| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/07628/И |
| Дугаар | 102/ШШ2016/05925 |
| Огноо | 2016-12-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2016/05925
2016 оны 12 сарын 01 өдөр
| Дугаар 102/ШШ2016/05925
| Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 24 дүгээр байр, 4 дүгээр орцонд байрлах, Түшээ СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 28 дугаар байр, 22 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Одхүүгийн Батболд /РД:ДЮ77090237/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 575.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус СӨХ-ны 28 дугаар байрны 22 тоотод оршин суугч О.Батболд нь 2013 оны 4 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хугацааны Сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээний хөлс болох 44 сарын 575.500 төгрөгийг төлөөгүй тул гаргуулж үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 93.100 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 482.400 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 50.000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 32.400 төгрөгийг төлж, төлбөрийг бүрэн барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Түшээ СӨХ нь О.Батболдоос дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 575.500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 93.100 төгрөгөөр багасгаж, хариуцагч О.Батболд нь нэхэмжлэлийн үлдэх дүн болох 482.400 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 50.000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 32.400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын энэхүү эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.915 төгрөгийн 50 хувийг улсын төсвөөс, 50 хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Түшээ СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч О.Батболдод холбогдох дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний төлбөрт 575.500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 93.100 төгрөгөөр багасгаж, үлдэх 482.400 төгрөгийг хариуцагч О.Батболд нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл сар бүр 50.000 төгрөгөөр, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 32.400 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.915 төгрөгийн 50 хувь буюу 8.957 төгрөг 05 мөнгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, 50 хувь буюу 8.957 төгрөг 05 мөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ