Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/05945

 

2016 оны 12 сарын 05 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05945

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн 33 дугаар гудамж, 488 тоот хаягт оршин суух, Гэлэг овогт Цэрэнтамирын Наранцэцэг /РД:ЧМ74031309/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Баруун дөрвөн зам гудамж, Барилгын коллежийн хажууд байрлах, Боса импекс ХХК /РД:2774097/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 25 дугаар хороо, Одонт 25 дугаар гудамж, 105 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Октябрийн Одончимэг /РД: ХВ71040967/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мядагбадам /ШТҮД: 01388/, хариуцагч Боса Импекс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагч О.Одончимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч О.Одончимэгээс 6,000,000 төгрөг авах ёстой юм. Би хариуцагч Боса Импекс ХХК-д нийт 7 удаагийн шилжүүлгээр 38,000,000 төгрөг төлсөн байдаг. Энэ мөнгөнд бараа бүтээгдэхүүн өгөөд 6,000,000 төгрөг үлдсэн байгаа. Уг 6,000,000 төгрөгийг би 2014 онд хариуцагчид өгсөн учраас алданги тооцож, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна. Хариуцагч Боса Импекс ХХК-ийн данс руу 6,000,000 төгрөг шилжүүлсэн учраас Боса импекс ХХК-иас 6,000,000 төгрөг гаргуулах, энэ мөнгөний алданги 3,000,000 төгрөгийг хариуцагч О.Одончимэгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид зээлдүүлсэн мөнгийг О.Одончимэг нь 2014 оны 8 дугаар сард төлчихсөн гэж хэлж байна. 2014 оны 03 дугаар сар, 4 дүгээр сар, 5 дугаар сар, 7 дугаар сар, 8 дугаар сар,10 дугаар сард нийт 38,000,000 төгрөг төлсөн баримтыг бид шүүхэд өгсөн байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч урд нь 5,000,000 төгрөг төлөх ёстой гэж ярьж байсан хэрнээ одоо 2,000,000-3,000,000 төгрөгийн өглөг байгаа гэж ярьж байгааг гайхаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Боса Импекс ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь Боса Импекс ХХК-ийн дансанд 6,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөө манай компаниас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч О.Одончимэг нь 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай борлуулалтын гэрээ байгуулж, бараа бүтээгдэхүүн зээлээр авч, борлуулдаг байсан. Борлуулалтын гэрээгээр хариуцагч О.Одончимэг манай компаниас бараа бүтээгдэхүүн зээлж аваад сарын эцсийн 30-ны өдрийн дотор мөнгийг нь төлөхөөр тохиролцсон байдаг. Борлуулагч нар нь харилцагч нарт манай компанийн дансыг өгөөд харилцагч нар шууд манай данс руу барааны мөнгийг шилжүүлдэг байсан. Боса импекс ХХК нь хариуцагч О.Одончимэгт гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Тус эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлтэд нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн Боса импекс ХХК-ийн данс руу шилжүүлсэн 7 удаагийн төлсөн мөнгө нь О.Одончимэгийн борлуулсан барааны үнэ мөн болох нь тогтоогдсон байдаг. Боса Импекс ХХК нь нэхэмжлэгч Ц.Наранцэцэгтэй ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг, хариуцагч О.Одончимэг нарын хооронд зээл төлөлтийн асуудлаар маргаан гарсан байгаа юм. Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөг шилжүүлснийг хариуцагч О.Одончимэгт зээлдүүлсэн мөнгө гэж ойлгож байна. 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр О.Одончимэг, Ц.Наранцэцэг нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. О.Одончимэгийн хариу тайлбарт энэ мөнгийг зээлж авсан гэдгийг тусгасан байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хамтран хариуцагчаар О.Одончимэгийг татаж өгнө үү гэсэн хүсэлтэд 6,000,000 төгрөгийг хариуцагч О.Одончимэг зээлдэж авсан гэж бичсэн байдаг. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнээс үүдэлтэй хүү, алданги нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь манай компанитай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй. 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсний дараа нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь дахин манай компани руу бараа бүтээгдэхүүний мөнгө шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч О.Одончимэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр О.Одончимэгт 6,000,000 төгрөг шилжүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа. Хариуцагч нь энэ мөнгийг алдангитай нь гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд энэ мөнгөндөө зээлийн гэрээ байгуулсан байдаг. Хариуцагч О.Одончимэг нь 2016 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр, 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн дансруу 6,800,000 гаруй төгрөг шилжүүлж, зээлж авсан мөнгөө төлчихсөн байдаг. Энэ тухай баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Хариуцагч нь сарын сүүлээр тухайн сардаа Боса импекс ХХК-иас авсан барааны мөнгөө төлөхийн тулд хүнээс мөнгө зээлж, өгөөд дараа нь зарагдаагүй үлдсэн бараагаа зарж, зээлсэн мөнгөө төлдөг байсан. Нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн данснаас нийт 7 удаа мөнгө Боса импекс ХХК-ийн дансанд орсон байдаг. 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Боса импекс ХХК-ийн дансанд шонхор захаас гэсэн гүйлгээний утга бүхий 2,000,000 төгрөг орсон байгаа. Энэ мөнгийг хариуцагч О.Одончимэг нь нэхэмжлэгчид 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,240,000 төгрөг болгож, хүүтэй нь хамт төлж барагдуулсан байдаг. Ц.Наранцэцэгийн данс руу хийсэн тухай баримт хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч нь нэхэмжлэгчээс сүүлд авсан мөнгөнөөс 2,000,000-3,000,000 төгрөгийг төлөөгүй мөнгө байгаа гэж надад хэлсэн. Нэхэмжлэгчийг нэхэмжлэлээ буруу гаргасан гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярихад нэхэмжилж байгаа 6,000,000 төгрөг нь дараа сардаа хүүтэйгээ бүрэн төлөгдчихсөн мөнгө байна. Нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь хариуцагч Боса Импекс ХХК, О.Одончимэг нарт холбогдуулан 9.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Боса Импекс ХХК нь нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй, хариуцагч О.Одончимэг нь бүрэн төлж барагдуулсан гэж тус тус маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Дараах үйл баримт тогтоогдлоо.

Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь хариуцагч О.Одончимэгтэй 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 6.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, 8 сарын хугацаатай зээлдүүлэхээр зээлийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Боса Импекс ХХК-ийн данс руу 6.000.000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Үүний дагуу нэхэмжлэгч нь Боса Импекс ХХК-иас шилжүүлсэн 6.000.000 төгрөгийг, зээлийн гэрээний дагуу хүүнд 2.400.000 төгрөг, алдангид 600.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөгийг хариуцагч О.Одончимэгээс гаргуулахаар шаардаж байна гэж тайлбарлав.

Хариуцагч Боса Импекс ХХК нь нэхэмжлэгчтэй ямар нэг байдлаар гэрээний харилцаанд ороогүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй бөгөөд шилжүүлсэн 6.000.000 төгрөг нь О.Одончимэгийн төлбөрт суутгагдсан гэж, хариуцагч О.Одончимэг нь Боса Импекс ХХК-д төлбөр төлөх хугацаа болоход нэхэмжлэгч Ц.Наранцэцэгээс зээлийн гэрээ байгуулан зээлж төлсөн бөгөөд нэхэмжлэгчийн мөнгийг тухайн оны 8 дугаар сард хуваан төлсөн гэж тайлбарлаж, мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар ирүүлжээ.

Хариуцагч О.Одончимэгийн гаргаж өгсөн баримтаас харвал 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 1.070.000 төгрөг, 8 дугаар сарын 22-ны өдөр 200.000 төгрөг, 8 дугаар сарын 23-ны өдөр 1.575.000 төгрөг, 8 дугаар сарын 26-ны өдөр 4.040.000 төгрөг, нийт 6.885.000 төгрөгийг нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5037217585 тоот харилцах дансанд шилжүүлсэн байх бөгөөд энэ нь 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлсэн 6.000.000 төгрөгийн төлбөр гэж хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан ба нэхэмжлэгч нь энэ мөнгө 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө авсан мөнгийг төлсөн гэж

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Боса Импекс ХХК-иас 6.000.000 төгрөг, хариуцагч О.Одончимэгээс 3.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.900 төгрөгөөс 158.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 14.950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 


 

 

 

 

 

                                         

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.МӨНХЦЭЦЭГ