Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 29

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б, Г нарын гэрлэлтийг цуцласугай.

 

           2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Н, 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү Б.Э, 2011 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин Б.О, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б.Г  нарыг эх Ш.Г асрамжид  үлдээсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар ...нарыг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Г.Бас тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэгчээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

 

            5. Хариуцагч Г.Бн нь 4 ханатай гэрийг нэхэмжлэгч Ш.Гд өгнө гэснийг дурьдсугай.

 

            6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хурааамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж улсын төсвийн 2602002965 тоот дансанд оруулсугай. 

 

            7. Эцэг Г.Бс хүүхдүүдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд эх Ш.Гийн зүгээс саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

        8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

                     

 

 

                                      

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА