| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 240/2017/0031/и |
| Дугаар | 112 |
| Огноо | 2017-03-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 112
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. О.*******ын нэхэмжлэлтэй М.*******д холбогдох 73.826.350 төгрөг 14 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 24.250.000 төгрөгөн дээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. М.******* нь 24.250.000 төгрөгт ноогдох тэмээ 45 толгой 20.250.000 төгрөг, адуу 3 толгой 1.600.000 төгрөг, хонь 6 толгой 500.000 төгрөг, ямаа 14 толгой 1.100.000 төгрөг, 4х3 хэмжээтэй амбаар 800.000 төгрөгт тус тус тооцож нэхэмжлэгч О.*******д төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.******* нь улсын тэмдэгтийн хураамж 527.082 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч М.*******аас 139600 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР