын эцсээр эргээд намайг буулгасан газраар явж байна гэхээр нь би хойшоо байрны голоор ороод хойд зам руу гарсан чинь чи машинаа унаад ирээч гэсэн. Би машин дээр ирээд машинаа аваад шууд гэртээ харьсан... Янзлаад зарах бодолтой байсан. Задалж зарах юм бол цагдаа нар мэдчих байх гэж ярилцаад тухайн автомашины арлын дугаарыг солиод зарах нэг арга байгаа гэж ярьсан... Чингэлтэй дүүрэгт байх хашаан дотор машины хучлагаар хучаад 3-4 хоногийн дараа уг автомашины арлын дугаарыг сольсон. 2020 оны 05 дугаар сарын 07-ны орой манай нөхөр Н.Ч намайг 9 дүгээр дэлгүүрийн тэндээс авах гэж явж байгаад алга болчихоор нь би утас руу залгасан чинь цагдаа зогсоочихлоо гээд нөгөө машинаа хашаанаас гаргаад хаа нэг газар тавьчих гэхээр нь би гэртээ хариад нөгөө хулгайлсан машинаа 122 дугаар цэцэрлэгийн тэнд байх гудамжинд машиныг тавиад цоожлоод, түлхүүрийг нь цэцэрлэгийн хажуугийн шонгийн модон дээр тавьсан. Би машин дотроос хэрэггүй байх гэж бодсон эрүүл мэндийн шинжилгээний бичгийг хашаан дотроо шатаасан. Улсын дугаарыг нь би машинаа нуухаар 2020 оны 05 дугаар сарын 07-ны орой явж байхдаа замдаа цонхоор гаргаж шидсэн. Хайлаастын тэр хавьд л нэг газар хаягдсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-111 дүгээр хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-16 дугаар хуудас/, Дамно ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42, 44-45, 47 дугаар хуудас/, Компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 114-127 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, энэ хэрэгт хамааралтай, хэргийн байдлыг бүрэн нотлон тогтоож чадсан гэж дүгнэсэн.
Шүүгдэгч Н.Ч, Э.У нар нь бүлэглэж 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 02 цагийн орчим Баянгол дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр байрны гадна байрлуулсан байсан “Грано фүүд” ХХК-н эзэмшлийн 7.200.000 төгрөгийн 27-19 УБӨ улсын дугаартай Тоёота Пробокс маркийн автомашин, 54.000 төгрөгийн урд суудлын халаагч 2 ширхэг, 12.000 төгрөгийн нүдний шил, 20.000 төгрөгийн МФ-3 тоглуулагч, 59.400 төгрөгийн хөөсөнцөр хайрцгийн хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 7.345.400 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд тус үйлдэлд прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн ирүүлсэн байна. Энэ гэмт хэргийн объектив талын нэмэгдэл шинжид хамаарах зориудаар бэлтгэн машин механизм ашигласан гэдэгт субъект эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэсгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглах үйлдлүүд хамаарна. Гэвч Н.Ч, Э.У нарын үйлдлээс үзвэл хулгайлах гэмт хэрэг төгссөний дараа машин механизм ашигласан байх тул зориудаар бэлтгэж учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлгүй буюу тус гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжийг хангахгүй байна.
Прокуророос шүүгдэгч нарт холбогдох хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу машин механизм ашиглаж хулгайн гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэргийн үйл баримтууд нь шүүгдэгч нарын хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг хангалттай нотолж тогтоосон мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ялтай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Н.Ч-ыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Э.У-ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.
-Шүүгдэгч Н.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, хамтран оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “баримт бичиг устгах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар, хамтран оролцсон гэм буруутайд,
-шүүгдэгч Э.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар, хамтран оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх “баримт бичиг устгах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Улсын яллагч: Шүүгдэгч Н.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Э.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангид зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг Н.Чт 3 жил 7 сар хорих ял, Э.У-т 2 жил 6 сар хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан болно.
Харин шүүгдэгч Н.Ч, Э.У нарын өмгөөлөгч Отгонбаатар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан машин механизм ашигласан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй-тухайн үед машин хол зайтай тавьсан.энэ хооронд машин ашигласан нотлогдохгүй гэж үзэж байгаа тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, зүйлчлэлийг ЭХ тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү-гэм буруу маргахгүй зөвшөөрч байгаа, бүлэглэн үйлдсэн гэдэг дээр зөвшөөрч байгаа, ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруу дээр маргаагүй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бага насны 2 хүүхэдтэй зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, шүүгдэгч Э.У анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг их биш, хохирол төлбөргүй зэргийг харгалзан шүүгдэгч Н.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял,
шүүгдэгч Э.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийг торгох ялаар тус тус шийтгэж, уг торгуулийн ялыг 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдалд тохирно гэж шүүх үзсэн.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан ярилцан тохиролцож, ажил үүргээ хуваарилж авсан зэрэг нь тогтоогдсон тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ч, Э.У нарт оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, Э.У нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, Э.У нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч хохирлын талаар нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлөгдсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ч, Э.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт нь үлдээж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокуророос Н.Ч, Э.У нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Н.Ч-г бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Э.У-ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Н.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, хамтран оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “баримт бичиг устгах” гэмт хэрэгт зохион байгуулагчаар, хамтран оролцсон гэм буруутайд,
-шүүгдэгч Э.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамжигчаар, хамтран оролцож бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх “баримт бичиг устгах” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр, хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч Н.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял,
-шүүгдэгч Э.У-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр үйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийг торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ч, Э.У нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, торгуулийн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, Э.У нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, Э.У нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч, Э.У нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт нь үлдээж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
9. Энэ хэрэгт шүүгдэгч Н.Ч, Э.У нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
11. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ч, Э.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ